19/04/2026
Сайн байцгаана уу,
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу 4 сарын 11-15 хооронд Хятадын Шанхай хотноо зохион байгуулагдсан 93 дахь Хятаыдн Олон улсын Эмнэлгийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэнгийн сүүлийн өдөрт ороцлож танилцах боломж олдлоо.
~ Уг үзэсгэлэн нь жилд 2 удаа хавар-намар, 200 мянга гаруй мкв талбайд Дэлхийн 1000 гаруй үйлдвэрлэгчдийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг дэлгэн харуулдаг юм байна. Жил бүр 200 мянга гаруй хүмүүс уг үзэсгэлэнг ирж үздэг юм байна. Энэ удаагийн үзэсгэлэн нь Эрүүл мэндийн дижитал шилжилт, Радиологи, мэс засал, лаборатор, сэргээн засах болон гэмтлийн тоног төхөөрөмжүүдийн талаарх форум, хурал зөвлөгөөн болж өнгөрлөө. Миний хувьд, VINNO Ultrasound-ийн “We Know AI” сэдэвт 2 өдрийн онол, практик хосолсон сургалтанд хамрагдсан. Уг сургалтаар Vinno Хэт авиан аппаратны Хиймэл Оюун ухааны шийдлүүд, Super-resolution US imaging-ийн талаар өөрийн мэдлэгийг дээшлүүллээ.
Уг Хэт авиан компанийн аппаратууд нь бид бүхний өдөр тутмын парктикт ашигладаг
• Бамбайн зангилааны TI-RADS,
• Хөхний зангилааны BI-RADS,
• Элэгний зангилааны LI-RADS,
• Ургийн автомат хэмжилтүүд,
• Элэгний паренхимйн үнэлгээ: өөхжилттэй элэг, элэгний хатуурал байж болохыг сануулах Хиймэл Оюун ухааны ололтуудаар тоноглогдсон байдаг.
Хамгийн талархууштай нь Шанхайн шилдэг эмнэлэг болох Рейжин эмнэлгийн Радиологийн тасгийн "Хэт авиан шинжилгээний хэсгийнхэн"-тэй “Super-resolution US imaging” болох Тодосгогчтой Хэт авиан шинжилгээний өнөөгийн хэрэглээг практикт хэрхэн ашиглаж байгааг Хөхний хавдартай, Лимфоматай хүнд булчирхай-хавдрын эдийн шинжилгээг авахдаа Хэт авиан шинжилгээнд тодосгогч ашиглан сонголтоо хийж байгаа болон Элэгний хавдарыг түлэхдээ тодосгогчтой Хэт авиан шинжилгээ хийн хавдрыг хянан бүрэн түлэх эмчилгээг хийж байгаатай газар дээр нь танилцлаа.
Уг тодосгогч бодис нь өндөгнөөс гаргаж авсан тодогсогч бодис тул өндгөнд харшилтай биш л бол хийх боломжтой юм байна.
Шинжилгээг давтан нэг удаа 2-3 удаа бас голомтуудыг тодруулахад ашиглаж байна.
Удахгүй Тодосгогчтой Хэт авиан шинжилгээг Монгол улсад тогтмол эмчилгээ, оношилгоондоо ашиглах боломжтой болно гэж итгэж байна. Өөрийн оронд уг тодосгогчийг ашиглан хэрэглээндээ судалгаа хийх хүсэлтэй байгаагаа Reijin Hospital of Shanghai-н Хэт авиан хэсгийнхэн болон Vinno компанид илэрхийлсэн өгөөжтэй сургалт боллоо.
Уг боломжийг олгосон Magicmed VINNO Mongolia компанийн хамт олонд баярлалаа.
Миний хувьд хөхний хавдартай, хавдрын булчирхайн үсэрхийлэлтэй өвчтнүүдэд Тодосгогчтой Хэт авиан шинжилгээг нэвтрүүлэх зорилгын эхлэл болох сургалтанд хамрагдсандаа баяртай байна.
Монгол улсын ард түмэн та бүхэн Дэлхийн Эрүүл Мэндийн салбарт нэвтрээд буй шинэ дэвшилтэт оношилгоо, эмчилгээг эх орондоо авдаг болно гэдэгт итгэж байна.
Хиймэл Оюун ухааны бүхий Хэт авиан аппараттай эмнэлгүүд: And Medical center Цагаан уул эмнэлэг/ Tsagaan Uul emneleg Altanmelmii womens hospital