Эрхэм асралт илч

Эрхэм асралт илч Тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийг дэмжих төв

🇲🇳🌿 Тулгар төрийн их баяр наадмын мэнд хүргэе!Хүүхдийн гэгээн инээд цангинаж,Хүлгийн туурай төвөргөж,Монгол наадам мөнхө...
11/07/2026

🇲🇳🌿 Тулгар төрийн их баяр наадмын мэнд хүргэе!

Хүүхдийн гэгээн инээд цангинаж,
Хүлгийн туурай төвөргөж,
Монгол наадам мөнхөд дэлгэрэх болтугай.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, хийморь золбоо бүхнийг хүсэн ерөөе.

Дэнж хотойтол сайхан наадаарай! 🐎❤️

"Эрхэм нандин сувд" ТББ

Солонгосчууд өндөгтэй 🥚 адилтгаж хүүхдийг үздэг гэнэ 😇Бэлэн юм өгөөд, бүх юмын хийж өгөөд байвал бусдаар хагалуулаад шар...
19/06/2026

Солонгосчууд өндөгтэй 🥚 адилтгаж хүүхдийг үздэг гэнэ 😇

Бэлэн юм өгөөд, бүх юмын хийж өгөөд байвал бусдаар хагалуулаад шарсан өндөг шиг болно 🍳 .

Харин хүүхдийг өөрөөр нь өөрийг нь хагалуулвал амьд дэгдээхэй гарч ирдэг гэнэ шүү. 🐥🐣

Багаас нь маш сайн анхаарч хөгжүүлэх хэрэгтэйг хэлж байгаа юм байна. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэгтээ ижил утгатай санагдав.

БНСУ-д “4D Frame International Sertified C-STEAM Program” сургалтанд манай дэмжих төвийн Г.Цэнд-Аюуш, Н.Батчимэг багш на...
17/06/2026

БНСУ-д “4D Frame International Sertified C-STEAM Program” сургалтанд манай дэмжих төвийн Г.Цэнд-Аюуш, Н.Батчимэг багш нар суралцаж байна.😇

Алхам алхмаар хамтдаа урагшилсаар😊

🏆 Амжилтын мэдээ 🏆Монгол Улсын Өсвөр үеийн Жюү Жицүгийн Аварга Шалгаруулах Тэмцээний Онцгой ангилал-д манай 5 тамирчин а...
07/06/2026

🏆 Амжилтын мэдээ 🏆

Монгол Улсын Өсвөр үеийн Жюү Жицүгийн Аварга Шалгаруулах Тэмцээний Онцгой ангилал-д манай 5 тамирчин амжилттай оролцлоо.

🥈 Б.Тэнүүн – -30 кг-ын жинд мөнгөн медаль
🥉 О.Очир – -40 кг-ын жинд хүрэл медаль

Тэмцээнд оролцсон нийт тамирчдадаа баяр хүргэж, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүсье. Та бүхний хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, хөдөлмөрийн үр дүнгээр энэхүү бахархалт амжилт бүтээлээ.

👏 Спорт заслын багш Б.Даваадорж Дасгалжуулагч танд баяр хүргэе. 😇

Эцэг эх, дэмжигч та бүхэнд мөн талархал илэрхийлье.
Амжилт өөд хамтдаа! 💪🥋🇲🇳

🌈❤️ ТАЛАРХАЛ ❤️🌈Бяцхан үрсийн баярыг илүү гэрэлтэй, илүү дурсамжтай болгосон Монголын Залуу Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдий...
03/06/2026

🌈❤️ ТАЛАРХАЛ ❤️🌈

Бяцхан үрсийн баярыг илүү гэрэлтэй, илүү дурсамжтай болгосон Монголын Залуу Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбооны хамт олон, тус холбооны Бүгд Найрамдах Солонгос Улс дахь төлөөлөгч Д.Мандхайцэцэн, Монголын эм хангамжийн шинэчлэл холбооны тэргүүн Б.Байгалмаа, Эв Тус-чин Мөрнөө та бүхэнд талархал илэрхийлье.❤️❤️❤️
😇 Баярлалаа 🙏🙏🙏
❤️Монголын Залуу Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбоо
❤️ МЭХШХ-Монголын Эм Хангамжийн Шинэчлэл Холбоо
❤️ Эв Тус-чин Мөрнөө

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай🥰

Монголын Хүүхдийн ордонтой хамтран  хүүхдүүдийнхээ бүтээлээр зургийн үзэсгэлэн гаргаж буй сайхан үйл явдал болж байна 😍 ...
01/06/2026

Монголын Хүүхдийн ордонтой хамтран хүүхдүүдийнхээ бүтээлээр зургийн үзэсгэлэн гаргаж буй сайхан үйл явдал болж байна 😍 . Ээж аав нар хүүхдүүдтэйгээ хамт очиж үзэсгэлэн үзээрэй. Та бүхэн хүүхдүүдийн минь бүтээлтэй очин танилцаарай 🥰🖼️

🌈 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2026 оны 6-р сарын 1-нд Төрийн ордонд зохион байгуулагдсан “Х...
01/06/2026

🌈 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2026 оны 6-р сарын 1-нд Төрийн ордонд зохион байгуулагдсан “Хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй парламент” арга хэмжээнд манай төвийн хүүхдүүд амжилттай оролцлоо.

Энэхүү арга хэмжээнд манай дэмжих төвийн хүүхдүүд өөрсдийн санал бодол, хүсэл мөрөөдлөө илэрхийлж, ирээдүйн нийгмийн идэвхтэй иргэн байх урам зориг авсан сайхан өдөр байлаа. ✨

Арга хэмжээг зохион байгуулсан Улсын их хурлын дарга Бямбацогт Сандаг Byambatsogt Sandag, Улсын их хурлын гишүүн Отгоны Саранчулуун нартаа болон хүүхдийн эрх, оролцоог дэмжин ажилладаг бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хүүхэд бүр инээмсэглэж, мөрөөдөл бүр нь биелэх болтугай. 🌟

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон “Эрхэм нандин сувд” НҮТББ хамтран зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээ...
23/05/2026

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон “Эрхэм нандин сувд” НҮТББ хамтран зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн оролцоо, хөгжлийг дэмжих цогц арга барил” сургалтад Та бүхнийг урьж байна.

Тус сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн оролцоо, өдөр тутмын дэмжлэг, харилцаа, бие даах чадварыг хөгжүүлэх, боловсролын хүртээмж болон сургалтын арга зүйг сайжруулах чиглэлээр мэдлэг, ойлголт олгох зорилготой.

📅 Хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 25
🕐 Цаг: 13:30–17:00
📍 Байршил: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын заал

👩‍🏫 Сургагч багш:
Австралийн сайн дурын хөтөлбөрийн Тусгай хэрэгцээт боловсролын зөвлөх багш Шэрон Гортон (эрт оролцоо, аутизмтай хүүхэдтэй ажиллах арга зүй, үнэлгээний чиглэлээр мэргэшсэн, 31 жилийн туршлагатай)

👥 Хамрагдах боломжтой оролцогчид:

Тусгай хэрэгцээт боловсролын багш
Хөдөлмөр засалч, хэл засалч гэх мэт сэргээн засах мэргэжилтнүүд
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш, мэргэжилтнүүд
Эцэг эх, асран хамгаалагчид
Анхаарах зүйл:

Зөвхөн QR холбоосоор урьдчилан бүртгүүлсэн оролцогчид хамрагдана. Мөн дараах линкээр бүртгүүлж болно. /https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdyXQtZ0Ih6RIjhM-5DUYX7D82AZqnMl1b5Z8Dj0gbrH6PFIA/viewform?usp=header/

Ирэхдээ иргэний үнэмлэхээ авч ирнэ үү.

Холбоо барих утасны дугаар:94946054

Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. /Бүртгэлийн тоо хязгаартай

“Эрхэм нандин сувд” НҮТББ

Манай дэмжих төв нэмэлт элсэлт авч байна. Цөөн хүүхэд бүртгэнэ.
19/05/2026

Манай дэмжих төв нэмэлт элсэлт авч байна. Цөөн хүүхэд бүртгэнэ.

Үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Эрхэм нандин сувд” ТББ санаачлан, Улсын г...
08/05/2026

Үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Эрхэм нандин сувд” ТББ санаачлан, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-Монгол Японы эмнэлэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвүүд хамтран зохион байгуулж байгаа юм. Үзлэгт нийслэл болон Дундговь, Дархан, Өвөрхангай зэрэг орон нутгаас ирсэн хүүхдүүд хамрагдаж байгаа бөгөөд 21 чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нарын баг оношилгоо, зөвлөгөө, шаардлагатай эмчилгээний чиглэлийг нэг дороос үнэ төлбөргүй үзүүлнэ.

Үзлэг, оношилгоо 5 дугаар сарын 9, 16-ны өдрүүдэд үргэлжилнэ

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрхэм асралт илч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share