Зүрх Судасны Үндэсний Төв

Зүрх Судасны Үндэсний Төв Зүрх Судасны Үндэсний Төвийн хуудас
http://telemedicine.mn Зүрх судасны үндэсний төвийн хуудас
http://telemedicine.mn

Сайн байцгаана уу, эмч нар аа. 😊Энэ жилийн APHRS 2026 олон улсын хурал 10-р сарын 21–24-ний өдрүүдэд БНСУ-ын Бусан хотод...
14/09/2026

Сайн байцгаана уу, эмч нар аа. 😊

Энэ жилийн APHRS 2026 олон улсын хурал 10-р сарын 21–24-ний өдрүүдэд БНСУ-ын Бусан хотод зохион байгуулагдана.

Бүртгэл 9-р сарын 22-ныг хүртэл нээлттэй байгаа тул сонирхож буй эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл хүргэх зорилгоор APHRS-ийн зүгээс бэлтгэсэн Монгол хэл дээрх постерыг хуваалцаж байна.

Зүрхний хэм алдагдал, электрофизиологи болон холбогдох чиглэлээр ажилладаг, сонирхдог эмч нар оролцох боломжтой.

Сонирхож байгаа бол постер дээрх мэдээлэл болон хурлын веб сайтаар орж танилцана уу.

12/09/2026
Сайн байцгаана уу👨‍⚕️👩‍⚕️УГТЭ-ийн Зүрх судасны мэс заслын тасгаас хүүхдийн зүрхний эрүүл мэндийн хүрээнд "ХҮҮХДИЙН ЗҮРХН...
10/09/2026

Сайн байцгаана уу

👨‍⚕️👩‍⚕️УГТЭ-ийн Зүрх судасны мэс заслын тасгаас хүүхдийн зүрхний эрүүл мэндийн хүрээнд "ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ТӨРӨЛХИЙН ГАЖИГ" сэдвийн дагуу нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон ард иргэдэд чиглэсэн цахим уулзалт, сургалтыг зохион байгуулах гэж байна.

🕐 Энэхүү цахим сургалт нь 2026 оны 09-р сарын 12-ны өдрийн 13:00-с Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг-ийн цахим хуудсаар та бүхэнд хүрэх болно.

📢 Та дараах QR кодыг уншуулснаар Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн цахим хуудсанд нэвтрэх боломжтой.

“Зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээрсургалт зохион байгуулах” үйлчилгээ авах тухай
09/09/2026

“Зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр
сургалт зохион байгуулах” үйлчилгээ авах тухай

“Зүрхний хэм судлалын тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээрсургалт зохион байгуулах” үйлчилгээ авах тухай
09/09/2026

“Зүрхний хэм судлалын тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр
сургалт зохион байгуулах” үйлчилгээ авах тухай

Улсын 3-р Төв Эмнэлэг - Зүрх судасны үндэсний төвөөс Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгтэй хамтран зохион байгуул...
03/09/2026

Улсын 3-р Төв Эмнэлэг - Зүрх судасны үндэсний төвөөс Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй "ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ - 2026" үндэсний хэмжээний сургалт семинар тун удахгүй.

ХААНА:
УБ хот, Новотел зочид буудал

ХЭЗЭЭ:
2026 оны 09-р сарын 18, 19-ний өдрүүдэд

07/07/2026
07/07/2026
07/07/2026

Люксембургийн төсөл Монгол Улсад хэрэгжиж эхэлсний 25 жилийн ойн хүрээнд бэлтгэгдсэн “Зүрхний төлөө мөрөөдөл” нэвтрүүлэг.

Энэхүү нэвтрүүлэгт Зүрхний төвийн зөвлөх Д.Мөнгөнчимэг эмчийн төсөлд ажилласан түүх, зүрх судасны салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, мөн олон жилийн хамтын ажиллагааны үр дүнгийн талаар өгүүлнэ.

ЗҮРХНИЙ ӨВЧНИЙ ОНОШИЛГООНД ХИЙМЭЛ ОЮУНЫ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖ, ЭРТ ИЛРҮҮЛЭЛТ, ОНОШИЛГООНЫ НАРИЙВЧЛАЛЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ✅ Орчин...
02/07/2026

ЗҮРХНИЙ ӨВЧНИЙ ОНОШИЛГООНД ХИЙМЭЛ ОЮУНЫ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖ, ЭРТ ИЛРҮҮЛЭЛТ, ОНОШИЛГООНЫ НАРИЙВЧЛАЛЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
✅ Орчин үеийн дэвшилтэт технологийг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлж, зүрхний өвчнийг эрт илрүүлэх, оношилгооны нарийвчлал, шуурхай байдлыг нэмэгдүүлэх хүрээнд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг БНСУ-ын ARPI компанитай байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хиймэл оюунд суурилсан “ECG Buddy” программ хангамжийг амжилттай нэвтрүүллээ.
“ECG Buddy” нь зүрхний цахилгаан бичлэгийг (ECG) хиймэл оюуны тусламжтайгаар богино хугацаанд шинжилж, яаралтай тусламж болон амбулаторийн нөхцөлд эмчийн оношилгоо, эмчилгээний шийдвэр гаргалтыг дэмжих зориулалттай. Тус систем нь 11 төрлийн зүрхний хэм алдагдал, 10 төрлийн эрсдэлийг 1 секунд хүрэхгүй хугацаанд үнэлэх боломжтой бөгөөд эрсдэлийг эрт илрүүлэх, яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, оношилгоо, эмчилгээний төлөвлөгөөг илүү оновчтой боловсруулахад чухал ач холбогдолтой юм.
✅ Уг программ нь БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг, Солонгосын Анагаахын Үндэсний Төв зэрэг 80 гаруй эрүүл мэндийн байгууллагад ашиглагдаж байгаа, олон улсын практикт үр нөлөөгөө баталгаажуулсан шийдэл юм.
🛃 Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг цаашид хиймэл оюун болон дэвшилтэт технологид суурилсан инновацын шийдлүүдийг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үе шаттайгаар нэвтрүүлж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

ECG Buddy by ARPI Inc.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Зүрх Судасны Үндэсний Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Зүрх Судасны Үндэсний Төв:

Shortcuts

Share

Category