Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Hospital, БЗД, Нам Ян Жүгийн гудамж, Ulaanbaatar.
(1)

Яаралтай тусламж: 100, 7222-4444 (1)
Амбулатори: 7222-4444 (2)
Дэмжих төв: 7222-4444 (3)
Дархлаажуулалт: 7222-4444 (4)
Тандалт судалгаа: 7222-4444 (5)
Сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ: 72779090, 7222-4444 (5)
Шуудан: 13335 УБ хот, БЗД Нам Ян Жу 32/1 Холбоо барих утаснууд:
✅Хүлээн авах яаралтай түргэн тусламж: 11-450491, 80086929
✅Амбулаторийн тусламж үйлчилгээ: 11-453849
✅Халдвартын түргэн тусламж: 100
✅Зорчигчдод өгөх зөвлөгөө авах: 80086829
✅Сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаар мэдээлэл: 72779090
🗓Ажлын цаг:
✅Даваа-Баасан 8:30-16:00


Бидний Алсын хараа:
✅"Олон улсын түвшинд халдварт өвчний бодлогыг тодорхойлогч үндэсний төв болно."

Бидний Эрхэм зорилго:
✅Халдварт өвчний тандалт, сэргийлэлт, оношилгоо, эмчилгээнд олон улсын эрүүл мэндийн дүрэм, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэгч, хүний нөөцийн тогтвортой хөгжил, үйлчлүүлэгч, ажилчдаа дээдэлсэн үндэсний төв байна.

Бидний Чанарын бодлого:
✅Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэн, нотолгоонд суурилсан чанартай тусламж үйлчилгээг сургалт эрдэм шинжилгээтэй хослуулан, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тасралтгүй дээшлүүлнэ.

Бидний Үнэт зүйлс:
✅"Хүний төлөө
Өөриймсөг сэтгэл
Санаачилгатай
Үйлчлүүлэгчээ дээдэлсэн
Тасралтгүй хөгжил"

18/09/2026

🦠 **ЭБОЛА ВИРУСИЙН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ**
2026 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Уганда, Франц Улсад **Бундибугё вирусийн шалтгаант Эбола өвчний тохиолдлууд** бүртгэгдээд байна.
📌 **2026 оны 9 дүгээр сарын 18-ны байдлаар:**
• Батлагдсан тохиолдол — **7,425**
• Нас баралт — **3,579**
• Батлагдсан тохиолдлын нас баралтын хувь — **48%**
Эбола вирусийн өвчин нь халдвар авсан хүний **цус, биеийн шингэн, эд эрхтэн**, мөн бохирлогдсон эд зүйлстэй шууд хүрэлцэх замаар дамжих эрсдэлтэй.
⚠️ **Иргэд та бүхэн:**
• Эбола өвчний дэгдэлт бүртгэгдсэн улс оронд зорчихдоо албан ёсны эрүүл мэндийн зөвлөмжийг дагаж мөрдөх
• Өвчтэй болон нас барсан хүний цус, биеийн шингэнтэй шууд хүрэлцэхээс зайлсхийх
• Гараа савантай усаар тогтмол угааж, гарын ариун цэврийг сахих
• Зэрлэг амьтны түүхий мах, цус, эд эрхтэнтэй хамгаалалтгүй харьцахгүй байх
• Дэгдэлттэй бүс нутгаас ирсний дараа халуурах, бие сулрах, толгой болон булчин өвдөх, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаж, аяллын түүхээ мэдээлэх шаардлагатай.
✅ **Зөв мэдээлэл авч, халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалаарай.**
Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
#Эбола #ХалдвартӨвчин #УрьдчиланСэргийлэлт #ЭрүүлМэнд #ХӨСҮТ

Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллаг...
17/09/2026

Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсад Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгаа, хөгжүүлэлтийн төсөл”-ийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх үйл ажиллагааны хүрээнд Хамтарсан зохицуулах хороо (ХЗХ)-ны Анхдугаар хурал амжилттай зохион байгуулагдлаа. Тус төслөөр үндэсний хэмжээд 500 оролцогчдыг хамруулан хепатитын В, Делта вирусын тархвар зүйг тодорхойлж, HBV вакцины үр нөлөөг үнэлэх, HBV-ээс гадна бусад туслагч вирусийг илрүүлэн хайх үйл ажиллагааны хүрээнд ХӨСҮТ, АШУҮИС-ийн судлаачид хамтран ажиллахаар боллоо.

17/09/2026

📣 ЭНХЭЭ & МЭНДЭЭ хоёрын мэдээ
💉 Томуугийн вакциндаа хамрагдъя
Томуугийн улирал эхлэхээс өмнө, томуугийн вирус эргэлтэд орохоос өмнө вакциндаа хамрагдах нь өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах чухал алхам юм.
🔹 Улирлын томуугийн вакцин нь томуугаар өвчлөх болон өвчин хүндрэх эрсдэлийг бууруулахад тустай
🔹 Вакциныг томуугийн улирал эхлэхээс өмнө хийлгэвэл дархлаа тогтоход илүү тохиромжтой
🔹 Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс томуугаар хүндрэх эрсдэл өндөртэй байдаг
🔹 Иймээс зорилтот бүлгийн иргэд вакциндаа идэвхтэй хамрагдах нь чухал
📍 Вакцин хийлгэх цэг, цагийн хуваарийн мэдээллийг харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс аваарай.
💙 ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА!

"Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь" сэдэвт олон улсын хуралд оролцогч 16 орны эрдэмтэн, судлаачид...
17/09/2026

"Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь" сэдэвт олон улсын хуралд оролцогч 16 орны эрдэмтэн, судлаачид Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд зочлон, үйл ажиллагаатай танилцлаа.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Б.Азжаргал төвийн бүтэц, зохион байгуулалт, сүрьеэгийн тандалт судалгаа болон эмнэлзүйн тусламж үйлчилгээний талаар танилцуулав.

Зочид, төлөөлөгчид Сүрьеэгийн лавлах лаборатори, Вирус судлалын лавлах лаборатори, Вакцин-биобэлдмэлийн нэгдсэн агуулах, Сүрьеэгийн клиникийн Мэс заслын тасаг, Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасаг болон Эмнэлзүйн туршилт судалгааны нэгжид зочлон, лабораторийн оношилгооны чадавх, эм, биобэлдмэлийн хадгалалт, эмчилгээний орчин нөхцөлтэй танилцав.

Энэхүү айлчлал нь сүрьеэгийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох боломж юм.

“СҮРЬЕЭГҮЙ АЗИ ТИВИЙГ БИЙ БОЛГОХ АРГА ЗАМЫГ ЭРЭЛХИЙЛЭХ НЬ” олон улсын эрдэм шинжилгээний 9 дэх удаагийн хурал амжилттай ...
16/09/2026

“СҮРЬЕЭГҮЙ АЗИ ТИВИЙГ БИЙ БОЛГОХ АРГА ЗАМЫГ ЭРЭЛХИЙЛЭХ НЬ” олон улсын эрдэм шинжилгээний 9 дэх удаагийн хурал амжилттай болж өндөрлөлөө.

Тус хурал хоёр өдрийн турш үргэлжилж, 16 орны төлөөлөгчид Ази тивд сүрьеэгийн эсрэг хэрэгжүүлж буй бодлого, шинэлэг технологи, судалгаа, туршлагын талаар нийт 40 орчим илтгэл танилцуулж, хэлэлцүүллээ.

Олон улсын хуралд Ази тивээс хүрэлцэн ирсэн судлаачид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, олон нийтийн төлөөлөл, үндэсний сүрьеэгийн хөтөлбөрийн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид зэрэг олон талын төлөөлөл мэдлэг, туршлагаа хуваалцаж, сүрьеэгийн эсрэг тэмцлийн ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцлээ.

“Сүрьеэ судлалын салбарын Азийн шилдэг залуу судлаач” шагналыг сүрьеэгийн чиглэлээр идэвхтэй ажиллаж буй шинэ үеийн судлаач нараас ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Халдварт өвчний нэгдсэн хяналтын тасгийн мэргэжилтэн Др. Фукуши Моришита болон АНУ-ын Жонс Хопкинсын Их Сургуулийн Анагаах ухааны сургуулийн Халдварт өвчний тэнхимийн дэд профессор Др. Жуван Сун нар тус тус хүртлээ.

Мөн хурлын үеэр хэд хэдэн орны түнш байгууллагуудтай хоёр талын уулзалтууд зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Энэхүү хурлыг хамтран зохион байгуулсан Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлт, урьдчилан сэргийлэх агентлаг (KDCA), зохион байгуулалтын түнш БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэг (KNTA), хурлын салбар хуралдааны дарга, хамтран даргалагчид болон судалгаа, туршлагаа харамгүй хуваалцсан нийт илтгэгчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Сүрьеэгүй Ази тивийн төлөө хамтын ажиллагаа, судалгаа, инновацыг улам бүр өргөжүүлцгээе!

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ НЬ ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН СҮРЬЕЭГИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭВ...
16/09/2026

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ НЬ ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН СҮРЬЕЭГИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭВ.

“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний IX хурлын хүрээнд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв нь ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Новосибирскийн сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Саха (Якут) Улсын Э.Н. Андреевын нэрэмжит “Фтизиатри” эрдэм шинжилгээ, практикийн төв, Буриад Улсын Г.Д. Дугаровагийн нэрэмжит клиникийн сүрьеэгийн диспансер зэрэг байгууллагуудын удирдлагуудын түвшинд хоёр талын уулзалт зохион байгуулж, сүрьеэгийн тусламж үйлчилгээ, эрдэм шинжилгээ, судалгаа, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх харилцан туршлага солилцох зэрэг чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Талуудын уулзалтад:

ОХУ-ын талаас:

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Новосибирскийн Сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Ставицкая Наталия Владимировна.

Г. Д. Дугаровагийн нэрэмжит Бүгд Найрамдах Буриад Улсын төсөвт сүрьеэгийн эмнэлзүйн клиникийн Ерөнхий эмч Кожевников Валерий Вениаминович, Сүрьеэгийн клиникийн дурангийн тасгийн эрхлэгч Доржиев Андрей Батомункуевич.

Бүгд Найрамдах Саха Улс (Якут)-ын Э.Н. Андреевын нэрэмжит Сүрьеэ судлалын 'Фтизиатри' эрдэм шинжилгээ, практикийн төвийн захирал Прокопьев Егор Спиридонович, тус төвийн Зохион байгуулалт, Дүн шинжилгээний албаны дарга М.К. Винокурова, хэлтсийн эрхлэгч Зорина Светлана Павловна нар оролцов.

ХӨСҮТ-ийн талаас:

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Батсүх болон холбогдох албадын төлөөлөлүүд оролцов.

16/09/2026
РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН 26 ДАХЬ ТӨГСӨЛТ БОЛЛОО Халдварт өвчин судлалын үндэсний төвийн резидент эмч нарын 26 дахь удаагийн тө...
16/09/2026

РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН 26 ДАХЬ ТӨГСӨЛТ БОЛЛОО

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн резидент эмч нарын 26 дахь удаагийн төгсөлт боллоо. Түүхэн энэ хугацаанд халдвартын эмч, сүрьеэгийн эмч нарыг бэлтгэн төгсгөж, эх орныхоо эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирлээ.

Халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх хүнд бөгөөд хариуцлагатай мэргэжлийг сонгон эзэмшиж, төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн нийт резидент эмч нартаа чин сэтгэлийн баяр хүргэе.

Та бүхэн суралцах хугацаанд зөвхөн онолын мэдлэг эзэмшээд зогсохгүй, олон халдварт өвчний дэгдэлтийн үед халдварын голомт, улаан бүсэд ажиллаж, бодит нөхцөлд мэргэжлийн ур чадвар, хариуцлага, тэсвэр хатуужил, эмчийн ёс зүйд суралцсан билээ.

Суралцах хугацаандаа сурлагын амжилт, идэвх зүтгэлээрээ бусдыгаа манлайлан “Халдварт өвчин судлал” үндсэн мэргэжил эзэмшүүлэх сургалтын 2026 оны шилдэг төгсөгч эмчээр Б.Сансармаа, “Сүрьеэ судлал” үндсэн мэргэжил эзэмшүүлэх сургалтын шилдэг төгсөгч эмчээр Г.Галбадрах нар тодорсонд ХӨСҮТ-н хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэе.

Та бүхний эзэмшсэн “Халдвартын эмч”, “Сүрьеэгийн эмч” хэмээх эрхэм мэргэжил нь олон хүний амь нас, эрүүл мэндийг аврах төдийгүй манай улсын нийгмийн эрүүл мэндийг хамгаалах их үйлсийн эхлэл билээ.

Цаашдын ажил, хөдөлмөртөө мэдлэг, ур чадвараа дайчлан, ёс зүйтэй, хариуцлагатай, хүнлэг эмч байж, халдварт өвчний эсрэг тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ, АУ-НЫ ДОКТОР
С.ЭНХБОЛД

🌏 “СҮРЬЕЭГҮЙ АЗИ” - УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ САЛБАР ДАМНАСАН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА“Уур амьсгалын өөрчл...
15/09/2026

🌏 “СҮРЬЕЭГҮЙ АЗИ” - УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ САЛБАР ДАМНАСАН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

“Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын эв санааны нэгдлийг хангах олон улсын эрдэм шинжилгээний форум” өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Форумын хүрээнд “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” IX олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ жил уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн асуудлыг уялдуулан хэлэлцэж байгаагаараа онцлог юм.

Нээлтийн үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар ч улс орон, салбар дангаараа тэмцэж чадахгүй бөгөөд гагцхүү үндэсний болон дэлхийн хэмжээнд салбар дамнасан стратегийн түншлэл, хамтын ажиллагаа нэн чухал” гэдгийг онцлон тэмдэглэв.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудлаар хязгаарлагдахгүй, хүн амын эрүүл мэнд, халдварт өвчний тархалт, хүнсний аюулгүй байдалд шууд нөлөөлж буй нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгааг онцоллоо.

Харин УИХ-ын гишүүн, Парламентын дэргэдэх “Ардын эрүүл мэндийг хамгаалах” лобби бүлгийн дарга Ж.Чинбүрэн шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан бодлого, бүс нутгийн хамтарсан судалгааг хөгжүүлэхийн зэрэгцээ тэдгээрийг бодит ажил болгоход тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалт чухал болохыг онцлов.

Тэрбээр мөн уур амьсгалын өөрчлөлт хүний эрүүл мэнд, тэр дундаа сүрьеэгийн өвчлөлд хэрхэн нөлөөлж байгааг бүс нутгийн хэмжээнд бодит тоон үзүүлэлтээр судалж, улс орнуудын хамтарсан томоохон судалгаа, бодлогын шийдлийг хөгжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.

Түүнчлэн хүүхдийн сүрьеэ, сүрьеэгийн халдварын чиглэлээр Монгол Улсад олон жил судалгаа хийсэн судлаач, УИХ-ын гишүүн Д.Ганмаа хүүхдийн сүрьеэг бууруулахын тулд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, анхан шатны тусламж үйлчилгээг уялдуулж, судалгааны нотолгоонд тулгуурласан төрийн бодлого, төсөв, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ тогтвортой хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг онцлов.

🌏 16 орны 120 гаруй төлөөлөгч, эрдэмтэн, судлаач, олон улсын байгууллага болон салбарын мэргэжилтнүүд оролцож буй энэ удаагийн форум нь эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчин, шинжлэх ухаан, инновацыг холбон, Азийн орнуудын хамтын шийдэл, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох чухал талбар болж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын УИХ-ын дарга, Засгийн газар, УИХ-ын гишүүд, ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар, БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, нийгмийн халамжийн хорооны удирдлага, гишүүд, Солонгосын Өвчний хяналт, сэргийлэлтийн агентлаг, Солонгосын Үндэсний Сүрьеэгийн нийгэмлэгийн төлөөлөл болон бусад хүндэт зочид оролцлоо.

Хоёр өдөр үргэлжлэх тус форумын хүрээнд бий болох судалгаа, шинэ мэдлэг, технологи, бодлогын санал нь Ази тивийн эрүүл, аюулгүй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ирээдүйг бий болгоход чиглэх юм.

2026.09.15

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНД АЗИЙН ОРНУУДЫН ЭВ, САНАА НЭГДЛИЙГ ХАНГАХ” ОЛОН УЛСЫН ФОРУМ УЛААНБААТАР ХО...
15/09/2026

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНД АЗИЙН ОРНУУДЫН ЭВ, САНАА НЭГДЛИЙГ ХАНГАХ” ОЛОН УЛСЫН ФОРУМ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЖ БАЙНА

УИХ-ын даргын манлайлал дор зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын эв санааны нэгдлийг хангах” олон улсын форум 2026 оны 9 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

Тус форумын хүрээнд “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний IX хурал зохион байгуулагдаж байгаа бөгөөд Азийн болон бусад орны 120 гаруй эрдэмтэн, судлаач, эмч, мэргэжилтэн, салбарын эксперт, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна.

Хурлын үеэр сүрьеэгийн хяналт, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний стратеги, дэвшилтэт технологи, инновац, нийгмийн хамгаалал, хүрээлэн буй орчны нөлөөлөл, үйл ажиллагааны судалгаа болон эрүүл мэндийн тогтолцооны шинэ шийдлүүдийн талаар улс орнуудын туршлага, ололт амжилтыг хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэж байна.

Дэлхийн хэмжээнд сүрьеэ өвчнийг устгах зорилго нэг боловч улс орон бүрийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдэл харилцан адилгүй. Иймд улс орнууд харилцан туршлага солилцож, үр дүнтэй арга барилаас суралцах, шинэ шийдэл хамтран эрэлхийлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь сүрьеэгийн тархалтыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Хурлын үндсэн чиглэл
Олон улсын эрдэм шинжилгээний IX хурал дараах таван үндсэн чиглэлийн хүрээнд салбар хуралдаануудаар үргэлжилнэ.

Үүнд:
Азийн сүрьеэгийн дарамт өндөртэй орнуудын сүрьеэгийн хяналтын стратеги, үндэсний төлөвлөгөө;

Азийн орнуудын сүрьеэгийн хяналт, эмчилгээний дэвшилтэт технологи, инновац;

Сүрьеэтэй өвчтөнд үзүүлэх дэмжлэг, нийгмийн хамгааллын хөтөлбөр;

Сүрьеэд нөлөөлөх хүрээлэн буй орчны болон халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлс, нэгдсэн хариу арга хэмжээ, сүрьеэгийн дараах тусламж үйлчилгээ;

Үйл ажиллагааны судалгаа, эрүүл мэндийн тогтолцооны инновац, сүрьеэгийн хяналтын үр нөлөөг сайжруулах арга зам.

Эдгээр салбар хуралдааны хүрээнд олон улсын эмч, судлаач, эрдэмтэн, шийдвэр гаргагчид нийт 40 гаруй илтгэл танилцуулж, харилцан санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Олон улсын төлөөлөл
Олон улсын эрдэм шинжилгээний IX хуралд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүс, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, АНУ, Лаос, Малайз, Тайланд, Камбож, Филиппин, Непал, Бангладеш, Молдав зэрэг улс орны эрүүл мэндийн байгууллага, сүрьеэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага, их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.

Тухайлбал, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс, БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн агентлаг, Япон болон БНСУ-ын сүрьеэтэй тэмцэх мэргэжлийн байгууллагууд, БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, АНУ-ын Жонс Хопкинсын их сургууль, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн товчоо зэрэг байгууллагын төлөөлөл хүрэлцэн иржээ.

Мөн ОХУ-ын эрүүл мэндийн салбарын харьяа сүрьеэ, уушги, халдварт өвчний чиглэлийн үндэсний болон эрдэм шинжилгээний байгууллагууд, Азийн орнуудын сүрьеэгийн хяналтын үндэсний хөтөлбөрүүд, мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Монгол Улсын хувьд энэхүү олон улсын форумыг зохион байгуулснаар Азийн орнуудын сүрьеэгийн хяналтын чиглэлээр хэрэгжүүлж буй үр дүнтэй арга хэмжээ, инновац, судалгааны үр дүнг хуваалцахын зэрэгцээ бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаа, мэдлэг, туршлага солилцоог өргөжүүлэх чухал боломж бүрдэж байна.

Форумын үеэр улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, сүрьеэгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, өвчтөнд чиглэсэн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, шинэ технологи, инновацыг нэвтрүүлэх, улмаар сүрьеэгүй Ази тивийг бий болгох нийтлэг зорилгод хувь нэмэр оруулах чиглэлээр санал, санаачилгыг хэлэлцэж байна.

Зохион байгуулагч: Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэг.

Address

БЗД, Нам Ян Жүгийн гудамж
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв:

Shortcuts

Share

Category