Чухаг дээд бариа засал

Чухаг дээд бариа засал Эмчилгээний бариа засал

БҮСЭЛХИЙ НУРУУНЫ L5-S1 CУУЛТ БОЛОН СУУДЛЫН МЭДРЭЛИЙН ӨВДӨЛТ НАМДААХ ҮР ДҮНТЭЙ ДАСГАЛОлон цагаар сууж ажилладаг, тогтмол ...
20/04/2025

БҮСЭЛХИЙ НУРУУНЫ L5-S1 CУУЛТ БОЛОН СУУДЛЫН МЭДРЭЛИЙН ӨВДӨЛТ НАМДААХ ҮР ДҮНТЭЙ ДАСГАЛ

Олон цагаар сууж ажилладаг, тогтмол дасгал хөдөлгөөн хийдэггүй , илүүдэл жинтэй, биеийн хүчний хүнд ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс бүсэлхий нурууны суулттай байх нь элбэг.
Бүсэлхий нурууны L5 аас ууцны S1 нугалам радуклит буюу суулт өгсөн. Суудлын мэдрэлийн судсаа дагаж хөлрүүгээ дагаж чинэрч байдардаг бол энэхүү дасгалыг хоёр хөл дээрээ ээлжлэн 1-2 минутаар долоо 3-4 өдөрт хийж хэвшээрэй. Мөн аарцаг нурууны гажилттай , нурууны суулттай, нуруу S хэлбэрийн муруйлттай бол хүндэрч нурууны хагалгаанд орхоос нь урьдчилан сэргийлж, нөхөн сэргээж бариа засал хийлгэж засуулах нь зүйтэй юм.

Хаяг: БГД, Koyo town, Гүрү худалдааны төвийн 3 давхар "Чухаг Дээд Бариа Засал"
Цаг авах утас: 8080-3538

⁉️ Нуруу яагаад өвддөг вэ?☝️Нурууны өвдөлт болон хөлийн          мэдрэл дагасан өвдөлт нь :Нурууны ясны хөндийгөөр нугас...
19/02/2025

⁉️ Нуруу яагаад өвддөг вэ?
☝️Нурууны өвдөлт болон хөлийн
мэдрэл дагасан өвдөлт нь :
Нурууны ясны хөндийгөөр нугаснаас салбарласан 32 салаа хос мэдрэл гарах бөгөөд эдгээр нь 4 мөч, их биеийн гадна тал, арьс булчин, шөрмөс, дотор талд цул сав эрхтнүүд, дотоод эрхтэн тогтолцооны мэдрэлийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй оролцдог.

Тэгвэл нугалмуудын хоорондох жийргэвч голдуу бидний амьдралын буруу дадал хэвшлээс үүдэлтэй ямар нэг шалтгаанаар удаан хугацаанд байнга дарагдаж шахагдсаар жийргэвчийн доторх даралт ихсэн, гаднах фиброзон бүрхүүл нь нимгэрч нугалмын ирмэгээс давж нэлэнхийдээ эсвэл хэсэг газартаа гадагш товойхыг жийргэвчийн цүлхийлт гэж нэрлэдэг ба нурууны зөөлөн эд шахагдан улмаар гадна бүрхүүл нь цоорон гель маягийн зөөлөн эд нь бүлтийн ивэрхий үүсдэг байна.

Энэ ивэрхийгээс нугаснаас салбарлан гарсан мэдрэлийн ёзоорууд дарагдан өвдөлт үүсгэнэ. Хэдийгээр цүлхийлт үүссэн үед фиброзон цагираг урагдаагүй байж болох ч том хэмжээний цүлхийлтийн үед цүлхийсэн жийргэвчийн хэсэг нугаснаас салаалсан мэдрэлийн ёзоор дарагдаж, өвдөлтийн шалтгаан болж болох юм.

Гэнэтийн хүчтэй ачааллаас нугалмын ирмэгийг давж цүлхийсэн жийргэвчийн фиброзон цагираг нь огцом шахагдсанаас урагдаж жийргэвчний доторх цөм нь нугалмын мэдрэл байрладаг суваг руу шахагдаж тухайн хэсэгтээ мэдрэлийн ёзоорыг шахаж дарснаар хөл үрүү дамжсан байнгын өвдөлт болон бусад шинж тэмдгүүд илэрнэ.

Өөрөөр хэлбэл ивэрхий бол цүлхийлтийн улам хүндэрсэн хэлбэр нь гэж ойлгож болно. Нугаламын жийргэвчийн ивэрхий, цүлхэн, нугалмын гулсалт, остеохондроз өөрчлөлтүүдийн улмаас нугасны хөндий, нугалам хоорондын нүхнүүд нарийсаж өөрчлөгддөг тохиолдол бас элбэг. Үүнийг нугасны сувгийн нарийсал гэж ерөнхийд нь нэрлэдэг.

Энэ үед нуруу татах,бөхийж гэдийхэд өвдөх ,чилэх ууц олон уулзахаар өвдөх,нэг эсвэл 2 талын түнх, гуяны ар хал дагаж өвдөх, шөрмөс татах зэрэг шинж илэрнэ.
Хэрэв танд эдгээр шинж их бага ямар нэг хэмжээгээр илэрч байвал мэс засалд орох болтлоо өвчнөө хүндрүүлэхгүйгээр цаг алдалгүй эмчлүүлээрэй.

🔸НУРУУНЫ МЭДРЭЛЖҮҮЛЭЛТ🔸Нурууны  өвчин нь тархи, толгой, цөс гээд бүх эрхтэнд нөлөөлдөг байна...С1    Толгойн цусан ханга...
22/11/2024

🔸НУРУУНЫ МЭДРЭЛЖҮҮЛЭЛТ🔸
Нурууны өвчин нь тархи, толгой, цөс гээд бүх эрхтэнд нөлөөлдөг байна...
С1 Толгойн цусан хангамж, өнчин тархи, хуйх, нүүрний яс, тархи, дотор болон дунд чих Толгой өвдөх, нойргүйдэл, цусны даралт ихсэх, мигрень, эмгэг таргалалт, толгой эргэх
С2 Нүд, чих, синусууд, хэл, дух Хөндийн үрэвслүүд, чих өвдөх, нүд орчмын өвдөлтүүд, харааны болон сонсголын өөрчлөлтүүд
С3 Хацар, гадар чих, нүүрний яс, шүд, нүүрний мэдрэл Невральгиа, экзем, үсний хүүдийн үрэвсэл
С4 Хамар, уруул, ам, Евстахейвийн гуурс Халуурах, нус гоожих, сонсгол муудах, аденойд
С5 Дууны хөвч, хүзүү, хүзүү орчмын булчирхай, залгиур Хоолой өвдөх, ларингит, хоолой сөөх
С6 Хүзүүний булчин, мөр, гүйлсэн булчирхай Хүзүү хөших, гарны өвдөлт, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хий ханиалга
С7 Бамбай булчирхай, мөрний үений хүүдий, тохой Үений хүүдийн үрэвсэл, ханиад, бамбайн булчирхайн эмгэгүүд
Т1 Шуу, сарвуу, бугуй, хуруу, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой Гар болон сарвууны өвдөлт, амьсгалын бэрхшээл, астма
Т2 Гар болон сарвууны өвдөлт, амьсгалын бэрхшээл, астма Зүрхний эмгэгүүд, цээжний эмгэгүүд
Т3 Уушиг амьсгалын гуурс, плевр, цээж Бронхит, хатгаа, амьсгал саадтай байх
Т4 Цөсний хүүдий Цөсний хүүдийн эмгэгүүд, арьсны тууралтууд
Т5 Элэг, наран сүлжээ цусны эргэлт Элэгний эмгэгүүд, цусны даралтын эмгэгүүд цусан хангамж доройтлын шинжүүд
Т6 Ходоод Хоол шингээлт муудах диспепси, цээж хорсох
Т7 Нойр булчирхай, 12 хуруу гэдэс Шархлаа, гастрит
Т8 Дэлүү Дархлаа сулрах
Т9 Бөөрний дээд булчирхай Харшил, эмгэг таргалалт
Т10 Бөөр Бөөрний эмгэгүүд, судасны хатуурал, таргалалт, бөөрний үрэвсэлүүд
Т11 Бөөр шээлтүүр Арьсны эмгэгүүд, экзем, цэврүүт тууралт
Т12 Нарийн гэдэс, тунгалгын урсгал Ревматизм, гэдэс дүүрэх
L1 Бүдүүн гэдэс, цавьны суваг Колит, суулгалт, ивэрхий
L2 Мухар олгой, хэвлий, ташаа Булчингийн өвдөлт, хөшилт, венийн судасны өргөсөл, хөлний өвдөлт
L3 Бэлэг эрхтэн, умай давсаг, өвдөг Сарын тэмдгийн үеийн зовиурууд, зулбалт, бэлгийн сулрал, өвдөгний өвдөлт
L4 Түрүү булчирхай, нуруу Нурууны өвдөлт, шээс гаргах үеийн зовиурууд
L5 Нурууны доод хэсэг, өгзөг, ташаа, хөл, тавхай, суудлын мэдрэл, бүдүүн гэдэс Нурууны өвдөлт, хөлний өвдөлт, өтгөн хаталт
Sacrum - Ташаан яс, өгзөг Аарцаны үе нуруу өвдөх, ташаа өвдөх
Coccyx - Шулуун гэдэс, анус Шамбарам, ахар сүүлний өвдөлт

ХЭРВЭЭ ТАНЫ НУРУУ ӨВДДӨГ БОЛ БИДЭНД ХАНДАНА УУ
ХАЯГ: СХД, Содон хороолол, 107 байр, 1-р орц
ЦАГ АВАХ УТАС: 8080-3538

1. Доорх рентген зураг нь өндөр өсгийт өмсөх нь хөлний яс, булчин, шөрмөсийг хэрхэн их хэмжээгээр дардаг болохыг харуулж...
27/10/2024

1. Доорх рентген зураг нь өндөр өсгийт өмсөх нь хөлний яс, булчин, шөрмөсийг хэрхэн их хэмжээгээр дардаг болохыг харуулж байна.

2. Таны хөлд 26 яс байдаг. Өндөр өсгийтэй гутал өмсөх үед эдгээр яс тус бүр нь буруу байрлалд орж ясны өвдөлт, остеоартрит үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

3. Үүнээс гадна өвдөг, нуруу, ташааны тэгш байдалд бүхэлд нөлөөлдөг ба таны үе мөчүүд тэнцвэрээ хадгалахын тулд илүү их ачаалал авдаг.

4. Цаг хугацаа өнгөрөхөд үе мөчний, ялангуяа өвдөгний мөгөөрс элэгдэж эхэлдэг. Энэ бол остеоартритын эхлэл юм.

5. Өндөр өсгийт нь хүндийн төвийг өөрчилдөг бөгөөд өвдөг, ташаа, нурууны өвдөлт үүсгэдэг байна

Тиймээс 4 хүртэлх см ээс дээшээ өндөр өсгийт өмсөхийг зөвлөдөггүй байх нээ.

🧘🏻‍♀️Дотроосоо Эрүүлийг Хүсээрэй.❤️Сунгалтын дасгал хийх ач холбогдол: 👇🏻•Урт амьсгаа авч, гарган биеэ бүхэлд нь суллаж,...
14/08/2024

🧘🏻‍♀️Дотроосоо Эрүүлийг Хүсээрэй.❤️
Сунгалтын дасгал хийх ач холбогдол: 👇🏻
•Урт амьсгаа авч, гарган биеэ бүхэлд нь суллаж, сунгалт хийх нь бие организм дахь стрессийн түвшинг бууруулж, булчин шөрмөс чангарахаас урьдчилан сэргийлнэ.
•Гэртээ, гадаа, ажил дээрээ, машины түгжрээнд гээд л та хүсвэл хаана ч хийж болно. Гол нь:
- залхууралгүй тогтмол хийх.
- зөв аргаар чанартай хийх.
- амьсгалаа сайн авч сунгах үед амьсгаагаа удаанаар гаргах.
- сунгах хугацаагаа аажим аажмаар ахиулан сайн бариарай.
❗️Эдгээр сунгалтыг хадгалж аваад дагаад хийгээрэй. Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэж ярьдаг даа. Сунгалттай хүн хэзээ ч хөшихгүй, уян хатан чанараа алддаггүй.
💪🏻💪🏻💪🏻 Амжилт.
“Чухаг Дээд” бариа засал
СХД, Содон хороолол, 107 байр, 1-р орц
Цаг авах утас: 8080-3538

Address

БГД
Ulaanbaatar
24-РХОРООГҮРҮХУДАЛДААНТӨВ

Opening Hours

Monday 08:00 - 20:00
Tuesday 08:00 - 20:00
Wednesday 08:00 - 20:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 20:00
Saturday 08:00 - 20:00
Sunday 08:00 - 20:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Чухаг дээд бариа засал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share