Rehab Сэргээн засах оюутны клуб

Rehab Сэргээн засах оюутны клуб Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Rehab Сэргээн засах оюутны клуб, Medical and health, Ulaanbaatar.

👐Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе!!🎉АШУҮИС-ийн АУС-ийн Сэргээн засах анагаах ухааны тэнхимийн дэргэ...
11/02/2026

👐Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе!!🎉

АШУҮИС-ийн АУС-ийн Сэргээн засах анагаах ухааны тэнхимийн дэргэдэх Rehab Оюутны клубын хаврын элсэлт эхэллээ.

📌Сэргээн засах анагаах ухаан болон спортын анагаахын чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах сонирхолтой 📌Өөртөө итгэлтэй, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй
📌III-V курсын оюутан та бүхнийг бидэнтэй нэгдэхийг урьж байна.

Бүртгэл: 1-р шат: Анкетийг 2-р сарын 11-с 3-р сарын 11-ны өдрийг хүртэл доорх хэлбэрээр хүлээн авна.

https://student.mnums.edu.mn/request/club 🙋🏻‍♀️Та бидэнтэй нэгдээрэй 🙋🏻‍♂️

Танд амжилт хүсье 😊

“Сэргээн засах анагаах ухаан бол амьдралын чанарыг эргүүлэн авчрах урлаг юм.”   #сэргээн засах
25/10/2025

“Сэргээн засах анагаах ухаан бол амьдралын чанарыг эргүүлэн авчрах урлаг юм.”
#сэргээн засах

24/10/2025

Odoo 1 jil teschwel ch tsalintaidaa tiimee 🥲

1-р шатанд тэнцсэн оюутнууддаа баяр хүргэе🎉                                                                             ...
29/09/2025

1-р шатанд тэнцсэн оюутнууддаа баяр хүргэе🎉 2-р шат буюу ярилцлагын шат 2025.09.30-нд АШУҮИС-ийн Төв байранд 19:00 цагаас явагдана. Ярилцлага авах ангийг мэдэгдэх тул Пэйж хуудас болон мессежээ шалгаарай😊

👐Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе!!🎉АШУҮИС-ийн АУС-ийн Сэргээн засах анагаах ухааны тэнхимийн дэргэ...
18/09/2025

👐Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе!!🎉

АШУҮИС-ийн АУС-ийн Сэргээн засах анагаах ухааны тэнхимийн дэргэдэх Rehab Оюутны клубын намрын элсэлт эхэллээ.

📌Сэргээн засах анагаах ухаан болон спортын анагаахын чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах сонирхолтой 📌Өөртөө итгэлтэй, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй
📌III-IV курсын оюутан та бүхнийг бидэнтэй нэгдэхийг урьж байна.

Бүртгэл: 1-р шат: Анкетийг 9-р сарын 18-наас 9-р сарын 25-ны өдрийг хүртэл доорх хэлбэрээр хүлээн авна.

https://student.mnums.edu.mn/request/club 🙋🏻‍♀️Та бидэнтэй нэгдээрэй 🙋🏻‍♂️

Танд амжилт хүсье 😊

26/06/2025

ББСЗСМН-ийн 20 жилийн ойг тохиолдуулан

MSPRM 𝑳𝑰𝑽𝑬 𝑷𝑶𝑫𝑪𝑨𝑺𝑻 📻 Episode 01
Зочин: АШУҮИС-ийн АУС-ийн сэргээн засах анагаах ухааны тэнхимийн эрхлэгч
Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч А.Балжинням оролцсон подкастыг хүргэж байна.

"Үе мөчөө ухаалгаар хамгаалъя!"Үе мөчинд өдөр тутмын хөдөлгөөн, ачаалал тогтмол ирдэг. Хэрвээ зөв зохицуулж, хамгаалж ча...
14/04/2025

"Үе мөчөө ухаалгаар хамгаалъя!"
Үе мөчинд өдөр тутмын хөдөлгөөн, ачаалал тогтмол ирдэг. Хэрвээ зөв зохицуулж, хамгаалж чадвал өвдөлт, элэгдлээс сэргийлэх боломжтой. Дараах 6 зөвлөгөө нь үе мөчөө хамгаалж, хөдөлгөөний чадвараа удаан хадгалахад тусална.

1. Том, хүчтэй үеийг ашигла:
Хүнд зүйл өргөх, зөөх үед хуруу, бугуйгаа бус харин мөр, тохой зэрэг том үеүүдийг ашиглан ачааллыг жигд хуваарилах.

2. Булчингийн хүчийг нэмэгдүүл:
Булчингийн хүч сайн байх нь үенд ирэх ачааллыг бууруулж, үений тогтвортой байдлыг хангахад туслах ба гэмтэл, үрэвслээс урьдчилан сэргийлдэг. Тэнцвэр болон хүчний дасгалууд хийж хэвшээрэй.

3. Туслах хэрэгсэл хэрэглэ:
Ортез, таяг, нумтай улавч зэрэг хэрэгслүүд нь үенд ирэх ачааллыг багасгаж, зөв байрлалд байлгаж өгдөг.

4. Ажил, амралтаа тэнцвэржүүл:
Удаан хугацаагаар нэг хөдөлгөөн давтах хийх нь үенд хэт ачаалал өгдөг. Зөв хуваарилалттай амрах нь үрэвсэл, ядаргааг багасгадаг.

5. Сунгалтын дасгал хий:
Тогтмол сунгалтын дасгал хийх нь булчингийн уян хатан чанарыг хадгалж, хөшилт, хөдөлгөөний хязгаарлалтаас сэргийлнэ.

6. Биеийнхээ талаар мэдлэгтэй бай:
Өөрийн үе мөчний онцлог, ачаалал даах чадварыг мэдсэнээр зөв хөдөлж, өөрийгөө гэмтлээс хамгаалах боломжтой болно.

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Сэргээн засах анагаах ухааны төв, АШУҮИС-ийн АУС-ийн Сэргээн засах анагаах ухааны тэнх...
13/11/2024

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Сэргээн засах анагаах ухааны төв, АШУҮИС-ийн АУС-ийн Сэргээн засах анагаах ухааны тэнхим, Тэнхимийн дэргэдэх “Rehab” сэргээн засах оюутны клуб, Үйлчлүүлэгч дэмжих албатай хамтран 11-р сарын 13нд “Сэргээн Засахын Дэлхийн Өдрийг” тохиолдуулан нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгөөр 200 гаруй үйлчлүүлэгчдэд сэргээн засах тусламж үйлчилгээний талаар танилцуулан зөвлөгөө өгсөн юм. Тухайлбал, Биеийн төрх байдал үнэлэн, үе мөч тулгуур эрхтэний эмгэгийн үеийн сэргээн засах эмчилгээ, мэдрэлийн эмгэгийн үеийн сэргээн засах эмчилгээ, гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээ, мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ, чихрийн шижингийн үеийн сэргээн засах эмчилгээ гэх мэт олон чиглэлээр зөвлөгөө мэдээллийг хүргэлээ.
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ

Яг одоо Монгол-Японы эмнэлэгт…
13/11/2024

Яг одоо Монгол-Японы эмнэлэгт…

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Rehab Сэргээн засах оюутны клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share