Bio Nature-E Shop

Bio Nature-E Shop Эрүүл мэндийн бүтээгдхүүн

ХҮНИЙ СУДАС ГЭДЭГ ЗҮГЭЭР ЦУС ГҮЙДЭГ “ХООЛОЙ” БИШХүмүүс зүрхээ их ярьдаг.“Зүрхээ бод.”“Зүрхний даралт.”“Зүрх өвдлөө.”Гэтэ...
24/08/2026

ХҮНИЙ СУДАС ГЭДЭГ ЗҮГЭЭР ЦУС ГҮЙДЭГ “ХООЛОЙ” БИШ

Хүмүүс зүрхээ их ярьдаг.
“Зүрхээ бод.”
“Зүрхний даралт.”
“Зүрх өвдлөө.”

Гэтэл зүрх ганцаараа юу ч хийж чадахгүй.
Тэр бол насос.

Харин цусыг чинь тархи, бөөр, элэг, булчин, арьс, бүр хөлийн хуруу хүртэл хүргэж өгдөг аварга сүлжээ нь blood vessels буюу цусны судас юм.

Энэ сүлжээ үндсэндээ:

• artery буюу артери — зүрхнээс цусыг гаргана,
• vein буюу вен — цусыг зүрх рүү буцаана,
• capillary буюу хялгасан судас — эд эс дээр бодит солилцоог хийдэг
гэсэн системтэй.

Өөрөөр хэлбэл:
• Зүрх бол насос.
• Судас бол зам.
• Цус бол ачааны машин.
• Харин хүчилтөрөгч, шим тэжээл нь ачаа.
Зам хаагдчихвал Ferrari насос байгаад ч нэмэргүй.

АРТЕРИ, ВЕН ХОЁРЫГ “УЛААН, ХӨХ СУДАС” ГЭЖ Л ОЙЛГООД ЯВЖ БОЛОХГҮЙ
Артери гэдэг нь “хүчилтөрөгчтэй цусны судас” гэсэн тодорхойлолт биш.
Зүрхнээс цусыг холдуулж байгаа судас бол артери.

Вен бол:
цусыг зүрх рүү буцааж байгаа судас.

Жишээ нь pulmonary artery буюу уушгины артери хүчилтөрөгч багатай цусыг зүрхнээс уушги руу авч явдаг.

Тэгэхээр:
“Артери дандаа хүчилтөрөгчтэй” гэдэг дүрэм эхний шалгалт дээрээ л унана.

ХАМГИЙН ЖИЖИГ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ АЖЛЫГ ХИЙДЭГ
Capillary буюу хялгасан судасны хана үндсэндээ нэг давхар endothelial cell буюу эндотелийн эсээс тогтоно.

Яагаад ийм нимгэн байдаг вэ?
Учир нь энд:
• хүчилтөрөгч цуснаас эд рүү,
• нүүрсхүчлийн хий эдээс цус руу,
• шим тэжээл эс рүү,
• хаягдал бүтээгдэхүүн цус руу
солилцогдоно.

Энгийнээр:
• Том артери бол улсын чанартай авто зам.
• Хялгасан судас бол айлын хаалганд хүрдэг нарийн гудамж.
• Ачааны машин улсын замаар маш хурдан давхилаа гээд бараа айлын хөргөгчинд өөрөө орохгүй.

СУДАСНЫ ХАНА ӨӨРӨӨ АМЬД “ЭРХТЭН”
Энд хүмүүсийн хамгийн их андуурдаг зүйл бий.

Судас бол резинэн хоолой биш. Артерийн хана үндсэндээ 3 давхаргатай.
• Дотор талд нь tunica intima буюу дотор бүрхүүл, түүний гадаргуу дээр endothelium буюу эндотел байна.
• Дунд талд нь tunica media буюу булчин, уян эдийн давхарга.
• Гадна талд нь tunica adventitia буюу хамгаалах холбогч эдийн давхарга байрлана.

Дунд давхаргын гөлгөр булчин агшихад судас нарийсна.
Үүнийг vasoconstriction буюу судас агших гэдэг.

Сулрахад судас өргөснө.
Үүнийг vasodilation буюу судас тэлэх гэдэг.

Тэгэхээр судас чинь секунд тутамд нөхцөл байдлыг мэдэрч диаметрээ өөрчилдөг маш идэвхтэй зүйл юм.

Зүгээр PVC хоолой биш гэдгийг дахиад сануулъя.

СУДАСНЫ ДОТОРХ ЭНДОТЕЛИЙГ ГОМДООВОЛ АСУУДАЛ ЭНДЭЭС ЭХЭЛНЭ
Endothelium буюу эндотел гэдэг нь судасны дотор талыг бүрхсэн маш нимгэн эсийн давхарга. Гэхдээ “нимгэн” байх тусмаа чухал хэрэгцээтэй эд.

Эндотел:
• цусны судас хэр өргөн байх,
• цус бүлэгнэх эсэх,
• үрэвслийн эсүүд хананд наалдах эсэх
зэрэг олон процессыг удирдана.

Үүний нэг чухал молекул нь nitric oxide буюу азотын исэл — NO.

NO судасны гөлгөр булчинг сулруулж, судас тэлэхэд тусалдаг.
Харин:
• тамхи,
• цусны даралт ихсэлт,
• чихрийн шижин,
• өндөр холестерин,
• насжилт
зэрэг нь endothelial dysfunction буюу эндотелийн үйл ажиллагааны алдагдалтай холбоотой бөгөөд энэ нь атеросклерозын хөгжлийн чухал хэсэг болдог.

Монголчилбол:
Судасны доторлогоо эвдэрч эхэлнэ.

Тэгээд бид:
“Өчигдөр л зүгээр байсан даа.” гэнэ.

Өчигдөр эхлээгүй юм аа хө. 20 жил ажилласан төсөл чинь өчигдөр илэрч байгаа нь тэр.

“СУДАС БӨГЛӨРНӨ” ГЭДЭГ НЬ ХООЛОЙНД ӨӨХ ЧИХЭГДЭХТЭЙ ЯГ АДИЛ БИШ
Atherosclerosis буюу атеросклероз гэдэг нь өөх тос зүгээр л хоолойн хананд наалдаад зузаарсан зүйл биш.

Энэ бол:
• LDL холестерин судасны хананд орох,
• үрэвслийн процесс эхлэх,
• дархлааны эсүүд оролцох,
• өөхлөг товруу буюу plaque үүсэх,
• заримдаа кальци хуримтлагдах
гэсэн олон шаттай биологийн процесс ажээ.

Хамгийн аюултай нь судас 100% битүүртэл хүлээх шаардлагагүй.
Plaque буюу товруу хагарч, дээр нь thrombus буюу цусны бүлэн үүсээд судсыг гэнэт хааж болно.

• Зүрхний титэм судас хаагдвал — myocardial infarction буюу зүрхний шигдээс.
• Тархины судас хаагдвал — ischemic stroke буюу ишемийн харвалт.

Өөрөөр хэлбэл:
Өглөө явж байсан судас орой хаагдаж болно.

Тэгээд хүмүүс:
“Гэнэт харвачихлаа.” гэдэг.

Гэнэт гарсан нь шинж тэмдэг.
Судасны өвчин өөрөө олон жил бэлтгэгдсэн байх боломжтой.

ДАРАЛТ ИХ БАЙХАД “НАДАД ЗОВИУР АЛГА” ГЭДЭГ БОЛ БАЯРЛАХ ШАЛТГААН БИШ
Цусны даралт гэдэг нь цус судасны хананд ямар хүчээр даралт өгч байгааг хэлнэ.
Архаг өндөр даралттай үед судасны хана байнга илүү механик ачаалал авна.

Тэгээд нэг хүн:
“150/100 байдаг. Гэхдээ би зүгээр.”
гэнэ.

Машиныхаа дугуйг зөв хэмжээнээс нь хэт хийлээд:
“Одоохондоо дэлбэрээгүй байна.”
гэж тайвширч байгаатай төстэй.

Өндөр даралт олон жил шинж тэмдэггүй явж болно. Тиймээс hypertension буюу артерийн даралт ихсэлтийг заримдаа “silent killer” буюу чимээгүй алуурчин гэж нэрлэдэг.

ВЕН ЯАГААД АРТЕРИАС ӨӨР ВЭ?
Венийн даралт артерийнхаас бага. Тиймээс ханын бүтэц нь өөр, илүү суналттай бөгөөд венийн систем биеийн нийт цусны эзлэхүүний ойролцоогоор 70%-ийг багтааж чаддаг гэж физиологийн эх сурвалжууд тайлбарладаг.

Ялангуяа хөлнөөс цус дээшээ зүрх рүү буцахад таталцлын хүчтэй тэмцэнэ. Тиймээс олон вен дотроо one-way valve буюу нэг чигийн хавхлагатай.
Хавхлага муудахад цус доошоо буцаж хуримтлагдана. Тэгээд varicose veins буюу венийн судасны өргөсөл гэдэг өвчин илэрнэ.

Өөрөөр хэлбэл хөлний бүдүүн хөх судас бол:
“Цус ихтэй эр хүн байна” гэсэн тэмдэг биш. Харин буцах систем нь асуудалтай байж болох тэмдэг юм шүү.

ЯАГААД ХӨДӨЛГӨӨН СУДАСАНД ХЭРЭГТЭЙ ВЭ?
Булчин агших болгонд, ялангуяа хөлийн булчин венийн судсыг шахаж цусыг дээш түлхэхэд тусалдаг. Үүнийг muscle pump буюу булчингийн насос гэж ойлгож болно.

Тэгээд өдөржин: ор → машин → сандал → машин → буйдан
гэсэн маршрутаар явчихаад: “Яагаад хөл хавагдаад байна?”
гэж гайхах нь ерөнхийдөө бол тэнэг бодол юм.

Хүний бие 14 цаг сандалд хөшөө шиг суухаар зохион бүтээгдээгүй.

ТА СУДСАА ХАМГААЛАХЫН ТУЛД ЮУ ХИЙХ ВЭ?
Ид шидийн “судас цэвэрлэгч” цайнаас эхлэхгүй.

Цэвэрлэх арга нь биднийхээр бол уйтгартай:
• тамхи татахгүй байх,
• цусны даралтаа хянах,
• LDL холестериноо мэдэх,
• чихрийн шижингээ хянах,
• хөдөлгөөнтэй байх,
• жин, нойр, хооллолтдоо анхаарах.

Гэтэл Facebook дээр: “Судасны өөхийг 7 хоногт хайлуулна”
гэсэн нимбэг-сармисны шидэт жор харвал нэг юм санаарай. Атеросклероз олон жилийн турш эс, липид, үрэвсэл, дархлаа оролцож бий болсон өвчин юм шүү. Тэрийг өглөө өлөн дээрээ гурван хумс сармис идээд угаачихдаг байсан бол кардиологи гэдэг салбарын хэрэг бараг байхгүй байлаа.

Хүний судас бол биеийн чинь амьд логистикийн сүлжээ.

• Зүрх цохилж байгаа нь хангалтгүй.
• Тархинд цус хүрэх ёстой.
• Бөөрөнд хүрэх ёстой.
• Хөлд хүрэх ёстой.
• Эс бүр хүчилтөрөгч авах ёстой.
• Судас эрүүл байхад бид түүнийг мэдэрдэггүй.

Судас асуудалтай болоход харин бүх эрхтэн мэдэрнэ.

Тиймээс “зүрхээ бод” гэдэг зөв.
Гэхдээ араас нь нэг өгүүлбэр нэм:
“Судсаа ч бас бод. Зүрх чинь насос байлаа гээд зам нь хаалттай бол хаашаа ч хүрэхгүй.”

Эх сурвалж: NIH/NCBI Bookshelf, National Heart, Lung, and Blood Institute, vascular endothelium ба атеросклерозын физиологийн судалгаанууд.
ХУУЛБАРЛАВ

05/06/2026

B ВИТАМИН ДУТАГДВАЛ СУДАСАНД ЮУ ТОХИОЛДДОГ ВЭ?
Нас ахих тусам ходоодны хүчил багасаж, эм тарианы нөлөөгөөр бие хүнснээс B витаминыг шингээх чадвар молекул түвшинд эрс буурдаг.
🔬 B ВИТАМИНЫ ЦОГЦОЛБОРЫН ГУРВАН ГОЛ ХАМГААЛАЛТ:
🩸 Гомоцистеиныг хазаарлах: Биед B6, B9, B12 витамин дутагдах үед Гомоцистеин хэмээх хортой амин хүчил цусанд огцом ихэсдэг. Энэхүү молекул нь судасны дотоод ханыг шууд зүсэж гэмтээн, тромб буюу цусны бүлэгнэл үүсгэж, зүрхний шигдээс, харвалтын үндсэн шалтгаан болдог.
⚡ Митохондрийн эрчим хүч: Зүрхний булчин тасралтгүй ажиллахын тулд эсийн митохондрид ATP эрчим хүч үйлдвэрлэхэд B бүлгийн витаминууд гол кофактор болж оролцдог.
🧠 Мэдрэлийн системийн удирдлага: Зүрхний хэмнэлийг тогтвортой байлгаж, шөнийн даралт ихсэхээс сэргийлнэ.
50+ НАСНЫХАНД ЗОРИУЛСАН B ВИТАМИНЫ УХААЛАГ ПРОТОКОЛ:
B витаминыг байгалийн аргаар болон зөв нэмэлтээр хэрэглэж зүрхээ хамгаалах биохак систем:
1. 🌿 B9 буюу Фолат: Бууцай, ногоон навчит ногоо болон авокадог өглөөний хоолондоо тогтмол хэрэглэж, судасны ханаа хамгаал.
2. 🐟 B6 Витамин: Чанартай загас, тахианы мах болон самарыг хоолноос хасалгүй, зөв тунгаар хэрэглэж ATP энергийг дэмж.
3. 🥩 B12 Витамин: Монгол малын мах, өндөг, загасанд их байдаг ч шингэцийг сайжруулахын тулд хэлэн доор уусдаг хэлбэрээр хэрэглэх нь элэг, ходоодны замыг алгасаж молекул түвшинд шууд цусанд шингэдэг.
ЗӨВЛӨМЖ:
Зүрхээ хамгаалахын тулд зөвхөн холестерин хэмжих нь хангалтгүй. Та заавал лабораторид очиж Гомоцистеин, Витамин B12 болон Фолатын хэмжээгээ шинжүүлж, бодит дата дээр суурилж био-кодоо засах нь 50+ насанд зүрхээ аврах хамгийн ухаалаг алхам мөн.
Та урьд нь цусан дахь Гомоцистеин болон B12 витамины түвшнээ шинжилгээгээр шалгуулж байсан уу?
Cope

18/03/2026

🪑 УДААН СУУХ НЬ ХӨЛНИЙ СУДАСАНД ЯМАР НӨЛӨӨТЭЙ ВЭ?

Хүний хөлний булчин хөдөлж байх үед цусыг зүрх рүү буцаан “шахаж” өгдөг. Харин удаан хугацаагаар суух үед энэ хөдөлгөөн багасч, цус хөлийн гүн судсанд саатаж хуримтлагдах боломжтой болдог.

Ингэснээр:
⚠️ Цусны эргэлт удааширна
⚠️ Судсан дотор даралт нэмэгдэнэ
⚠️ Цус бүлэгнэх нөхцөл үүснэ

Энэ үед хөлийн гүн судсанд цусны бүлэн үүсэх эрсдэл нэмэгддэг. Үүнийг гүн венийн тромбоз гэж нэрлэдэг.

❗ Хамгийн анхаарал татах зүйл нь энэ процесс ихэнхдээ шинж тэмдэггүй явагддаг.
Өвдөх, хавдах шинж илрэхээс өмнө бүлэн үүссэн байх тохиолдол ч байдаг.

Заримдаа бүлэн тасарч:
➡️ Цусны урсгалаар уушгинд очих
➡️ Амь насанд аюултай бөглөрөл үүсгэх эрсдэлтэй.

📌 Тиймээс дараах энгийн зуршлыг хэвшүүлэх нь маш чухал:

🚶‍♂️ 30–60 минут тутам босож алхах
🦵 Хөлийн булчинг хөдөлгөх, сунгалт хийх
✈️ Удаан нислэг эсвэл аяллын үед үе үе алхах
💧 Ус сайн уух

Жижиг хөдөлгөөнүүд ч судасны эрүүл мэндийг хамгаалж чаддаг.

06/12/2025
09/11/2025

COPYДОВ

Е-ВИТАМИН БА ЗҮРХНИЙ ШИГДЭЭС

Канадын ах дүү 2 эмч Shute нар Е-витаминаар 1969 оныг хүртэл 22 жилд 30 мянга орчим зүрхний өвчтэй хүмүүсийг эмчилсэн байдаг. Эмэгтэйчүүдийн эмч Ewan Shute Е-витаминаар савны үрэвсэл эндометриозыг эмчилж байсан ба энэ үедээ зүрхэнд сайнаар нөлөөлж байгааг анзаарч зүрхний эмч ахдаа хэлснээр ах Wilfrid Shute нь зүрхний өвчтэй хүмүүсийг Е-витаминаар эмчилж эхэлсэн байдаг.

1951онд 58 настай шигдээс болсон өвчтөн 14 хоногийн дараа эмнэлгээс гарсан боловч ажил хийх ямар ч чадваргүй байв. Энэ өвчтөн 6 сарын дараа Wilfrid Shute эмчид үзүүлж зөвлөгөө авч 800 оун Е-витамин өдөр бүр ууж 10 долоо хоногийн дараа ямарч зовиургүй болж ажилдаа орсон байна. 17 жилийн дараа нэг удаа зүрх хүчтэй дэлсэж, зүрхний цохилт олширч эмнэлэгт хүргэгдэж эмчлүүлээд зүгээр болсон ба 1968 онд 76 настай зүрхний талаас ямарч зовиургүй байжээ. Иймэрхүү жишээ олныг тэд номондоо бичсэн гэнэ.

Кембрижийн Их Сургуулийн эрдэмтэд титэм судсанд нь судасны хатуурал үүссэн хүмүүсийг зүрхний шигдээс болохоос Е-витамин 77% хамгаална гэж баталсан байдаг.
Харвардын Анагаахын Сургуулийн эрдэмтэн Dr. Meir Stampfer Е-витамин зүрхний шигдээсээс 46% хамгаалдаг болохыг 87245 эмэгтэйчүүдэд 8 жил судалгаа хийж баталсан байдаг. Харвардын бас нэг эрдэмтэн Dr Eric Rimm 51529 эрэгтэй хүмүүст судалгаа хийж Е-витамин зүрхний шигдээсээс 37% хамгаалж чадна гэж баталсан байдаг. Энэ 2 судалгаанд хоолны дэглэм зүрхний өвчинд нөлөө багатай зөвхөн Е-витамин л шигдээсээс хамгаална гэсэн байдаг.

Эмнэлгийн байгууллагад ажилладаг 125000 эрэгтэй, эмэгтэй хүмүүст Е-витамин уулган туршилт хийхэд зүрхний өвчнөөс 59-66% хамгаалдаг болох нь батлагдсан ба энэ судалгааны дүнг “The New England Journal of Medicine” сэтгүүлд хэвлүүлсэн байдаг.

●Е-витамин зүрхэнд ямар нөлөө үзүүлдэг вэ?
-Зүрхний эдийн О²-н хэрэглээг багасгадаг
-Шинээр үүссэн цусны бүлэнг зугуухан задалж судас бөглөрөхөөс хамгаалдаг
-Хялгасан судасны ханыг гэмтэхээс хамгаалдаг
-Цус өтгөрч бүлэн үүсэхээс сэргийлдэг
-Захын судасны цусны эргэлтийг сайжруулдаг.
-Шарх эдгэрэхдээ сорви үүсгэж хумиралдахаас сэргийлдэг
-Е-витамин нь антиоксидант бодис тул чөлөөт радикалууд судасны ханыг гэмтээхээс хамгаалж С-Реактив уураг болон бусад үрэвслийн маркерийг багасгадаг.

Америкийн нэрт зүрхний мэс засалч Alton Ochsner зүрхний мэс засалд орсон өвчтөнүүдэд цус өтгөрч, бүлэн үүсэхээс хамгаалж Е-витаминыг амбулторын өвчтөн болтол уулгаж байсан тухайгаа бичсэн байдаг гэнэ. Энэ эмч өөрийн бичсэн нийтлэлдээ Е-витамин нь тромбины эсрэг үйлчилгээтэй тул цусыг хэт их шингэлэхгүйгээр цусны бүлэн үүсэхээс хамгаалж чаддаг байсан гэж бичсэн байдаг гэнэ.

Шведийн Малмо эмнэлгийн мэс заслын эмч Knuta Hager өөрт нь эмчлүүлж байсан 227 хөлийн судасны үрэвсэлтэй бүлэн үүсэх эрсдэлтэй өвчтөнүүдийн 104 өвчтөнд Е-вит уулгасан(дундаж нас нь 60 байсан), үлдсэн 123 өвчтөнд (дундаж нас нь 59.4 байсан) судас өргөсгөх, цус бүлэгнэлтийн эсрэг эм болон мултивитамин уулгаж ажигласан байна. Судалгаа үргэлжилсэн 7 жилийн хугацаанд Е-витамин ууж байсан өвчтөнүүдээс 9 хүн нас барсан ( 8.7%) бол нөгөө хэсгээс 19 хүн нас барсан (15.4%) байна. Е-витамины группээс амьд үлдсэн 95 өвчтөнөөс 1 хүн хөлөө тайруулсан бол (1.05%), нөгөө группээс амьд үлдсэн 104 өвчтөнөөс 11 хүн (10.58%) хөлөө тайруулсан байна.

1936 онд Е-витаминыг улаан буудайн соёолжны тосноос гарган авчээ. Эрдэмтэд энэ бодисоо токоферол гэж нэрлэсэн ба токоферолын 4 төрөлийг ялган авсан байдаг. Канадын ах дүү 2 эмч алфа-токоферолоор тухайн үед зүрхийг амжилттай эмчилж байсан ба одоо эрдэмтэд токоферолын бусад хэлбэрүүд бета, делта, гамма нь бас зүрхний өвчнийг эмчилдэг болохыг мэддэг болсон.

Харин эдгээрээс олон жилийн дараа Е-витамины бас нэг төрөл болох Токотриенолыг дал модны самарны тосноос гарган авсан байна.
Е-витаминыг судалдаг өнөөгийн толгой эрдэмтдийн нэг болох Dr. Barrie Tan делта-токотриенол нь судасны ханыг хайруулын тавагны тефлонон дотор шиг сайхан гөлгөр болгоно гэж хэлсэн байдаг. Түүнээс гадна токоферол, токотриенол нь хавдын өсөлтийг зогсоодог тул хавдраас сэргийлэх болон хавдрын витамин эмчилгээнд хэрэглэдэг байна.

Ах дүү Shute нарт тухайн үед зөвхөн Канадаар тогтохгүй Америкчууд болон бусад орны хүмүүс олноор очиж эмчлүүлж эдгэрч байсан байна. Эмийн концерныхон тэдний эмчилгээг зогсоохын тулд шуудангаар Е-витамин захиалж авахыг хориглож, Е-витаминаар эмчилсэн эмч нарын эмчлэх эрхийг нь хасаж ажилгүй болгож, ах дүү 2 эмчийг сонин хэвлэлээр муулж байсан юм. Ингэж тэд өнөөгийн шигдээсийг эмчилдэггүй эмэн эмчилгээг албан ёсны эмчилгээ гэж зүрхний эмч нарт сургалт явуулж өөр эмчилгээ байхгүй гэж ойлгуулж ирсэн.

Өнөөгийн шигдээсийг эмчилдэг эмнүүд нь Е-витаминтай зүйрлэх нь байтугай ойролцоо очих эм гэж байхгүй. Зүрхний шигдээс болсон өвчтөн дахин шигдээс болохоос хамгаалах эм гэж байхгүй. Тиймээс үхэл ихтэй өвчин болж, олон хүнийг нөгөө ертөнц рүү явуулдаг болсон.
Е-витамин болон тосонд уусдаг 4 витамин бүгд зүрхний шигдээсээс хамгаалдаг тухай би бичсэн байгаа.
Е-витамины талаар эмч нарт заадаггүй тул эмч нар ямарч ойлголттгүй байгаа тул эмч нар яаралтай витамин мэддэг болох хэрэгтэй гэж би бичээд байгаа юм.

Натурал Е-витаминыг яаж таних вэ? Е-вит гэдгээс өөр юм бичээгүй бол синтетик витамин гэж ойлгоно.
Dl-Alfa-tokoferol гэсэн байвал синтетик витамин. Натурал нь D-Alfa-Tokoferol, эсвэл бүх токоферолыг агуулсан бол Tokoferols, эсвэл бүх токотриенолыг агуулсан бол Тokotrienols, Delta-tokotrienol гэх мэтийн нэрүүдтэй байдаг.

Токориенол нь 4 төрөл байдаг ба энэ 4 бодисыг агуулсан юмуу эсвэл бүр нийт 8 төрлийг бүгдийг агуулсан витамин бас байдаг. Ах дүү эмч Shute нар өвчтөнүүддээ 800-1600 оун Е-витамин хэрэглэдэг байсан. Гэхдээ даралт ихэсдэг зарим хүмүүсийн даралт нь ихэсдэг тул эмчилгээг хамгийн бага тун болох 200-с эхлэн 7-10 хоног тутамд 200-р ихэсгэж эмчилгээний тунд яаралгүй хүрнэ.
Е-витамин нь тосонд уусдаг витамин тул хоол идэх үедээ ууна.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН
08-11-2025 Польш улс

Address

москва хороолол
Ulaanbaatar

Telephone

+97680074900

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Bio Nature-E Shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share