26/07/2026
👍 Сэтгэлийн шарх ч бас эдгэрэх хугацаа шаарддаг
💔Салалт, хагацал, алдагдал зэрэг сэтгэл зүйн хүнд үйл явдлын дараа 😥өвдөх, санах, 😭 уйлах, хоосрол мэдрэх нь сул дорой байгаагийн шинж биш. 👍 Харин тархи, сэтгэл хоёр шинэ бодит байдалд дасан зохицож буй байгалийн процесс юм.
💊 Яг л биеийн шарх эхэндээ өвдөж, дараа нь аажмаар эдгэдэгтэй адил сэтгэлийн шарх ч тодорхой хугацаа шаарддаг. 😩 Тэр өвдөлтийг хүчээр дарах, хуучин харилцаандаа буцаж орох, өөр хүнээр хоосролоо нөхөх, эсвэл ямар нэгэн донтох зан үйлээр мэдрэмжээ зугтаах нь тухайн мөчид хөнгөрсөн мэт санагдуулж болох ч жинхэнэ эдгэрлийг орлож чаддаггүй.
😑 Дарагдсан мэдрэмж алга болдоггүй. Харин боловсруулагдаагүй хэвээр үлдэж, ижил төстэй нөхцөл байдалтай дахин тулгарахад өмнөх шархыг улам хүчтэйгээр сөхдөг.
👏 Эдгэрэл гэдэг өвдөлтөөс зугтах биш, харин түүнийг мэдэрч, ойлгож, хүлээн зөвшөөрч, аажмаар тавьж явуулах үйл явц юм. Нэг л өдөр гэнэт мартах биш, өдөр бүр бага багаар хөнгөрч, өнгөрснийг амьдралынхаа нэг хэсэг болгон хүлээн зөвшөөрөхийг хэлдэг.
‼️‼️Гэхдээ хэрэв цаг хугацаа өнгөрсөн ч өвдөлт тань хэвээрээ үлдэж, өдөр тутмын амьдрал, ажил, нойр, харилцаанд тань нөлөөлсөөр байвал бүхнийг ганцаараа даван туулах гэж ө�