Ходоодны уян дуран, ЭХО оношлогоо /eho, hodoodni duran/

Ходоодны уян дуран, ЭХО оношлогоо /eho, hodoodni duran/ Эхо болон ходоод, бүдүүн гэдэсний уян дурангийн оношлогооны төв

Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийгдэж эхэллээ.Унтуулагатай  болон Унтуулаггүй хийж байна. ✅Урьдчилан сэргийлэх зор...
24/07/2026

Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийгдэж эхэллээ.

Унтуулагатай болон Унтуулаггүй хийж байна.

✅Урьдчилан сэргийлэх зорилгоор дурангийн шинжилгээ хийлгэснээр БҮДҮҮН ГЭДЭСНИЙ ХАВДРЫН шалтгаант нас баралтыг 70% хүртэл бууруулах боломжтой.

Хаяг: UBH center /Багшийн дээдийн замын урд төв зам дагуу/ 4-н давхар 404 тоот.

📞Холбогдох утас: 8868-7697 8088-7697

08/07/2026

🇲🇳 АДИСТИТ-НАР ЭМНЭЛГИЙН НААДМЫН ӨДРҮҮДИЙН АМРАХ ХУВААРЬ 🇲🇳

Эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ,

📅 Амрах хугацаа:
🗓 2026.07.09 – 2026.07.20

✅ 2026 оны 7 дугаар сарын 20-ноос эхлэн хэвийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

Та бүхэн эрүүл энх, аз жаргалтай байж,
Дэлхийд ганц монгол наадмаараа өргөн дэлгэр сайхан наадаарай! 🇲🇳🐎🏹🤼

📍 АДИСТИТ-НАР эмнэлэг
УТАС 8868-7697, 8088-7697

Эмчийн танилцуулга✨ Анагаах ухааны магистр, Тэргүүлэх зэргийн эмч Б.Наранцэцэг эмчийн танилцуулгыг хүргэж байна. Цаг ава...
25/06/2026

Эмчийн танилцуулга

✨ Анагаах ухааны магистр, Тэргүүлэх зэргийн эмч Б.Наранцэцэг эмчийн танилцуулгыг хүргэж байна.

Цаг авах утас: 8868-7697, 8088-7697

Даваа - Баасан 7:00 - 14:00
Бямба 9:00 - 13:00
Ням Амарна

Хаяг: UBH center /Багшийн дээдийн замын урд төв зам дагуу / 4-н давхар 404 тоот /

Эмчийн танилцуулга✨ Анагаах ухааны магистр, Тэргүүлэх зэргийн эмч Б.Наранцэцэг эмчийн танилцуулгыг хүргэж байна. 🩺 Үзлэг...
17/03/2026

Эмчийн танилцуулга

✨ Анагаах ухааны магистр, Тэргүүлэх зэргийн эмч Б.Наранцэцэг эмчийн танилцуулгыг хүргэж байна.

🩺 Үзлэг оношилгооны төрлүүд

- Хэвлийн эхо
- Бамбайн эхо
- Хөхний эхо
- Төмсөгний эхо
- Үений эхо
- Бөөрний доплер эхо
- Элэгний доплер эхо
- Судасны өнгөт доплер эхо
- Ходоодны дуран
- Бүдүүн гэдэсний дуран
Та манай эмнэлгээр үйлчлүүлсэнээр дараах давуу талуудтай.

✨ Дотрын эхо болон ходоодны дурангаар 25 жил тасралтгүй ажилласан.
✨ Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологиор тоноглогдсон.
✨ Үзлэг, оношилгоо, зөвлөгөө, найрсаг үйлчилгээ эмчилгээг нэг дороос авах боломжтой.

Та эхо-д үзүүлэх цаг авах бол 8088-7697 утсаар холбогдоорой.

Хаяг: UBH center /Багшийн дээдийн замын урд төв зам дагуу
/ 4-н давхар 404 тоот /

#дотрын #эхо # #ходоодны #дуран #бүдүүн #гэдэс

✨Тайвшруулалтай дурангийн шинжилгээ:Оношлогоо болон эмчилгээний ажилбарын үед тайвшруулах, нойрсуулах эмийн бодисыг хэрэ...
11/03/2026

✨Тайвшруулалтай дурангийн шинжилгээ:
Оношлогоо болон эмчилгээний ажилбарын үед тайвшруулах, нойрсуулах эмийн бодисыг хэрэглэж, таны айдас, түгшүүрийг багасгах, өвдөлтийг намдаан хөнгөн ба дунд зэргийн тайвшруулалт хийх зорилго бүхий үйлдэл юм.
✅Ач холбогдол, давуу талууд:
-Түргэн сэрнэ
-Тайвшруулах эмийн бодисын тунг ажилбарын хугацаанаас хамааран тохируулах боломжтой

🚦АНХААРУУЛГА:
-Шинжилгээний явцаас хамааран гүн тайвшруулалт, нойрсуулалт хийдэггүй
-Таны айдас, түгшүүрийг багасгах, өвдөлтийг намдаан хөнгөн ба дунд зэргийн тайвшруулалт хийдэг
-Хувь хүний онцлогоос хамааран шинжилгээний явцад хөөрлийн байдалд орох, амьсгал, зүрхний үйл ажиллагаа дарангуйлагдах хүндрэл гарсан тохиолдолд тайвшруулах эмийг зогсоодог

Тайвшруулалтай дурангийн бэлтгэл:
-Ходоодны дуран эсвэл бүдүүн гэдэсний дуранд орохоос хамаараад шинжилгээнд бэлтгэх зааврыг эмчээс асууж бэлтгэх
-Сүүлийн 7 хоног архи согтууруулах ундаа хэрэглээгүй байх -Харгалзах хүнтэй хамт ирэх

🙋🏼Тайвшруулгатай дурангийн шинжилгээ хийлгэсэн бол 24 цагийн дотор:
-Өдөрт уух шингэний хэмжээг нэмэгдүүлэх
-Машин жолоодохгүй байх
-Тоног төхөөрөмжтэй харьцахгүй байх
-Шийдвэр гаргах, хуулийн бичиг баримтанд гарын үсэг зурахгүй байх
-Сэтгэц нөлөөт болон тайвшруулах эм уухыг хориглоно -Спиртийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

Үйлчлүүлэгчийн зүгээс анхаарах зүйлс:
-Тогтмол болон сүүлийн үед ууж байгаа эмийн бодис
-Эмийн бодис болон өндөг, самарны харшилтай
-Цусны бүлэгнэлт бууруулах үйлчилгээтэй эм хэрэглэдэг (аспирин, гепарин)
-Зүрхний хавхлагын хиймэл суулгацтай
-Чихрийн шижин болон бусад архаг суурь эмгэгтэй
-Өмнө тайвшруулалт, мэдээгүйжүүлэг хийлгэж байсан эсэх ямар нэг хүндрэл гарч байсан бол ЭМЧДЭЭ ХЭЛЭЭРЭЙ

Адистит Нар Оношлогооны төв
Хаяг: UBH center 404тоот, 80887697, 88687697
Цагийн хуваарь:
Даваа-Баасан 07:00-14:00
Бямба 09:00-14:00

#ходоодныэрүүлмэнд #Ходоодны #ходоодныдуран #Ходоод #бүдүүнгэдэс #бүдүүнгэдэснийдуран #эхо #ЭрүүлМэнд #тайвшруулах

Бүдүүн гэдэсний дуранд туулга ууж бэлдэх заавар:-Та юуны түрүүнд туулгын бэлдмэлийг эмнэлгээс эсвэл эмийн сангаас авч бэ...
11/03/2026

Бүдүүн гэдэсний дуранд туулга ууж бэлдэх заавар:
-Та юуны түрүүнд туулгын бэлдмэлийг эмнэлгээс эсвэл эмийн сангаас авч бэлдэх, зааварчилгаа авсан байх шаардлагатай. -Бүдүүн гэдэс дурандуулахын өмнөх орой 15-16 цагт бүхэл биш хоол идэх
-17-18 цагт эхний туулгыг зааврын дагуу хэмжээтэй бүлээн усанд найруулан бага багаар шимж 1 цагт багтаан уух
-Туулга уусны дараа 2-3 литр бүлээн усыг 2 цагт багтаан бага багаар шимж уух, алхах, гэдэсээ илэх хөдөлгөөн хийх
-Бүдүүн гэдэс дурандуулахын өглөө 05-06 цагт дараагийн туулгын тунг зааврын дагуу хэмжээтэй бүлээн усанд найруулан бага багаар шимж 1 цагт багтаан уух
-Туулга уусны дараа 2-3 литр бүлээн усыг 2 цагт багтаан бага багаар шимж уух, алхах, гэдэсээ илэх хөдөлгөөн хийх
-Гэдэс цэвэрлэх бэлдмэлийг зааврын дагуу уух
-Ууснаас 1 цагийн дараагаас гүйлгэж эхлэнэ
-Ховор тохиолдолд эм уух явцад дотор муухай оргих шинж тэмдэг илэрдэг. Аль болох бэлдмэлээ огиж гаргахгүй байх хэрэгтэй.

АНХААРАХ ЗҮЙЛС:
-Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд орохоос 3 хоногийн өмнөөс хоолны дэглэм барина. /мах, гурил, будаа, төмс зэргийг идэж болно. Бүхэл үр, үр тариа, хүнсний ногоо, лууван, байцаа, мөөг, далайн байцаа, үртэй жимс зэргийг хориглоно/
-Шинжилгээ өгөхөөс 7 хоногийн өмнөөс аспирин болон төмөр агуулсан бэлдмэл уухгүй байх
⮚Дурандуулахаас 24 цагийн өмнөөс согтууруулах ундаа, сэргээх эм бэлдмэл хэрэглэж болохгүйг анхаарна уу

Үйлчлүүлэгч та гэдсээ дутуу цэвэрлэснээс шинжилгээ үр дүнгүй болох, шинжилгээний хугацаа уртсах, өвдөлт ихээр үүсэх, дахин давтан дуранд орох зэрэг нэмэлт хүндрэлүүд гарахыг анхаарна уу!

Адистит Нар Оношлогооны төв
Хаяг: UBH center 404тоот, 80887697, 88687697
Цагийн хуваарь:
Даваа-Баасан 07:00-14:00
Бямба 09:00-14:00

#ходоодныэрүүлмэнд #Ходоодны #ходоодныдуран #Ходоод #бүдүүнгэдэс #бүдүүнгэдэснийдуран #эхо #ЭрүүлМэнд

Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ: Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд тусгайлсан бэлтгэл хийсний дараа уян дурангаа...
11/03/2026

Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ:
Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд тусгайлсан бэлтгэл хийсний дараа уян дурангаар бүдүүн гэдэсний дотор ханыг харж үнэлэх ба эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд эдийн шинжилгээ авч шинжилдэг шинжилгэээний арга юм. Шинжилгээний явцад жижиг ургацагуудыг авах боломжтойгоороо давуу талтай.

АНХААРАХ ЗҮЙЛС:
-Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд орохоос 3 хоногийн өмнөөс хоолны дэглэм барина. /мах, гурил, будаа, төмс зэргийг идэж болно. Бүхэл үр, үр тариа, хүнсний ногоо, лууван, байцаа, мөөг, далайн байцаа, үртэй жимс зэргийг хориглоно/
-Шинжилгээ өгөхөөс 7 хоногийн өмнөөс аспирин болон төмөр агуулсан бэлдмэл уухгүй байх
⮚Дурандуулахаас 24 цагийн өмнөөс согтууруулах ундаа, сэргээх эм бэлдмэл хэрэглэж болохгүйг анхаарна уу.
-Шинжилгээнд орохын өмнөх өдрийн өглөө, өдөр нь амархан шингэхүйц, бүхэл биш хоол иднэ. Орой болон шинжилгээнд орох өдрийн өглөө юм идэж уухгүй.
-Туулгын бэлдмэлийг эмнэлгээс эсвэл эмийн сангаас авч бэлдэх, зааварчилгаа авсан байх шаардлагатай. Гэдэс цэвэрлэх бэлдмэлийг зааврын дагуу уух
-Үйлчлүүлэгч та гэдсээ дутуу цэвэрлэснээс шинжилгээ үр дүнгүй болох, шинжилгээний хугацаа уртсах, өвдөлт ихээр үүсэх, дахин давтан дуранд орох зэрэг нэмэлт хүндрэлүүд гарахыг анхаарна уу!
-Хэрэв та чихрийн шижин өвчний эм уудаг бол эмээ уухгүй, инсулин тариулахгүй ирэх хэрэгтэй.

Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээний дараа:
-Гэдэс дүүрэх, цанхайх, базлуулах шинж тэмдэг илэрч болдог. Энэ нь шинжилгээний явцад хий шахсантай холбоотой байдаг. Та ОО ороод хийгээ гаргах эсвэл нар зөв гэдсээ илэх, алхах хэрэгтэй. Ингэснээр хий гадагшилж тайгүй байдал багасдаг.

Үйлчлүүлэгчийн зүгээс анхаарах зүйлс:
-Тогтмол болон сүүлийн үед ууж байгаа эмийн бодис
-Эмийн бодис болон бусад зүйлсэд харшилтай
-Цусны бүлэгнэлт бууруулах үйлчилгээтэй эм хэрэглэдэг (аспирин, гепарин)
-Зүрхний хавхлагын хиймэл суулгацтай
-Архаг хууч өвчтэй бол ЭМЧДЭЭ ХЭЛЭЭРЭЙ

Адистит Нар Оношлогооны төв
Хаяг: UBH center 404тоот, 80887697, 88687697
Цагийн хуваарь:
Даваа-Баасан 07:00-14:00
Бямба 09:00-14:00

#ходоодныэрүүлмэнд #Ходоодны #ходоодныдуран #Ходоод #бүдүүнгэдэс #бүдүүнгэдэснийдуран #эхо #ЭрүүлМэнд

Ходоодны дурангийн шинжилгээ:Уян дурангаар улаан хоолой, ходоод, дээд гэдсийг дотор талаас нь харж шинжлэх ба эмгэг өөрч...
11/03/2026

Ходоодны дурангийн шинжилгээ:
Уян дурангаар улаан хоолой, ходоод, дээд гэдсийг дотор талаас нь харж шинжлэх ба эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд эдийн шинжилгээ авдаг шинжилгээний арга юм.

Ходоодны дурангийн шинжилгээнд бэлдэх:
-Дурангийн шинжилгээний өмнө 24 цагийн өмнөөс согтууруулах ундаа, сэргээх эм бэлдмэл хэрэглэж болохгүй ба тайвшруулгатай дурандуулах бол гэр бүлийн насанд хүрсэн хүний хамт ирэх хэрэгтэй
-Дурангийн шинжилгээнд ирэхдээ өмнөх орой 18 цагаас хойш хоол сойсон байна
-Тамхи татаагүй, бохь зажлаагүй, хумсны лак, уруулын будгийг арилгасан байх
-Хелико бактерийн уреазын сорил өгөх бол өглөө шүдээ угаагаагүй, сүүлийн 14-28 хоног антибиотик, ходоодны шүүрэл дарангуйлах болон висмутын бэлдмэл уугаагүй байх хэрэгтэй

Ходоодны дурангийн шинжилгээний дараах зөвлөмж:
-Эмч хэзээнээс эхлэн, ямар зүйл ууж, идэхийг танд тайлбарлан хэлэх ба ихэнх тохиолдолд энгийн хоол хүнс хэрэглэдэг. (30минутын дараагаас бүлээн шингэн уух, 2 цагийн дараагаас хоол идэх)
-Магадгүй танд аюулхайд цанхайх зовиур илэрч болох ба энэ нь дурангийн үед ходоодны ханыг сайн харахын тулд хий шахсанаас үүүсдэг ба богино хугацааны дараа хэвийн байдалдаа ордог

Үйлчлүүлэгчийн зүгээс анхаарах зүйлс:
-Тогтмол болон сүүлийн үед ууж байгаа эмийн бодис
-Эмийн бодис болон бусад зүйлсэд харшилтай
-Цусны бүлэгнэлт бууруулах үйлчилгээтэй эм хэрэглэдэг (аспирин, гепарин) бол
-Зүрхний хавхлагын хиймэл суулгацтай
-Архаг хууч өвчтэй бол ЭМЧДЭЭ ХЭЛЭЭРЭЙ.

Адистит Нар Оношлогооны төв
Хаяг: UBH center 404тоот, 80887697, 88687697
Цагийн хуваарь:
Даваа-Баасан 07:00-14:00
Бямба 09:00-14:00
#ходоодныэрүүлмэнд #Ходоодны #ходоодныдуран #Ходоод #бүдүүнгэдэс #бүдүүнгэдэснийдуран #эхо #ЭрүүлМэнд

✨5 дахь өдөр: Шарсан ногоотой дүпүний холимог🌱Ургамлын гаралтай хоолны дэглэм баримталдаг эсвэл өндөгний хэрэглээгээ баг...
28/02/2026

✨5 дахь өдөр: Шарсан ногоотой дүпүний холимог

🌱Ургамлын гаралтай хоолны дэглэм баримталдаг эсвэл өндөгний хэрэглээгээ багасгахыг хүсдэг хүмүүст зориулж шарсан ногоотой дүпүний холимог нь гэдсэнд ээлтэй, маш сайн өглөөний цай юм.

🍥Дүпү нь ургамлын гаралтай уураг ихтэй бөгөөд хоол боловсруулах эрхтний ерөнхий эрүүл мэндийг дэмжиж, гэдэсний бичил биетийг зохицуулахад тусалдаг изофлавон агуулдаг.

🥬Бууцай, чинжүү, улаан лооль, цуккини зэрэг шарсан ногоотой хослуулан та хоол боловсруулалтыг жигдрүүлж, гэдэсний тогтмол хөдөлгөөнийг сайжруулж, гэдэсний эрүүл микрофлорыг дэмждэг олон төрлийн эслэг, витамин, фитонутриентийг авах болно.

✅Энэхүү хоол нь хөнгөн, шингэц сайтай, тэжээллэг чанартай тул хөнгөн маягийн эрүүл өглөөний цай уухыг хүссэн үед өглөөний цайнд тохиромжтой.
Бага хэмжээний бүхэл үрийн эсвэл авокадо нэмэх нь эслэг болон эрүүл өөх тосны агууламжийг улам сайжруулж, өдрийн төгс тэнцвэртэй, ургамлын гаралтай өглөөний эхлэлийг бий болгоно.

Яагаад гэдсэнд ашигтай вэ:
1. Дүфү уураг → шингэхэд хялбар, гэдэсний нөхөн төлжилтийг дэмждэг
2. Эслэгээр баялаг хүнсний ногоо → ашигтай бактерийг тэжээж, хөдөлгөөнийг дэмжинэ
3. Фитонтриент ба антиоксидант → гэдэсний үрэвсэл, исэлдэлтийн стрессийг бууруулдаг.

✨Энэхүү өглөөний цай нь зөвхөн сэтгэл ханамжтай цатгалан байлгахаас гадна гэдэс дотрыг тэжээж, эрч хүчийг тогтвортой байлгаж, амьтны гаралтай бүтээгдэхүүнгүйгээр хоол боловсруулах эрхтнийн эрүүл мэндийг дэмжих гайхалтай арга юм.

Зөв хооллолтуудаа хадгалаад аваарй, 🥗

✨Өдөр 4: Тахианы махтай өндөг: Уургаар баялаг өглөөний цай🌱Ногоогүй өглөөний цай уумаар байвал өндөгтэй тахианы мах нь м...
26/02/2026

✨Өдөр 4: Тахианы махтай өндөг: Уургаар баялаг өглөөний цай

🌱Ногоогүй өглөөний цай уумаар байвал өндөгтэй тахианы мах нь маш шимтэй, хүчтэй өглөөг эхлүүлдэг. Өндөг нь өндөр чанартай уураг, чухал амин хүчлүүдийг агуулдаг бөгөөд булчингийн нөхөн төлжилтийг дэмжин, цусан дахь сахарыг тогтворжуулж, өл даах хугацааг уртасгадаг.

🍞Бүхэл үрийн зүсэм талх нэмж өгвөл гэдэсний хөдөлгөөн, хоолны шингээлт болон өглөөний эрч хүчийг нөхөхөд туслах болно.

🥑Илүү шим тэжээлээр баяжуулахыг хүсвэл моно-ханаагүй өөх тос кали болон антиоксидантаар баялаг хагас авакадог өглөөний цайндаа нэмж болно.

✨Ингэснээр өглөөний цайнд бүх төрлийн чухал макро шим тэжээл болох уураг, эрүүл өөх тос, эслэгээр баялаг нүүрс-усыг авах юм.

Өглөөний цайнуудаа хадгалаад аваарай

Address

UBH Center 404 Toot
Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:00 - 14:00
Tuesday 07:00 - 14:00
Wednesday 07:00 - 14:00
Thursday 07:00 - 14:00
Friday 07:00 - 14:00
Saturday 09:00 - 14:00

Telephone

+97688117697

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ходоодны уян дуран, ЭХО оношлогоо /eho, hodoodni duran/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ходоодны уян дуран, ЭХО оношлогоо /eho, hodoodni duran/:

Shortcuts

Share

Category