Grandmed Hospital

Grandmed Hospital ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ

Жигүүр Гранд Группийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан Грандмед эмнэлэг нь Монгол улсынхаа иргэдэд олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Аюулгүй, эрсдэлгүй орчинд, чанарын өндөр төвшинд үйлчилгээ үзүүлэхийн тулд дэлхийн анагаах ухааны шилдэг технологийг эрдэм шинжилгээ, судалгаатай хослуулан ажиллах зарчмыг баримтлан, нуруу нугас, үений мэс зас

лыг дурангийн мэс заслаар олон улсын төвшинд хүрч, Монгол улсын эрүүл мэндийн салбарт загвар болсон шилдэг эмнэлэг болох зорилт тавин ажиллаж байна.
Манай эмнэлэг нь эрүүл мэндийн чиглэлээр гадагшаа гарч буй мөнгөний урсгалыг багасгах, гадаадын иргэдийг нутагтаа эмчлэх боломжийг нээн ажиллаж байна. Мөн удирдлагын арга барилыг шинэ шатанд гаргах, удирдлагын манлайллыг хөгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын үнэт зүйл, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан, заавал нэвтрүүлэх угтан авах, зөвлөх, оношлох, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлдэг.
Өнөөдөр нуруу нугас, үений дурангийн мэс заслаар Монгол улсдаа төдийгүй олон улсад тэргүүлж, улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн туслалцаа үзүүлж байна.
Та бүхний өмнө манай эмнэлгийн хаалга үргэлж нээлттэй байх ба таны эрүүл мэндийн төлөө бид чадах бүхнээ хийх болно. Грандмед эмнэлгийн хамт олны өмнөөс та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.

📢 МЭДЭГДЭЛ2026 оны 8 дугаар сарын 1 болон 15-ний өдрүүдэд "Грандмед" эмнэлэг хэвийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаа...
30/07/2026

📢 МЭДЭГДЭЛ

2026 оны 8 дугаар сарын 1 болон 15-ний өдрүүдэд "Грандмед" эмнэлэг хэвийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаа явуулах болно.

Та бүхэн үзлэг, оношилгоо болон эмчилгээ үйлчилгээгээ төлөвлөсөн хуваарийн дагуу авах боломжтой!

+976 7700 0066
www.grandmed.mn

🇲🇳 Эрүүл Монгол хүний төлөө!

🌍 Нуруу нугасны мэс заслын ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ эрдэмтэн, эмч мэргэжилтнүүд Монгол Улсад чуулах гэж байна.Хүзүү нурууны дур...
30/07/2026

🌍 Нуруу нугасны мэс заслын ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ эрдэмтэн, эмч мэргэжилтнүүд Монгол Улсад чуулах гэж байна.

Хүзүү нурууны дурангийн мэс заслын Олон Улсын нийгэмлэг (ISECSS)-ийн 2 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал 2026 оны 9 дүгээр сарын 11–12-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү Олон Улсын хурал нь хүзүү нурууны дурангийн мэс заслын чиглэлээр мэргэшсэн дэлхийн шилдэг эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагаа хуваалцах чухал арга хэмжээ юм.

Хурлыг "Грандмед" эмнэлэг зохион байгуулж, Монгол Улсад орчин үеийн нурууны мэс заслын хөгжлийг ахиулахад үнэтэй хувь нэмэр оруулах болно.

📍 Best Western Premier Tuushin hotel, Soyombo Hall

www.grandmed.mn
[email protected]

IBEX Light3 Monoplace Hyperbaric Oxygen ChamberХэнд тохиромжтой вэ?✔Архаг болон удаан эдгэрч буй шархтай хүмүүс✔Чихрийн ...
29/07/2026

IBEX Light3 Monoplace Hyperbaric Oxygen Chamber

Хэнд тохиромжтой вэ?
✔Архаг болон удаан эдгэрч буй шархтай хүмүүс
✔Чихрийн шижингийн улмаас шарх үүссэн өвчтөнүүд
✔Мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж буй хүмүүс
✔Спортын гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээ шаардлагатай хүмүүс
✔Эмчийн зааврын дагуу өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ шаардлагатай өвчтөнүүд

Давуу тал:
✔ Цус, эд эрхтэнд очих хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлнэ.
✔ Шарх, гэмтлийн эдгэрэлтийг дэмжинэ.
✔ Үрэвслийг бууруулахад тусална.
✔ Цусны эргэлтийг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.
✔ Нэг хүний зориулалттай, тав тухтай, аюулгүй хэрэглээтэй.

IBEX Light3 нь нэг хүний зориулалттай өндөр даралтат хүчилтөрөгчийн камер бөгөөд өндөр даралтын орчинд хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлснээр эд эсийн нөхөн төлжилтийг дэмжих, эдгэрэлтийг түргэсгэх зорилготой төхөөрөмж юм.

🇲🇳Эрүүл Монгол хүний төлөө!
+976 7700 0066
www.grandmed.mn

28/07/2026

Нуруу нугасны мэс заслын тасгийн Э.Саруул эмчийн дурангийн мэс заслын ажлын явцтай танилцацгаая!
Дурангийн мэс засал нь нурууны тогтвортой байдлыг хадгалж, зовуурьтай хэсгийг чөлөөлж амьдралын чанарыг сайжруулах хагалгаа юм. Эмч маань тухайн мэс заслын чиглэлээр мэргэшээд 12 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай мэргэжилтэн билээ.
Таны цаашдын эрүүлийг хамгаалах үйлс нь улам дэлгэрч явахыг хүсэн ерөөе!

🇲🇳Эрүүл Монгол хүний төлөө!

+976 7700 0066
www.grandmed.mn

ISECSS-ийн Ерөнхийлөгч Kang Taek Lim олон улсын хурлын мэндчилгээг хүргэж байна.Мэндчилгээ, Эрхэм хүндэт Хүзүүний дуранг...
28/07/2026

ISECSS-ийн Ерөнхийлөгч Kang Taek Lim олон улсын хурлын мэндчилгээг хүргэж байна.

Мэндчилгээ,
Эрхэм хүндэт Хүзүүний дурангийн мэс заслын олон улсын нийгэмлэгийн гишүүд ээ,

Хурал зохион байгуулах хороо болон хурлын дарга, тэргүүний өмнөөс "Олон Улсын Хүзүүний Нурууны Дурангийн Мэс Заслын Нийгэмлэг" (ISECSS)-ийн Хүзүүний Нурууны Дурангийн Мэс Заслын олон улсын хурал 2026 оны 9 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгааг дуулгахад таатай байна.
Хүзүүний дурангийн мэс заслын талаарх үнэтэй мэдээлэл, туршлагаа хуваалцах, хөгжүүлэхэд чиглэсэн та бүхний хичээл зүтгэл үр дүнгээ өгч байна.
Энэхүү хурал нь хүзүүний нурууны дурангийн мэс заслын заалтууд, мэс заслын аргууд болон хүндрэлээс урьдчилан сэргийлэх янз бүрийн арга замуудаас суралцах, бусдадаа зааж сургах томоохон боломж байх болно.
Дэлхийн 14 орны нурууны мэс засалчид илтгэгчээр оролцох бөгөөд энэ чиглэлээр шинээр суралцаж буй олон эмч нар туршлага судлахаар хүрэлцэн ирнэ.
Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Улаанбаатар хотын намар цаг болон шөнийн оддоор чимсэн тэнгэрийг тольдон таална гэж итгэж байна.
Та бүхний хүзүүний дурангийн мэс заслын талаарх үнэ цэнэтэй илтгэлүүд нь уламжлалт аргаар хийдэг зүслэгт мэс заслыг орлох шинэ стандарт болно гэдэгт итгэлтэй байна.

Баярлалаа!
Хүндэтгэсэн,
ISECSS-ийн Еренхийлөгч Кан Тэк Лим

📅 2026 оны 9 дүгээр сарын 11–12
📍 Best Western Premier Tuushin Hotel, Soyombo Hall, Улаанбаатар хот
🌐 www.grandmed.mn
📧 [email protected]

🌍 Нуруу нугасны мэс заслын ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ эрдэмтэн, эмч мэргэжилтнүүд Монгол Улсад чуулах гэж байна.The 2nd Conferenc...
27/07/2026

🌍 Нуруу нугасны мэс заслын ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ эрдэмтэн, эмч мэргэжилтнүүд Монгол Улсад чуулах гэж байна.

The 2nd Conference of the International Society of Endoscopic Cervical Spine Surgery (ISECSS) олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд 16 орны 21 нэр хүндтэй эрдэмтэн, профессор, тэргүүлэх мэс засалчид урилгаар хүрэлцэн ирж, салбарын хамгийн сүүлийн үеийн судалгаа, дэвшилтэт технологи, эмчилгээний шинэ арга барил, эмнэлзүйн туршлагаасаа хуваалцах болно.

Энэхүү хурлын ерөнхий зохион байгуулагчаар Грандмед эмнэлэг ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсад дэлхийн хэмжээний эрдэмтэн, мэргэжилтнүүдийг нэгтгэн, олон улсын мэдлэг, туршлага солилцох боломжийг нээж байна.

📅 2026 оны 9 дүгээр сарын 11–12

📍 Best Western Premier Tuushin Hotel, Soyombo Hall, Улаанбаатар хот

🌐 www.grandmed.mn
📧 [email protected]

Үндэсний их баяр наадмын мэндийг нийт харилцагчид, хамт олон болон Монгол түмэндээ өргөн дэвшүүлье. Эрүүл мэндээ дээдлэн...
10/07/2026

Үндэсний их баяр наадмын мэндийг нийт харилцагчид, хамт олон болон Монгол түмэндээ өргөн дэвшүүлье. Эрүүл мэндээ дээдлэн Сайхан наадаарай!

Манай эмнэлэг Баяр наадмын өдрүүдээр Амбулаторын тасаг 7.10-19-ны хооронд амарч, Яаралтай тусламж үйлчилгээний тасаг 24/...
09/07/2026

Манай эмнэлэг Баяр наадмын өдрүүдээр Амбулаторын тасаг 7.10-19-ны хооронд амарч, Яаралтай тусламж үйлчилгээний тасаг 24/7 ажиллана.

Манай эмнэлэгийг зорин ирж үйлчлүүлдэг үйлчлүүлэгч танд мөн талархая.
07/07/2026

Манай эмнэлэгийг зорин ирж үйлчлүүлдэг үйлчлүүлэгч танд мөн талархая.

Ходоодны хорт хавдрын хүндэрсэн хэлбэрийн үед ходоод тайрах мэс заслыг амжилттай хийлээ.
06/07/2026

Ходоодны хорт хавдрын хүндэрсэн хэлбэрийн үед ходоод тайрах мэс заслыг амжилттай хийлээ.

Address

Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Грандмед эмнэлэг
Ulaanbaatar
17020

Opening Hours

Monday 08:00 - 16:30
Tuesday 08:00 - 16:30
Wednesday 08:00 - 16:30
Thursday 08:00 - 16:30
Friday 08:00 - 16:30
Saturday 09:00 - 14:00

Telephone

+97677000066

Alerts

Be the first to know and let us send you an email when Grandmed Hospital posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Grandmed Hospital:

Shortcuts

Share

Category