17/08/2026
𝐎𝐭𝐨𝐭𝐨𝐥𝐨𝐠𝐲 & 𝐌𝐢𝐜𝐫𝐨𝐭𝐢𝐚 𝟐𝟎𝟐𝟔 олон улсын семинар амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. 🇲🇳🇰🇷🇹🇼
ЭМЖЖ эмнэлгээс санаачлан зохион байгуулсан “The 11th International Otology Seminar: Ototology & Microtia 2026” олон улсын семинар 2026 оны 08 дугаар сарын 14–15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Тус семинарт БНСУ, Тайвань улсын болон Монгол Улсын чих, хамар, хоолойн салбарын нэр хүндтэй профессор, эмч, мэргэжилтнүүд оролцож, олон улсын түвшинд хуримтлуулсан мэдлэг, туршлагаа хуваалцлаа.
Тухайлбал, БНСУ-ын Seoul National University Bundang Hospital (SNUBH), Seoul National University Hospital (SNUH), Chosun University Hospital, Samsung Medical Center (SMC), Тайвань улсын Үндэсний Их сургуулийн эмнэлгийн багш, нэр хүндтэй эрдэмтэн, профессор, нарийн мэргэжлийн эмч нартай хамтран олон улсын сургалт, семинарыг 11 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
🩺 Семинарын хүрээнд:
• Чихний өвчний орчин үеийн оношилгоо, эмчилгээ
• Микротийн оношилгоо, эмчилгээний шинэ арга, технологи
• Чихний мэс заслын дэвшилтэт арга техник
• Олон улсын туршлага, судалгааны шинэ үр дүн
• Мэс заслын практик, Live Surgery
• Монголын эмч, мэргэжилтнүүдийн туршлага, судалгааны ажлын танилцуулга зэрэг өргөн хүрээний сэдвээр мэдлэг, мэдээлэл солилцлоо.
Энэхүү семинар нь Монголын эмч, мэргэжилтнүүдэд дэлхийн түвшний шинэ мэдлэг, технологитой танилцах, олон улсын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагаа, судалгааны боломжийг өргөжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Мөн олон жилийн турш үргэлжилж буй Монгол, БНСУ-ын эмнэлэг, эмч мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, дараагийн үеийн эмч, мэргэжилтнүүдэд мэдлэг, туршлагаа өвлүүлэн хөгжүүлэх үнэ цэнтэй талбар болж чадлаа.
Ototology & Microtia 2026 семинарт хүрэлцэн ирж, мэдлэг туршлагаа хуваалцсан нийт профессор, эмч, мэргэжилтнүүд болон хамтран ажилласан байгууллага, нийт оролцогчдодоо талархал илэрхийлье. 🤝
Хамтын ажиллагаа • Мэдлэг • Инноваци • Ирээдүй 🇲🇳🇰🇷🇹🇼