15/03/2025
Цахим мөрийтэй ТОГЛООМ гэж юу вэ?
Энэ нь
Амархан
Аргаар
Амьжиргаагаа залгах гэсэн
Хүний хүсэл бөгөөд
Өвдөн шаналах
Өвөө эмээгийн эмний мөнгө
Өлгийтэй хүүхдийн памперсанд
Зориулагдах
Өрх гэртээ
Өл залгуулах
Өдөржин хөдөлмөрлөж олсон
Хэн нэгний
Хэдэн төгрөгийг нь
Хий хоосон төөрөгдүүлж
Булаан
Дээрэмдэж авч буйгаас
Ялгаа үгүй билээ.
Өнөөдөр эдлэх ЖАРГАЛ чинь
Үр хүүхдэд чинь
Өр болон
Үлдэх вий дээ??????