Сэтгэл зүйч Номин Бариушанов

Сэтгэл зүйч Номин Бариушанов Хүний сэтгэлийн дотоод ертөнцийн гүнд аялая

ӨНДӨР ХҮЛЭЭЛТИЙН СИНДРОМ Юу юугүй л бужигнаад хичээл ажлын улирал ирлээ. Дагаад зарим “синдром” хурцаар илэрч магадгүй э...
26/08/2026

ӨНДӨР ХҮЛЭЭЛТИЙН СИНДРОМ
Юу юугүй л бужигнаад хичээл ажлын улирал ирлээ. Дагаад зарим “синдром” хурцаар илэрч магадгүй ээ. Хүүхдээсээ маш сайн сурахыг, амжилт гаргах шилдэг байхыг ил далд хүсэн хүлээдэг эцэг эхчүүдийн зан үйлдэл нь өндөр хүлээлтийн “синдром” үүсгэдэг. Хүүхэд “ Аахн би маш сайн сурч, шилдэг, хамгийн сайн байжыж л, бахархуулах ямар нэгэн зүйл хийж байж л аав ээждээ хайрлагдах юм байна. Би байгаагаараа хайрлагдахгүй үнэлэгдэхгүй. Би шилдэг биш байвал сайн биш бол эцэг эхийнхээ өмнө буруутай…” гэдэг сэтгэл зүй бий болж энэ синдром нь сурлага, ажил, найз нөхөрлөл, хайр сэтгэлийн харилцаанд ч бас халдварлаж “газар авдаг”. Өөрийгөө хайрлах эсэх нь эцэг эх ойр дотны хүмүүс өөрт нь яаж хандаж байснаас шууд шалтгаалдаг.
Би өөрийгөө хайрлаж болно болохгүй, Би амьдралаас таашаал авч чадна чадахгүй гэдэг “зөвшөөрлийг” хүүхэд өөрт нь яаж хандаж өөрт нь түүний тухай юу гэж хэлж байгаагаас хамаарч олгоно бас олгохгүй.
Та одоо дотроо бараг гадралсан байх ийм хүмүүс өөрийгөө маш их шүүмжилдэг бөгөөд алдаа хийхэд өөрийгөө училж чадахгүй, өөртөө хатуу ханддаг өөрийгөө хайрлах нь маш хэцүү зүйл болчдог.
Өөрийн бодит чадвараасаа илүү өндөр хүлээлттэй учир биелэх боломжгүй төлөвлөгөө гаргадаг. Мэдээж бодит биш учраас хүлээлт нь биелэхгүй өөртөө маш их уурлаж, цөхөрч, гутарснаар өөрийн үнэлэмж “шалан дээр” болдог.
Бодит чадвар боломжоо мэдэхгүй, хийсэн зүйлээ үнэлэхгүй “ харалган” байдал нь хийсэн зүйлээ ээ таашаал авах боломжгүй болгож “ чөтгөрийн тойрогт” оруулдаг.
Хэт их ачаалалтай ажиллах, хичээх нь мэдээж өндөр стресс дарамтыг бий болгосноор нойр муудах эрүүл мэнд доройтох … үр дагаварууд үүснэ.
Ахиад л өөрийн үнэлэмжээ олж авахаар бүр илүү “ өөрийнхөө хамгийн сайн хувилбар” болох супер төлөвлөгөө гаргадаг. Энэ нь мэдээж ахиад л “ би чадахгүй бол яанаа” гэдэг айдсыг хамт дагуулдаг учир юм хийхээс эхлэхээс халиширах жийрхэх, хойшлуулах, мартах “ дотоод эсэргүүцэл” буюу сэтгэл зүйн хамгаалах механизм ажиллаж эхлэнэ.

Хүн төгс биш, алдаа гаргах эрхтэй бүүр шаардлагатай. Хийсэн зүйлээ үнэлж харах эсэх шийдвэрийг хүн өөрөө гаргадаг. Сэтгэл зүйн зөвлөгөө нь хүн өөрийгөө бодитоор харж амьдралаасаа ташаал авч сурахад тусалснаар амьдарлын чанарыг сайжруулдаг

Хүүхдээ та зүгээр л таны хүүхэд учраас, ямар ч хичээл зүтгэл гаргаагүй байсан ч хайрладаг гэдгээ үгээр үйлдлээр илэрхийлж байгаарай.

ГОМДОЛ бол ИЛЭРХИЙЛЭЭГҮЙ УУР БУХИМДАЛ Уур бухимдал нь бидэнтэй шудрага бус харилцах, үнэгүйдүүлэх, дайрах үед бий болдог...
24/07/2026

ГОМДОЛ бол ИЛЭРХИЙЛЭЭГҮЙ УУР БУХИМДАЛ
Уур бухимдал нь бидэнтэй шудрага бус харилцах, үнэгүйдүүлэх, дайрах үед бий болдог. Гэвч заримдаа бид хэн нэгэнд ууралсан ч ямар нэг шалтгаанаар жишээ нь хүндэлдэг, хайралдаг хүн маань учраас ч юм уу илэрхийлэлгүй “дардаг”.

Бидэнд хүүхэд байхаас л “Уур биеийг зовооно…”, “Уурын мунхаг аюултай”, “ Ухаан багатай хүн уур ихтэй” гэх мэтээр уур бол муу, ёс зүйгүй гээд “ бат” итгүүлсэн учир хүнийг уурлуулахаас айдаг, өөрөө уурлахаараа “ уурласандаа ууралдаг”( энд уур мэдэрч байгаадаа өөрийгөө шийтгэж байгаа гэсэн үг), үүндээ их гэмшдэг тиймээс дахиж “уурлахгүй байх чин хүсэлтэй”.

Сэтгэл судлалд бүх сэтгэл хөдлөл мэдрэмжийг байгалиас өгсөн жам ёсны хамгаалалт, зохицуулага бидний амьд гарах арга гэж үздэг Та юунаас ч айдаггүй байсан бол ямар нэгэн аюулаас өөрийгөө хэрхэн хамгаалах билээ?
Уур бухимдал нь бидэнд айдсаа даван туулж өөрийгөө хамгаалах хүч энергийг өгдөг.

Уур бухимдлаа дарахын тулд бид дотроо бий болсон их хүч энергиэ бүр их хүч зарцуулж дарангуйлана гэсэн үг болох нь. Ингээд дотоод дарамт ямар хэмжээгээр хуримтлагдахыг төсөөлж байгаа байх тийм үү? Мэдээж ихэнхдээ энэ дарамтыг гадагшлуулж “ хий гаргах” хэрэгтэй болно. Энэ үед ихэнхдээ бид жижиг ялихгүй зүйл дээр “огцом”, “ тэсэрч” дэлбэрч ууралдаг.

Дотны хүмүүстээ хайрладаг хүндээ уурлаж бухимдах нь хайрлахгүй хүндлэхгүй байгаа гэсэн үг энэ бол байж болшгүй зүйл гэдэг нь бодлын алдаа юм. Дотны хайртай хүмүүстээ гомдол уур бухимдлаа илэрхийлж чадахгүй байх нь бусад сэтгэл хөдлөл мэдрэмжийг блоколдог жишээ нь хайрлах, баярлах. Би хайргүй болцын болов уу? гэж бид өөрөөсөө асуудаг. Үгүй байж магадгүй шүү хэрэв та уур бухимдлаа гомдлоо илэрхийлээгүй ямар байгааа юу хүсээд байгаагаа хэлээгүй бол …

Хэрэв та өөрийнхөө гомдлын цаана уур бухимдал нуугдаж байгааг гадарлавал сэтгэл санаагаа “ зөв” илэрхийлэхэд суралцах нь чухал. Уурлах бухимдах нь жам ёсны зүйл бөгөөд байгалиас бидэнд өгсөн хэвийн сэтгэл зүйн хамгаалалт. Гол нь түрэмгийлэл, хүчирхийлэлээр бус “зөв” ( өөрийгөө болон бусдыг өвтгөж зовоохгүй) илэрхийлэх нь чухал юм.
Хэрэв та гомдлынхоо цаад учрыг олж уур бухимдлаа илэрхийлэхэд хэцүү байгаа бол сэтгэл зүйчид хандаарай.

3 жилийн өмнөх бичвэрээ зураг солиод орууллаа

СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ЯАЖ ҮР ДҮНД ХҮРДЭГ ВЭ?Нэг удаа ээж маань гаднаас орж ирээд “Сая автобусанд нэг хөгшин ач хүүгээ яри...
17/07/2026

СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ЯАЖ ҮР ДҮНД ХҮРДЭГ ВЭ?
Нэг удаа ээж маань гаднаас орж ирээд “Сая автобусанд нэг хөгшин ач хүүгээ яриад тэр нь их ууртай болчихсон аав ээж нь гадаадад ажилладаг …удаж байгаа юм байх. Өсвөр насны л хүү юм уу даа яаж ч хэлж яриад болохгүй дандаа уурлаж бухимдаад тэрэнд нь энэ хөгшин шаналаад байна гээд байхаар нь “сэтгэл зүйчтэй уулзах хэрэгтэй юм шиг байнаа тус болж магадгүй” гэлээ ш дээ өөр хэлэх юм олдохгүй тэгсэн чинь тэр хөгшин харин бас нээрэн “ тийм юм” байдаг гэсэн үзэе байз гэлээ” гэж ярьсан нь миний хувьд ёстой л гайхамшиг шиг сонсогдсон.
Хүмүүс нэгэндээ асуудал тулгарахад сэтгэл зүйч дээр очиж ярилцахыг санал болгодог сайхан цаг үе ирээд байна. Тогтмол сэтгэл зүйн зөвлөгөө, засалд явсан хүмүүс амьдралд нь чанарын өөрчлөлт гарсаан гэж дүгнэсэн байдаг. За “ид шид” нь тэгээд юу юм болоо ?
Анх сэтгэл зүйч дээр ирж байгаа хүмүүсийн сэтгэл санаа удаан хугацаанд хуримтлагдсан таагүй сэтгэл хөдлөл, стрессийн нөлөөгөөр дотоод дарамттай ирдэг .
Энэ дарамтыг сэтгэлийн өвдөлт гэж ойлгоё ингээд хүн удаан өвдсөн зүйлээ аюулгүй орон зайд үг хэлээрээ илэрхийлж чадаснаар сэтгэл санаа хамаагүй хөнгөрдөг. Хүний сэтгэлийг сав гэж төсөөлөөд тэр саванд удаж муудсан зүйлс ихээр хуримтлагдаад хуучирч муудсан эзэндээ хэрэггүй болсон ч эзэн нь яагаад ч юм байлгасаар эцэстээ яахаа мэдкүү дотроосоо “ холгуулаад” ирнэ.
Сэтгэл зүйчтэй ярилцахад бие махбодид дарамт болж байсан сэтгэл хөдлөл мэдрэмж нь үгжиж тэмдэгт хэлбэрт шилжиж тэсвэрлэхэд хамаагүй хөнгөн болдог. За энд л нөгөө “ид шид” чинь бий болж байгаам л даа.

Юу гэхээр дарамт өвдөлтөөс чөлөөлөгдмөгц хүний дотоод ертөнцөд орон зай бий болж одоодоо амьдрах хүч, өөртөө болон асуудлаа шийдэхэд зарцуулах энерги үүсдэг. Заримдаа энэ шатан дээр үйлчлүүлэгч “За би ер нь надад юу хэрэгтэйг , яахаа ойлгочлоо доо! Учраа л олохгүй нэг бөөгнөрсөн юм байгаад байсан юм байна . Одоо ингээд ярьсан чинь надад арай тодорхой болоод давж туулж болмоор санагдчлаа!” гэдэг.
Сэтгэл зүйчийн үйлчлүүлэгчээ сайнтай муутайгаар нь нөхцөлгүй хүлээн зөвшөөрч дэмжсэн харилцаа, үйлчлүүлэгч өөрийгөө ойлгоход нь туслах утга учиртай чиглүүлэг асуултууд нь хүн өөрийгөө анх удаа олон талаас нь бүтнээр нь олж харж “ тийм ч муу биш би чинь зүгээр л ингэсэн хүн юм байна шүү дээ надад ингэх шалтгаан байсан” гэдэг бодол өөрийн эрхгүй төрж үр дүнд нь хүн өөрийгөө нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч энэ нь маш их тайвширлыг авчирдаг. Нэгэнт өөрийгөө бүтнээр нь учир шалтгаантай нь олж харсан учир айдас түгшүүр багасч өөрөөрөө байх эрх чөлөө гэдэг зүйл амтагддаг. Эрх чөлөөний мэдрэмж нь эрч хүч урам зоригийг төрүүлэнэ.
Хүмүүстэй харилцахад амар болж эхлэнэ. Хүн өөртөө тавих шаардлага олон “ ёстойгоо” багасгахад бусдаас хүлээх хүлээлт ч багасч өөрийгөө ч бусдыг ч “зүгээр” байлгадаг болдог.
Анхаарлаа гадаад зүйлст, бусдад төвлөрүүлэхээ багасгаж өөртөө цагаа зарцуулж анхаарах, энэрэнгүй зөөлөн хандах, өөрийгөө дэмжих “өөртэйгөө найз нөхөд” нэг тал болдог. Аажмаар өөөрийнхөө амьдралыг өөрөө хариуцах хүсэл чадвар нэмэгдэнэ. Хариуцахгүй зүйлээ ялгаж сурснаар айдас түгшүүр багасч өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Өөрөө хариуцах нөлөөлөх боломжгүй зүйлээ хариуцаж байгаа хүнд ямар айдас түгшүүр дарамт байж болохыг төсөөлж байгаа байх.
Сэтгэл засалч багш маань “Сэтгэл засалд мэдэрдэг тэр чухал зүйлийг …хүмүүс өөртөө жоохон ч гэсэн ойртохын тулд өөрөөсөө сэтгэл ханамж ташаал авахын тулд маш олон зүйлд цаг хугацаа мөнгөө зарцуулдаг ч авч чаддаггүй юм” гэж билээ. Тэгэхээр энэ цаг хугацаа нь тухайн хүнийхээ хувьд хамгийн чухал “өөртөө” зориулж байгаа чанартай цаг нь байдаг.
Өөртөө тохирох сэтгэл зүйчээ олоход цаг хугацаа бас мөнгө орох тул шууд эхний оролдлогоор олдохгүй байж магадгүй шүү!

2 жилийн өмнөх бичвэрээ зургийн солиод орууллаа

СЭТГЭЛ ЗҮЙЧДЭЭ ДУРЛАХСэтгэл заслын ертөнцийг доргиосон нэгэн үйл явдал саяхан болж ямар ч мундаг дэлхийн хэмжээний сэтгэ...
02/07/2026

СЭТГЭЛ ЗҮЙЧДЭЭ ДУРЛАХ
Сэтгэл заслын ертөнцийг доргиосон нэгэн үйл явдал саяхан болж ямар ч мундаг дэлхийн хэмжээний сэтгэл засалч байсан ч тэр хүн өөрөө, гэр бүл, үр хүүхэддээ туслаж чаддаггүй юмаа гэдэг үнэнтэй нүүр туллаа. Асуудлаа шийдэх тусламж хайж ирсэн үйлчлүүлэгч сэтгэл зүйчийг бүх юмыг мэддэг цэцэн мэргэн багш, бүх асуудлыг “шийдэж өгөх” шидтэн баатар, супер мэргэжилтэн төгс хүн гэж хардаг.
Сэтгэл зүйн зөвлөгөө, засал нь маш ойр дотно харилцаа итгэлцэл үүсдэг учир хүмүүс өөрийн дотоод ертөнцөд байгаа зүйлсээ сэтгэл зүйчрүү “ тусгадаг”.
Сайн сэтгэл зүйч гэдэг нь дотроо байгаа сайн сайхан хүлээлтээ “тусгасан” сэтгэл зүйч гэж бас хэлж болох юм. Сэтгэл зүйч үйлчлүүлэгчийнхээ тухай маш их зүйл мэдэх боломжтой байдаг харин үйлчлүүлэгч сэтгэл зүйчийнхээ тухай бараг мэдээлэлгүй байдаг. Мэдээж энэ нь зөвлөгөө засалд зөвхөн үйлчлүүлэгчийн сэтгэл зүйд төвлөрөх шаардлагын улмаас тэр шүү дээ.
Сэтгэл зүйч өөрийнхөө талаар яг адилхан ярьж эхэлбэл хэнд нь хэн нь туслах нь ойлгомжгүй үйл явц болох бизээ.

Сэтгэл зүйчээ бага мэдэх тусам өөрийнхөө тусгалаар ургуулан бодож төгсжүүлэх магадлалтай. Од сэтгэл зүйч, сэтгэл засалчдын талаар бараг л гэгээрсэн бурхан мэт төсөөлөл хүлээлт бидэнд үүсч байдаг.

Сэтгэл зүйчдээ “дурлах” үзэгдлийг энэ салбарт хүлээн зөвшөөрч үйчлүүлэгч сэтгэл зүйчдэн хэт сайн хандах, хайр дурлалын харилцаа үүсгэх, найзлах гэж оролдох, үнэтэй бэлэг сэлт өгөх, ажил хэргийн хамтрагчид болох, багш шавь болох зэрэг бүхий л давхар харилцааг хориглосон ёс зүйн дүрэм бүх сэтгэл заслын холбоод баримталдаг.

Төгсжүүлэх нь сэтгэл зүйн хамгаалах механизм бөгөөд чухал үүрэгтэй. Иймээс сэтгэл зүйчээ маш мундаг гэж харахад сайн тал байгаа нь илүү итгэж дагаж чадна. Сэтгэл зүйн зөвлөгөө засал итгэлцэл дээр тогтдог. Нөгөө талаас төгсжүүлсэн зүйлдээ хүн хэт өндөр хүлээлт шаардлага тавьдаг учир “ огцом урам хугарах” магадлал их.

"БИДНИЙ ЦАГ ДУУСЧ БАЙНА" буюу СЭТГЭЛ ЗҮЙЧ ЯАГААД ГАНЦХАН ЦАГ УУЛЗДАГ ВЭ? Зөвлөгөө авахаар анх удаа цаг асууж байгаа хүмү...
29/06/2026

"БИДНИЙ ЦАГ ДУУСЧ БАЙНА" буюу СЭТГЭЛ ЗҮЙЧ ЯАГААД ГАНЦХАН ЦАГ УУЛЗДАГ ВЭ?
Зөвлөгөө авахаар анх удаа цаг асууж байгаа хүмүүс "зөвлөгөө хэдэн цаг үргэлжилэх вэ?" гэж асуугаад нэг цаг гэдэг хариултыг сонсоод тэрүүхэн тэндээ "шоконд" ордог. Нэг цагт юу амжихав дээ? Бас дээрээс нь ийм үнэтэй гэсэн бодол харван орж ирэх нь гарцаагүй.
Гэвч энд хэд хэдэн шалтгаан бий. Стандарт зөвлөгөөний цаг олон улсад бол 45-60 минут. Мэдээж тухайн зөвлөгөө, заслын арга барилаас шалтгаалаад бага зэрэг нэмэгдэх эсвэл хосын, гэр бүлийн хэд хэдэн гишүүдийн оролцоотой зөвлөгөө бол 90 болон түүнээс дээш байх тохиолдол бий.
Сэтгэл зүйчид өөрсдөө ч бас энд яаж хандхаа мэдэхгүй ихэнхдээ үйлчлүүлэгчийнхээ яриаг таслах нь тухгүй, зөвлөгөөний үр дүнг бууруулана эцэст нь үйлчлүүлэгчээ сэтгэл хангалуун бус үлдээхээс болгоомжилдог гэж хариулдаг.
Нэг цаг нь хүн мэдээлэлийг хүлээн авч боловсруулах хамгийн тохиромжтой цаг. Зөвлөгөөний уулзалтын үед үйлчлүүлэгчийн оюун ухаан, сэтгэл хөдлөл маш эрчимтэй ажиллах шаардлагатай болдог. Энэ мэдээлэл, нээлт, ухаарлыг дотроо "чанаж" өөрийн болгох нь үйл явц, хугацаа шаардана. Их хоол идэхээр шингэдэггүйтэй адил хэт урт зөвлөгөөний уулзалт нь 2,3 удаагийн уулзалтаас бага үр дүнтэй байдаг.

Урт уулзалт нь хортой гэж үздэг. Энд сэтгэл зүйч үйлчлүүлэгчийн мэргэжлийн үйлчилгээ, заслын харилцаа биш харин найз нөхдийн, багш шавийн, ах дүүсийн харилцаа үүсэх өндөр эрсдэлтэй.
Найзтайгаа ярилцсан бол бид түүнийг нэг их биелүүлдэггүй зүгээр л сонсоод өнгөрдөг шүү дээ. Хариуцлага хүлээж өөрөө идэвхитэй асуудлаа шийдэхээр хичээхгүй гэсэн үг.

Тэгээд ч энэ уулзалт нь амаргүй яриа сэтгэл санааны их хүч шаарддаг тул үйлчлүүлэгч сэтгэл зүйч аль аль нь л их ядардаг. Үр дагаварт нь хэт урт зөвлөгөөний дараа үйлчлүүлэгч дараагийн уулзалтанд ирэхгүй байх нь элбэг үзэгдэл.

Ямар хугацаа байгааг мэдэж байх нь сэтгэл зүйч үйлчлүүлэгч аль алинд гол асуудлаасаа хазахгүй,агуулга мөн чанартаа хурдан нэвтэрч ажиллахад тусалдаг.
Сэтгэл зүйчийн хувьд бол энэ бүр маш чухал. Маш анхааралтай ажиллах дараагийн зөвлөгөөндөө ажиллах хүч нөөцөө шавхахгүй байх нь чухал.

Гурав дөрвөн цагийн зөвлөгөө байлаа гэж бодоё л доо эндээс үйлчлүүлэгч юу хожих вэ? хир их зүйлийг санаж боловсруулж ядаж л ой тогтоолтын багтаамжаар бодоход...
Яагаад төлбөр авдаг вэ талаар дараа бас бичье! 🙂

4 жилийн өмнө бичвэрээ зургийн солиод орууллаа.

КЛИЕНТИЙНХЭЭ АСУУДЛЫГ СОШИАЛД БҮҮ ДЭЛГЭЭРЭЙ Сэтгэл зүйн зөвлөгөө, засалд хандсан хүнийхээ асуудлыг нэр усын бичихгүйгээр...
19/06/2026

КЛИЕНТИЙНХЭЭ АСУУДЛЫГ СОШИАЛД БҮҮ ДЭЛГЭЭРЭЙ
Сэтгэл зүйн зөвлөгөө, засалд хандсан хүнийхээ асуудлыг нэр усын бичихгүйгээр ч гэсэн дэлгэх үзэгдэл элбэг байдаг. Нэг клиентийн зөвлөгөөний дараа өөрийн блогтоо тухайн хүний асуудалтай төстэй асуудал бичих, заримдаа бүр нилээн шүүмжилсэн, ямар буруу байгааг заасан дүгнэсэн ч бичвэр оруулдаг. Энэ бол сэтгэл зүйч клиентээ ашиглаж байгаа нэг хэлбэр юм.
Клиент сэтгэл зүйчийнхээ тухай сэтгэгдлээ хэн нэгэнд ярих нийгмийн сүлжээнд бичих боломжтой. Харин сэтгэл зүйч нь үүнийг өөрийн хуудсандаа шэйрлэх, би тэр хүний сэтгэл зүйч нь байнаа гэж зарлах нь үйлчлүүлэгчээ ашиглаж өөрийгөө рекламдаж байгаа буюу клиентээ хүн гэдгээр нь биш зорилгодоо хүрэх арга хэрэгсэл обьект болгож байгаа гэж ёс зүйн дүрэмд үздэг.

Үйлчлүүлэгчид “өөрийн эрхгүй” өөрийн сэтгэл зүйчээ хайдаг, хуудас, блогийн дагадаг. Клиент сэтгэл зүйчийнхээ тухай аль болох их мэдэхийг хүсдэг байна.

Тиймээс сэтгэл зүйч нь өөрийнх нь асуудлыг “ашиглаж” байгааг олж мэдэх нь түүний аюулгзй байдлыг алдагдуулж, бусдад итгэх итгэлээ алддаг.

Сэтгэл зүйчийн хамгийн эхний дүрэм бол “ Хохирол учруулахгүй байх ” билээ.

Зөвлөгөөнд хандсан хүний аюулгүй байдал хамгаас эрхэм. Ялангуяа үйлчлүүлэгчийг эсвэл үйлчлүүлэгчийн дотны хүнийг буруутгасан, шүүмжилсэн аяастай нийтлэл, бичвэр нь зөвлөгөө өгдөг сэтгэл зүйчийн хувьд нейтрал байр суурьтай байх мэргэжлийн дүрэмээс хазайсан санагдана.

Хосын асуудал болон хүүхдийн асуудлаар “ийм юм” бичээд байгаа харагддаг. “Эмэгтэй хүнийг гомдоох нь эрэгтэй хүний …”,”Эцэг эх хүн хүүхдээ хүмүүжүүлэхдээ …” Гэр бүл бол … байх ёстой” гэх мэт.

Ер нь зөвлөгөөн дээрээ ийм өнгө аяастай” лекц, номлол унших нь зөвлөгөө, заслын мөн чанараас арай л өөр санагдана.

Үйлчлүүлэгч нууцаа итгэж ярьсныхаа төлөө ямар гэмтэл авч болох боломжтойг мэргэжилтэн бид бодолцох нь чухал юм.

4 жилийн өмнөх бичвэрээ зурагтайгаар дахин нийтлэв

ТОМ ОХИНЫ ТОМДСОН АЧАААйлын том охин байх нь тодорхой сэтгэл зүйн ачаалал, бэрхшээлийг бий болгох нь бий. Ихэнхдээ айлын...
15/06/2026

ТОМ ОХИНЫ ТОМДСОН АЧАА
Айлын том охин байх нь тодорхой сэтгэл зүйн ачаалал, бэрхшээлийг бий болгох нь бий. Ихэнхдээ айлын том охин хайр анхаарлыг бусдын хүлээлтэнд нийцсэн үр дүн, өндөр амжилт үзүүлснээр авч сурах магадлалтай . Жишээ нь том хүний үгэнд орж хэлснээр нь дуулгавартай биеэ авч явах, гэрээ цэвэрлэх, онц дүн авах, дүү нараа “ээж шиг нь”асарч халамжлан томчуудын магтаал хүлээн зөвшөөрлийг хүлээдэг. Үр дүнтэй байж, бусдад хэрэгтэй зүйл хийвэл хайрлагдаж хүлээн зөвшөөрөгдөх юм байна гэдэг энэ туршлага нь дараа нь зөвхөн үр дүн гаргасан үед л өөрийгөө үнэ цэнэтэй гэх үзэл баримтлал төлөвшүүлдэг.
Ингээд аажмаар бусдын төлөө хийсэн зүйл, гаргасан амжилт, үр дүнг хүмүүс анхаарч магтаж талархахгүй бол өөртөө итгэх итгэлээ алдаж үр дүнгээс хамааралтай тогтворгүй өөрийн үнэлэмжтэй болдог.
Дүү нараа харж асрах үүрэг хариуцлагыг хэт эрт авсан бол дандаа бусдын хүсэл хэрэгцээг өөрийнхөөсөө дээгүүрт тавьж өөрийгөө орхигдуулахад хүрч үр дагаварт нь өөрийн юу хүсч байгаагаа мэдэхгүй ойлгохгүй болдог. Нэгэнт өөрийгөө ойлгохгүй бол сэтгэл зүйн хэрэгцээгээ хангаж чадахгүй улмаар амьдралаас таашал мэдрэхгүй, өөртөө нэг л сэтгэл ханамжгүй.

Бусдыг халамжлаагүй, туслаагүй бол яагаад ч юм цаанаасаа өөрийгөө буруутган гэмших, “амин хувиа хичээсэн” байж болшгүй хүн мэтээр дотроо өөрийгөө шүүмжлэнэ.
Амжилт үр дүнгээс хамааралтай өөрийн үнэ цэнээ алдах эрсдэл нь хүчтэй айдас түгшүүр үүсгэдэг учир алдаа гаргахаас айж бүх зүйлийг маш их төлөвлөх, хэт их хариуцлага авдаг. Мэдээж энэ бүхэн нь сэтгэл зүйн хэт их ачаалал үүсгэж сэтгэл хөдлөлийн туйлдалт цөхрөлд орох нөхцлийг бүрдүүлдэг.

Айлын том охин бүрт дээрх шинж чанар бий болно гэсэн үг биш ч элбэг тохиолдох боломжтой байдаг гэж үздэг.
Наснаасаа илүү ачаалал хариуцлага хүлээх нь “хэрсүү”,”мундаг”, “ хариуцлагатай” хүүхдийг бий болгож байгаа мэт харагдавч сэтгэл зүйн хувьд хортой үр дагаварт хүргэдэг.

Бүх зүйлд тохиромжтой насны үе гэж байдаг. Насандаа тохирсон үүрэг хариуцлага байх нь хүүхдийн сэтгэл зүйг илүү бат бэх төлөвшүүлэнэ.

СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН БАЯР ХӨӨРӨөдөөс харан суугаа “нүдэнд”ямар нэгэн зүйл гялтганав…энэ үед сэтгэл зүйчийн дотор горьдлого, на...
04/06/2026

СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН БАЯР ХӨӨР
Өөдөөс харан суугаа “нүдэнд”ямар нэгэн зүйл гялтганав…энэ үед сэтгэл зүйчийн дотор горьдлого, найдвар бас баяр хөөр төрдөг.
Хүн уйлахад юунд нь баярладаг байна аа муу ёртойн! гэх бодол өөрийн эрхгүй орж ирэх л байх.
Харин тийм ээ сэтгэл зүйч биш байсан бол бас л тэгж бодно, хачирхана.
Нулимас бол ямар нэгэн хорионд байсан сэтгэл хөдлөл, мэдрэмж эзэндээ хүлээн зөвшөөрөгдөж, “виз”- ээ аваад хил давж яваа нь тэр юм.
Нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн учир нэг нэр олж авна…гомдол, айдас, урам хугарал, цөхрөл, эвлэрэл, уучлал, мухардал, хүлээн зөвшөөрөл…
Нэрээ олж авсан бол “ амьдрах” эрхтэй болж, ямар нэгэн шийдэл сонголтруу чиглэдэг.
Үйлчлүүлэгч
зөвлөгөөний үед уйлах нь ганцаараа уйлахаас эрс өөр үр дүн байдаг. Уйлж байгаа хүнийг тайвшруулахгүй байх нь бас л сэтгэл зүйн зөвлөгөөний чухал дүрэм. Ихэнхдээ уйлахыг хүүхэд байхаас л ялангуяа дотно хүмүүс нь тухайн хүнд хориглочихдог. Сэтгэл зүйч үйлчлүүлэгчийн нулимсыг хүлээн зөвшөөрөх нь эргээд үйлчлүүлэгч өөрийгөө бодитоор харж, өөрийгөө мөн хүлээн зөвшөөрөх замд хөтөлдөг.
“Уйлж чадаж байвал найдвар байна” гэж сэтгэл зүйчид баярладаг. Тийм ээ хүний нулимсанд баярладаг ийм л “нүгэлтэй”, хачин ажил мэргэжил.

Эерэг сэтгэл заслын багш маань хүн уйлж байвал дотор нь илэрхийлээгүй бусдыг бодсондоо хэлж чадаагүй зүйл их байна гэсэн үг гэж билээ

3 жилийн өмнөх бичвэрээ зургийн солиод 1 өгүүлбэр нэмээд орууллаа

МИНИЙ АСУУДАЛ ХЭДЭН УУЛЗАЛТАНД ШИЙДЭГДЭХ ВЭ? Энэ бол сэтгэл зүйчтэй уулзахаар шийдсэн хүмүүсийн яах аргагүй мэдмээр байд...
03/06/2026

МИНИЙ АСУУДАЛ ХЭДЭН УУЛЗАЛТАНД ШИЙДЭГДЭХ ВЭ?
Энэ бол сэтгэл зүйчтэй уулзахаар шийдсэн хүмүүсийн яах аргагүй мэдмээр байдаг зүйл. Юун түрүүн ямар аргаар ажилладаг сэтгэл зүйчтэй уулзахаас мэдээж үйлчлүүлэгчийн асуудал хэр хүнд вэ гэдгээс хамаарна.
Классик “ярилцлагын эмчилгээ” - ний аргаар ажилладаг сэтгэл зүйч дээр очсон бол сэтгэл зүйч үйлчлүүлэгчтэй танилцаж амьдралын түүх нь, ямар хүн бэ ? Асуудал нь
юу вэ гэдэг тухай дэлгэрэнгүй мэдэхгүгээр хэд уулзахыг хэлэх боломжгүй байдаг тул заавал нүүрээрээ анхны уулзалт хийдэг.

Хэрэв таны асуудал байнга давтагддаг “ толгойгоороо ойлгоод” байгаа ч “ өөрийгөө яаж чадахгүй” байгаа бол эсвэл асуудал удаан үргэлжилсэн бол төдий чинээ асуудлын шалтгаан нь “гүн” үндэстэй буюу ухамсаргүйтэй холбоотой байх магадлалтай.

Хүний шинж чанарын ихэнх нь хүүхэд өсвөр насанд тогтож бэхждэг. Тогтсон үзэл баримтлал, зан үйлдлээ өөрчлөх шаардлагатай бол өөрчлөлтийн жинхэнэ үйл явц явагдах хугацаа хэрэгтэй. Хүний сэтгэц нь өө за би ингэсэн юм байна одоо ингэж өөрчлөе гээд л шууд өөрчлөгддөггүй дассанаараа ажилласаар байдаг хамгаалах механизмтай.
Иймд практикт хамгийн түгээмэл нь сэтгэл зүйчтэй уулзмаар байгаа ч эхэлж чадахгүй байх, сэтгэл зүйчтэй уулзахаа “таг” мартах, цагаа хойшлуулах, уулзахаас халиширах, цаг гаргаж чадахгүй байх нь бий.
Сэтгэл зүйч танд таалагдах тохирох нь бас чухал аа. Хүнд итгэх үү үгүй юу гэдгийг бид ихэнхдээ сэтгэл хөдлөл мэдрэмжээрээ зөн совингоороо тодорхойлдог. Итгэл төрж байж өөрийгөө бүрэн нээж илэрхийлдэг.Нээж илэрхийлж байж учир шалтгаан, шийдэл нь тодорхойлогддог.
Сэтгэл зүйн зөвлөгөө засал үр дүнд хүрч байгаа нь эхний уулзалтаас л мэдэгдэх боломжтой. Сэтгэл зүйн зөвлөгөөний үр дүн гэдэг нь таны дотоод ертөнцөд мэдрэгддэг нарийн өөрчлөлтүүд юм. Хэн нэгэнд ойлгогдсон сонсогдсон мэдрэмж төрж сэтгэл санаа онгойно. Асуудлын хэмжээ тийм ч их том биш болон жижгэрч шийдэж болмоор санагдаж итгэл найдвар төрнө. Өөрийгөө илүү хүлээн зөвшөөрч өөртөө хэт шүүмжлэлтэй хандах багасах гэх мэт үр дүнгүүд ажиглагдана.
Сэтгэл зүйн зөвлөгөө засал нь асуудалтай ажиллахаас илүү хүнтэй өөртэй нь цогцоор ажиллахад төвлөрдөг.

СЭТГЭЛ ЗҮЙЧ ДЭЭР ОЧВОЛ ТЭР ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ?Хэн нэгнийг өөрчлөх хүсэлтэйгээр сэтгэл зүйчид хандах нь маш элбэг. Энэ нь маш ...
28/05/2026

СЭТГЭЛ ЗҮЙЧ ДЭЭР ОЧВОЛ ТЭР ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ?
Хэн нэгнийг өөрчлөх хүсэлтэйгээр сэтгэл зүйчид хандах нь маш элбэг. Энэ нь маш хэвийн жам ёсны хүсэл юм. Эцэг эхээ, эхнэр нөхрөө, үр хүүхдээ, найз нөхдөө, хамт ажиллагсдаа, даргаа ажилтнаа “ засчихмаар” санагддаг. Би яавал эцэг эх маань намайг хайрлах вэ? юу хийвэл нөхөр эхнэр маань намайг анхаарах вэ? Ямар байвал захирал маань шүүмжилэхээ больж намайг үнэлэх вэ? Яаж харилцвал хүүхэд маань үгэнд маань орох бол?

Ихэнхдээ бид “тэр хүнийг л бодсондоо” хэлсэн, хийсэн зүйлийнхээ хариуд санаанд оромгүй эсэргүүцэл, татгалзал, үл ойшоолт за бүр тэр хүндээ “ блоклуулах” ч тохиолдол бий.

Хэн нэгнийг өөрчлөх гэж бид янз бүрийн л арга чарга хэрэглэдэг. Биднийхээр “зөв” тэр хүнд “дутагдаад” байгаа зүйл харин үнэхээр түүнд хэрэгтэй юу? за бүр цаашилбал тэр хүн “ингэхийг” хүсч байгаа юу ? гэдэг хувь хүний онцлогийг бид нэг их анзаардаггүй. Хүн бүрт өөрийнх нь дотоод эрх чөлөө өгөгдсөн байдаг. Өөрөөр хэлбэл яаж амьдрах сонголт нь хүнд өөрт нь байдаг.
Илүү найдвартай, үр дүнтэй нэг арга бий тэр бол бид өөрийнхөө эрх чөлөөг эдлэх юм. Өөрийнхөө эрх чөлөөг эдлэх гэдэг нь өөрийгөө өөрчлөх юм. Учир нь таны хянах өөрчлөх боломжтой цорын ганц хүн бол та өөрөө юм.
Бид өөрийнхөө үзэл баримтлал, зан үйлдлээ өөрчилснөөр өөртөө хандах хандлага маань заавал өөрчлөгддөг. Энэ нь хажууд байгаа хүмүүстэйгээ харилцах тэднийг байгаагаар нь хүлээн авахад нөлөөлөх нь дамжиггүй.
Сэтгэл зүйн зөвлөгөө, засалд гол анхаарал сэтгэл зүйч дээр ирсэн тусламж хүсч байгаа хүн дээр л төвлөрдөг. Сэтгэл зүйч таныг яагаад нөгөө хүнээ өөрчилмөөр байгаа вэ? Харилцаан дээрээ тэр хүнээс ямар хүлээлттэй байдаг вэ? Энэ хүлээлт таны хүүхэд насны туршлага, одоогийн амьдралтай ямар холбоотой вэ? Цаана нь ямар сэтгэл зүйн хэрэгцээ хангагдаж чадахгүй байгаа вэ гэдгийг ойлгоход туслах бүрэн боломжтой.

Address

Хөгжим бүжгийн ард Дүүрэн төв 4 давхрын 407 тоо оффис
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл зүйч Номин Бариушанов posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сэтгэл зүйч Номин Бариушанов:

Shortcuts

Share

Category