Бүжинмед хүүхдийн эмнэлэг

Бүжинмед хүүхдийн эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Бүжинмед хүүхдийн эмнэлэг, Hospital, БЗД-ийн 43-р хороо НАТУР худалдааны төвийн баруун урд талд 88 байр, Ulaanbaatar.

Цаг захиалах линк: https://www.bookme.mn/bujinmed/
❗️❗️❗️ АНХААРУУЛГА ❗️❗️❗️ Цагаа цуцлах бол 7610-1155, 9040-2255 дугаарт залгаж болон мессенжирээр урьдчилан хэлж цуцалж байхыг хүсье,

👶 НЯРАЙГАА ЭРҮҮЛ БОЙЖИЖ БАЙГААГ НЬ МЭДЭХИЙГ ХҮСДЭГ ҮҮ? 💜Нярай гаднаасаа тайван, зовиургүй харагдаж байсан ч зарим эрхтни...
18/09/2026

👶 НЯРАЙГАА ЭРҮҮЛ БОЙЖИЖ БАЙГААГ НЬ МЭДЭХИЙГ ХҮСДЭГ ҮҮ? 💜

Нярай гаднаасаа тайван, зовиургүй харагдаж байсан ч зарим эрхтний бүтэц, хөгжлийг зөвхөн хараад үнэлэх боломжгүй байдаг.

ЭХО шинжилгээ нь цацраггүй, өвдөлтгүй бөгөөд нярайн хэвлий, зулай, түнх зэрэг эрхтний бүтэц, хөгжлийг үнэлж, шаардлагатай тохиолдолд өөрчлөлтийг эрт илрүүлэхэд тусална.

💜 Хүүхдээ эрт үзүүлж, хөгжлийг нь үнэлүүлсэн байх нь ээж аавд ч илүү тайван, итгэлтэй мэдрэмж өгдөг.

Нярайн ЭХО багцын үнэ, ямар ЭХО багтдаг болон цаг захиалгын мэдээлэл авахыг хүсвэл 👉 “2” гэж бичээрэй.

☎️ 7610-1155
Бүжинмед гэр бүлийн эмнэлэг 💜💛

🦠 ӨНӨӨДӨР ҮЗҮҮЛСЭН ХҮҮХДЭЭС COVID-19 ИЛЭРЛЭЭ🦠Халуурах, нус гоожих, ханиалгах зэрэг шинж тэмдгийг 200 гаруй төрлийн вирус...
17/09/2026

🦠 ӨНӨӨДӨР ҮЗҮҮЛСЭН ХҮҮХДЭЭС COVID-19 ИЛЭРЛЭЭ🦠

Халуурах, нус гоожих, ханиалгах зэрэг шинж тэмдгийг 200 гаруй төрлийн вирус үүсгэж болно. Тэдгээрийн шинж тэмдэг хоорондоо төстэй учраас зөвхөн зовиураар нь ялгахад амаргүй.

Манай амьсгалын замын түргэвчилсэн тест нэг сорьцоор дараах 5 вирус, 1 нянг зэрэг илрүүлнэ:

✅ Томуугийн А вирус — Flu A
✅ Томуугийн В вирус — Flu B
✅ Амьсгалын замын синцитиаль вирус — RSV
✅ Аденовирус — ADV
✅ COVID-19 үүсгэгч — SARS-CoV-2
✅ Mycoplasma pneumoniae нян — MP

👶👧👨 Бүх насны хүмүүст эмчийн үнэлгээнд үндэслэн хийж болно.

⏰ ХЭЗЭЭ ШИНЖЛҮҮЛЭХ ВЭ?

Шинээр халуурах, нус гоожих, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрсэн эхний өдрүүдэд шинжлүүлэх нь илүү тохиромжтой. Сорьц авах хугацааг шинж тэмдэг эхэлсэн өдөр болон тухайн тестийн үйлдвэрлэгчийн заавартай уялдуулан эмч шийднэ.

🔎 ЭРТ ИЛРҮҮЛЭХИЙН ДАВУУ ТАЛ

Үүсгэгчийг эрт таних нь эмчилгээ, ажиглалт болон халдвар хамгааллын зөв арга хэмжээг цаг алдалгүй төлөвлөхөд тусална. Ингэснээр хатгалгаа, дунд чихний үрэвсэл зэрэг болзошгүй хүндрэлийн шинжийг эрт таньж, шаардлагатай тусламжийг шуурхай авах боломжтой.

⚠️ АНХААРАХ НЬ

Тестийн сөрөг хариу халдварыг бүрэн үгүйсгэхгүй. Сорьц авсан хугацаа, сорьцын чанар болон үүсгэгчийн хэмжээнээс шалтгаалан хуурамч сөрөг хариу гарах боломжтой. Мөн уг тестэд ороогүй өөр төрлийн вирус, нян өвчлөл үүсгэсэн байж болно. Иймээс хариуг хүүхдийн зовиур, үзлэг болон эмчийн дүгнэлттэй хамтатган үнэлнэ.

📍 БҮЖИНМЕД ГЭР БҮЛИЙН ЭМНЭЛЭГ
📞 7610-1155
🔗 Үзлэгийн цагийн захиалгыг зөвхөн линкээр авна.

👉👉Томуугийн тестийн талаар мэдээлэл авах бол 7 гэж бичнэ үү.

👉👉 Хүүхдийн эмчийн үзлэгийн талаар мэдээлэл авах бол 2 гэж бичнэ үү

#ВирусынТест #Томуу #Аденовирус #Микоплазм #ХүүхдийнЭмч #Бүжинмед

БИ ААВ ЭЭЖДЭЭ ГОМДДОГ эвгүй биш гэж үү!!!Анх таван настайдаа зуны амралтаа өвөөгийндөө өнгөрөөхөөр Өвөрхангай аймгийг зо...
17/09/2026

БИ ААВ ЭЭЖДЭЭ ГОМДДОГ эвгүй биш гэж үү!!!

Анх таван настайдаа зуны амралтаа өвөөгийндөө өнгөрөөхөөр Өвөрхангай аймгийг зорьсон гэнэ.
Тухайн үед явахдаа л шүд нь өвдөж уйлж эхэлж.
Гэтэл аав, ээж нь аманд нь “баралгин” зуулгаад л хацар дээр нь үнсээд унаанд суулган явуулжээ.
Хүүгийн шүдний өвчин намдсангүй. “Баралгин” уусаар, давстай усаар амаа зайлсаар...
Энэ маягаар бүтэн нэг сарыг өнгөрөөжээ. Ингээд хүү өндөр халуурсан учир өвөө нь аймгийн төвийн эмнэлэгт аваачихад эмч нар үг дуугүй хэдэн цоорсон, хар шүдийг нь авчихав.
Хүүгийн бие сайжралыг олсонгүй, халуурсаар...
Буйл нь том хавдаж эцэст нь амарна гээд очсон хүүгийн бие муудан хотод иржээ.

Эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнд ирж периостит /ясны хальсны үрэвсэл/ гэсэн оноштойгоор үрэвслийн голомттой хэсгээ нээлгэн идээг гадагшлуулсан байна.
Мөн өндөр тунтай антибиотек эмчилгээ хийлгэв.
Өвчнөө түр ч болов мартаж бусад хүүхдүүдийн адил гадаа тоглож, аав ээждээ эрхлээд л...

Гэвч ахин халуурч эхэлжээ.
Ахин эмнэлэгт очиход хүүгийн онош остеомиелит /ясны үрэвсэл/ гэж тавигдав. Хүү хагалгаанд орж ясаа хусуулсан ч үрэвсэл ясыг идэж зөөлрөн хэврэг болгосон байлаа.
Энэ зөөлөрсөн бүх хэсгийг авснаар үрэвсэл зогсох учир түүний ясыг тайржээ.

Одоо тэр хүү эрийн цээнд хүрсэн.
Тал эрүүний ясгүй тэрбээр үсээ урт ургуулж тэр хэсгээ далдладаг.
Өөрөөсөө их ичдэг учраас нийгмээс аль хэдийнэ тусгаарлагдаж найз нөхөдгүй, найз охинтой болно гэж мөрөөдөөд ч хэрэггүй хэмээн ярьж сууна.
Одоо тэрбээр олсон бүх мөнгөө дүү нарыхаа шүдний эрүүл мэндэд зориулан зарцуулж, өдөрт гурван удаа шүдийг нь угаалгадаг гэнэ.

Тэгээд тэр:

-Би аав ээждээ гомддог. Миний шүдийг өвдөх тэр үед жаахан анхаараад эмчид очсон бол эрүүтэй болох гэж дахин дахин хагалгаанд орохгүй, найз нөхөдтэй, магадгүй найз охинтой сайхан амьдрах байсан гээд нүдэндээ нулимс цийлэгнүүлэн ярьсан юм.

Үүнийг сонсоод хамаг биений шар үс босоод ирэх шиг болж, хэлэх үггүй хэсэг суусан юм.
Тэр удахгүй хагалгаанд орно. Түүний хагалгаа амжилттай болж эрүүтэй болоосой.

Түүний бусдад хэлж ойлгуулаарай гэсэн хүсэлтийг өдөр бүр өвчтөнүүддээ тайлбарлан өгч жаахан ч болов тус болж байгаадаа баяртай байдаг юм.
Уншигч танд жаахан ч гэсэн зүйл бодогдсон бол хүү, охиноо, дүүгээ хөтлөөд эмнэлэгт нэг очоорой.

/Судалгаанаас үзэхэд энэ өвчлөл жил бүр буурч байгаа ч одоо түүнтэй адил шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч бага насныхан байсаар л байна.

Шейр хийж олон хүнд түгээгээрэй!!!

Яармаг салбарт маань өдөр бүр шүдний эмч ажиллаж байгаа шүү. Эрт үзүүлж- эрт сэргийлээрэй.

15/09/2026

09 сарын 14 - 27
ТОМУУГИЙН ВАКЦИНАА хийлгэхэд хамгийн ТОХИРОМЖТОЙ ХОНОГ эхэллээ.
Амжиж хийлгээрэй
👉3 гэж бичээд мэдээлэл аваарай

14/09/2026

Хүүхдээ 9-10 цагт унтуулж чадахгүй бол нэг ийм роботтой болоорой. 😂😂😂

14/09/2026

ЦАГ ЗАХИАЛАХ ЗААВАР ВИДЕО, Та Цаг авая гэж утсаар ярих шаардлагагүй ээ .

Линк: https://www.bookme.mn/bujinmed/

Захиалсан цагаа цуцлахаар бол дор хаяж 2 цагийн өмнө манай эмнэлгийн чатруу болон 7610-1155 дугаарт залган цагаа цуцлах хэрэгтэй.

14/09/2026

Гүйлгэлт бөөлжилтийн шалтгааныг РОТА вирус уу? Үгүй юу? гэдгийг мэдэх арга зааж өгье.
6 гэж коммент үлдээгээрэй

⚠️ ЭЦЭГ ЭХ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРЫН АНХААРАЛДСүүлийн үед 2 настангуудыг анги руу нь доорхтой адил соруултай усны савтай о...
13/09/2026

⚠️ ЭЦЭГ ЭХ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРЫН АНХААРАЛД

Сүүлийн үед 2 настангуудыг анги руу нь доорхтой адил соруултай усны савтай оруулаад, ангийн хүүхдүүд хольж ууснаас болоод хоолой идээлж өвдсөн тохиолдол олон гарч, гүйлгэлт суулгалт, энтеровирус гэх мэт өвчин ихэслээ. 🦠

Зөвхөн манай үзлэг дээр л ийм олон тохиолдол нэмэгдэж байгаа гэж бодоход өөр гадуур зөндөө гүйлсэн булчирхайн үрэвсэл, халдварт өвчний тохиолдол гарч байгаа байх гэж таамаглаж байна. 🤒

Мэдээж манаыд үзүүлсэн хүүхдүүдийн хоолой нь цэцэрлэгт ортлоо 1 ч идээлж байгаагүй хүүхдүүд, цэцэрлэгт яваад л ногоортлоо идээлсэн байх юм... 😷

💧 Хүүхдийг ус уух дадал зуршилд сургаж байгаа хэдий ч гэсэн, миний усны сав, бусдын усны сав гэж ялгахгүй 2 настангууд нэг усны савнаас холилдож ууснаас гадна дараах зүйлүүд яч бас нөлөөлнө шүү.

⚠️ Цэцэрлэгийн орчинд ойрын хавьтал, ханиах, найтаах, тоглоом болон гарын бохирдол зэрэг олон замаар халдвар дамжих боломжтой тул ариутгал, цэвэрлэгээ болон агааржуулалтыг сайн хийх хэрэгтэй байна. 🧼🌬️

Мэдээж усны саваар, шүлсээ хольсонтой холбоотой зөвхөн хоолой өвдөхөөс гадна шүлс болон бохирдсон амсраар дамжин:
1️⃣ Амьсгалын замын вирус
2️⃣ Стрептококкийн хоолойн үрэвсэл
3️⃣ Энтеровирус
4️⃣ Зарим гэдэсний халдвар зэрэг олон халдвар дамжих боломжтой. 🦠

📢 Тиймээс эцэг эх, асран хамгаалагч, цэцэрлэгийн багш нартаа дараахыг уриалж байна:

• 🏷️ Хүүхэд бүрийн усны аягыг нэр, зураг эсвэл таних тэмдэгтэй болгох.
• 🥤 Та бүхэн доорхтой адилхан тус тусын аяга болон таних тэмдэгтэй тавцанг цэцэрлэгийн ангид усны баллоны хажууд байрлуулахыг хүсье.
• 🧼 Усны аягыг өдөр бүр сайтар угааж, үйлдвэрлэгчийн зааврын дагуу цэвэрлэх.

💧 Хүүхэд бүр өөрийн усны савтай байж, хоорондоо солилцохгүй байх дадлыг хэвшүүлье.

✅ Жижигхэн мэт санагдах энэ зохион байгуулалт цэцэрлэгийн орчинд хүүхдүүдийн хооронд шүлсээр дамжин халдвар тархах боломжийг багасгахад тусална.

👉👉“2” гэж #коммэнт үлдээгээд Хүүхдийн үзлэгийн талаар мэдээлэл аваарай.👐👏👋

11/09/2026

Яармаг салбарын хүүхдийн эмч Г.Цэцэгсүрэнгийн зөвлөгөөг хүргэж байна.

👉👉“2” гэж #коммэнт үлдээгээд Хүүхдийн эмчийн талаар мэдээлэл аваарай.

💊 Эцэг эхчүүд ээ, эмийг халбагаар бутлахад үсэрч, хутгаар хуваахад төвөгтэй байна уу?Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх 4 үйлд...
10/09/2026

💊 Эцэг эхчүүд ээ, эмийг халбагаар бутлахад үсэрч, хутгаар хуваахад төвөгтэй байна уу?

Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх 4 үйлдэлтэй авсаархан хэрэгсэл Бүжинмедэд байна. 💜

✅ Эм хуваах — зориулалтын суурь, тагтай хуваагчтай.
✅ Эм нунтаглах — эргүүлж бутлах хэсэгтэй тул халбагаар дахин дахин дарах ажлыг хөнгөвчилнө.
✅ Эм хадгалах — тусгаарласан тасалгаатай.
✅ Шингэн уулгах — аяга болгон ашиглах боломжтой.

✨ Дөрвөн үйлдэл — нэг авсаархан хэрэгсэл!
Гэртээ хэрэглэх, авч явахад зай бага эзэлнэ.

⚠️ Эм бүрийг хувааж, нунтаглаж болохгүй. Зөвхөн эмч, эм зүйчийн зөвлөсөн эмд хэрэглээрэй. Аяга нь шингэн эмийн тун хэмжих хэрэгсэл биш. Эмийг хадгалах зааврыг мөрдөж, хүүхдийн гар хүрэхгүй газар байлгаарай.

💬 Үнэ болон дэлгэрэнгүй мэдээллийг манай хуудасны чатаар лавлаарай.
📞 7610-1155
🏥 Бүжинмед гэр бүлийн эмнэлэг

#Бүжинмед #ГэрБүлийнЭмнэлэг #ХүүхдийнЭмнэлэг #ХүүхдийнЭрүүлМэнд #ЭцэгЭхчүүдэд #ЭмХуваагч #ЭмНунтаглагч #ЭмийнЗөвХэрэглээ

Address

БЗД-ийн 43-р хороо НАТУР худалдааны төвийн баруун урд талд 88 байр
Ulaanbaatar
HTTPS://GOO.GL/MAPS/OAJNAOAPULK8GIGL9

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бүжинмед хүүхдийн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category