Nandin Journey

Nandin Journey Аура оношилгоо, Pranic healer, сэтгэл зүй, арт терапи, гэр бүлийн арт терапист, коучинг

IT инженерээс гараагаа эхэлж, сэтгэлзүйч болохоор шамдан суралцаж буй амьдралын маань аялал тун адармаатай ч юм шиг адал явдалтай ч юм шиг… Олон зүйлсийг туулсаар өдий хүрчээ. Нас залуудаа сайхан гэр бүлтэй болж, үр хүүхдээ өлгийдөж аван сайхан амьралаа бүтээе үү гэтэл хань маань зуурдаар нас барж, нялх үрээ тэврээд асар том сэтгэлийн шархтай үлдэж байлаа. Түүнээс хойш сэтгэлийн шархаа даван туула

хаар урт холын аялалд гарч, олон ч сайхан хүнтэй, олон ч сургамж болохоор хүмүүстэй учирч, тэр бүгдээсээ суралцсаар өнөөдрийн намайг бүтээжээ. Анхандаа өөрийгөө шархалсан гэдгээ ч мэдэхгүй амьдарч байлаа. Яваандаа урт удаан хугацааны дараа ойлгож аваад, давж туулахаар олон жил суралцаж, хичээсээр нэг л мэдэхэд 11 жил өнгөрч, өөрийгөө эдгээж, эргээд өөрөө бусдад гэрэл түгээх цэгтээ тулж иржээ. Олон олон хүний амьдралын аялалд нь тус нэмэр больё гэж энэхүү хуудсаа нээн, үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Үйл ажиллагааны маань гол онцлог нь аура буюу хүний гэрлэн бүрхүүлийн тодорхойлон, түүнд үндэслэн аураг сэтгэлзүй талаас нь тайлбарлаж, өөртэйгөө хэрхэн ажиллах, сэтгэлзүйн мэдлэг олгон зөвлөгөө өгч, арт терапигаар сэтгэл засах, мөн сэтгэлзүй тайлбарласан (метафор карт) хөзрөөр асуудлуудаа шийдвэрлэхэд нь тусална.

Мөн одоогийн байдлаар хамгийн том болох маш олон орны хамгийн их арт-терапист олон улсын түвшинд бэлдсэн Арт-терапи, хувь хүний хөгжлийн олон улсын Холбооны эрхтэй арт терапи сургалтуудыг онлайнаар болон танхимаар явуулдаг.

✨ INNER GLOW — ӨӨРИЙН ӨНГӨӨ БҮТЭЭЕ ✨Өөрийн мэдрэмжээ илэрхийлэх, өөрийнхөө давтагдашгүй чанарыг олж харах, өөртөө зориул...
01/09/2026

✨ INNER GLOW — ӨӨРИЙН ӨНГӨӨ БҮТЭЭЕ ✨

Өөрийн мэдрэмжээ илэрхийлэх, өөрийнхөө давтагдашгүй чанарыг олж харах, өөртөө зориулсан онцгой lip gloss-оо өөрөө бүтээх workshop-д урьж байна. 💗

🌷 Сэтгэл хөдлөлөө таних
🎨 Өөрийн мэдрэмжийг илэрхийлэх
💭 Өөрийгөө сонсох, эргэцүүлэх
💄 Өөрийн signature lip gloss-оо бүтээх
гэсэн сонирхолтой хосолсон туршлага таныг хүлээж байна.

💕 WORKSHOP-Д:
• Lip gloss хийх үндсэн ойлголт
• Өнгө, гялбаа, үнэрээ өөрийн хүссэнээр сонгох
• Өөрийн lip gloss-оо алхам алхамаар бүтээх
• Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, өөрийгөө танин мэдэх дасгалууд

✨ Эцэст нь та өөрийн гараар бүтээсэн lip gloss-оо авч үлдэнэ.

📍 Байршил: Nandin Journey
📅 Огноо: 2026.09.05
⏰ Цаг: 17.00
💰 Төлбөр: 49k
👩‍🎨 Суудлын тоо: Хязгаартай

Өөрийнхөө өнгийг сонго.
Өөрийнхөө мэдрэмжийг бүтээ.
Өөрийнхөө glow-г асаа. ✨

📩 Бүртгэл: DM / 90550066

✨Аура оношилгоо✨Бидний биеийн эрүүл мэнд, сэтгэл санаа (тархи), энерги (сүнсэн бие) гурав салшгүй шууд холбоотой байдаг....
31/05/2026

✨Аура оношилгоо✨

Бидний биеийн эрүүл мэнд, сэтгэл санаа (тархи), энерги (сүнсэн бие) гурав салшгүй шууд холбоотой байдаг. Сөрөг бодол, айдас түгшүүрээс шалтгаалан энерги гэмтэж, бөглөрөхөд явсаар ямар ч шалтгаангүйгээр бие эрхтэн өвдөж эхэлдэг үйл явцыг шинжлэх ухаанд Психосоматик (сэтгэл ба биеийн холбоог судалдаг шинжлэх ухаан юм) гэдэг.
Хэрэв танд шалтгаан нь олдохгүй бие тавгүйрхэх, сэтгэл санаа тогтворгүйжих асуудал тулгарч буй бол манайх дараах цогц үйлчилгээг санал болгож байна.

🔮 Манай үйл ажиллагааны онцлог ба багц үйлчилгээ:
1. Аура оношилгоо: Манай аура оношилгоо нь зөвхөн энергийг оношлоод зогсохгүй, таны ухамсаргүйд нуугдаж буй айдас, түгшүүр, буруу итгэл үнэмшлээс үүдэлтэй сэтгэл зүйн гүн дэх асуудлуудыг түлхүү оношилдогоороо онцлогтой. Өвчлөлийн уг үндэс болсон сэтгэлийн шалтгааныг олж харна.
2. Сэтгэл зүйн метафор картын уншлага: Зөвхөн тааж хэлэх биш, шинжлэх ухааны арга зүйтэй метафор картуудыг ашиглан таны:
o Өнөөгийн амьдралд тулгамдаж буй сэтгэл зүйн асуудлууд,
o Бага насны сэтгэлийн далд шарх,
o Эцэг эх, гэр бүлийн харилцааны зөрчил, блок байгаа эсэхийг нарийн тодруулна.
3. Хамтын ярилцлага зөвлөгөө ба Гарц гаргалгаа: Илэрсэн асуудлуудыг зүгээр нэг хэлээд орхихгүй. Таныг энэхүү гацалт, сэтгэлийн шархнаас хэрхэн ангижрах, амьдралаа хэрхэн зөвөөр чиглүүлэх арга замыг хамтдаа ярилцаж, мэргэжлийн зөвлөгөө өгнө.
4. Сэтгэл заслын аргаар энерги засах үйлчилгээ: Уншлага, оношилгооны төгсгөлд сэтгэл заслын тусгай арга техникээр дамжуулан таны энергийн бөглөрлийг гаргаж, энергийг нөхөн сэргээх, засах үйлчилгээг давхар үзүүлнэ.

🕊️ Манай үйлчилгээ танд юуг өгөх вэ?
• Бие болон сэтгэлээ илааршуулах ухамсрыг нээнэ.
• Энергийн бохирдлоо цэвэрлэж, дотоод амар амгаланг мэдэрнэ.
• Амьдралынхаа гацалтаас гарах бодит гаргалгааг атгаж буцна.
Сэтгэл амгалан байвал бие эрүүл, энерги тань гэрэлтэн цацарна. Өөрийнхөө дотоод руу хийх нандин аяллыг өнөөдөр эхлүүлээрэй.

Цаг авах: https://nandinjourney.setmore.com/

🔮 Өвөг дээдсийн зурвас: Яг одоо танд хэрэгтэй тэр үгс...Та амьдралынхаа нэгэн чухал уулзвар дээр зогсож байна уу? Эсвэл ...
31/05/2026

🔮 Өвөг дээдсийн зурвас: Яг одоо танд хэрэгтэй тэр үгс...

Та амьдралынхаа нэгэн чухал уулзвар дээр зогсож байна уу? Эсвэл зүрх сэтгэл тань нэг л зүйлийг эрж хайсаар байна уу?
Энэхүү Таро уншлага нь ердийн нэг асуулт-хариулт биш юм. Танаас ямар нэгэн асуулт шаардахгүй бөгөөд "тийм", "үгүй" гэсэн хариултыг өгөхгүй. Энэ бол таныг үргэлж дээрээс тольдон, хамгаалж байдаг өвөг дээдсийн тань сүнслэг ертөнцөөс яг одоо, энэ цаг үед таны сэтгэл зүрхэнд хамгийн их хэрэгтэй байгаа тэрхүү нандин үгсийг дамжуулах гүүр юм.
✨ Энэхүү уншлага юугаараа онцлог вэ?
• Асуулт асуух шаардлагагүй: Таны юу туулж байгааг, сэтгэлд тань юу өрнөж байгааг өвөг дээдэс тань аль хэдийн мэдэж байгаа. Тиймээс тэд зөвхөн таны сонсох ёстой, цаг үеэ олсон чухал зурвасыг л картаар дамжуулан илгээнэ.
• Сүнслэг дэмжлэг ба хүч чадал: Таныг хэзээ ч ганцаараа биш гэдгийг сануулж, ураг удмын тань мэргэн ухаан, хайр, хамгаалалт таныг хэрхэн түшиж буйг мэдрүүлнэ.
• Одоо цаг дээрх удирдамж: Маргаашийн ирээдүйг зөгнөхөөс илүүтэй, яг одоо таныг дотоод руугаа өнгийж, хүч чадлаа олж авахад тань тусална.
"Өвөг дээдсийн мэссэж бол амьдралын ээдрээтэй жимд төөрөх вий гэсэн хайрын сануулга, сульдаж унах үед түших түшиг, зөв замаар алхаж буйн баталгаа юм."
Зүрх сэтгэлээ нээж, өөртөө зориулагдсан тэрхүү нандин зурвасыг хүлээж авахад бэлэн үү?

Цаг авах: https://nandinjourney.setmore.com/services/8da02d78-d12d-424e-a181-3087007a23c1

“МИНИЙ ОНЦГОЙ ДАВТАГДАШГҮЙ ДҮР ТӨРХ” бүсгүйчүүдэд зориулсан сургалт🌸Эмэгтэй хүн бүр дотроо онцгой, давтагдашгүй энерги т...
04/03/2026

“МИНИЙ ОНЦГОЙ ДАВТАГДАШГҮЙ ДҮР ТӨРХ” бүсгүйчүүдэд зориулсан сургалт

🌸Эмэгтэй хүн бүр дотроо онцгой, давтагдашгүй энерги тээж байдаг.

Гэвч амьдралын явцад:
💔өөрийгөө голох
💔биеийн дүр төрхөөрөө санаа зовох
💔хайр хүлээж авахдаа хаалттай болох
💔“би хангалттай биш” гэх дуу хоолойгоор амьдрах байдал бий болдог.

☀️Энэ сургалт бол гаднах өөрчлөлт биш — дотоод эмэгтэйлэг сэргэлт.

🌸 Сургалтаар та:
✔ Өөрийн жинхэнэ эмэгтэйлэг дүр төрх, энергиэ танина
✔ Өөрийн нуугдмал давуу талаа танина
✔ Биеийн хэлэмж, өөрийгөө илэрхийлэх урсгалаа нээнэ
✔ Хайрыг айдасгүйгээр хүлээн авах сэтгэлийн бэлтгэлтэй болно
✔ Зөөлөн мөртлөө нөлөөлөх эмэгтэйлэг хүчээ сэргээнэ

☀️Эмэгтэйлэг байдал бол суралцдаг дүр эсгэлт биш. Энэ бол санах үйл явц.
☀️Өөрийн онцгой, давтагдашгүй эмэгтэйлэг дүр төрхөө сэрээхэд бэлэн үү?

🌱Хугацаа: 2026.03.07-нд 12:00 цагт
🌱Сургалтын төлбөр: 88888₮
MN470015002019155219 голомт банкны дансанд төлбөрөө шилжүүлээд суудлаа баталгаажуулаарай. Хүний тоо хязгаартай шүү.
🌱Сургалт болох газар: 3-р хороолол, Хөгжил хотхоны урд 4 давхар саарал байрны 4 давхарт

24/02/2026

Гал морин жилийн анхны сургалт маань ганцхан удаа болохоор зарлагдаж байна.

Энэхүү сургалтаар:
☀️Энэ жилийн энергийн заслаа хийх болно
☀️Энергийн цэвэрлэгээ хийнэ
☀️Өөрийн гараар өөртөө хамгаалалтын бугуйвч урлана
☀️Гал морин жилдээ хүсэж буй хүслүүдээ тунхаглана
☀️Энэ жил зориулсан сахиусны мэссэжээ тарот хөзөрнөөс авна

🌱Хугацаа: 2026.02.28-нд 11:00 цагт
🌱Сургалтын төлбөр: 70000₮
🌱MN470015002019155219 голомт банкны дансанд төлбөрөө шилжүүлээд суудлаа баталгаажуулаарай. Хүний тоо хязгаартай шүү.
🌱Сургалт болох газар: 3-р хороолол, Хөгжил хотхоны урд 4 давхар саарал байрны 4 давхарт

Address

3-р хороолол, Хөгжил хотхоны урд 4 давхар саарал байр
Ulaanbaatar

Telephone

+97690550066

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nandin Journey posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Nandin Journey:

Shortcuts

Share

Category