155 дугаар сургуулийн "Сэтгэл зүйн боловсрол олгох" хуудас

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • 155 дугаар сургуулийн "Сэтгэл зүйн боловсрол олгох" хуудас

155 дугаар сургуулийн "Сэтгэл зүйн боловсрол олгох" хуудас Not now

27/11/2025

📣🗣️“Олон Улсын сэтгэл зүйчдийн өдөр”-ийг тохиолдуулан сургуулийн “Сэтгэл зүйн нээлттэй өдөрлөг”-ийг “Сонсъё, мэдэрье, хайрлая” 🫂 🫶👂сэдвийн дор 4 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн үйл ажиллагааны хүрээнд:
😇Мэдрэмжийн булан /Стресс тайлах булан/
🤓Танин мэдэхүйн булан
🤯Сэтгэл зүйн анхан шатны оношилгооны булан
👏Талархлын булан /Өнгөлөг булан/
👫Эцэг эх, асран хамгаалагчдын булан зэрэг нийт 5 буланг өртөөчилсөн хэлбэрээр ажиллууллаа.
Булан тус бүрт мэргэжлийн сэтгэл зүйн ангийн дадлагын оюутнууд хамтран ажиллав 🤝🤝🤝
”Сэтгэл зүйн нээлттэй өдөрлөг" -т суралцагч, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар өргөнөөр хүрэлцэн ирлээ.
📣📢Тус өдөрлөгтэй давхцан явагдсан томоохон үйл ажиллагаа бол Баянзүрх дүүргийн НЕБ-ын сургуулийн бүх сэтгэл зүйчид болон Баянзүрх дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтэн Н.Лхаажав нар хүрэлцэн ирж өдөрлөгтэй танилцан туршлага солилцсон томоохон арга хэмжээ болсон юм.
Баянзүрх дүүргийн хэмжээний сургуулийн сэтгэл зүйчдийн туршлага солилцох сургалт эхлэх үед Баянзүрх дүүргийн боловсролын хэлтсийн дарга О.Мөнх-Эрдэнэ хүрэлцэн ирж нээж үг хэлэв.
🤩🤩🤩Нийт хүрэлцэн ирсэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, суралцагч, багш ажилтан, Баянзүрх дүүргийн сургуулийн сэтгэл зүйчид та бүхэндээ талархал илэрхийлье 👏👏👏

27/10/2025

Өөрийгөө хамгаалах 10 сэтгэлзүйн хамгаалалтын механизм

Хүн бүр өөрийн сэтгэлзүйн ачааллаас хамгаалах “дотоод хамгаалалтын систем”-тэй байдаг.
Энэ нь биднийг гэнэтийн сэтгэл хөдлөл, айдас, гэмшил, зовлонгийн дарамтаас түр зуур хамгаалдаг.
Сэтгэл судлалд үүнийг defense mechanisms буюу сэтгэлзүйн хамгаалалтын механизм гэж нэрлэдэг.

1. Үгүйсгэл (Denial)

Хүнд хүлээн зөвшөөрөхөд хэцүү үнэнтэй тулгарах үед “тийм зүйл байхгүй” гэж үгүйсгэх урвал.
Жишээ нь: эрүүл мэндийн асуудалтай гэдгээ мэдээд “зүгээр дээ, ядарснаас л болсон” гэж бодох.

2. Шилжүүлэлт (Displacement)

Сэтгэл хөдлөлийг эх үүсвэрээс нь бус, илүү “аюулгүй” объект руу чиглүүлэх.
Жишээ: даргад уурласан хүн гэртээ ирээд хүүхэдтэйгээ ширүүн хандах.

3. Проекц (Projection)

Өөрийн сөрөг мэдрэмжийг бусдад “наах” хэлбэр.
Жишээ: “Тэр надад дургүй” гэж бодох боловч үнэндээ өөрөө тэр хүнд дургүй байх.

4. Оправдалт (Rationalization)

Буруу үйлдэл, шийдвэрийнхээ шалтгааныг логикоор зөвтгөх.
Жишээ: шалгалтанд унасан хүн “багш шударга байгаагүй” гэж тайлбарлах.

5. Хойш тавих (Repression)

Гэмтэж байсан мэдрэмж, дурсамжаа ухамсраас шахан гаргах.
Энэ нь түр зуур хамгаалдаг ч дараа нь сэтгэлзүйн дарамт хэлбэрээр илэрч болно.

6. Реактив үүсгэл (Reaction formation)

Дотроо мэдэрч буй эсрэг мэдрэмжийг гаднаа эсрэгээр илэрхийлэх.
Жишээ: дургүй хүндээ хэт найрсаг хандах.

7. Интроекц (Introjection)

Бусдын үзэл, үнэт зүйлийг өөрийнхөө хэсэг болгож хүлээн авах.
Жишээ: хатуу эцэгтэй өссөн хүн насанд хүрээд өөрөө хатуу хандлагатай болох.

8. Сублимац (Sublimation)

Сөрөг эрч хүчээ бүтээлч, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрт шилжүүлэх.
Жишээ: уур бухимдлаа спорт, урлаг, бичих үйлд гаргах.

9. Интеллектуализаци (Intellectualization)

Мэдрэмжээ оюуны түвшинд хянах оролдлого.
Жишээ: хүндхэн салалтыг “энэ бол амьдралын хичээл” гэж хэт бодлогын түвшинд хүлээн авах.

10. Нүүлгэн шилжүүлэлт (Regression)

Стрессийн үед сэтгэлзүйн хувьд илүү “бага насных шиг” зан гаргах.
Жишээ: том хүн асуудал тулгарахад гэнэт бухимдаж, хашхирах, уйлах.

Эдгээр механизм нь муу зүйл биш. Хүн бүрийн сэтгэлзүйн “аюулгүй байдлын бүс” юм.
Гэвч хамгаалалт хэт давамгайлах үед бодит байдлыг гуйвуулж,
хүн өөрийгөө танин мэдэхээс илүү өөрийгөө хамгаалах замыг сонгодог.

Сэтгэлзүйн боловсролын зорилго нь хамгаалалтаа устгах бус ухамсарлах юм.
Ухамсарлах тусам хамгаалалт зөөлрч, хүн илүү бодит, уян хатан, дотроосоо хүчтэй болдог.

Эх сурвалж:

Freud, A. (1936). The Ego and the Mechanisms of Defense.

Vaillant, G. E. (1992). Ego Mechanisms of Defense: A Guide for Clinicians and Researchers.

Cramer, P. (2006). Protecting the self: Defense mechanisms in action.

07/10/2025
📣"ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА📌Монгол Улсын хэмжээнд 2024 оны байдлаар гэр бүл салалтын тоо 4463 ...
27/09/2025

📣"ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
📌Монгол Улсын хэмжээнд 2024 оны байдлаар гэр бүл салалтын тоо 4463 хүрсэн байна.
📌Гэр бүл салалтын тоо их байгаа нь манай улсад "Гэр бүл төлөвлөлт" огт байдаггүйтэй холбоотой гэж сэтгэл судлаачид үздэг. Тиймээс ЕБС-ийн ахлах ангийн суралцагч бүрт "Гэр бүл төлөвлөлт"-ийн талаар сургалт зайлшгүй орох нь чухал юм.
📌2025.09.22-26-ны өдрүүдэд сургуулийн сэтгэл зүйч Д.Нарантуяа ахлах ангийн суралцагчдад зочин сэтгэл зүйчийг урьж "Гэр бүл төлөвлөлт" сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалт сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, хуваалцах, нээлттэй ил тод байх, хүүхэд төлөвлөх, санхүүгийн байдал гэсэн 4 чиглэлээр явагдсан ба 9 бүлгийн 275 сурагч хамрагдлаа.
📌Хууль эрхзүйн талаас нь БЗД, ЧД, СБД-ийн эвлэрүүлэн зуучлагч нар, сэтгэл зүйн талаас нь БЗД, ЧД, СБД-ийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн сэтгэл зүйч Б.Ганбаяр сургалтыг хийв.
📌Сургалтын урилгыг уриалгахан хүлээн авч 5 өдрийн турш хамт байсан сэтгэл зүйч, эвлэрүүлэн зуучлагч нартаа баярласан талархсанаа илэрхийлж байна.
📌Бүх хүн аав, ээж болдог. Мэргэжил, албан тушаал, карьер чухал байдаг шиг хүн бүр эцэг эх болохдоо бэлтгэж, МУ-ын ирээдүйн сайн иргэдийг хүмүүжүүлэх нь чухал юм.
https://www.facebook.com/SbchdCourt
https://www.facebook.com/profile.php?id=100086189760158

07/09/2025

Бага ангийн хүүхдэд гэрийн даалгавар хийлгэхэд туслах 6 алхам

1. Тусгай орчин бүрдүүлэх
Гэрийн даалгаварт зориулсан жижиг ширээ, тайван буланг бий болгоорой. Энэ нь хүүхдийн оюун санаанд “одоо бол даалгаврын цаг” гэсэн дохио өгнө.

Тогтвортой, цэгцтэй орчинд хүүхдүүд илүү хурдан төвлөрдөг (Evans & Wachs, 2010).

2. Тогтмол цагийн хуваарь гаргах
Даалгавраа өдөр бүр ижил цагт, тогтмол хугацаанд эхлүүлэх нь хүүхдийн сэтгэл зүйд тогтвортой байдал бий болгож, дадал хэвшил үүсгэдэг.

Хүүхдийн тархи тогтмол дэглэмд амархан дасдаг (AAP, 2018).

3. Сарниулах зүйлсийг хязгаарлах
Утас, зурагт, тоглоомыг хол байлгаж, анхаарал сарниулахгүй орчин бүрдүүлээрэй.

Судалгаагаар дэлгэцийн хэрэглээ болон гадны дуу чимээ төвлөрлийг бууруулдаг (Cain & Mitroff, 2011).

4. Богинохон завсарлага өгөх
Хүүхэд ойролцоогоор 10-15 минут төвлөрч ажилласны дараа 3-5 минутын завсарлага авах нь илүү үр дүнтэй. Завсарлахдаа сунгалтын дасгал хийх, ус уух, эсвэл “хайч, чулуу, даавуу” зэрэг энгийн богино тоглоом тоглох боломж олгох хэрэгтэй.

Помодоро хэмээх суралцах аргын онолд 20-25 минут төвлөрч ажилласны дараа богино завсарлага авахыг зөвлөдөг. Бага насны хүүхдийн хувьд үүнийг 10-15 минут болгон тохируулж хэрэглэвэл илүү үр дүнтэй.

5. Даалгаврыг жижиг хэсгүүдэд хуваах
“Эхлээд унших хэсгээ хийе, дараа нь бодлогоо бодъё” гэх мэтээр даалгаврыг алхам алхмаар задалж хийлгэвэл хүүхэд илүү хурдан ахиц мэдэрч, урам зориг авдаг.

Зорилгыг жижиглэх арга хүүхдийн сэтгэлзүйн ачааллыг бууруулдаг (Zimmerman, 2002).

6. Эерэг урамшуулал, ач холбогдлыг мэдрүүлэх
Хүүхдийн хийсэн ажлыг магтан урамшуулж, “Чи 5 бодлогоос 4-ийг нь зөв хийжээ. Энэ нь маргаашийн хичээлд чинь их хэрэгтэй” гэх мэтээр ач холбогдлыг холбон тайлбарлаж өгөөрэй.

Өөрийгөө тодорхойлох онолын дагуу хүүхэд бие даасан байдлаа мэдэрч, өөрийн үйлдлийн ач холбогдлыг ойлгосноор илүү идэвхтэй суралцдаг (Deci & Ryan, 2000). Бага насны хүүхдийн хувьд эцэг эхийн эерэг дэмжлэг, тохирсон магтаал хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг.

Гэрийн даалгавар бол хүүхдийн өдөр тутмын мэдлэгээ сэргээн санах, бататгах хамгийн чухал үе юм. Эцэг эхийн үүрэг нь зөвхөн орчин бүрдүүлэхээс гадна тогтмол дэглэм тогтоох, урам зориг өгөх, сэтгэл зүйн эерэг дэмжлэг үзүүлэх явдал юм.

Address

Bayanzurkh District, 22 Khoroo
Ulaanbaatar
13344

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 155 дугаар сургуулийн "Сэтгэл зүйн боловсрол олгох" хуудас posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category