03/07/2026
Монголын Радиологийн Нийгэмлэгийн Үндэсний ###I чуулган 2026 оны 6 дугаар сарын 20–21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн чуулганы онцлох үйл явдал нь MCR 2026 Teleradiology Session анх удаа зохион байгуулагдсан явдал байлаа. Уг хуралдаанаар радиологийн оношилгоог орчин үеийн технологийн дэвшилтэй хослуулан, чанартай тусламж үйлчилгээг цаг хугацаа, газарзүйн байршлаас үл хамааран эх орны өнцөг булан бүрд түргэн шуурхай хүргэх боломж, ач холбогдлыг танилцуулсан нь онцлог болсон юм.
Манай DCDR Дүрс оношилгооны ЦАХИМ ТӨВ чуулганд 8 аман илтгэл амжилттай хэлэлцүүлж, өөрсдийн туршлага, судалгааны ажлаа хуваалцлаа.
Чуулганы үйл ажиллагааг амжилттай удирдан зохион байгуулсан Монголын Радиологийн Нийгэмлэгийн тэргүүн Б. Эрдэнэбулган багш, Үндэсний ###I чуулганы ерөнхийлөгч Э. Ундрах-Эрдэнэ багш болон зохион байгуулсан багийн хамт олон, мөн өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцсан нийт илтгэгч эмч, дүрс оношилгооны технологич, судлаач нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Цаашдын эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
DCDR Дүрс оношилгооны ЦАХИМ ТӨВ