09/07/2026
Хөх мөнх тэнгэрийн ивээл дор, хийморь нь тэнгэртээ, сэтгэл нь эх орондоо байдаг Монгол түмэндээ Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Эрийн гурван наадмын өнгө төгөлдөр, эв нэгдлийн билэг дэмбэрэл болсон энэ сайхан өдрүүдэд айл бүр инээд баяслаар бялхаж, хүн бүрийн сэтгэл хийморь золбоогоор дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Төр түвшин, түмэн олон амгалан, улс эх орон минь хөгжин дэвжиж, айл өрх бүрт аз жаргал, эрүүл энх, элбэг хангалуун амьдрал цогцлох болтугай.
Дэнж хотойтол сайхан наадаарай!