Цахим Эмч

Цахим Эмч Бие, сэтгэлийг анагаана

Яг ийм бороотой жиндүү үед "Бөөрний эмт бүс" ээ бүслэхэд тохиромжтой доо. Эмийн ургамал үнэртэж, давстай хэсэг нь халж т...
29/07/2026

Яг ийм бороотой жиндүү үед "Бөөрний эмт бүс" ээ бүслэхэд тохиромжтой доо. Эмийн ургамал үнэртэж, давстай хэсэг нь халж төөнөөд тааламжтай. Орой унтахдаа 20-30 минут бүслэхэд гүн нойр авч бие амарна, шөнө босож олон шээдэг зовуур үгүй болно, бөөр нуруу чилэх зовуур арилах зэрэг үр дүн богино хугацаанд гардаг. Бас биеийн тамир чалх сайжирдаг.

Бүсээ захиалж авсан хүмүүс бүслээд амраарай. Авч амжаагүй хүмүүс захиалга өгөхөд маргааш нь хүргэгдэх болно.

29/07/2026

Бусдын хувийн амьдралыг хов жив болгон цангаагаа тайлах нь бохирын ус гудрах мэт тул өөрийнхөө амьдралыг дээшлүүлэхэд хичээцгээе

29/07/2026

ЭНЭ ЦАХИМ ЕРТӨНЦӨД..

Худал мэдээлэл х*й салхи мэт түгэх хэрнээ бодит үнэн бул хар чулуу мэт жалганд хэвтэнэ.
Өнөөдөр инээж маргааш мартах зүйлд үй олноороо х*йлрах хэрнээ өнөөдрөөс сайхан маргаашид хүргэх зүйлийг учир мэдэх цөөн нь л дагана.

Нүүрээ нуухаараа зориг ордог хулчгарууд
Нүүр тулахаараа харц бөхийдөг үлбэгэрүүд
Үзэл бодлоо зурагтай цаасаар сольсон үнэ цэнэгүйчүүд
Өмссөн зүүснээрээ уралдах өнгөнд шунасан энэ цагийн бирдүүд
Аль аль нь ч бай
Адил тэгш эрхтэйгээр
Хар зах дээр мэт л
Холхилдон зөрөлдөнө.

Фэйсбүүк, Анх гарахдаа Арабын хувьсгал хийхэд нөлөөлөх иргэний дуу хоолой боллоо гэж шаагиж байв
Фэйсбүүк, Ар халхад арав гаруй жил дэлгэрэхдээ Авлигад идэгдсэн төрөө цэгцлэхэд нөлөөлөх иргэний дуу хоолой болж чадалгүй өдийг хүрчээ.

Хөл толгойгоо олохгүйгээр урсах мэдээллийн энэ үерт
Үнэн худлаа ялгахгүйгээр бусдыг шүүж өдийг хүрчээ
Асуудлаас илүү хувь хүнийг онцлох нь амттай болохоор
Ам уралдан шүүхийн тавцанд гаргах нь сонирхолтой болохоор
Бурзай бурзай гэх шидэт үгээр баяжих нь илүү хялбар болохоор
Бусдыг гүтгэсэн зургыг нягтлахаас илүү итгэх нь амар болохоор
Бид амттай, сонирхолтой, хялбар, амар замыг сонгож байна.

Бид дороо эргэсээр
Дэлхий тэнхлэгээрээ эргэсээр
Технологийг хөгжлийг зөв ашигласан нь дэлхийг улам хурдан эргүүлж цаг хугацааг товчилж байна.
Амны салиагаа их ялгаруулсан нь дороо хурдан эргэж газартаа улам шигдэж байна.

Хүсэл шунал, уур, мунхагаас урган гарах үг, үйл, бодлоо цэгцэлж чадвал уудам сайхан Монгол орондоо өнөөдрөөс сайхан маргаашийг бид авчирч чадна.

Авах гээхийн ухаанаар хандаж, савны 3 гэмийг санахтун!

Хүндэтгэсэн,
Цахим Эмч

29/07/2026

Хов живээр хооллоно
Хувийн амьдралаар ч хооллоно
Бусдыг шүүмжилж ундаална
Бүхнийг мэдэмхийрч цатгалдана
Ханаж цаддаггүй эго
Хайрлаж мэддэггүй зүрх
Өнгийг шүтсэн мэлмий
Мөнгийг дээлэлсэн оюун
Өнөөдрийн нийгмийн төрх
Ирээдүй цагийн эхлэл
Сэхээтнүүдэд нь тэнгэрт дэвшиж
Сиймхийтнүүд нь төрд шуралжээ

Хүндэтгэсэн,
Цахим Эмч

29/07/2026

Глютены харшлыг тайлбарлаж өгөв.

28/07/2026

Баяраа ах... Та жин хасчихсан байна уу?

"ӨӨ ЯАНА АА, БИ МАРТЧИХЖЭЭ, УУЧЛААРАЙ..." ГЭДЭГ НЬ ТА ТҮҮНД ЧУХАЛ БИШ ГЭСЭН ҮГ ҮҮ?Бид амьдралдаа хэн нэгнээс "Өө яана аа...
27/07/2026

"ӨӨ ЯАНА АА, БИ МАРТЧИХЖЭЭ, УУЧЛААРАЙ..." ГЭДЭГ НЬ ТА ТҮҮНД ЧУХАЛ БИШ ГЭСЭН ҮГ ҮҮ?

Бид амьдралдаа хэн нэгнээс "Өө яана аа, би мартчихжээ, уучлаарай..." гэдэг үгийг цөөнгүй сонсдог. Бас өөрсдөө ч хэлдэг. Ийм үед сэтгэл хөдлөлийн гүнд "Энэ хүн намайг үл тоож байна, би түүнд тийм ч чухал биш юм байна" гэх гомдол, харамсал үлдэх нь бий. Гэвч тархи судлал, нейросайнсын үүднээс харвал энэ нь хэт өрөөсгөл, шинжлэх ухааны үндэслэлгүй дүгнэлт юм. Тархи мэдээллийг хэрхэн боловсруулж, яагаад мартдаг учир шалтгааныг энгийнээр тайлбарлая.

Хүний ухамсарт тархийг маш их ажилтай, ширээн дээр нь бичиг цаас овоорчихсон байгаа нэгэн компанийн захиралтай зүйрлэж болно. Энэ захирлын ширээний багтаамж буюу бидний ажлын санах ой маш хязгаартай бөгөөд нэг удаад ердөө 4-5 л чухал бичиг цаасыг дээр нь дэлгэж тавих зайтай байдаг. Хэрэв тухайн хүний амьдралд ажлын дарамт, гэр бүлийн асуудал, санхүүгийн хямрал эсвэл эрүүл мэндийн шаналал гээд маш том хавтастай хэргүүд зэрэг гарч ирвэл нөгөө жижигхэн ширээг тэр чигт нь бүрхчихдэг. Та тэр хүний хувьд ирээдүйд нь үнэхээр чухал байсан ч, тантай холбоотой "цаас" тухайн агшинд ширээний буланд, өөр том хавтаснуудын доор дарагдаад үлдчихдэг байна. Тэр таныг үнэгүйдүүлсэндээ биш, ширээн дээр нь өөр зүйл багтах зай байгаагүйд л хамаг учир бий.

Бас нэгэн шалтгаан нь анхаарал сарнилт буюу "гэнэтийн гал" юм. Хүн ирээдүйд хийх зүйлээ төлөвлөх нь утсан дээрээ сэрүүлэг тавьж буйтай адил байдаг. "Маргааш тэр хүн рүү заавал ярина даа" гэж бодож байтал яг тэр цагт нь гэнэт өөр нэгэн яаралтай ажил ундарч, эсвэл машин нь эвдрэх зэргээр гэнэтийн түймэр дэгддэг. Тархи гэнэт гарсан галыг унтраахаар тийшээ хамаг анхаарлаа хандуулахдаа өмнө нь тавьсан сэрүүлгээ сонсохгүй өнгөрчихдөг байна. Гал гарсан үед хүн хамгийн үнэтэй эд зүйлсээ биш, хажуудах түймрээ л хамгийн түрүүнд унтраадагтай ижил логик юм.

Үүнээс гадна тархи бол ажиллахын тулд маш их энерги зарцуулдаг эрхтэн билээ. Хэрэв тухайн хүн маш их ядарч, нойргүйдэлд орсон бол тархины систем нь яг л батерей нь дуусаж буй утас шиг "Эрчим хүч хэмнэх горим"-д шилждэг. Энэ үед ирээдүйг төлөвлөх, бусдыг санах зэрэг нарийн үйлдлүүдээ автоматаар хааж, зөвхөн одоо байгаа газартаа амьд үлдэх, сууж байх зэрэг үндсэн функцуудоо л ажиллуулдаг байна.

Тэгвэл тэр хүн тантай эргээд тааралдах үед юу болдог вэ? Түүний нүдээр дамжиж таны дүр төрх тархинд нь очих агшинд ширээний буланд дарагдчихсан байсан нөгөө "чухал цаас" хамгийн дээр нь гэнэт гараад ирдэг. Тэр агшинд захирал ширээгээ хараад "Өө яана аа, энэ маш чухал ажил байсан байна шүү дээ! Би яагаад булан руу шидчихэв ээ?" гэж ухаараад сандарч, уулга алддаг хэрэг.
Хэрэв та тэр хүний хувьд үнэхээр чухал биш байсан бол тантай тааралдсан ч түүний тархинд ямар ч цаас сэргэж ирэхгүй, сандрах ч үгүй, "Өө яана аа" гэж чин сэтгэлээсээ уучлалт гуйх ч үгүй байх байсан. Сандарч, гэмшиж байна гэдэг нь харин ч таныг өөрийнхөө амьдралд чухал гэдгийг ухамсарлаж байгаагийн илрэл юм. Тархи бол төгс компьютер биш, зүгээр л ядардаг, гацдаг махбодын эрхтэн учраас дотны хүмүүсийнхээ санамсаргүй мартамхай чанарыг хувийн гомдол болгож хувиргах шаардлагагүй билээ.

Хүндэтгэсэн,
Цахим Эмч

Бүүдгэр тэнгэр мэт сэтгэлзүйтэй өдрөөБүрэн амьсгал дээрээ хэсэг төвлөрчихөж байгаарайБүүдгэр тэнгэр ногоон зүлэг мэт гэр...
27/07/2026

Бүүдгэр тэнгэр мэт сэтгэлзүйтэй өдрөө
Бүрэн амьсгал дээрээ хэсэг төвлөрчихөж байгаарай
Бүүдгэр тэнгэр ногоон зүлэг мэт гэрэлтээд ирнэ

25/07/2026

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Цахим Эмч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Цахим Эмч:

Shortcuts

Share

Category