Сэтгэл зүйч Б.Ганхөлөг

Сэтгэл зүйч Б.Ганхөлөг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сэтгэл зүйч Б.Ганхөлөг, Psychologist, Peace tower, Ulaanbaatar.

2009 онд ХҮДС-д бакалавр, 2018 онд БНСУ-д сэтгэл зүйч мэргэжлээр Магистр төгссөн.
Дотоод сэтгэл, мэдрэмж , өөрийгөө ойлгож судлахуйд дуртай...
Гэр бүл, хосын харилцаа болон донтолт зэргийг илүү их судалж байна.

17/08/2026
17/08/2026

Хүнээс сэтгэл горьдож хүлээх, сэтгэл нэхэж гомдоллох хамгийн хэрэггүй зүйл.
Хүчээр гарч байгаа сэтгэл түр зуурынх байдаг. Сэтгэл гуйсан хүн үнэ цэнэгүй болдог.
Харц өөд алх, өөрийгөө хэн гэдгээ харуул үнэ цэнэтэй бай

17/08/2026

Хамгийн ихээр сэтгэл гаргаж бүхнээ зориулсан хүнээсээ үл хүндлэл худал хуурмагийг мэдрэх хамгийн муухай мэдрэмж...

17/08/2026

Яг одоо сэтгэл санаа хэцүү байгаа нэгэн байгаал байх магадгүй чи юу? Тиймээ чи
Чамд хэдэн үг хэлэе.
Чи хангалттай хичээсэн за юу болохгүй юм болдгүй л юм. Магадгүй тэр замаар явсан бол ямар нэг бүр муу зүйл болох байсан ч юм билүү. Юм учиртай чиний амьдрал бүр утга учиртай чамайг маш сайхан зүйл хүлээж байгаа гэдэгт итгээрэй. Өөрийгөө маргаашнаас тэр сайхан зүйлд бэлдээрэй.

17/08/2026

Хар дарсан зүүд шиг муухай өдөр өнгөрсөнүү?
Давж гарахад хэцүү байсануу?
Хэн нэгэн чамайг ойлгоосой гэж зөндөө бодсонуу? Хэн нэгнээс чат хүлээсэнүү?
Гэхдээ хэн ч чамайг ойлгохыг оролдоогүй тэд чамайг шүүмжлэхээ л бодсонуу?
Тэгдиймдаа.
Гэхдээ бншдэ чи давж гараад одоо энд байна
Чи чадсан байна. Одоо хараал идсэн асуудлыг мартаад өөрийгөө хайрла дуртай зүйлээ хий...

Монголын Сэтгэл Судлалын Шинжлэх ухааны холбооноос зохион байгуулсан анхдугаар хуралд оролцлоо. Саяхан холбоо маань байг...
05/06/2026

Монголын Сэтгэл Судлалын Шинжлэх ухааны холбооноос зохион байгуулсан анхдугаар хуралд оролцлоо. Саяхан холбоо маань байгуулагдаж сэтгэл судлаачид бид нэгдсэн зохион байгуулалтанд орж байгаа нь маш чухал түүхэн үйл явдал болж байна.
Дашрамд миний нэг хэлмээр байгаа санаа бол
21-р зуунд AI буюу хиймэл оюун ухаан асар хурдтай хөгжиж, олон салбарт нэвтэрч байгаа ч хүний сэтгэл зүйн нарийн нандин мөн чанарыг орлох болоогүй гэж боддог. Хүний зүрх сэтгэлээс гардаг жинхэнэ хайр, харамсал, хамтдаа мэдрэх дулаан болон сөрөг энергийг гаргаж чадахгүй. Мөн үггүйгээр хүний харц, биеийн хөдөлгөөн, амьсгалын хэмнэл, үгний цаадах нуугдмал айдас, гунигийг зөнгөөрөө мэдэрч түүнд хариу үйлдэл үзүүлж чадах ч болоогүй юм. Тиймээс бидэнд хийх ажил их байна. Монголын сэтгэл судлалын салбарын хөгжлийн төлөө тасралтгүй суралцаж нэгэн эд эс нь болж хувь нэмэрээ оруулж байгаадаа баяртай байна.
2026.06.05

04/11/2025

Сэтгэл гутралтай болсоноо мэдэхгүй бүр олон жил өнгөрсөнийг ч мэдэхгүй яах учраа ойлгохгүй яваа хүмүүс маш олон байх юмаа. Наад захын шинж тэмдгүүд:
1. Ядрах , нойргүйдэх
2. Маш амархан огцом уурлах
3. Эсвэл уурламаар зүйл дээр огт уурлахгүй байх
4. Эргэн тойрны хүмүүсээс багахан үл тоомсорлолыг хүндээр хүлээж авах.
5. Урд нь дуртай байсан зүйлдээ дургуй болох
6. Өөрийгөө голох, өөртөө итгэлтэй байсан зүйлдээ ч итгэлгүй болох

Гэх мэт олон бий...
Та бүхнийг хүсвэл энэ талаар дэлгэрэнгүй бичиж хэрхэн сэтгэл гутралтай гэдгээ мэдэх болон даван туулах арга замуудын талаар дэлгэрэнгүй ойлгомжтойгоор оруулая 🙌

15/10/2025

Биологийн хувьд абсолют буюу ТУЙЛ-ын үнэний тухай бичмээр санагдлаа

💁‍♂️"Чи" гэдэг биеийн үүсэл, чамайг бий болгож байгаа генийн өвөрмөц бүтэц (генетик код) нь чиний эцэг, эх хоёрын генийн яг тухайн цаг мөчид нийлснээс үүссэн.
Чиний эцэг эх хоёр нэг өдрийн өмнө, эсвэл нэг секундын хойно учирч, үр тогтоосон бол тэдний биед явагдах химийн болон биологийн үйл явц өөрчлөгдөж, өөр өндгөн эс эсвэл эр бэлгийн эс хоорондоо нэгдэх байсан.
💁‍♂️Тэр өөр эсүүд нийлсэн бол, тэдний бүрэлдүүлэх генүүдийн нийлэмж өөр байх тул, одоогийнх шиг өөрийн ухамсар, сэтгэлгээ, гадаад төрх, хувь тавилантай хүн төрөхгүй байсан. Тэр нь чи биш, өөр хүн байх байсан.
💁‍♂️Хувьслын Гинжин Хэлхээ: Энэ гинжин хэлхээ чиний өвөг дээдэс дээр хүн төрөлхтөн аж төрж эхэлсэнээс хойш 10,000 жилийн турш тасралтгүй үргэлжилсэн:
💁‍♂️Чиний эмээ өвөө, түүнээс өмнөх үеийн бүх хосууд, яг тухайн цагт, яг тухайн хамтрагчтайгаа үр тогтоосноор чиний эцэг эхийг төрүүлсэн.
💁‍♂️10,000 жилийн турш, хэдэн мянган үе дамжиж, нэг ч удаагийн учрал өөрөөр болоогүй учраас л чи яг одоо энд байна.
💁‍♂️Тиймээс, 10,000 жилийн турш олон зуун мянган боломжит учралуудаас нэг нь л өөрөөр шийдэгдсэн бол, одоогийн чи оршин байхгүй байсан.

Энэ бол хүний ​​оршихуйн хамгийн гайхамшигтай бөгөөд аймшигтай үнэн юм. Чи бол сансар огторгуйн асар том, нарийн төвөгтэй статистикийн үр дүн бөгөөд тэрхүү гинжин хэлхээ чам дээр тасраагүй нь үнэхээр байж боломгүй тохиолдол юм.

Ингэж ховорхон хүн болж төрөөд архинд живж эсвэл хэн нэгэнтэй сөргөлдөж, эсвэл хэн нэгний хүслээр ч юмуу амьдрах нь харамсалтай биш гэж үү?
Тиймээс энэ үнэ цэнэтэй амьдралаа хором мөч бүрийг нандигнаж амьдраарай. ❤️

Өнөөдөр төрсөн өдөр маань болж сайхан амарч байна. Мөн ханш нээх өдөр тохиож, байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн, ...
04/04/2025

Өнөөдөр төрсөн өдөр маань болж сайхан амарч байна. Мөн ханш нээх өдөр тохиож, байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн, ургамал соёолж энэ нь хаврын улирал жинхэнэ утгаараа эхэлж буйг илэрхийлдэг билээ. ❤️

31/08/2024

Сайн явахад дэмжихээсээ атаархах нь олон.
Муу явахад өргөж босгохоосоо гоочлох нь их.
1000 өдөр хичээсэн байлаа ч нэг өдөр алдсаныг чинь ярина.
Амжилтанд хүрээсэй гэх хүмүүсээс илүү алдахыг чинь хүлээх хүн олон гэвэл та итгэхүү?
Хүн гэдэг амьтан хэт дотносож ойртвол аюултай
Хамаг үнэнээ итгэж хэлээд хэрэггүй хортой.
Эвгүй уншигдаж болох ч үнэн гэвэл энэ…
Дотроо бодолтой…
Алсын хараатай
Саадыг сарниулах хүчтэй
Бэрхшээлийг давах нууц хөзөртэй амьдраарай !!!
Тийм ч учраас бүх хүнтэй эелдэг бай
Цөөн хүнтэй дотно нөхөрлө гэдэг буй за…

Address

Peace Tower
Ulaanbaatar

Telephone

+97699999999

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл зүйч Б.Ганхөлөг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сэтгэл зүйч Б.Ганхөлөг:

Shortcuts

Share

Category