15/06/2026
Улаанбаатар Мед Нэгдсэн Эмнэлэг-н эмч нар олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож байна
БНСУ-д зохион байгуулагдаж буй нефрологийн салбарын нэр хүндтэй олон улсын эрдэм шинжилгээний KSN 2026 (Korean Society of Nephrology) хуралд эмч Э.Амаржаргал, З.Нургуль нар оролцож, өөрсдийн судалгааны ажлыг танилцуулан хэлэлцүүлж байна.
Тус хурал нь дэлхийн олон орны бөөр судлал, гемодиализийн чиглэлийн эмч, судлаачдыг нэгтгэдэг томоохон арга хэмжээ бөгөөд хамгийн сүүлийн үеийн судалгаа, эмчилгээний арга туршлагыг солилцох чухал талбар болдог.
Манай эмч нарын танилцуулж буй судалгааны ажил нь бөөрний архаг өвчин, гемодиализийн эмчилгээний чанар, өвчтөний үр дүнг сайжруулах чиглэлд хийгдсэн бөгөөд олон улсын мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна.
Энэхүү олон улсын хуралд оролцож буй эмч нартаа цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
📍 KSN 2026, БНСУ
📅 2026 он
UBMed Hospital
Эрүүл мэндийн төлөө мэдлэг, туршлагыг дэлхийн түвшинд түгээнэ.