Ивээл Мөнх Хүүхэд Нярайн Эмнэлэг

Ивээл Мөнх Хүүхэд Нярайн Эмнэлэг Dr. Lkhamsuren MD, PhD ( 88087572 for appointment)

Ивээл Мөнх Хүүхэд Нярайн Эмнэлэгийн зөвлөх эмч АУ Доктор, Клиникийн Профессор С. Лхамсүрэн хүүхэд нярайн үзлэг оношлогоо, нярайн асаргаа сувилгаа урьдчилсан сэргийлэлт, хүүхдийн хооллолтын зөвөлгөө өгөхийн зэрэгцээ, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд анхаарал зөвлөмж өгж байна

Нийт үйлчлүүлэгчиддээ Шинэ жилийн баярын мэнд хүргэж ирж буй 2017 онд эрүүл энх аж жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хү...
31/12/2016

Нийт үйлчлүүлэгчиддээ Шинэ жилийн баярын мэнд хүргэж ирж буй 2017 онд эрүүл энх аж жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

05/12/2016

Эх Хүүхдийн Эрдэм Шинжилгээний Үндэснийй Төв /Эх Нялхас/ ажиллаж байсан 30 жилийн туршлагатай хүүхэд нярайн эмч АУ Доктор, Клиникийн Профессор С.Лхамсүрэн эмчийн Ивээл Мөнх Хүүхэд Нярайн Эмнэлэг Модны 2-с нүүж Жуковын музейн урд байрлах Bridge Group-н 103 тоотод нүүж ирлээ.

Та бүхэн 88087572 88065614 утсаар холбогдон үзлэг зөвлөгөөний талаар мэдээлэл аваарай.

24/11/2016

Хүндэт үйлчлүүлэгчдээ манай Ивээл Мөнх Хүүхэд Нярайн Эмнэлэг нь 12 сарын 1-с эхлэн Баянзүрх дүүрэгт Жуковын Музейн замын урд талд Everyday supermarket-тай залгаа Bridge Group-н 1 давхарын 103 тоотод нүүхээр боллоо. Машины Зогсоол үнэ төлбөргүй.

Холбогдох утас: 88087572 88065614

Цагийн хуваарь:

Даваа - Баасан 10 - 19 цаг
Бямба - Ням 11 - 16 цаг

Нярай хүүхдийн түнхний мултрал юунаас болж үүсдэг вэ? Сүүжний тогоо үр хөврөлийн явц буюу хүүхэд бүрэлдэж байх үед хавтг...
22/04/2016

Нярай хүүхдийн түнхний мултрал юунаас болж үүсдэг вэ?

Сүүжний тогоо үр хөврөлийн явц буюу хүүхэд бүрэлдэж байх үед хавтгай байдаг. Хүүхэд бойжих үед хавтгай байсан түнхний тогоо нь хэлбэрээ олж хөгждөг. Сүүжний хөгжил алдагдаж дутуу хөгжсөнийг түнхний үений дутуу хөгжил гэнэ.

Хэдийд хүүхдийн түнхний мултралыг оношлох вэ?

• Нярай хүүхдийн амьдралын эхний 7 хоногуудад хэт авиан тандалт шинжилгээгээр түнхний дутуу хөгжил болон мултралыг оношилно ингэж оношилшсноор үүсч болох эрсдэлээс мэс засалын бус аргаар хялбар богино хугацаанд бүрэн эмчлэн эдгэрэх боломтжтой.

Ямар шинж тэмдэг илрэх в?
• Түнхний үеийн хэт авиан шинжилгээнд хамрагдаагүй тохиолдолд эцэг эхчүүд өөрсдөө хараад мэдэх эмнэлзүйн аргууд байдаг. Тухайлбал: 2 хөлийн өвдөгний зураас тэгш хэм бус, хөл урт богино хэмжээтэй байх зэргийг анхаарж түнхний хэт авиан шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.

Няхврайн түнхний үеийн хэт авиан шинжилгээ нь түнхний үений ясжаагүй хэсгийг үзэгдэхүйц болгож, сүүжний тогоонд дунд чөмөгний толгой хэрхэн хөдөлж байгаа, бүтцийн өөрчлөлт нь аль хэсэгт үүссэн, тухайн өөрчлөлтөд тлхирсон эичилгээг хийх боломжийг олгодог үр үнтэй туяаны хор нөлөөгүй, өвдөлтгүй зөв оношлох арга юм. Нярайн хөлийг хэт чанга өлгийдөхгүй чөлөөтэй хөдөлж байхаар өлгийдэн Koaла баавгай шиг зөв тэвэрсэнээр мултралаас сэргийлнэ

ГАР ХӨЛ АМНЫ ӨВЧИН Энэ нь вирусын гарөлтай цочмог халдвартй өвчин юм. дамжих зам нь агаар дусалын замаар, ахуйн замаар, ...
10/04/2016

ГАР ХӨЛ АМНЫ ӨВЧИН

Энэ нь вирусын гарөлтай цочмог халдвартй өвчин юм. дамжих зам нь агаар дусалын замаар, ахуйн замаар, голомтлон нэг гэрийнхэн, цэцэрлэг сургууль. ихэвчлэн 3-7 нас хүртэлх хүүхдүүдэд илбэг тохиолддог.

Шинж тэмдэг:
• Халуурах
• Хоолондоо дургүй болох
• Амны салстаар цэврүүт тууралт гарах
• Гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр цэврүүт тууралт гарах шинж тэмдэгээр иолэрч 5-7 хоногийн дотор эдгэрдэг.

Таны бяцхан үр хэзээ нэмэгдэл оруулах вэ? Таны хүүхэд өсөн торниж, хүрээлэн буй орчноо бүр илүүтэйгээр танин мэдсээр бай...
09/04/2016

Таны бяцхан үр хэзээ нэмэгдэл оруулах вэ?
Таны хүүхэд өсөн торниж, хүрээлэн буй орчноо бүр илүүтэйгээр танин мэдсээр байна.Цаашлаад бяцхан үрд чинь эрч хүч илүү ихээр шаардагдаж байна.

5.5 сараас эхлэн хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулж эхлэх ба энэ үед эхийн сүүнд эсвэл сүүн тэжээлийн найрлаганд байдаг аминдэм, эрдэс бодисууд хангалтгүй болох ба энэ үес л нэмэгдэл хоолонд оруулж эхлэх чухал үе болно.

Хүүхдэд нэмэгдэл хоол өгөхөд бэлэн болсон нь дараахь шинжүүдээр илэрнэ:

• Толгойгоо бүрэн дааж, эргүүлж чаддаг ба дэмжлэгтэйгээр суудаг болсон байх
• Төрөх үеийн жингээ 2 дахин нэмсэн байх
• Хүүхдэд бага зэрэг нухашийг халбаганаас өгөхөд амаа ангайж, хэлээрээ түлхэж гаргахгүй үмхэж авах ба хэлээ бултагнуулуулахгүй байх

Нэмэгдэл хоолыг нэг төрлөөр эхлэх ба ингэсэнээрээ хүүхдийг юунд эмзэг болохыг мэдэх давуу талтай.

Хүүхдийн өтгөн хаталтХүүхдийн өтгөн гаралт цөөрч, хэвийнхээс хатуу болж, өтгөнөө гаргахдаа зовиурлах нь өтгөн хаталтын и...
06/06/2015

Хүүхдийн өтгөн хаталт
Хүүхдийн өтгөн гаралт цөөрч, хэвийнхээс хатуу болж, өтгөнөө гаргахдаа зовиурлах нь өтгөн хаталтын илрэл юм. Эхийн сүүнээс сүүн тэжээлрүү шилжих ба нэмэгдэл хоолонд орох гэх мэт хүүхдийн хоолны өөрчлөлтүүд нь өтгөн хаталт үүсэх шалтгаан өолдог. Жишээлбэл хүүхдийн бие махбодод шаардагдагдах шингэний хэрэгцээ дутагдсанаас, мөн сүүн тэжээлийг буруу бэлтгэх зэргүүд нь өтгөн хаталтын бач нэгэн шалтгаан болж бйайдаг. Хэрвээ хүүхэд 6 сар хүрээгүй эрийн сүүгээр хооллодог бол ээжийн хоол нь хүүхдийн хоол боловсруулалтад нөлөөлж байдаг. Энэ үед ээж нь сүү сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг багасган амаран шингэцтэй хоол болон аль болох ногоо жимсийг хэрэглэх нь зөв. Өтгөн хатсан үед авхвахарга хэмжээ:
1. Хүүхдийн аль болох хөдөлгөөнтэй байлгах
2. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэхэд хүүхдээ дээш харуулан хэвтүүлж, хөлөөр нь дугуй унаж байгаа хөдөлгөөнийг хийлгэх ба хүүхдээ мөлхөх бололцоогоор хангах
3. Шингэнг уулгах
4. Хэдэн минутын турш хэвлийг цагийн зүүний дагуу хөдөлгөөнөөр болгоомжтой илэх
Хэрэв өтгөн хаталт удаан хугацаагаар үргэлжлилж хэвлийн өвдөлт давтагдаад байвал хүүхдийн эмчид хандаарай.

Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хямрал үүсгэдэг зарим шалтгаанууд: Нярай хүүхдэд гэдэсний хатгалга болон гэдэс дүүр...
25/05/2015

Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хямрал үүсгэдэг зарим шалтгаанууд:
Нярай хүүхдэд гэдэсний хатгалга болон гэдэс дүүрэх шинжүүд олонтаа тохиолддог эдгээр нь эхийн сүүгээр ба сүүн тэжээлээр хооллодог аль ч нярайд илэрч болно. Ихэнхдээ нярайн гэдэсний дүүрэнгэ хатгалга нь гэдэс өвдөх, гэдэс базлах, хий хуримтлагдах шинжүүдээр илэрдэг:
Сүүний сахар буюу лактозыг задлах гэдэсний энзимын идэвх сулаас хий үүсэх улмаар гэдэсний бичил орчны тэнцвэр алдагдан L.reuteri лактобактерийн хэмжээ багассанаас гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн буурч хоолны нэгдэлүүд ходоод гэдсэнд удаан хадгалагдах зэргүүд юм.
Гэдэс тэлж дүүрснээс хүүхэд ердийнхөөс хүчтэй уйлах ба ихэнхдээ оройн цагаар, заримдаа 3 хүртэлх хугацаагаар ч уйлалт үргэжилдэг.
Хүүхдэд яаж туслах вэ?
1. Хүүхдээ гар дээрээ авах
2. Гэдсийг цагийн зүүний дагуу хөдөлгөөнөөр илэх
3. Гэдсэнд бүлээн жин тавих
4. Хэрвээ хүүхдээ хөхөөрөө хоололдог бол гэдэсний хатгалга ба хий үүсэхэд нөлөөтэй үнээний сүү, усан үзэм, байцаа, сонгино хурц амтлагч болон кофейны агууламжтай бүтээгдэхүүнүүдээс татгалзах
5. Хүүхдийн мэргэжлийн эмчээс зөвөлгөө авах хэрэгтэй

14/05/2015

Тун удахгүй хэрэгцээт зөвлөгөө мэдээллээр хангах болно

Нярайн шарлалтын шалгтгаан хүндрэлээс урьдчилан сэргийлэх нь: Дэлхийн олон орны нярайн тасагт  эмчилгээ шаарддаг нэг гол...
13/04/2015

Нярайн шарлалтын шалгтгаан хүндрэлээс урьдчилан сэргийлэх нь:
Дэлхийн олон орны нярайн тасагт эмчилгээ шаарддаг нэг гол асуудал нь шарлалт байдаг.
Нярайн шарлалтад цусны ийлдсийн билирубины хэмжээ ихэссэнээс арьс болон нүдний салст бүрхэвч шарлах шинжээр илэрдэг эмгэг юм. Энэ нь гүйцэд нярайн 60%, дутуу нярайн 80% -д тохиолддог.
Шарлалт ягаад үүсдэг вэ?
• Цусанд агуулагдаж байдаг билирубин хэмээх пигментийн хэмжээ ихсэх нь шарлалтын шалтгаан болдог.
• Цусны улаан эс задрах үед задралын улмаас билирубин үүсдэг байна.
• Хүүхэд төрөхөөс өмнө жирэмсэн эхийн элэг түүний билирубинийг биеэс гадагшлуулж байдаг дөнгөж төрсөн нярайн хүүхдийн элэгний үйл ажиллагаа бүрэн гүйцэт хөгжих хүртэл хэсэг хугацаа шаардагддаг энэ үед нярайн шарлалт хэмэнх арьс, нүдний салст шаргалтах өөрчлөлт илэрдэг байна үүнийг нярайн физиологийн шарлалт гэнэ.
• Нярайд төрсний дараах 2-3 хоногтойд нь шарлалт илрэх бөгөөд цаад хугацах 10 хоног хүртэл үргэлжлэх ба энэ нь өөрөө аяндаа эсвэл бага зэргийн эмчилгээний үр дүнд арилдаг.
• Дутуу нярай хүүхдэд шарлалт нь 5-7 хоногтойд дээд хэмжээнд хүрч аажмаар 14 хоногийн дотор арилна, гэвч цусан дах билирубины түвшин хэт өндөр байх үед зохих эмчилгээ хихйгүй бол билирубины хэмжээ цаашид нэмэгдэн тархинй эд эсэд шингэж мэдрэлийн эсийг гэмтээх аюултай.
Шарлалттай эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Та төрөөд удалгүй эмнэлэгээс гарсан тохиолдолд хүүхдийнхээ биеийг ээж та өөрөө сайтар ажиглаж байх нь чухал. Хүүхдээ шарлалттай эсэхийг дараах байдлаар тодорхойлно:
• Байгалийн гэрэлд ажиглах, нярайн дух, хамар эсвэл цээжин дээр хуруугаараа зөөлөн дараад авах үед шаргал туяа татаж байгах эсэхийг ажиглах.
• Хэрэв хүүхэд тань бор арьстай бол нярайн буйл болон нүдний цагаан шарласан , хөлийн ул, гарын алга, хэвлий шар туяатай бол цаг алдалгүй нярайн эмчид хандаарай.
• Мөн нярайн шарлалт хэдийгээр бага боловч 3-с дээш долоо хоног үргэлжилсэн болон нярай нойрмогдуу, хөхөө муу хөхөх, гар хөлд чичирхийлсэн таталт зэрэг шинж илэрвэл нэн даруй нярайн эмчид хандах хэрэгтэй

Д аминдэм нь хүний биед кальц шимэгдэх үйл явцад орлцоно.Ясны эрдэсжилтийг сайжруулснаар ясны хөгжил нөхөн төлжилтөд чух...
09/04/2015

Д аминдэм нь хүний биед кальц шимэгдэх үйл явцад орлцоно.
Ясны эрдэсжилтийг сайжруулснаар ясны хөгжил нөхөн төлжилтөд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хүүхдэд рахит тусахаас сэргийлнэ, дархлаха дэмжинэ мөн мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулна.
Бид Д аминдэмийг хоол хүнснээс, өндөг загас Д аминдэмээр баяжуулсан хүнснээс, нарны туяанаас авч болно.0-2 насны хүүхдүүдэд рахитиар өвчлөх магадлал өндөртэй байдаг.
Рахитийн шинж тэмдэг
1. Хүүхдийн толгойн хэлбэр далиу болох толгойн яс зөөлрөх
2. Булчингийн хүч сулрах
3. Хөхөө хөхөх унтахаа болих
4. Хөлрөх
5. Шээс эхүүн үнэртэй болох
Дээрх шинж тэмдэг илэрвэл Д амидндэмийн тунг эмчийн зааварчилгаагаар уулгах хэрэгтэй мөн Д аминдэмээр баялаг хоол хүнс өгөх шаардлагатай

06/04/2015

Улаан бурхан өвчний шинж тэмдэг,урьдчилсан сэргийлэлт
Улаан бурхан өвчин нь вирусын гаралтай халдварт өвчин юмаа. 2-9 сартай хүүхдүүд өвчлөх магадлалтай байна . Илрэх штнж тэмдэг: Халуурах, нүд нуухтах, ханиалгаж хамраас шингэн нус гарах, халуурахын зэрэгцээ тууралт гарах хоолой сөөнгөтөх эдгээр шинж тэмдэгийн аль нэг илэрвээс харъяа дүүргийн өрхийн эмнэлэгт эмчид цаг алдалгүй онош тодруулах нь зүйтэй.
Урьдя
Урьдчилсан сэргийлэлт : найдвартай арга товлолын дагуу улаан бурханы эсрэг вакцинаар дархлахжуулах 2-9 сартайд хийгдэх, тэжээлийн дутагдал болон сульдаа мэтийн суурь өвчнтйг эмчлүүлэх, А витамин хэрэглэх хувийн ариун цэвэр сахих хэрэгтэй

Address

БЗД Жуков Музейн урд, Everyday Supermarket, Bridge Group 103 тоот
Ulaanbaatar

Telephone

+976 88087572

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ивээл Мөнх Хүүхэд Нярайн Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ивээл Мөнх Хүүхэд Нярайн Эмнэлэг:

Shortcuts

Share

Category