05/06/2026
Амьсгал хамгаалах хэрэгслийг зөв сонгох нь маш чухал. Ажлын байранд
хамгаалалтын маскийг зэрэглэлээр нь ангилан хэрэглэхийг зөвлөж байна.
◆ УУШГИНЫ ФИБРОЗ өвчин
• Эргэн эрүүл болгох боломжгүй !!!
• Ихэвчлэн 10–20 жилийн дараа илэрдэг
• Тоосжилттой ажлын байрнаасаа гарсан ч нэгэнт өвдсөн тохиолдолд үргэлжлэн даамжрах тохиолдол ч олон байдаг.
Энэ нь мэргэжлээс шалтгаалах уушгины архаг эмгэг бөгөөд үйлдвэрлэл, уул уурхайн орчинд янз бүрийн органик бус болон эрдэс бодисын нарийн ширхэгт тоосоор удаан хугацаанд амьсгалснаас үүдэн уушгинд сорвижилт (фиброз) үүсдэг өвчин юм.