Аз жаргалын дасгалжуулагч

Аз жаргалын дасгалжуулагч Гэр бүл судлаач, сэтгэл судлалын докторант

15/08/2026

🎹 Төгөлдөр хуур тоглож сурахад хэзээ ч оройтдоггүй. Наснаас үл хамааран өөрийн дуртай аялгуугаа тоглож сурах боломжтой.

Та энэ аялгууг сонсож байсан уу?

Клод Дебюссигийн “Arabesque” — зөөлөн, уянгалаг өнгө аясаараа хүний сэтгэлд хүрдэг алдартай төгөлдөр хуурын бүтээл. 🎶

Энэхүү бүтээл нь гоо сайхан, хөнгөн хэмнэл, эрх чөлөөтэй урсах мэдрэмжийг хөгжимөөр илэрхийлдэг бөгөөд сонсоход яг л зөөлөн долгион мэт мэдрэмж төрүүлдэг. ✨

Төгөлдөр хуурын ийм сайхан аялгууг өөрөө тоглож сурмаар байна уу? 🎹

🎹 Аялгуу төгөлдөр хуурын сургалтын төв
• Анхан шатнаас заана
• Ганцаарчилсан танхимын сургалт
• 5с дээш бүх насныханд

🔥 8-р сарын 20-ныг хүртэл сургалтын төлбөр 30% хямдарлаа! Амжиж бүртгүүлээрэй.

Өнөөдөр эхэлсэн жижигхэн алхам тань маргааш таны тоглох дуртай аялгуу болж чадна.

Төгөлдөр хуур тоглож сурах хүслээ хойшлуулсаар л байна уу?Зориглоод эхэлчихвэл дурлуулдаг хөгжим шүү дээ. 5 аас дээш нас...
12/08/2026

Төгөлдөр хуур тоглож сурах хүслээ хойшлуулсаар л байна уу?
Зориглоод эхэлчихвэл дурлуулдаг хөгжим шүү дээ. 5 аас дээш насны бүх хүн тоглож сурах боломжтой нь сайхан.

"Аялгуу" төгөлдөр хуурын сургалтын төвд бүртгүүлээрэй.

🎹 ТӨГӨЛДӨР ХУУРЫН ҮҮСЭЛ-

1700-аад оны эхэн үеийн Итали…

Тэр үед хүмүүс хөгжим тоглодог ч нэг зүйл дутагдаж байлаа.

Чанга тоглох уу, аяархан тоглох уу гэдгээ хөгжимчин өөрөө мэдрэмжээрээ сонгох боломж хязгаарлагдмал байв.

Тэгээд Италийн хөгжмийн зэмсэг урлаач Бартоломео Кристофори нэгэн шинэ санааг бодож олжээ.

“Хөгжимчин зөвхөн нот тоглох биш,
өөрийнхөө мэдрэмжийг ч хөгжимдөө шингээж чаддаг байвал яах вэ?”

Ингээд тэр тухайн үеийн хөгжмийн зэмсгүүдээс өөр, товчлуурыг хэр хүчтэй дарснаас хамааран дууны өнгө, чанга сул нь өөрчлөгддөг шинэ зэмсэг бүтээжээ.

Түүнийг gravicembalo col piano e forte —
“Аяархан болон чанга тоглож болдог клавесин” гэж нэрлэсэн гэдэг.

Хожим энэ нэр товчлогдож, бидний мэдэх PIANO болсон юм. 🎹j

🌱 Магадгүй өнөөдөр таны хүүхэд зүгээр л нэг нот дарж эхэлнэ.
🎶 Харин хэдэн жилийн дараа тэр нот нь өөрийнх нь бүтээсэн аялгуу болж мэднэ.

🎹 АЯЛГУУ | ТӨГӨЛДӨР ХУУРЫН СУРГАЛТЫН ТӨВ

✨ Анхан шатнаас нь эхлэн заана
🎼 Хувь хүний онцлогт тохирсон сургалт
🎹 Төгөлдөр хуурын суурь мэдлэг + практик дадлага
🌱 Хүүхэд, өсвөр үе, насанд хүрэгчдэд

Таны хөгжмийн аялал нэгхэн нотноос эхэлж болно.

📩 Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг DM-ээр авна уу.

Аялгуу — сэтгэлийг хөглөнө. 🎶

🌿 ЭДГЭРЭЛ ЭХЭЛСНИЙГ ИЛТГЭХ 10 ШИНЖЭдгэрэл гэдэг нь нэг өглөө сэрээд бүх зүйл өөрчлөгдөхийг хэлдэггүй.Энэ бол өдөр бүр ба...
11/08/2026

🌿 ЭДГЭРЭЛ ЭХЭЛСНИЙГ ИЛТГЭХ 10 ШИНЖ

Эдгэрэл гэдэг нь нэг өглөө сэрээд бүх зүйл өөрчлөгдөхийг хэлдэггүй.

Энэ бол өдөр бүр бага багаар дотооддоо өөрчлөгдөж, илүү тайван, илүү ухаалаг, илүү эрх чөлөөтэй болж буй үйл явц юм.

Хэрэв та дараах шинжүүдийг өөрөөсөө анзаарч эхэлсэн бол таны дотоод эдгэрэл аль хэдийн эхэлжээ.

1. Та шууд хариу үйлдэл үзүүлэхээс илүүтэй эргэцүүлэн боддог болсон.

Сэтгэл хөдлөл таныг удирдахаа больж, харин та өөрийн хариу үйлдлийг ухамсартайгаар сонгодог болсон.

Түр азнаж, гүнзгий амьсгал авч, илүү ухаалаг, тайван байдлаар хариулах чадвар тань өсөн нэмэгдэж байна.

2. Та илүү тайван унтдаг болсон.

Таны оюун ухаан аажмаар хэт их бодол, түгшүүр, дотоод дарамтаас чөлөөлөгдөж байгаа учраас шөнө илүү амгалан нойрсдог болжээ.

3. Та бусдын сайшаалд өмнөх шигээ хамааралтай байхаа больсон.

Таны өөрийн үнэ цэнэ бусдын үнэлгээнээс бус, өөрийн дотоод мэдрэмжээс урган гардаг болсон.

4. Та “Үгүй” гэж өөрийгөө буруутгахгүйгээр хэлж чаддаг болсон.

Хил хязгаараа тогтоох нь хувиа хичээсэн хэрэг биш, харин дотоод амар амгалангаа хамгаалах мэргэн сонголт гэдгийг ойлгожээ.

5. Та өөрийгөө үргэлж шавхдаг зүйлээс холдож чаддаг болсон.

Эрүүл бус харилцаа, зуршил, орчин эсвэл нөхцөл байдлыг хайр гэж андуурахаа больж, өөрийн энергийг хамгаалж сурчээ.

6. Та өөртэйгөө хамт байхдаа аз жаргалтай байдаг болсон.

Ганцаардал айдас байхаа больжээ.

Харин ч өөрийгөө сонсож, хүчээ нөхөн сэргээж, сэтгэлээ тэтгэх хамгийн үнэ цэнтэй орон зай болсон.

7. Өмнө нь таныг амархан бухимдуулдаг байсан зүйлс таныг удирдахаа больсон.

Та мэдрэмжээ дардаггүй.

Гэхдээ тэдгээр мэдрэмж таны дотоод амар амгаланг булааж чадахаа больжээ.

Энэ бол жинхэнэ төлөвшлийн шинж юм.

8. Та бие махбоддоо илүү анхаарал тавьдаг болсон.

Эдгэрэл зөвхөн сэтгэлд биш, бие махбодод ч хамаатай гэдгийг ойлгожээ.

Сайн нойр, эрүүл хооллолт, хөдөлгөөн, амралт бүгд эдгэрлийн нэг хэсэг юм.

9. Та энгийн мөчүүдээс баяр баясгаланг мэдэрдэг болсон.

Нар мандахыг харах…

Чимээгүй алхах…

Дотно яриа өрнүүлэх…

Нэг аяга цай тайван уух…

Эдгээр жижигхэн мөчүүд таны зүрхэнд талархал, сэтгэл ханамжийг төрүүлдэг болжээ.

10. Та зөв байхыг бус, амар амгалангаа сонгодог болсон.

Хүн бүрт өөрийгөө тайлбарлах, маргаан бүрт ялах хэрэггүй гэдгийг ойлгожээ.

Зарим зүйл дотоод тайван байдлаа алдах үнэ цэнтэй байдаггүй.

🌿 Эдгэрэл ихэнхдээ чимээгүй өрнөдөг.

Энэ нь нэг шөнийн дотор болдог гайхамшиг биш.

Харин…

Эхлээд ойлгоно. Дараа нь

-Илүү эрүүл дадал.

-Илүү энэрэнгүй бодол.

-Илүү тодорхой хил хязгаар.

-Мөн хэцүү өдрүүдэд ч бууж өгөлгүй урагш алхах зоригийн ачаар аажмаар бий болдог.

✨ Эдгэрэл гэдэг нь өөр хүн болох биш. Харин үргэлж дотор тань байсан гэрэлтэйгээ дахин уулзах аялал юм.

Урлагийн сэтгэл заслын төв дээр маань төгөлдөр хуурын сургалт явагдаж эхэллээ.  Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 1 гэж...
05/08/2026

Урлагийн сэтгэл заслын төв дээр маань төгөлдөр хуурын сургалт явагдаж эхэллээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 1 гэж бичээрэй.

Сайн уу 8-р сар миньСанасан зорьсон бүхнийг минь биелүүлэхэд бэлэн үү?
01/08/2026

Сайн уу 8-р сар минь
Санасан зорьсон бүхнийг минь биелүүлэхэд бэлэн үү?

Хүмүүс ихэвчлэн хүслүүдээ бодлын орон зайд хадгалдаг. Гэхдээ бодол гэдэг барьцгүй учраас маргааш нь өөрчлөгдсөн байх нь ...
31/07/2026

Хүмүүс ихэвчлэн хүслүүдээ бодлын орон зайд хадгалдаг. Гэхдээ бодол гэдэг барьцгүй учраас маргааш нь өөрчлөгдсөн байх нь бий. Өөрөөр хэлбэл бодлоос бодлын хооронд үсчээд л байдаг.
Нэг ингэдэг ч юмуу гэж бодно. Харин дараа нь ерөөсөө тэгнээ гээд л өөрчлөнө.
Бас авах юмсан, идэх юмсан, ийм болмоор байна, тэгж амьдармаар гэсэн хүслүүдийг өдөр болгон шахуу бодно, өөртөө хадгална.
Ухаан орсон цагаасаа хичнээн хүслүүдийг хураасан бол бүү мэд.
Зарим нь бүр одоо цагт хэрэгцээгүй, хэрвээ биелэх юм бол амьдралд ачаа болж ч магадгүй хүсэл байдаг. Тэр олон хүслийнхээ дунд яахаа мэдэхгүй гацчихсан байгаа бол өөрөөсөө асуу.
Хүсэлдээ хүлэгдэж, бодолдоо дарагдаад энэ хэвээрээ үргэлжлүүлэх үү?
Эсвэл хүсэл бодлын ачаагаа чөлөөлж хэрэггүйг нь хаяж, хэрэгтэйг нь үлдээж, бүүр их хүсэж байгаагаа сонгож, дотроосоо гадагшлуулан үйлдэл хийхээр төлөвлөх үү?
Олон хүсэл дундаасаа онцолж би энэ хүслээ сонгож байна аа гэдгээ илэрхийлэх үйл явц бол "Хүслийн самбар" бүтээх юм шүү дээ.
Зорилготой ч юм шиг, зорилгогүй ч юм шиг үр дүнгүй өнгөрөөсөн он жилүүдээ ардаа үлдээж, одоо л өөрчлөгдөнө дөө гэж бодож байгаа бол танхимын сургалтанд ирээд өөрийгөө сайхан цэгцлээд аваарай.
Танхимын сургалтаар 2 өөр төрлийн самбар хийдэг бөгөөд нэг нь санамсаргүй байдлаар хийдэг фото терапи , нөгөө нь бодож тунгааж хийдэг хүслийн самбар. Санамсаргүй байдлаар хийгддэг фото терапи бол далд ухамсар дахь зүйлсийг гаргаж ирдэг арт терапигийн арга техник юм.
Олон арга техникээр бодлын ачааг чинь чөлөөлж, юу хийх ёстойгоо тодорхойлон, үйлдэл болгон төлөвлөхөд чинь “Хүслийн зураглал” танхимын сургалт туслах болно. Ганцаарчилсан болон ВИП /2-4 хүнтэй/ хэлбэрээр явагддаг бөгөөд 3-4 цаг үргэлжилдэг.
Та цаг аван үйлчлүүлээрэй.

Бие сэтгэлээ тайвшруулах шинэ боломж."Арт терапи+гуаша терапи" хосолсон үйлчилгээ.Арт терапигаар санаа чилээж байсан зүй...
30/07/2026

Бие сэтгэлээ тайвшруулах шинэ боломж.

"Арт терапи+гуаша терапи" хосолсон үйлчилгээ.

Арт терапигаар санаа чилээж байсан зүйлийнхээ гаргалгааг олж харж, ямар алхам хийхийгээ төлөвлөж сэтгэлээ амраасныхаа дараа "Хлографф гуаша" хийлгэж биеэ, арьсаа, тархиа амраах боломжтой боллоо.

Хлографф гуаша гоо сайханд нөлөөлөөд зогсохгүй, бясалгал хийсэн дайтай тайвшруулж, тархийг амраадаг билээ.

Мөн бидний өдөр бүр мэдэрдэг сэтгэл хөдлөл мэдрэмжүүд нүүрэнд болон биенд ул мөрөө үлдээж байдаг. Жишээ нь уурлахаараа хөмсгөө зангидаж, айхаараа булчингаа чангалах гэх мэтээр. Дахин дахин мэдрэх бүрт зангирал, чангарал үүсдэг бөгөөд энэ нь цаашлаад бие, сэтгэлд нөлөөлж байдаг.
Гуаша терапигаар бие болон арьсаа тайвшруулж, арт терапигаар сэтгэлээ тайвшруулахыг хүсвэл шинэ үйлчилгээг маань сонирхоорой.

Амьдралд дадуулах хэрэгтэй чухал дадлууд олон байдаг ч хүн бүр зайлшгүй дадуулах хэрэгтэй дадал бол ТАЛАРХАХ юм.Талархаж...
28/07/2026

Амьдралд дадуулах хэрэгтэй чухал дадлууд олон байдаг ч хүн бүр зайлшгүй дадуулах хэрэгтэй дадал бол ТАЛАРХАХ юм.

Талархаж чадахгүй, талархаж мэдэхгүй амьдрана гэдэг бол амьдралдаа ирэх сайн сайхныг өөрөөсөө холдуулж байгаа хэрэг юм. Ийм хүмүүс ихэвчлэн гомдоллогч, гоншигногч болдог бөгөөд түүндээ аль хэдийнэ дассан байдаг.

Харин талархаж эхэлснээр хүн өөрийн дутуу дулимаг зүйлд биш сайн сайханд төвлөрч, их хүчийг хуримтлуулж эхэлдэг.

Мэдээж амьдрал хэцүү үед юун талархах манатай байдаг л даа. Харин бүх зүйл сайхан байхад талархах амархан. Гэхдээ хэцүү үед ч сайхан зүйлсийг олж харж, талархаж чадвал амьдрал үнэхээр өөрчлөгдөж эхэлдэг.

Хэрэв та талархлыг амьдралдаа дэлгэрүүлж, бие сэтгэлээрээ талархах сэтгэлийг дадуулж, талархлын үр шимийг хүртэхийг хүсвэл "Талархлын шим" 22 хоногийн хөтөлбөрт бүртгүүлээрэй.

🌟Өдөр бүрийн дахин давтагдахгүй дасгал чиглүүлэг нь нь яг л ээжийн тань хэлдэг "ус уугаарай", "өдрийн хоолоо идээрэй" гэж санаа тавин сануулдаг чин сэтгэлийн үгс, тайлбар байх төдийгүй цаг, зав, төвлөрөл шаардсан тунгаан бичих дасгалууд биш болно.

❤️Хөтөлбөр дуусахад бүх зүйл өөрчлөгдөхгүй ч таны харах өнцөг өөрчлөгдөж, тэр хирээрээ таньд сайхан зүйлс тохиолдох болно.

"Талархлын шим" хөтөлбөр онлайн орчинд фэйсбүүк группт явагдах тул та хаанаас ч оролцох боломжтой.

Хөтөлбөр 8 сарын 1-ээс 8 сарын 22 ныг дуустал үргэлжилнэ. Бүртгэл 7 сарын 31 хүртэл явагдана.

Талархал дутсан газар муу бүхэн үүрлэж, талархал бялхсан газар сайхан бүхэн цэцэглэдэг жамтай.

Хөтөлбөрийн тухай мэдээлэл⤵️

https://www.facebook.com/share/p/1beJcf2i1v/

Үйлдэн бясалгах “Талархлын шим” хөтөлбөр удахгүй эхлэх гэж байна.ЗОРИЛГО: "Талархлын шим" дасгалжуулалтын хөтөлбөр нь ан...
27/07/2026

Үйлдэн бясалгах “Талархлын шим” хөтөлбөр
удахгүй эхлэх гэж байна.

ЗОРИЛГО:
"Талархлын шим" дасгалжуулалтын хөтөлбөр нь анзаарч мэдэх, ажиглаж харах арга замаар амьдралаа болон бие махбодио мэдэрч, бие, сэтгэлээрээ талархах үйлдэл хийж, талархах сэтгэлийг дадуулахад чиглүүлнэ.

ҮЙЛ ЯВЦ:
22 хоногийн хугацаанд өдөр бүр мэдрэмжийг нь анзааруулахад чиглэсэн заавар, чиглүүлэг, дасгал даалгаварыг өгөх болно. Өдөр бүр өгөх тэдгээр дасгал даалгавар нь огт хүнд хэцүү биш бөгөөд сонирхолтой, үйлдэхэд урамтай байх болно.
Жич: /Ид шид номны өдөр бүр талархал бичдэг 21 хоногийн сургалт биш бөгөөд харин орчлонгийн болон өөрийн мөн чанарыг таньж мэдрэнгээ, талархаж сурдаг системтэй хөтөлбөр байгаа..

Түүнчлэн талархмаар зүйлсийг анзааруулах асуулт хариулт, тэдгээрийг бүрэн мэдэрч сурахад чиглэсэн бясалгал, идэвхжүүлэх дасгалууд бичлэгээр тавигдах болно.

ХЭРХЭН ЯВАГДАХ:
Онлайн орчинд фэйсбүүк группт явагдах бөгөөд, мессенжерээр сануулгууд очно.

ХУГАЦАА :2026.08.01 – 2026.08.22

ТӨЛБӨР: 111.000₮

Хаан банкны 11000500 5037686466 дансанд фэйсбүүк нэр, утасны дугаараа бичин, төлбөрөө шилжүүлснээр бүртгэл баталгаажна.
Хүлээн авагч Г.Энхчимэг

Гүйлгээний баримтаа чатаар илгээснээр сургалтын группийн линк илгээгдэх болно.

Хэрвээ та хамт олон, найз нөхөдтэйгөө хамт суралцах бол хөнгөлөлттэй.

Амьдралыг өөрөөр мэдрэх боломж, мэдрэмжээ чөлөөтэй хуваалцах орон зай,
харилцан дэмжиж ойлгох хүрээлэл,
өдөр бүрийн сонирхолтой дадлага таныг хүлээж байна.

ЭНЕРГИ ӨНДӨР БАЙХ ТУСАМХүний энергийн урсгал эерэг болж энергийн хэмжээ 70% давж эхлүүт азтай явдлууд ар араасаа тохиолд...
26/07/2026

ЭНЕРГИ ӨНДӨР БАЙХ ТУСАМ

Хүний энергийн урсгал эерэг болж энергийн хэмжээ 70% давж эхлүүт азтай явдлууд ар араасаа тохиолддог. Аманд дуу аялагдана. Инээмсэглэл нүүрнээс салахгүй, нүд гэрэлтэнэ, бүхий л зүйлс сайхан санагдана.

80% давангуут алдаа нь хүртэл аз байсныг ухаарна, сөрөг зүйлсийг түлхдэг болно, бусдад төвөг болохоос зайлсхийнэ. Сайхан зуршлаар биеэ гоёно, саар үгийг хэрэглэхээ болино, өөртөө итгэж, өрөөлөөс аврал хайхаа зогсооно, яаралгүй байж, явдал нь зөв болно.

90% давбал хэнийг ч ялгалгүй тусламаар санагдана, хэнээр ч хэлүүлэхгүй ерөөдөг болно, сөрөг зүйлийг засдаг болно. Бодол бүхэн биелэлээ олно. Шунал, хүслийн араас хөөцөлдөхөө болино, амар амгаланг татан төвлөрүүлдэг болдог. Сэтгэл илааршина. Ажил, амжилт салахаа болино.

Харин энергийн урсгалыг өндөр болгодог зүйл бол ХАЙР, ТАЛАРХАЛ.

Нялх хүүхэд харахаар л урсдаг тэр хайр, байгальд гарахаар уясдаг тэр талархлыг та мэдэрч байсан бол энергийн өндөр давтамжинд оршиж байсан гэсэн үг.

Өдөр бүр үүнийг мэдрэхийг хүсэж байна уу?
Тийм бол "Талархлын шим" хөтөлбөрт бүртгүүлээрэй.

8 сарын 1 нд эхлэх "Талархлын шим" хөтөлбөр онлайн орчинд 22 хоногийн турш явагдана.

22 хэмээн бичиж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Address

Сүхбаатар дүүрэг, 10-р хороо Монгол 3-р сургуулийн баруун хойно "Жаргалан" сургууль 504 тоот
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Аз жаргалын дасгалжуулагч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Аз жаргалын дасгалжуулагч:

Shortcuts

Share