25/07/2026
CBT эмчилгээ (Cognitive Behavioral Therapy) гэж юу вэ?
CBT (Танин мэдэхүй зан үйл засал) нь сэтгэл заслын хамгийн өргөн хэрэглэгддэг, шинжлэх ухаанаар батлагдсан эмчилгээний нэг юм.
👉 Гол зарчим нь:
“Бидний бодол ➡️ сэтгэл хөдлөл ➡️ зан үйл”-ийг тодорхойлдог.
Өөрөөр хэлбэл:
Сөрөг бодол ➡️ сөрөг мэдрэмж ➡️ буруу үйлдэл
------------------------------------------------
Эерэг бодол ➡️ эерэг мэдрэмж ➡️ зөв үйлдэл
------------------------------------------------
CBT нь энэ гинжин холбоог өөрчилж, хүний сэтгэлзүйг сайжруулахад чиглэдэг.
CBT эмчилгээний зорилго:
🧠Сөрөг, бодит бус бодлыг илрүүлэх
🧠Түүнийг логик, бодит бодлоор солих
🧠Эрүүл зан үйлд суралцах
🧠Өдөр тутмын асуудлыг шийдэх чадвар суулгах