Ариун эрчим

Ариун эрчим Гадна талын шалтгаан бүхнийг
Гардаж янзлаад дуусах цаггүй.
Гажууд сэтгэлээ зассан цагт
Гайхал орчлонг засах шаардлагагүй.

- Шантидэва

Өөрийнхөө дотроос өч төчнөөн муу муухайг олж харвал харин ч сайн хэрэг. Бохир буртгаа харахгүйгээр яаж ариусах билээ. Өө...
26/08/2026

Өөрийнхөө дотроос өч төчнөөн муу муухайг олж харвал харин ч сайн хэрэг. Бохир буртгаа харахгүйгээр яаж ариусах билээ. Өөрийгөө илчилж харах билгийн хараа чинь аяндаа дотоод цэвэрлэгээ болдог.

#АгнистынГэгээ

26/08/2026

Та аливаа зүйлийн араас хэт шунан хөөцөлдөж хүчээр хүч болох ч, нөгөө талд нь эрүүл мэндээ өөрийгөө алдсан байх болно. Уул нь цаг нь болоход бүх зүйл төвөггүй өөрөө тань дээр ирэх учиртай. Ариун эрчим

Ойн гүнд буй цэцгийг үнэрлэж таалах хэн ч байхгүй бол цэцэг гутарч гундах уу? Гоо сайхныг нь магтаж бишрэх хэн ч алга гэ...
26/08/2026

Ойн гүнд буй цэцгийг үнэрлэж таалах хэн ч байхгүй бол цэцэг гутарч гундах уу? Гоо сайхныг нь магтаж бишрэх хэн ч алга гээд амиа хорлох уу? Үгүй шүү дээ, цэцэг үргэлжилэн дэлгэрч, анхилам үнэрээ цацааар байх болно. Жинхэнэ хайр бусдаас хамаарахгүй буй чанараас ундардаг. Гол мөрөн урсахдаа хэн нэгний цангааг тайлъя гэж урсдаг бил үү? Голын уснаас уух нь ууж, умбах нь умбаж л байдаг. Уух хүн байхгүй ч гол урссар байна.
Бусдаас хамаарсан амьдрал бол хүлээс зовлон. Хамаарал эрх чөлөөг устгадаг. Хайр бол эрх чөлөөний цэцэг. Түүнд цэцэглэх дотоод орон зай хэрэгтэй. Бусдаас хамаарсан амьдралд орон зай олддоггүй. Бусад хүн чамайг дарамталж, чи ч өөрөө бусдыг дарамтална. Хайртай дуртай гэх хүмүүсийн дунд үргэлжийн тэмцэл тулаан өрнөдөг шүү дээ. Эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ залгихыг хүсдэг.

Өсч хөгжиж байж л чи жинхэнэ хайртай учирна. Гэрэл асахад гэрлийн цацраг харанхуйг нэвтлэн түгдэг шиг чиний дотоод ахуйг илтгэсэн аура эргэн тойронд чинь ургана. Өөртөө гэрэлгүй хүн бусдаас гэрэл царайчилдаг. Өөрт нь хайр байхгүй учир өрөөлөөс хайр гуйланчилдаг. Чи түүнээс, тэр чамаас хайр хүснэ. Хэн хэндээ байгаа болов уу гэж найдсан хоёр гуйлгачин учирсны эцэст хоёулаа хууртсан болж ганихардаг. Ганцаараа байхдаа ганихарч явсан. Ханьтай болоод ч ганихарч явна. Ганц илүү нь, өөрийн хариуцлагаас бултах далим, уйтгар зовонгийнхоо бурууг чихэх эзэнтэй болдог юмсанж.

Чи хэчнээн ч удаа хань ижлээ сольж болох юм. Дүр төрх өөрчлөгдөвч хэв маяг хэвээрээ үлддэг. Олон янзын мөртлөө нэг л хүнтэй ахин дахин учрах болно. Өөрөө чи өөрчлөгдөхгүй байгаад хамаг учир оршдог. Сонголтыг чиний хөгжөөгүй ухамсар хийж байгаа. Нялхас нялхастаа дурладаг бол хөгжсөн хүн хөгжсөн хүндээ дурладаг. Тэд бие биенийхээ хэлийг ойлгодог болохоор тэр.
Нялхас бусдын түшиг горилдог бол хөгжсөн хүн бие даан оршиж чаддаг. Ийм хүн хайрыг нь хүлээж авсны төлөө бусдад талархахаас биш, бусдаас хайр талархал горьдож явдаггүй. Балчрууд хайр дурлалаар бие биеийнхээ эрх чөлөөг боомилдог бол хөгжсөн хүмүүс хайрын амьсгал дунд бие биенээ улам чөлөөлж байдаг.

Ошо #АгнистынГэгээ

26/08/2026

Сэтгэлийн үймрэлд бүү авт

Дараагийн бясалгал 9-сарын-7 эхэлнэ. Амжиж бүртгүүлээрэй.  🙏
25/08/2026

Дараагийн бясалгал 9-сарын-7 эхэлнэ. Амжиж бүртгүүлээрэй. 🙏

25/08/2026

Явж буй замаа үргэлжлүүл

МЯЛ БОГД:​БИ ЭГЭЛ ХҮМҮҮСИЙГ ХАРААД ГАЛЗУУРСАН МЭТ БОДНОМ,ТЭД НАМАЙГ ХАРААД ГАЛЗУУРСАН МЭТ САНАНА.​ЭД АГУУРС, МӨНГӨ ТӨГРӨ...
24/08/2026

МЯЛ БОГД:
​БИ ЭГЭЛ ХҮМҮҮСИЙГ ХАРААД ГАЛЗУУРСАН МЭТ БОДНОМ,
ТЭД НАМАЙГ ХАРААД ГАЛЗУУРСАН МЭТ САНАНА.
​ЭД АГУУРС, МӨНГӨ ТӨГРӨГИЙН ХӨӨЦӨЛДӨЛТЭЙ ТЭД ГАЛЗУУ,
ЭРХ ЭРҮҮЛ, ҮНЭН МӨРНИЙ ХӨӨЦӨЛДӨЛТЭЙ БИ ГАЛЗУУ...

​ОРЧЛОНГИЙН ХҮСЭЛ ТАЧААЛД АВТСАН ТЭДНИЙ ГАЛЗУУ ӨНДӨР,
ОДООГИЙН ЭНЭ АМЬДРАЛЫГ ОРХИСОН МИНИЙ ГАЛЗУУ ГҮН.
​ТЭД МӨНХ БУСЫГ МӨНХ ГЭЖ САНАСНААРАА ГАЛЗУУ,
БИ МӨНХ БУСЫГ ҮНЭНЭЭР НЬ УХААРСНААРАА ГАЛЗУУ...

​ЭГЭЛ ДЭЛХИЙН ТӨӨРӨГДӨЛДӨӨ БАЯСАЖ ИНЭЭХ НЬ ТЭДНИЙ ГАЛЗУУ,
ТЭДНИЙ ТЭРХҮҮ ЭНДҮҮРЭЛД НУЛИМС АСГАРАХ МИНЬ МИНИЙ ГАЛЗУУ.
​ҮНЭНДЭЭ ХЭН НЬ ГАЛЗУУ, ХЭН НЬ УХААНТАЙ ГЭДГИЙГ
ҮҮРИЙН ЦАГААН ГЭГЭЭ ОРЖ, МӨНХИЙН ГЭГЭЭРЭЛД ХҮРСЭН ЦАГТ БҮГД МЭДМҮЙ...

24/08/2026

Та алдар нэртэй мөнгөтэй болоод жаргалтай болохгүй. Ганцхан сэтгэлээ зассан цагт л жаргалтай болно. Өөрийгөө ямар ч буруугүй гэж боддог хүн маш их асуудалтай байдаг.

24/08/2026

Өөрөө өөртөө юуг үйлдэж байна гэдэгтэй анхаараарай

22/08/2026

Address

Online Meditation ���
Ulaanbaatar

Telephone

+97691190978

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ариун эрчим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share