Эрүүл мэндийн салбарын мэдээ

Эрүүл мэндийн салбарын мэдээ Сэргийлж болох өвчин, Өөрчилж болох тогтолцоо

31/08/2026

Эцэг эх, эмээ өвөө тань эмийн мөнгөндөө санаа зовох ёсгүй.

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтанд өдөр тутмын амин чухал эмүүд оруулна. Даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмээ нэг ч төгрөг төлөхгүй авна.

2027 онд Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө 73 эмнэлэг барьж, байгуулах ажил эхэлнэ.

#ЕСөнШийдвэр

#Төсөв2027

31/08/2026

Хэлэлцээрийн уур амьсгал:
11 сарын 01 ээс 20 хувь нэмээд дахиж энэ жилдээ цалин нэмэх боломжгүй талаар ярилцаж байна
Улс орон хүнд үед мэдээж хэцүү л байгаа, хүнд хэлэлцээр үргэлжилсээр ...

30/08/2026

Маргааш салбарын чухал уулзалт болно
Цалин 75 хувь нэмэгдэх үү Эсвэл ...
Үр дүн гарах болов уу?

27/08/2026

Т. Мөнхсайхан: Ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан эрүүл мэндийн ажилтны ар гэрт 5 жилийн үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

https://ubn.mn/p/100339

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан өнгөрөгч долоодугаар сард Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Тэгвэл эл хуулийн төсөлд ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан эрүүл мэндийн ажилтантай холбоотой орсон заалтын талаар тэрбээр танилцууллаа.

27/08/2026

13А албан ёсоор нэхэхгүй болсон

2027 оны 01 сар хүртэл

23/08/2026
🚑 ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ЭМЧИЙГ ХҮНДЭТГЭЕӨнөөдөр “ухаан алдсан” гэсэн дуудлагын дагуу ажил үүргээ гүйцэтгэн очлоо.Очих үед өв...
23/08/2026

🚑 ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ЭМЧИЙГ ХҮНДЭТГЭЕ

Өнөөдөр “ухаан алдсан” гэсэн дуудлагын дагуу ажил үүргээ гүйцэтгэн очлоо.

Очих үед өвчтөний амин үзүүлэлт тогтвортой байсан ч архи удаан хугацаагаар хэрэглэсэн, таталттай төстэй байдал ажиглагдсан тул эмчийн хувьд өвчтөнийг заавал үнэлж, эрсдэлийг тодорхойлох шаардлагатай нөхцөл байсан.

Гэтэл өвчтөн үзлэг, тусламжаас татгалзаад зогсохгүй над руу:

“Зайл, гичий минь. Чи мэдлэггүй.”

гэж доромжилсон.

Би энэ дуудлагад хэн нэгэнтэй маргалдах гэж биш, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй учраас очсон.

Өвчтөн эмнэлгийн тусламжаас татгалзах эрхтэй байж болно. Гэхдээ энэ нь эмнэлгийн ажилтныг доромжлох, нэр төрд нь халдах, ажлын байрны орчинд зохисгүй харьцах эрх гэсэн үг биш.

Бид дуудлага бүр дээр:
• хэн болохыг нь ялгалгүй
• ямар цаг хугацаа, нөхцөл байхаас үл хамааран
• өөрсдийн аюулгүй байдал, амралтаа хойш тавин
хүний төлөө очдог.

Тиймээс та бүхнээс нэг л зүйлийг хүсэж байна.

🙏 Түргэн тусламжийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай хүндэтгэлтэй харьцаарай.

Биднийг доромжилсон ч бидний зорилго өөрчлөгдөхгүй — хүний амь насыг аврах.

Уг үйл явдалтай холбоотойгоор би хуульд заасан журмын дагуу цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

Энэ постыг хэн нэгнийг олон нийтэд гутаахын тулд биш, харин эмнэлгийн ажилтны хөдөлмөр, нэр төрийг хүндэтгэх талаар сэрэмжлүүлэх зорилгоор бичлээ.

Бид ч бас хүн.
Бид ч бас сэтгэлтэй.
Гэхдээ бид дуудлага бүр дээр хүний амь насыг бодож очдог. ❤️‍🩹

Эмнэлгийн ажилтнаа хүндэлье.
Яаралтай тусламжийн дуудлагыг хариуцлагатай байлгая. 🚑

20/08/2026
20/08/2026

ЭМГЭНЭЛ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн ахмад сувилагч Далхжавын Баатармаа нь хүнд өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрүүл мэндийн салбарын мэдээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share