01/05/2025
Бүдүүн гэдсэнд тань ийм хүнс хэрэгтэй:
1. Ислэг. Англиар бол fiber гээд байгаа. Ногоо, жимсэнд их бий. Ислэгээр баяжуулсан хүнс нилээд гардаг болсон. Хөдөө шинэ ногоо олдоц муутай аялах үедээ Япончуудын хэрэглэдэг усанд найруулаад уудаг ислэг авч явж болох юм. Өтгөн хатаж байвал ислээ дутсан гэсэн үг.
2. Даршилсан ногоо. Fermented буюу исэх процесс явагдсан хүнс гэх юм уу даа... Ингэхдээ гэрийн органик аргаар даршилсан ногоо байвал сайн. Угсус их хийж даршилсан нь биш шүү. Өөрөө байгалийн бактериараа исэлдсэн нь сайн. Европчууд бол Sauerkraut гээд даршилсан байцаа иддэг. Оросууд бол өгөрций иднэ. Солонгосчууд нь кимчигээ... гэх мэтээр улс улсынх өөр байгаа. Би хувьдаа Герман Sauerkraut-д дуртай.
3. Амьд ашигтай бактерийг цагаан идээ их сайн өгдөг. Бүдүүн гэдэс бол олон тэр бум ашигтай бактерийн орон гэр нь юм. Энэ бактериуд олон төрлөөрөө баланстай байж гэмээнэ таны бие бүхэлдээ эрүүл байх үндэс болдог. Чихэргүй тараг сайн. Украйнчуудын уудаг kefir гээд арай өөр шингэвтэр тараг бий. Тэр бүр сайн.
4. Жишээ нь akkermansia muciniphila гэдэг ашигтай бактери нь таны бүдүүн гэдэсний ханыг хамгаалж өгдөг. Уг ханаар шууд цусруу тань орох сахарыг халхалж, таны хоолны дараахи сахарын их өсөлтөөс сэргийлдэг байна. Нэрс, анис гэх мэт жимсгэнэ үүнд сайн. Намартаа Монгол жимсээ сайн хөлдөөгөөд нөөцлөөд авчихаж байвал сайхан даа.
5. Хэт стресстэй байх нь бүдүүн гэдэсний цусан хангамжийг багасгадаг байна. Мөн хоолоор дамжин орж ирсэн хүнд метал, хорт агууламж таны цусруу илүү амархан нэвчдэг болдог аж. Төв мэдрэлийн системээ стресснээс ангижруулж сурах дадлууд их хэрэгтэй юм байна. Leaky gut issue гээд энэ асуудлын талаар хайгаад уншиж болно.
Эрүүл байхад бусад нь аандаа болно. Англи хэлтэй байхад дэлхий аандаа нээгдэнэ. Hippocards апп хэрэглэхэд урамтай, олон жил зүлгээд ирчихсэн гоё апп шүү. Танд хэрэгтэй.