Зүрхний шигдээсийн тасаг

Зүрхний шигдээсийн тасаг Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвийн ЗҮРХНИЙ ШИГДЭЭСИЙН ТАСАГ

📌 П.Н. Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн, эмч нарын хамтын “Зүрхний титэм судасны бичил болон су...
06/07/2026

📌 П.Н. Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн, эмч нарын хамтын “Зүрхний титэм судасны бичил болон судас дотуурх мэс засал, эмчилгээний арга технологийг цогцоор нэвтрүүлсэн нь” бүтээлээр Монгол Улсын Төрийн соёрхол хүртэхээр боллоо. Уг бүтээлийн багийг Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор, Монголын Анагаах ухааны академийн гишүүн З.Лхагвасүрэн ахалсан юм.

Бүтээлийн багт Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор Ц.Төмөр-Очир, мэс заслын ерөнхий зөвлөх эмч Н.Баласанжав, Судас дотуурх оношилгоо, эмчилгээний төвийн их эмч Ц.Дамдинсүрэн, судасны мэс заслын зөвлөх эмч Д.Цэгээнжав нар ажилласан байна.

Энэхүү бүтээл нь зүрх, судасны бичил болон судас дотуурх мэс засал, эмчилгээний дэвшилтэт арга технологийг Монгол Улсад цогцоор нь нутагшуулж, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэн, олон мянган иргэний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээл юм.

Монгол Улсын Төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэхээр болсон нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олны эрдэм шинжилгээ, инноваци, эмнэлзүйн тусламж үйлчилгээний хөгжилд оруулсан бодит үр дүн, үнэтэй хувь нэмрийг төрөөс өндрөөр үнэлсний илэрхийлэл болж байна.

Төрийн эрхэм дээд шагналаар шагнагдах бүтээлийн багийнхандаа халуун баяр хүргэж, шагналаа ёслол төгөлдөр хүртэхийн ерөөл өргөн, эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулах цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

📌УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СОЁРХЛЫГ ДӨРӨВ ДЭХ УДААГАА ХҮРТЭХЭЭР БОЛЛОО

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн, эмч нарын хамтын “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал, эмчилгээний арга технологийг цогцоор нэвтрүүлсэн нь” бүтээлээр Монгол Улсын Төрийн соёрхол хүртэхээр боллоо. Уг бүтээлийн багийг Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор, Монголын Анагаах ухааны академийн гишүүн, УГТЭ-ийн зөвлөх эмч З.Лхагвасүрэн ахласан юм.

Бүтээлийн багт Монгол улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор, Зөвлөх зэргийн эмч, УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Төрийн шагналт, Академич, УГТЭ-ийн Мэс заслын Ерөнхий зөвлөх Н.Баасанжав, Монгол улсын Мэс заслын Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, УГТЭ-ийн Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төвийн их эмч Ц.Дамдинсүрэн, Монгол улсын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Зүрхний мэс засалч, УГТЭ-ийн зөвлөх эмч Д.Цэгээнжав нар ажилласан байна.

Энэхүү бүтээл нь зүрх, судасны бичил болон судсан дотуурх мэс засал, эмчилгээний дэвшилтэт арга технологийг Монгол Улсад цогцоор нь нутагшуулж, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэн, олон мянган иргэний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Монгол Улсын Төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэхээр болсон нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олны эрдэм шинжилгээ, инноваци, эмнэлзүйн тусламж үйлчилгээний хөгжилд оруулсан бодит үр дүн, үнэтэй хувь нэмрийг төрөөс өндрөөр үнэлсний илэрхийлэл болж байна.

Төрийн эрхэм дээд шагналаар шагнагдах бүтээлийн багийнхандаа халуун баяр хүргэж, шагналаа ёслол төгөлдөр хүртэхийн ерөөл өргөн, эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулах цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

14/05/2026
Зүрхний шигдээсийн тасгийн сайхан сэтгэлтэй, чадварлаг, энэрэн нийгэлсэхүйн сэтгэлээр бүх зүйлд ханддаг, харилцаа хандла...
12/05/2026

Зүрхний шигдээсийн тасгийн сайхан сэтгэлтэй, чадварлаг, энэрэн нийгэлсэхүйн сэтгэлээр бүх зүйлд ханддаг, харилцаа хандлага өндөр, мэргэжлийн өндөр түвшний сувилагч нартаа СУВИЛАГЧ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

Address

Улсын гуравдугаар төв эмнэлэг
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 16:30
Tuesday 08:30 - 16:30
Wednesday 08:30 - 16:30
Thursday 08:30 - 16:30
Friday 08:30 - 16:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Зүрхний шигдээсийн тасаг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Зүрхний шигдээсийн тасаг:

Shortcuts

Share