Л-Клиник Эмэгтэйчүүдийн Эмнэлэг

Л-Клиник  Эмэгтэйчүүдийн Эмнэлэг Эмэгтэйчүүдийн өвчний оношлогоо эмчилгээ, Дотоод шүүрэл- Үргүйдэл
Эмэгтэйчүүдийн ЭХО
Гэр бүл төлөвлөлтийн клиник

Амралтын өдрүүдэд ч бид ажиллана. Ажлын өдрүүдэд завгүй байдаг бүсгүйчүүддээ зориулан Л-КЛИНИК энэ амралтын өдрүүдэд хэв...
18/09/2026

Амралтын өдрүүдэд ч бид ажиллана.

Ажлын өдрүүдэд завгүй байдаг бүсгүйчүүддээ зориулан Л-КЛИНИК энэ амралтын өдрүүдэд хэвийн ажиллана.

📅 9 сарын 19 — Бямба
📅 9 сарын 20 — Ням
⏰ 10:00–16:00 цаг хооронд ажиллана.

Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, зөвлөгөө, ЭХО, шинжилгээ болон жирэмслэлтээс хамгаалах бүх төрлийн үйлчилгээ зөвлөгөө авах боломжтой.

💗 Эрүүл мэнддээ цаг гаргахыг хойшлуулах хэрэггүй.
Танд тохиромжтой цагаа урьдчилан захиалаарай.

📞 7724-2233 | 8000 0472
📍 БГД, Хархорин хороолол, үйлчилгээний төвийн 3-р давхарт
(Хархорин захын зүүн талд, төв зам руу харсан)

💗 Жирэмслэхээр төлөвлөж байгаа бол юунаас эхлэх вэ?Хүүхэдтэй болохоор шийдэх тэр мөчөөс л жирэмсний бэлтгэл эхэлдэг. Жир...
16/09/2026

💗 Жирэмслэхээр төлөвлөж байгаа бол юунаас эхлэх вэ?

Хүүхэдтэй болохоор шийдэх тэр мөчөөс л жирэмсний бэлтгэл эхэлдэг.

Жирэмсэн болсныхоо дараа л эмчид хандах биш, жирэмслэхээсээ өмнө өөрийн эрүүл мэндээ үнэлүүлж, биеэ бэлтгэх нь ирээдүйн жирэмслэлтээ төлөвлөх чухал алхам юм.

Эмчтэйгээ уулзахдаа сарын тэмдгийн мөчлөг, өмнөх өвчний түүх, хэрэглэж буй эм болон жирэмслэх төлөвлөгөөгөө ярилцаж болно. Шаардлагатай тохиолдолд ЭХО болон тохирох шинжилгээг эмчийн үнэлгээнд үндэслэн сонгоно.

Мөн жирэмслэхээр төлөвлөж эхэлсэн үеэс фолийн хүчил хэрэглэх, хооллолт, хөдөлгөөн, нойр болон өдөр тутмын хэв маягтаа анхаарах нь чухал.

💗 Эрүүл жирэмслэлтийн бэлтгэл жирэмсэн болсны дараа биш, өмнө нь эхэлдэг.

Жирэмслэхээр төлөвлөж байгаа бол Л-КЛИНИК-ийн эмчтэй ярилцаж, өөрт тохирсон бэлтгэлээ эхлүүлээрэй.

📞 7724-2233 | 8000 04722
📍 БГД, 1-р хороолол, Хархорин захын зүүн талд, төв зам руу харсан үйлчилгээний төвийн 3-р давхарт

🏥 Л-КЛИНИК Эмэгтэйчүүдийн эмнэлэг 💗

🌸 Сарын тэмдэг тогтмол байхад дааврын өөрчлөлт байж болох уу?✅ Боломжтой.Сарын тэмдэг тогтмол ирдэг нь нөхөн үржихүйн эр...
16/09/2026

🌸 Сарын тэмдэг тогтмол байхад дааврын өөрчлөлт байж болох уу?

✅ Боломжтой.

Сарын тэмдэг тогтмол ирдэг нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар тодорхой мэдээлэл өгдөг ч зөвхөн мөчлөгөөр дааврын үйл ажиллагааг бүрэн үнэлэх боломжгүй.

Дааврын өөрчлөлт сэжиглэгдэх эсэхийг зовиур, сарын тэмдгийн мөчлөг, овуляци, жирэмслэх төлөвлөгөө болон бусад хүчин зүйлтэй хамтатган үнэлдэг. 🌷

🔬 Мөн дааврын шинжилгээг хүн бүрт ижил байдлаар өгөх шаардлагагүй. Ямар үзүүлэлт шинжлүүлэх, хэзээ шинжилгээ өгөхийг тухайн хүний нөхцөл байдал, шинжилгээний зорилготой уялдуулан сонгоно.

💗 Өөрт илэрч байгаа өөрчлөлтийг үл тоолгүй, шаардлагатай үед эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө аваарай.

📞 7724-2233 | 8000 0472
🏥 Л-КЛИНИК Эмэгтэйчүүдийн эмнэлэг

😍 Л-КЛИНИК — Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө 💖Эмэгтэй хүн бүрийн амьдралын үе шат өөр.Заримдаа зөвхөн үзлэг, зөвлөгөө...
11/09/2026

😍 Л-КЛИНИК — Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө 💖

Эмэгтэй хүн бүрийн амьдралын үе шат өөр.
Заримдаа зөвхөн үзлэг, зөвлөгөө хэрэгтэй байдаг. Заримдаа жирэмслэлтээ төлөвлөх, өөрт тохирох жирэмслэлтээс хамгаалах аргаа сонгох, эсвэл шаардлагатай шинжилгээ, ЭХО-гоо хийлгэх хэрэг гардаг.

Тэр бүрд хаана хандахаа мэдэхгүй эргэлзэх, эмчид үзүүлэхээс санаа зовох үе ч бий.

🏥 Л-КЛИНИК Эмэгтэйчүүдийн эмнэлэгт та:

🌿 Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, зөвлөгөө
🌿 Охидын болон үргүйдлийн эмчийн үзлэг, зөвлөгөө
🌿 Эмэгтэйчүүдийн болон жирэмсний ЭХО
🌿 Умайн хүзүүний эсийн болон бактериологийн шинжилгээ
🌿 PCR болон бусад шаардлагатай шинжилгээ
🌿 Өдрийн эмчилгээ
🌿 Гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс хамгаалах бүх төрлийн аргын зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.

💗 Бид нэг аргыг хүн бүрт тохирно гэж үздэггүй. Нэг шинжилгээг ч хүн бүрт заавал хийх ёстой гэж зөвлөдөггүй.
Таны нас, зовиур, нөхөн үржихүйн төлөвлөгөө, хэрэгцээнд тулгуурлан эмчтэйгээ ярилцаж, өөрт тохирох сонголтоо хийхэд тань тусална.

Эмэгтэйчүүдийн эмчид хандахын тулд заавал зовиуртай болохыг хүлээх шаардлагагүй. Өөрийн эрүүл мэндийн талаар асуух зүйл байвал бидэнтэй холбогдоорой.

📞 7724-2233 | 8000 0472
🕘 Даваа–Баасан 09:00–18:00
🕙 Бямба–Ням 10:00–16:00
📍 БГД, 1-р хороолол, Хархорин захын зүүн талд, Хархорин хороолол Төв зам руу харсан үйлчилгээний төвийн 3-р давхарт

💳 Storepay-аар хуваан төлөх боломжтой.

🏥 Л-КЛИНИК Эмэгтэйчүүдийн эмнэлэг 💗
Өөртөө цаг гаргаарай.

🌸 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДААВРЫН ШИНЖИЛГЭЭДааврын үзүүлэлтүүд нь сарын тэмдгийн мөчлөг, овуляци, өндгөвчний үйл ажиллагаа болон ...
11/09/2026

🌸 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДААВРЫН ШИНЖИЛГЭЭ

Дааврын үзүүлэлтүүд нь сарын тэмдгийн мөчлөг, овуляци, өндгөвчний үйл ажиллагаа болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг үнэлэхэд чухал мэдээлэл өгдөг.

Л-КЛИНИК-т:

🔬 FSH • LH • E2 • PRL • PRG • Тестостерон дааврын шинжилгээг өгөх боломжтой.

Гэхдээ хүн бүр бүх үзүүлэлтийг нэг дор шинжлүүлэх шаардлагатай гэсэн үг биш. Ямар шинжилгээ өгөх, мөчлөгийн аль үед өгөхийг шинжилгээний зорилго болон тухайн хүний онцлогт тохируулан сонгох нь чухал.

💗 Та дааврын шинжилгээний үнэ, шинжилгээ өгөхөд хэрхэн бэлдэх болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл сэтгэгдэлд #даавар гэж бичээрэй.

📞 7724-2233 | 8000 0472
Л-КЛИНИК Эмэгтэйчүүдийн эмнэлэг

🌸 Эмэгтэйчүүдийн дааврын шинжилгээ — ямар үед өгөх вэ?Сарын тэмдэг тогтворгүй болох, жирэмслэхээр төлөвлөх, жирэмслэхэд ...
09/09/2026

🌸 Эмэгтэйчүүдийн дааврын шинжилгээ — ямар үед өгөх вэ?

Сарын тэмдэг тогтворгүй болох, жирэмслэхээр төлөвлөх, жирэмслэхэд хүндрэлтэй байх зэрэг үед “дааврын шинжилгээ өгөх хэрэгтэй юу?” гэсэн асуулт олон.

Дааврын шинжилгээ нь өндгөвчний үйл ажиллагаа, овуляци болон нөхөн үржихүйн үйл ажиллагааг үнэлэхэд эмчид шаардлагатай мэдээлэл өгдөг. 🌷

Гэхдээ бүх дааврын шинжилгээг хүн бүр нэг дор өгөх шаардлагагүй. Ямар үзүүлэлтийг шинжлүүлэх, мөчлөгийн аль үед өгөхийг тухайн хүний зовиур, мөчлөг, шинжилгээний зорилготой уялдуулан сонгох нь чухал.

🩺 Тиймээс өөрөө шинжилгээ сонгохоос илүү эмчийн зөвлөгөөнд үндэслэн тохирох шинжилгээгээ өгөөрэй.

💗 Дараагийн постоор FSH, LH, E2, PRL, PRG, Тестостерон дааврын шинжилгээний талаар танилцуулна.

🏥 Л-КЛИНИК Эмэгтэйчүүдийн эмнэлэг
📞 7724-2233 | 8000 0472

Эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээгээ хойшлуулаад л байна уу?Зовиур илрэхийг хүлээлгүй, эрүүл мэнддээ тогтмол анхаарах нь х...
09/09/2026

Эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээгээ хойшлуулаад л байна уу?

Зовиур илрэхийг хүлээлгүй, эрүүл мэнддээ тогтмол анхаарах нь хамгийн зөв алхмуудын нэг. 🤍

Л-КЛИНИК-ийн Эмэгтэйчүүдийн суурь шинжилгээний БАГЦ-3 нь нэг дор:

🌷 Эмэгтэйчүүдийн эмчийн тусгайлсан үзлэг, зөвлөгөө
🌷 Эмэгтэйчүүдийн ЭХО
🌷 Мазокийн шинжилгээ
🌷 Умайн хүзүүний эсийн шинжилгээ /ПАП-тест/

гэсэн суурь үзлэг, шинжилгээнүүдийг багтаасан.

Нэг ирэлтээр эмчдээ үзүүлж, шаардлагатай суурь шинжилгээнүүдээ өгөх боломжтой.

💗 Өөртөө цаг гаргаж, эрүүл мэндийн үзлэгээ өнөөдрөөс эхлүүлээрэй.

📞 7724-2233 | 8000 0472
📍 БГД, 1-р хороолол, Хархорин захын зүүн талд, Хархорин хороолол Төв зам руу харсан үйлчилгээний төвийн 3-р давхарт

💳 Storepay ашиглан төлбөрөө хуваан төлөх боломжтой.

🏥 Л-КЛИНИК Эмэгтэйчүүдийн эмнэлэг 🏥

HPV илэрлээ… Энэ нь умайн хүзүүний хавдартай гэсэн үг үү?Үгүй. 💗HPV илэрсэн нь шууд хавдар гэсэн үг биш. HPV-ийн олон ха...
08/09/2026

HPV илэрлээ… Энэ нь умайн хүзүүний хавдартай гэсэн үг үү?

Үгүй. 💗

HPV илэрсэн нь шууд хавдар гэсэн үг биш. HPV-ийн олон халдвар дархлааны тогтолцооны нөлөөгөөр аяндаа арилж болно.

Харин өндөр эрсдэлтэй HPV удаан хугацаанд хадгалагдах нь умайн хүзүүний эсэд өөрчлөлт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Тиймээс HPV илэрсэн бол сандрахаас илүүтэй:
🌿 эмчийн зөвлөгөө авах
🌿 шаардлагатай шинжилгээнд хамрагдах
🌿 товлосон хяналтаа алдахгүй байх нь чухал.

HPV илэрсэн бол айх биш — хяналтаа бүү алдаарай. 🤍

Дараагийн хяналт, шинжилгээ нь нас, HPV-ийн төрөл болон өмнөх шинжилгээний хариунаас хамаарч өөр байж болно.

🏥 Л-КЛИНИК Эмэгтэйчүүдийн эмнэлэг
📞 7724-2233 | 8000 0472

Хэрэгтэй үедээ эргээд харахаар хадгалаад аваарай. 🌷

08/09/2026

Зовиургүй байхад умайн хүзүүний эсийн шинжилгээ өгөх хэрэгтэй юу?

Тийм ээ. Умайн хүзүүний эсийн зарим өөрчлөлт ямар нэгэн зовиур, шинж тэмдэггүй явагдаж болно.

🔬 Умайн хүзүүний эсийн шинжилгээ нь умайн хүзүүнээс эсийн сорьц авч, хэвийн бус болон хавдрын өмнөх эсийн өөрчлөлтийг илрүүлэхэд ашигладаг скрининг шинжилгээ юм.

💗 Тогтмол скринингт хамрагдах нь өөрчлөлтийг эрт илрүүлж, шаардлагатай үед дараагийн хяналт, оношилгоог цаг алдалгүй хийх боломжийг бүрдүүлдэг.

Санах зүйл:
Умайн хүзүүний эсийн шинжилгээ болон HPV шинжилгээ нь ижил шинжилгээ биш. Нас, өмнөх шинжилгээний хариу болон эрсдэлээс хамаарч танд тохирох шинжилгээ, давтамж өөр байж болно.

🌷 Зовиур илрэхийг хүлээх биш — урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээндээ анхаараарай.

Л-КЛИНИК Эмэгтэйчүүдийн эмнэлэг
📞 7724-2233 | 8000 0472

Address

1-р хороолол, Хархорин захын зүүн талд Хархорин хороолол үйлчилгээний төвийн 3-р давхарт
Ulaanbaatar
976

Telephone

+97677242233

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Л-Клиник Эмэгтэйчүүдийн Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share