Мета Сэтгэл Судлалын Хүрээлэн

Мета Сэтгэл Судлалын Хүрээлэн The page was created on the wish of healing the society by educating and advising each member of a family.

МЕТА сэтгэл судлалын хүрээлэн НҮТББ нь 2020 оны 3 сард байгуулагдаж Германы “OH Cards Institute”-ийн албан ёсны төлөөлөгч болон ажиллаж байна. Мөн сэтгэл зүйн туслагч чиглэлээр Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яам болон Мэргэжлийн боловсролын үнэлгээний төвийн албан ёсны гэрчилгээтэй мэргэжлийн сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх сургалтуудыг явуулж байна.

Маргааш сэтгэцийн эмчийн үзлэг хийдэг өдөр. Та сэтгэцийн эмч дээр уулзалтын цаг авах бол 9095-5999 дугаарт холбогдоно уу...
27/08/2026

Маргааш сэтгэцийн эмчийн үзлэг хийдэг өдөр. Та сэтгэцийн эмч дээр уулзалтын цаг авах бол 9095-5999 дугаарт холбогдоно уу.

"Мета сэтгэл судлалын хүрээлэн" олон жилийн туршлагатай СЭТГЭЦИЙН ЭМЧтэй хамтран ажиллаж байна. Та туршлагатай сэтгэл засалч эмч болон сэтгэл зүйч нараас зөвлөгөө заслын цаг авч үйлчлүүлнэ үү.

Утас:90955999

🌟Мета Сэтгэл Судлалын Хүрээлэн нь ДАДЛАГАЖИГЧ ОЮУТАН авна.📘Доорх линкээр орж бүртгүүлээрэй  :)https://forms.gle/ZgwLkXF5...
22/08/2026

🌟Мета Сэтгэл Судлалын Хүрээлэн нь ДАДЛАГАЖИГЧ ОЮУТАН авна.

📘Доорх линкээр орж бүртгүүлээрэй :)
https://forms.gle/ZgwLkXF5LkpgrSMM6

22/08/2026
Бид хайртай хүмүүстэйгээ ярилдаг байх нь чухал, тэгж байж ойлголцоно, бие биесээ мэднэ, ярилц ярилц, бас дахин ЯРИЛЦ.......
18/08/2026

Бид хайртай хүмүүстэйгээ ярилдаг байх нь чухал, тэгж байж ойлголцоно, бие биесээ мэднэ, ярилц ярилц, бас дахин ЯРИЛЦ.....СОНСДОГ бай гэсэн зөвлөгөөг байнга л сонсдог, бас өөрсдөө ч мэддэг.
Гэвч гол зүйл нь ямар асуултыг хэрхэн асуух вэ гэдэг нь хамгийн ЧУХАЛ бөгөөд тийм ч амар байдаггүй. Тэгвэл танд туслах асуулт хариултын картыг санал болгож байна.
Бүтэн 5 бүлэг сэдвийн хүрээнд ярилцах боломжтой, 150 асуулт бүхий баялаг агуулгатай карт. Ямар сэдэв, ямар агуулгыг хөндсөн байдаг бол :)

Таны хувьд гэр бүлийг тодорхойлох ҮНЭТ ЗҮЙЛ юу вэ?

Дараах линкээр картаа захиалаарай :)👇
https://docs.google.com/.../1VCyrbheKUlPbNUG.../edi

Байгаль яагаад биднийг тайвшруулдаг вэ?
17/08/2026

Байгаль яагаад биднийг тайвшруулдаг вэ?

Сэтгэл зүйчид яагаад бясалгал иог хийхийг зөвлөдөг вэ?
14/08/2026

Сэтгэл зүйчид яагаад бясалгал иог хийхийг зөвлөдөг вэ?

МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ?“Би ямар мэргэжилтэй болох вэ?” гэдгээс өмнө“БИ ЯМАР ХҮН БЭ?” гэдгээ олж мэдээрэй. Мэргэж...
12/08/2026

МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ?

“Би ямар мэргэжилтэй болох вэ?” гэдгээс өмнө

“БИ ЯМАР ХҮН БЭ?” гэдгээ олж мэдээрэй. Мэргэжил сонголт гэдэг зөвхөн ямар сургуульд орохоо шийдэх тухай биш.
Өөрийн сонирхол, чадвар, зан төлөв, үнэт зүйл, ирээдүйн амьдралын хэв маягтайгаа нийцэх чиглэлээ олох үйл явц юм.

Мэргэжил сонголтын үед бүх мэргэжил сонирхолтой мэт санагддаг ч "Би чадах болов уу?" гэдэг эргэлзээ их байдаг.
Мөн ээж аавын хэлсэнээр эсвэл өндөр цалин, эрэлт их, нэр хүндээс болж мэргэжил сонгох тохиолдол байдаг.

Цалин өндөр ч өөрийн зан төлөв, сонирхолд тохироогүй мэргэжлээр сурч, ажиллах нь урт хугацааны стресс, ажлааса халшрал, утга учиргүй мэдрэмж, хямралд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэгийг олон судалгаанууд нотолсоор байна.

Тиймээс эхлээд хамгийн чухал хүчин зүйл болох
ЗАН ТӨЛӨВИЙН ОНЦЛОГ, СОНИРХОЛ, УР ЧАДВАР-аа танин мэдэж, мэргэжлийн жагсаалт гаргасны үндсэн дээр туршиж үзэх, дадлага хийх, нарийн судлах үйл явцын дараа өөрт хамгийн сайн тохирох мэргэжлээ сонгох нь чухал юм.

Манай 08 сарын 18-ны өдөр зохион байгуулагдах эвентэд ирж мэргэжил сонголт, зан төлвийн багц оношлогоонд хамрагдан, мэргэжлээ зөв сонгоход туслах хөтөлбөртэй сургалтанд хамрагдахыг урьж байна.

Бүртгүүлэх линк:
https://forms.gle/DtgowZHjySbarRxX7
Утас: 9095 5999

INNER JOURNEY тоглоомын цаг авч эхэллээ.Тоглонгоо өөртэйгөө танилцаарай🤗🤗
05/08/2026

INNER JOURNEY тоглоомын цаг авч эхэллээ.

Тоглонгоо өөртэйгөө танилцаарай🤗🤗

INNER JOURNEY — ӨӨРИЙГӨӨ ТАНИХ ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ АЯЛАЛ 🤗🤗

Заримдаа бидэнд зөвлөгөө биш,
Өөрийгөө өөр өнцгөөс харах боломж л хэрэгтэй байдаг.💪💪

INNER JOURNEY нь мэргэжлийн сэтгэл зүйч, көүч-ийн удирдлага дор таны амьдрал хэрхэн өрнөж буйг харуулах болон өөрийн сэтгэл зүйн байдал, амьдралд хандах хандлагаа таньж мэдэхэд туслах сэтгэл зүйн хөлөгт тоглоом юм. 🤩🤩

Тоглоомын явцад та:
-Амьдралын аль үед явж байгаагаа
-Амьдралд хандах хандлага
-Таны амьдралын утга учир, үнэ цэн юу болох
-Юунаас болж гацаж, юуг үнэхээр хүсэж байгаагаа
-Санхүүгийн хэв маяг
-Шийдвэр гаргаж буй байдал
-Дотоод мэдрэмж, шийдвэр, зорилгын холбоогоо илүү тодорхой харж эхэлнэ.

Та ганцаараа болон найзууд, хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ ирж цагийг хөгжилтэй, үр дүнтэй өнгөрүүлэх боломжтой.

Тоглоом явагдах хуваарь:
Лхагва, Баасан гараг бүрийн 17:00 цаг
Бямба гарагийн 11:00, 14:00, 16:30
Үргэлжлэх хугацаа: 70-120 минут
Байршил: Мета Сэтгэл Судлалын Хүрээлэн

Мөн урьдчилсан захиалгаар очиж тоглуулах боломжтой

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл comment хэсэгт “1” гэж бичээрэй.

БУСДАД "ҮГҮЙ" ГЭЖ ХЭЛЭХЭД ЭВГҮЙ САНАГДДАГ УУ?Олон хүн "үгүй" гэж хэлэхдээ бусдыг гомдоочих вий, муу хүн гэж бодох вий гэ...
05/08/2026

БУСДАД "ҮГҮЙ" ГЭЖ ХЭЛЭХЭД ЭВГҮЙ САНАГДДАГ УУ?

Олон хүн "үгүй" гэж хэлэхдээ бусдыг гомдоочих вий, муу хүн гэж бодох вий гэж айдаг. Тиймээс өөрийн хүсэл, хэрэгцээ, амралт, цаг хугацаагаа үргэлж бусдын төлөө золиосолдог.

Хүүхэд насанд бидэнд хамгийн хэрэгтэй зүйл бол хайр, хүлээн зөвшөөрөл юм.​ Хэрэв та тэр хайрыг авахын тулд өөрийн хүсэл, мэдрэмжээ үргэлж нууж, бусдыг л дагаж өссөн бол насанд хүрээд "Үгүй" гэж хэлэх бүрд айдас, гэмшил төрдөг. Энэ нь бага насандаа сурсан харилцааны хэв маяг юм.

Харин насанд хүрсэн хүний хувьд эрүүл хил хязгаар тогтоох нь:
✔ Өөрийгөө хамгаалах,
✔ Эрүүл харилцаа бий болгох,
✔ Сэтгэлзүйн туйлдал, бухимдлаас сэргийлэх чухал чадвар юм.

Өөрөөсөө өнөөдөр нэг асуулт асуугаарай.

"Би энэ шийдвэрийг өөрийн хэрэгцээг хүндэтгэж гаргаж байна уу, эсвэл зөвхөн бусдад таалагдах гэж гаргаж байна уу?"

Өөрийгөө хүндэтгэж эхлэхэд хамгийн түрүүнд сурах үг бол "Үгүй." Энэ үг харилцааг сүйтгэхгүй. Харин харилцааг илүү эрүүл, харилцан хүндэтгэлтэй болгох эхлэл байх болно.

Удаан хугацааны амралтын дараа ажилдаа эргэн орох үед яагаад таагүй мэдрэмж төрдөг вэ?Удаан хугацааны амралтын дараа ажи...
04/08/2026

Удаан хугацааны амралтын дараа ажилдаа эргэн орох үед яагаад таагүй мэдрэмж төрдөг вэ?

Удаан хугацааны амралтын дараа ажилдаа эргэн орох үед бидний өдөр тутмын хэмнэл огцом өөрчлөгддөг. Унтах, сэрэх цаг, хийх зүйлс, хариуцлага, ажлын ачаалал гээд бүх зүйл богино хугацаанд өөрчлөгдөхөд сэтгэл зүйн хувьд дасан зохицох хугацаа шаардлагатай болдог.

Энэ үед дараах мэдрэмжүүд түгээмэл илэрч болно:
🔹 Сэрэхэд хэцүү болох – унтах, сэрэх хэмнэл өөрчлөгдсөнтэй холбоотой
🔹 Анхаарал төвлөрөл буурах – өмнөх шигээ хурдтайгаар ажиллаж
🔹 Эрч хүч багасах – амралтын тайван хэмнэлээс ажлын хэмнэлд шилжихэд бие, сэтгэлд ачаалал өгнө
🔹 Түгшүүр нэмэгдэх – “Би бүгдийг амжуулж чадах болов уу?” гэх бодол төрж болно
🔹 Сэтгэл дундуур байх – амралт дууссанд харамсах, ажилдаа дургүй болсон мэт мэдрэмж төрөх
🔹 Урам зориг буурах – ажлын зорилго, утга учраа түр хугацаанд мэдрэхгүй байх

💡 Гэхдээ энэ нь заавал “би ажилдаа дургүй болсон” гэсэн үг биш.
Таны тархи, бие, сэтгэл зүй шинэ хэмнэлдээ дахин дасан зохицож байгаа үйл явц байж болно.

🌱 Өөртөө хэрхэн туслах вэ?
✔️ Эхний өдрүүдэд өөрөөсөө 100% бүтээмж шаардахгүй байх
✔️ Унтах, сэрэх хэмнэлээ аажмаар тогтворжуулах
✔️ Ажлаа жижиг хэсгүүдэд хувааж эхлэх
✔️ Завсарлага авч, хөдөлгөөн хийх
✔️ Амралтын үеийн таатай зүйлсээс өдөр тутамдаа бага хэмжээгээр хадгалах
✔️ Сэтгэл хөдлөлөө “залхуурал” гэж шууд дүгнэхгүй байх

Ажилдаа эргэн орох нь зөвхөн биеэрээ оффистоо очих биш. Сэтгэл зүйгээрээ ч мөн шинэ хэмнэлдээ эргэн орох үйл явц юм.
Тиймээс эхний хэдэн өдөр өөртөө бага зэрэг хугацаа өг.
Та дахин “ажлын горим”-доо шилжиж байна.

Address

Хан-Уул дүүрэг 15-р хороо Хайрхан хотхон 40-р байр 43 тоот
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Мета Сэтгэл Судлалын Хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Мета Сэтгэл Судлалын Хүрээлэн:

Shortcuts

Share

Category