15/07/2026
🪬БЭЛГЭДЭЛ🪬
⚜️Чандмань хээ: Өнгөрсөн, одоо, ирээдүйн хүслийг хангагч эрдэнэ бөгөөд арга билэг, ариун сайхан, наран саранг хамгаална гэсэн утгатай.
⚜️Галт шувуу: Галт шувуу нь өтөлж хөгшрөхөөрөө өөрийгөө шатааж, үнсэн дундаасаа дахин залуужиж төрдөг. Энэ нь амьдралын мөнхийн эргүүлэг, үхлийг ялан дийлэхийг бэлгэддэг. Хүнд хэцүү сорилт, уналтын дараа бууж өгөлгүй, өмнөхөөсөө илүү хүчирхэг болон босож ирэхийн илэрхийлэл болдог. Олон соёлд түүнийг мандаж буй нартай зүйрлэдэг. Өдөр бүр нар жаргаж, маргааш өглөө нь дахин манддагтай (төрдөг) адил утгатай.
⚜️ Гал дөлөн хээ: Дэвжиж дээшлэхийн бэлгэдэл болгон аливаа юмны оройд чимэглэдэг. Сайн юм бүхэн өөдөө мандан бадарч, муу юм бүхэн галын дөлд шатаж үгүй болтугай хэмээсэн гүн утгатай ажээ. Хүсэл мөрөөдөл, зөн билгийг илэрхийлдэг.
⚜️Усан долгио хээ: Жигдхэн мяралзан долгиолж, хөөсрөн цацарч давалгаалж, үелзэн урсаж байгаа шинж байдлуудыг илэрхийлдэг. Гоо үзэмж, ариун дөлгөөн, хязгааргүй үргэлжлэх хэм хэмнэл, тунгалаг ариун байдал, эх ундарга, хөгжил цэцэглэлтийг бэлгэддэг.
⚜️Уулан хээ: Байгаль дэлхийг бэлгэднэ.
⚜️Үүлэн хээ: Огторгуйг төлөөлөн үүлийг уран сайхнаар дүрслэн буулгасан бөгөөд утга агуулга нь хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэж, хүн бүр аз жаргалтай аж төрөхийг бэлгэдсэн зол жаргалын хээ хэмээнэ. Мөн хязгааргүй эрх чөлөө, баялаг, эцэс төгсгөлгүйг бэлгэднэ.
⚜️ Түмэн наст хээ: төгсгөл үзүүргүй үргэлжилдэг учраас урт нас, үүрдийн аз жаргал, мөнхийн бэлгэдэл