Gegee App

Gegee App Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Gegee App, Mental Health Service, Ulaanbaatar.

Өөрийн амар амгаланг бүтээ. Өнөөдрөөс эхлэн илүү аз жаргалтай, илүү уужим, илүү ухаан саруул өөрийгөө бүтээхэд туслах зааварчилгаатай бясалгалууд. 😊 Апп аа татан хамтдаа бясалгал хийцгээе! 🌟

Бүх гайхалтай эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! Та өөрөөрөө бахархах бүрэн э...
08/03/2026

Бүх гайхалтай эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! Та өөрөөрөө бахархах бүрэн эрхтэй. Өнөөдөр өөртөө цаг гаргаж, Гэгээ апп-аас 'Өөрийгөө хайрлах нь' бясалгалыг сонсож амраарай. ✨🎧

Хөнгөн сануулга ☀️      #бясалгал
27/02/2026

Хөнгөн сануулга ☀️ #бясалгал

25/01/2025

🧘БЯСАЛГАЛ ТАРХИНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ🧠

🇫🇷 Маттью Рикард нь Францын молекулын биологич, Буддын лам бөгөөд тархи судлалын эрдэмтэдтэй хамтран бясалгал нь хүний тархинд үзүүлэх нөлөөллийн талаар судалгаа хийжээ. Үүний өмнө тэрээр Нобелийн шагналт Франсуа Жейкобын удирдлага дор молекулын генетикийн чиглэлээр ажиллаж байсан эрдэм шинжилгээний ажлаа орхиж, Гималайн ууланд Түвдийн Буддизмыг судалсны дараа лам болсон юм.

🧠Нейро шинжлэх ухаан ба бясалгалын судалгаа

Рикард тархинд бясалгалын үзүүлэх нөлөө, ялангуяа энэрэнгүй сэтгэл, анхаарал төвлөрөл, сайн сайхан байдалд хэрхэн нөлөөлдөг талаар судлах чиглэлд ихээхэн хувь нэмэр оруулсан.

🧘Рикар Висконсин-Мэдисоны их сургуулийн доктор Ричард Дэвидсон зэрэг шинжээчидтэй хамтран ажиллаж, бясалгалын үеэр хүний тархины үйл ажиллагааг судлахын тулд функциональ соронзон резонансын дүрслэл (fMRI), цахилгаан тархины бичлэг (EEG) ашигласан.

🧠Тархины үйл ажиллагаа ба гамма долгион

Судалгаагаар Рикардын тархины гамма долгион маш өндөр түвшинд байгааг харуулсан бөгөөд энэ нь суралцах, ой тогтоолт, аз жаргалтай холбоотой байдаг.

Мөн түүний энэрэнгүй сэтгэлтэй холбоотой тархины хэсгийн идэвхжил эрс өндөр байгааг тогтоож, зарим хүмүүс түүнийг "дэлхийн хамгийн аз жаргалтай хүн" гэхэд тэрээр үүнийг даруухнаар няцаадаг.

😇 Энэрэнгүй сэтгэл бясалгалын нөлөө

Судалгаагаар энэрэнгүй сэтгэлийн бясалгал нь тархины уян хатан чанарыг нэмэгдүүлж, сэтгэл хөдлөлийг илүү сайн зохицуулж, сайн сайхан байдлыг дээшлүүлдэг болохыг тогтоосон. Мөн стрессийг бууруулж, өгөөмөр зан чанарыг төлөвшүүлэхэд ач тустай.

⚛️Нейро шинжлэх ухаанд үзүүлсэн нөлөө

Рикардын хийсэн ажлууд эртний бясалгалын уламжлалыг орчин үеийн шинжлэх ухаантай холбож, сэтгэлзүйн сургалтаар тархи, сэтгэцийн эрүүл мэндийг хэрхэн сайжруулах талаар үнэтэй мэдээлэл өгч байна. Түүний ажлууд бясалгалыг сэтгэцийн эмчилгээ болон боловсролын салбарт ашиглах судалгаанд ихээхэн нөлөө үзүүлсэн

Хэрэв таныг стресс тогтворгүй, юманд санаа зовомтгой болгодог бол Бясалгал хийгээд үзээрэй. Өдөр бүр хэдхэн минутыг зарц...
10/10/2024

Хэрэв таныг стресс тогтворгүй, юманд санаа зовомтгой болгодог бол Бясалгал хийгээд үзээрэй. Өдөр бүр хэдхэн минутыг зарцуулснаар өөрийгөө сэргээн дотоод амар тайван байдлыг нэмэгдүүлдэг.

Хамгийн сайхан мэдээ нь хэн ч бясалгалын дасгалыг хийх боломжтой ба таныг тийм ч их зүйл шаардахгүй бөгөөд нэмэлт төхөөрөмж ч хэрэггүй билээ. Та алхаж байхдаа ч автобусанд суусан ч, эмчид цаг аваад хүлээж байхдаа ч хамаагүй бясалгал хийх бүрэн боломжтой.

Бясалгалаар та тайван байдал, өөрийн доторх тэнцвэрээ алдахгүй байх зэрэг маш олон ашиг тустай юм. Эдгээр нь бясалгал дууссан ч алга болохгүй бөгөөд зарим хүмүүст өвчнөө ялан дийлэх урам зориг, сэтгэлийн хатыг өгдгийг баталсан байна. Үүгээр ч тогтохгүй танд
☀️ стресстэй нөхцөлд юмыг өөрөөр харах
☀️ стрессийг зөв даван туулах дадал бий болгох
☀️ өөрийгөө танин мэдэх, одоодоо төвлөрөх
☀️ сөрөг бодлыг багасгах
☀️ илүү бүтээлч болоход
☀️ илүү тэвчээртэй болгоход
☀️ зүрхний даралтаа бууруулахад
☀️ нойр сайн авдаг болох гээд маш олон ашиг тустай юм.

Өнөөдрөөс та өөрийнхөө илүү сайжирсан хувилбарт хүрэхийн төлөө бясалгалыг өөрийн дадал зуршил болгоход анхаараарай.

Энэ хүртэл хүлээцтэй уншин, бясалгалыг өөрийн дадал зуршил болгохоор шийдсэн бол гүйлгээний дүндээ gegee20 хэмээн нэмж бичин 2️⃣0️⃣%-н хөнгөлөлтийг 10 сарын 15 хүртэл хөнгөлүүлээрэй. Энэ постыг бүрэн уншсан хүн л зөвхөн энэхүү хөнгөлөлтийг эдлэх тул та хайртай хүмүүстээ share хийж түгээгээрэй ❤️.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Gegee App posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Gegee App:

Shortcuts

Share