Эрхэмсэг Оршихуй Эмэгтэйчүүд болон Уламжлалт анагаах ухааны эмнэлэг

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Эрхэмсэг Оршихуй Эмэгтэйчүүд болон Уламжлалт анагаах ухааны эмнэлэг

Эрхэмсэг Оршихуй Эмэгтэйчүүд болон Уламжлалт анагаах ухааны эмнэлэг Эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх физик эмчилгээ, үзлэг, зөвлөгөө
Уламжлалт анагаах ухааны үзлэг, зөвлөгөө, эмчилгээ

12/08/2026
Жирэмслэхүйн гайхамшиг1. Таны хүүхэд 1 саяд нэг магадлал биш, харин тэр 250 сая спермээс түрүүлж энэ боломжийг олж авсан...
25/07/2026

Жирэмслэхүйн гайхамшиг

1. Таны хүүхэд 1 саяд нэг магадлал биш, харин тэр 250 сая спермээс түрүүлж энэ боломжийг олж авсан азтай хүүхэд. Учир нь таны нөхрийн биед ийм тооны сперм боловсордог. Үүнээс ганцхан сперм өндгөн эстэй нийлж хүүхэд бий болдог гэдгийг та мэдэх үү?

2. Жирэмсэлснээс хойших 22 дахь өдрөөс таны хүүхдийн зүрх цохилж эхэлдэг. Түүний зүрх ганцхан ширхэг “үр”-ийн хэмжээтэй жижигхэн байдаг ч жирэмсний явцад зүрх нь 2 дахин хурдан цохилдог. Жирэмсний эхний 3 сарын төгсгөлд ургийн зүрх нэг минутанд 157 удаа цохилж эхэлдэг.

3. Жирэмсний 6 дахь долоо хоногтойгоос үр хөврөл эрчимтэй томорч эхэлнэ. Энэ үед ээжүүд хүүхэд тээж байгаагаа дөнгөж мэдсэн байдаг. Зарим нь огт мэдээгүй байдаг.

4. Жирэмсний 9 – 12 дахь долоо хоногуудад хүүхдийн үс, сормуус нь ургаж эхэлнэ. Түүнчлэн бүх биеэр нь ус ургаж бүрхдэг. Энэ үс нь түүнийг төрөхөөс өмнө унадаг бөгөөд ургийг дулаахан байлгах ач тустай.

5. Жирэмсний 13 дахь долоо хоногоос эхлэн ургийн ихэнх эрхтэнүүд нь хэлбэрээ олж, зарим нь бүр ажиллаж эхэлдэг. Гэхдээ ЭХО-гоор харахад зангидсан гарын чинээ жижигхэн байдаг нь хамгийн гайхширмаар.

6. Жирэмсний 17 дахь долоо хоногоос эхлэн таны хүүхдийн насан туршид өөрчлөгдөхгүй хурууны хээ нь тодорч эхэлдэг.

7. Жирэмсний 18 дахь долоо хоногоос эхлэн ураг эхийнхээ хэвлий дотор эргэж эхэлнэ. Хэрвээ таны анхны хүүхэд бол та хөдөлгөөнийг нь хэвлий хэсгээрээ мэдрэх болно.

8. Маш их ачаалалтай ажилладаг ихэс нь цусны 35 хувийг таны биед нийлүүлдэг. 1 минутанд 500 мл цус нийлүүлнэ.

9. Жирэмсний 20 дахь долоо хоногоос эхлэн таны хүүхэд өдөрт 3 хоолны халбаганы хэмжээтэй шээсийг ялгаруулж эхэлнэ. Ураг уснаасаа залгилж, тэр нь шээс болон гадагш ялгардаг гэсэн үг. Ургийн ус ойролцоогоор 2 литр орчим байдаг.

10. Жирэмсний 24 дэх долоо хоногт хүүхдийн чих нь хөгжиж эхэлнэ. Эхийн хэвлий доторх болон гаднах дуу чимээг ялгаж сонсож чадна. Тэр дундаа ээжийнхээ дуу авиаг маш сайн ялгаж сонсдог бөгөөд ээжийнхээ дууг сонсоод тайвширдаг.

11. Хүүхдийн нүд хамгийн анх жирэмсний 26 дахь долоо хоногт нээгддэг. Гэвч харанхуйд тийм ч олон зүйл олж харахгүй.

12. Жирэмсний 3 дахь үе буюу сүүлийн 3 сарын туршид таны хүүхэд өдөрт 1,5 грамм жин нэмдэг.

13. Жирэмсний 32 дахь долоо хоногоос эхлэн ургийн бие их хөндүүр болж эхэлдэг. Зарим үед өвчин мэдрэх нь ч бий.

14. Жирэмсний төгсгөлд хэвлий агшиж, хуучин хэвэндээ буцаж орохын тулд хоол боловсруулах явц маш их эрчимтэй явагдаж эхэлдэг.

Эх сурвалж: and Gynecologists (OB/GYN) Undraa’s Team

💜 PCOS (Поликистоз өндгөвчийн хам шинж)-ийн талаар хамтдаа мэдлэгээ нэмье!PCOS нь нөхөн үржихүйн насны олон эмэгтэйд тох...
02/07/2026

💜 PCOS (Поликистоз өндгөвчийн хам шинж)-ийн талаар хамтдаа мэдлэгээ нэмье!

PCOS нь нөхөн үржихүйн насны олон эмэгтэйд тохиолддог дааврын тэнцвэрийн эмгэг бөгөөд эрт илрүүлж, зөв эмчилгээ, амьдралын хэв маягийн өөрчлөлтөөр хянах боломжтой.

⚠️ Дараах шинж тэмдэг илэрч байвал анхаараарай:
• Сарын тэмдэг тогтворгүй байх
• Батга ихсэх, нүүр болон биеэр үс их ургах
• Жин нэмэгдэх, ялангуяа хэвлийн хэсгээр
• Жирэмслэхэд хүндрэлтэй байх
• Ядарч сульдах

🌿 Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
✔️ Эрүүл, тэнцвэртэй хооллох
✔️ Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
✔️ Жингээ хэвийн хэмжээнд барих
✔️ Стрессээ зөв удирдах
✔️ Эмэгтэйчүүдийн эмчид тогтмол үзүүлэх

💜 PCOS бол ичих зүйл биш, харин мэдэж, ойлгож, зөв арчлах шаардлагатай эрүүл мэндийн асуудал юм.

Өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарч, энэхүү мэдээллийг түгээн бусдад ч мөн хүргээрэй.

#ЭмэгтэйчүүдийнЭрүүлМэнд #ЭртИлрүүлэг #ЭрүүлАмьдрал #ЭрүүлМэндийнБоловсрол

22/06/2026

Бумба (соруул) засал

Хэсэг газрын мэдрэлжүүлэлт сэргээх, булчин суллах, цус, тунгалаг, хийн эргэлтийг сайжруулснаар үрэвсэл дарж өвдөлт намдаах, цэр ховхлох, халуун бууруулах, амьсгаадалтыг зогсооно.

Бумбат иллэг

Арьсны рецепторуудыг цочроон ТМС, ЗСС-д сэдээлт өгч цус, тунгалаг, хийн эргэлтийг сэргээнэ. Сэтгэл санааг тайвшруулан амьсгалыг уужруулж цэр ховхлох, халуун бууруулах, өвдөлт намдааж эрч хүчийг нэмэгдүүлэх үйлдэлтэй.

Цаг авах утас: 91000798

⚠️ Өглөө босоход хүзүү чинь хөшчихсөн байдаг уу?Ажил дээрээ удаан суух, гар утас их хэрэглэх, стресс ядаргаа зэрэг нь хү...
16/06/2026

⚠️ Өглөө босоход хүзүү чинь хөшчихсөн байдаг уу?

Ажил дээрээ удаан суух, гар утас их хэрэглэх, стресс ядаргаа зэрэг нь хүзүү мөрний өвдөлтийн гол шалтгаан болдог.

❌ Хүзүү эргэхэд өвдөх
❌ Мөр дал таталдах
❌ Толгой байнга өвдөх
❌ Бие хүндэрч ядарсан мэдрэмж төрөх

Одоо эдгээр зовуурийг үл тоох хэрэггүй!

🌿 Уламжлалт бариа заслаар:
✔ Булчингийн чангарлыг суллана
✔ Цусны эргэлтийг сайжруулна
✔ Алжаал ядаргааг тайлна
✔ Биеийг хөнгөн, тав тухтай болгоно

📞 Урьдчилан цаг авч үйлчлүүлээрэй.
📍 Хаяг: ХУД, 120 мянгат, Шинэ өглөө хотхон үйлчилгээний хэсэг, 23/2 8 тоот
📲 Холбоо барих: 91000798

✨ Өвдөлтгүй хөдөлгөөн, эрч хүчтэй амьдрал таны сонголтоос эхэлнэ.
#ХүзүүМөрнийБариа #УламжлалтБариа #ЭрүүлМэнд #БиеийнАлжаалТайлах

 #эрүүлмэндийнбагц        #бариазасал  #уламжлалтэмчилгээ
04/06/2026

#эрүүлмэндийнбагц #бариазасал #уламжлалтэмчилгээ

Address

1-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 23/2 байр
Ulaanbaatar
17030

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрхэмсэг Оршихуй Эмэгтэйчүүд болон Уламжлалт анагаах ухааны эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share