01/09/2026
МОРИН ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН НЭЭЛТ БА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ
Эцэг эхчүүд, хүүхдүүд болон засал эмчилгээг сонирхож буй бүх хүмүүст манай төвийн үүд хаалга БҮРЭН НЭЭЛТТЭЙ!
Та бүхэн хүрэлцэн ирснээр олон улсын болон монголын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн илтгэлийг сонсож, хүүхдүүдийн хамт морь унан, чөлөөт цагаа хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой.
📅 ХЭЗЭЭ: 2026 оны 9 дүгээр сарын 02 | 🕚 11:00 цагт
📍 БАЙРШИЛ: Төв аймаг, Сэргэлэн сум, "Их Монгол" цогцолбор
👨👩👧👦 ОРОЛЦОГЧИД: Эцэг эхчүүд, хүүхдүүд болон хэн бүхэнд нээлттэй
📜 ӨДӨРЛӨГИЙН ХӨТӨЛБӨР
🕒 10:30 – 11:00 | Угтан авалт
• Зочдыг хүлээн авах, бүртгэх
• Угтах ая дуу, нээлтийн уур амьсгал
🕒 11:00 – 11:30 | Албан ёсны нээлт & Соёл урлаг
• 11:00 Морин заслын төвийн тууз хайчлах ёслол
• 11:10 Дуу хуур, соёл урлагийн тоглолт, хүүхдийн хөгжөөнт хөтөлбөр
🕒 11:30 – 12:40 | ХҮНДЭТ ЗОЧИД болон ИЛТГЭГЧИД
1️⃣ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг
2️⃣Монгол Улсаас Япон улсад суух элчин сайд Б.Баярсайхан
3️⃣ Токиогийн хөдөө аж ахуйн их сургуулийн дэд профессор Кавашима Шү 10 мин (орчуулгатай)
11:30 – 11:50 | Профессор Шу Кавашима
(Япон улсын морин заслын төлөөлөгч)
🎤 Сэдэв: «Япон улсын морин заслын төвийн туршлага, үр дүн»
4️⃣ 11:50 – 12:10 | Доктор, профессор Сээсрэгдорж (Монголын уламжлалт анагаах ухаан)
🎤 Сэдэв: «Уламжлалт анагаах ухааны засал эмчилгээ ба судалгааны үр дүн»
5️⃣ 12:10 – 12:30 | Э.Дэлгэрмаа (Энерги судлаач, Аутизмтай хүүгийн ээж)
🎤 Сэдэв: «Морин засал эмчилгээ ба Энерги заслын төвийн тухай»
❓ 12:30 – 12:40 | Илтгэгчидтэй хийх асуулт, хариулт
🕒 12:40 – 13:30 | Өдрийн зоог & Туршлага солилцох
• Хүндэтгэлийн зоог, цай уулт
• Эцэг эхчүүдийн харилцан ярилцлага, туршлага солилцох цаг
🕒 13:30 – 15:00 | Нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагаа
🐴 Морин уналга: Хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан морь унах, засалтай танилцах хэсэг
🎈 Хүүхдийн тоглоом: Асуулт хариултын тэмцээн, сонирхолтой уралдаанууд
👨⚕️ Ганцаарчилсан зөвлөгөө: Эмч, мэргэжилтнүүдээс үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломж
🏁 15:00 | Өдөрлөгийн хаалт
💡 Та бүхнийг гэр бүл, хүүхдүүдийнхээ хамт хүрэлцэн ирж, нэг өдрийг цэвэр агаарт, эерэг энергиэр дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна!
📞 Холбоо барих утас: 99152338, 88116361