21/08/2026
Жил бүрийн 8 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү баярыг тохиолдуулан
“ЭНХСАРАН КЛИНИК ЭМНЭЛЭГ"-ийн нэр хүндийг өндөрт өргөж, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарын хөгжил, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эмнэлгийн, мэргэжилтнүүд салбарын шагналаар шагнагдлаа.
1. Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо-ноос олгодог салбарын хүндэт цол, тэмдэг-"Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан"-аар статистикч Ч.Аринуаа
2. Эрүүл мэндийн сайдын тушаалаар “ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН-аар Сувилагч Г.Оюунбилэг
3. Эрүүл мэндийн яамны "ЖУУХ БИЧИГ"-ээр Хөдөлмөр засалч Ц.Эрдэнэцэцэг
4. Эрүүл мэндийн яамны "ЖУУХ БИЧИГ"-ээр Хөдөлгөөн засалч Б.Анхбаяр
5. Эрүүл мэндийн яамны "ЖУУХ БИЧИГ"-ээр арга зүйч Э.Амгалансайхан нар тус тус шагнагдлаа.
Та бүхэндээ хамт олныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 👏
ЭНХСАРАН ХХК-ийн хамт олон