22/01/2026
САРЫН ТЭМДЭГ ӨВДӨЛТТЭЙ ИРДЭГ ОХИДЫГ ЕРӨӨСӨӨ ТООХГҮЙ ОРХИЖ БОЛОХГҮЙ ‼️‼️
Өөрөө мэдэхгүй,мэдээгүй, мэдлэггүй байж болох ч хүүхдийнхээ юу хэлэхийг үл тоолгүй сонсоод анзаарчихаж байгаарай 🥲🥲
Сарын тэмдэг их өвдөлттэй ирдэг 13 тай охин 4 дэх сарын тэмдэгээс эхлээд зүүн доошоо өвдөөд байна гэж 4 сар явж ээ.
Эхэндээ бага багаар хатгуулдаг байж байгаад сүүлдээ дарах төдийд л хөндүүртэй.
Дадчик тавих төдийд л эмзэглэлтэй АТГАСАН ГАРНЫ ХЭМЖЭЭТЭЙ УЙЛАНХАЙ....Хэмжээ нь 9,0*7,8см.😱😱
Бид ч хүүхэд байсан. Хүүхэд заримдаа баашладаг Гэхдээ байнга биш. Баашилсан ч гэсэн анзаарч анхаарч байгаарай. Зүв зүгээр хүүхэд хэзээ ч тэгэхгүй.
Дахин нэг кэйс Хэвлийн баруун доош өвдөөд л яваад байсан өсвөр насны охин эход үзүүлэхээр ирсэн 5,5 см тай уйланхай.
Өвсөр насны,сарын тэмдэг анх ирж байгаа өвдөлттэй, ихээр, тогтворгүй ирж байгаа охидыг ядаж 1 удаадаа хэвлийгээр эмэгтэйчүүдийн эход үзүүлчихэж байгаарай.
Мэдэхгүй байж болох ч анзааргатай байгаач тэх үү...Ажилтай завгүй ядарч байгааг чинь ойлгож байгаа ч хүүхэд өсгөнө гэдэг чинь зүгээр л хооллож ундлаж, хувцаслахыг хэлдэггүй байх.....
Одоо энэ уйланхай мөд шимэгдэхгүй. Эмийн эмчилгээ үр дүнгүй бол хагалгаа л яригдах болов уу.
Жич: Зургуудын чанар нягтрал өөр өөр байгаад битгий гайхаарай.Учир нь үзлэг хийж байгаа газрын аппартны чанар гэх зэрэг зүйлсээс болж өөр өөр зураг гардаг шүү.Гэхдээ энэ бүхэн бүгд бодит кэйс. Эдгээрий кэйсийг хүргэхдээ хэн нэгэн ээжийг буруутгах гэсэнгүй, өөр хэн нэгний хүүхэд энэ хүртэл битгий явж цаг алдаасай,анхаарч анзаарч аваасай гэсэндээ оруулж байгаа юм шүү,авах гээхээр хандахыг хүсье🙏🙏
Эх сурвалж: Б.Бямбабаяр эмч