Drs-Cab emergency medical student club

Drs-Cab emergency medical  student club Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Drs-Cab emergency medical student club, Medical Center, Ach medical university, Ulaanbaatar.

DRS–CAB Emergency Medical Student Club-ын гишүүд НЭМ 5-р курсын хамт олонд хахалтын үед авах арга хэмжээ, CPR, түлэгдэлт...
05/05/2026

DRS–CAB Emergency Medical Student Club-ын гишүүд НЭМ 5-р курсын хамт олонд хахалтын үед авах арга хэмжээ, CPR, түлэгдэлтийн талаар сургалт амжилттай зохион байгууллаа.♥️

Энэхүү сургалтаар амь насанд аюул учирсан нөхцөлд хэрхэн түргэн хугацаанд, үр дүнтэйгээр, зөв аргаар тусламж үзүүлэх суурь чадварыг эзэмшүүлхийг зорьсон бөгөөд цаашид ч бид тогтмол мэдлэг түгээх үйл ажиллагаануудаа үргэлжлүүлсээр байх болно.🤝🤗🥰
✨ Эрдэм мэдлэгтэй, ур чадвартай аврагчдын эгнээг өргөжүүлсээр!

📍 “Аръяабалын хийдтэй танилцах” өдөрлөгт урьж байна!“DRS-CAB” яаралтай тусламжийн клубээс 1-р курсын оюутнууддаа зориула...
26/04/2026

📍 “Аръяабалын хийдтэй танилцах” өдөрлөгт урьж байна!

“DRS-CAB” яаралтай тусламжийн клубээс 1-р курсын оюутнууддаа зориулан түүхэн дурсгалт газар үзэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэх аяллыг зохион байгуулж байна. ✨

🗓 Хэзээ: 2026.05.09
⏰ Цаг: 08:00
📍 Хаанаас: Сүхбаатарын талбай
🏞 Чиглэл: Аръяабалын хийд

📌 Хөтөлбөр:
• Танилцах аялал
• Хөгжөөнт тоглоом
• Чөлөөт цаг
• Дурсамж дүүрэн нэг өдөр 💛

⚠️ Анхаарах зүйлс:
• 07:40 цагт бэлэн цугласан байх
• Ангийн бүрэн бүрэлдэхүүнтэй оролцох
• Өдрийн хоол, хувийн бэлтгэлээ хангах
• Цаг агаарт тохирсон хувцаслах
• Согтууруулах ундаа болон аюултай зүйлсийг хатуу хориглоно

✨ Найзуудтайгаа хамт шинэ дурсамж бүтээх боломжийг битгий алдаарай!

#ОюутныАмьдрал #Аялал #Аръяабал

😇Манай клуб нь 133-р сургуулийн 7-р ангийн нийт 210 гаруй сурагчдад зориулсан анхан шатны яаралтай тусламжийн сургалтыг ...
06/04/2026

😇Манай клуб нь 133-р сургуулийн 7-р ангийн нийт 210 гаруй сурагчдад зориулсан анхан шатны яаралтай тусламжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтаар сурагчдад:
• Хахалтын үед авах арга хэмжээ
• Зүрх судасны сэхээн амьдруулах тусламж (CPR)
• Анхны тусламжийн суурь мэдлэг, чадваруудыг
онол, дадлагын хэлбэрээр эзэмшүүлэв.

😇Ирээдүйд хэн нэгний амийг аварч чадах мэдлэг, ур чадварыг сурагчдад олгож байгаадаа бид баяртай байна.

📢 DRS-CAB Яаралтай тусламжийн клуб нь 113-р сургуулийн 8-р ангийн сурагчдад зориулан анхан шатны амь аврах мэдлэг олгох ...
26/03/2026

📢 DRS-CAB Яаралтай тусламжийн клуб нь 113-р сургуулийн 8-р ангийн сурагчдад зориулан анхан шатны амь аврах мэдлэг олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтын үеэр сурагчдад:
🫁 Хахалтын үед авах арга хэмжээ
❤️ Зүрх уушигны сэхээн амьдруулах (CPR )
🚑 Яаралтай үед хэрхэн зөв хариу үйлдэл үзүүлэх чухал ур чадваруудыг онол болон дадлага хослуулан зааж, хамтдаа дадлага хийлээ.

😇Ирээдүйд хэн нэгний амийг аварч чадах мэдлэг, ур чадварыг сурагчдад олгож байгаадаа бид баяртай байна.

"СЭТГЭЛИЙН ДАРХЛАА" өдөрлөг маань өнөөдөр буюу 2025 оны 12-р сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, оюутан залу...
15/12/2025

"СЭТГЭЛИЙН ДАРХЛАА" өдөрлөг маань өнөөдөр буюу 2025 оны 12-р сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, оюутан залуустайгаа нэг өдрийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүллээ. 🥳
~Маш идэвхтэй оролцож, сэтгэлийн дархлаагаа хамтдаа дэмжсэн явдалд талархаж байна!🤗

🤗DRS–CAB Emergency Medical Student Club-ын оюутнууд Monbakery-ийн багийн хамт олонд зориулсан Онцгой Байдлын Анхны Тусла...
15/12/2025

🤗DRS–CAB Emergency Medical Student Club-ын оюутнууд Monbakery-ийн багийн хамт олонд зориулсан Онцгой Байдлын Анхны Тусламжийн Сургалт-ыг амжилттай зохион байгууллаа.♥️
Энэхүү сургалтын үеэр:
* Хахалтын үед авах зөв арга хэмжээ (жишээлбэл, хоол залгих үед амьсгалын зам боогдох)
* CPR буюу Cardiopulmonary Resuscitation (Зүрх Уушигны Сэхээн Амьдруулах)
* Түлэгдэлтийн үеийн анхны тусламж: (Халуун тос, уур, халуун гадаргуйгаас үүссэн түлэгдэлтийн зэргийг тодорхойлох болон цаг алдалгүй зөв арга хэмжээ авах арга)
зэрэг амь насанд аюул учирсан нөхцөлд түргэн, үр дүнтэй, зөв аргаар тусламж үзүүлэх суурь чадварыг Monbakery-ийн ажилчдад практик дадлагаар дамжуулан эзэмшүүллээ.😇

✨ СЭТГЭЛИЙН ДАРХЛАА ✨ Өдөрлөгт Урьж Байна!Сайн байцгаана уу, эрхэм оюутан залуус аа! 🤗Drs-Cab emergency medical student ...
13/12/2025

✨ СЭТГЭЛИЙН ДАРХЛАА ✨ Өдөрлөгт Урьж Байна!

Сайн байцгаана уу, эрхэм оюутан залуус аа! 🤗
Drs-Cab emergency medical student club-ын хамт олны зүгээс уламжлал болгон зохион байгуулдаг "СЭТГЭЛИЙН ДАРХЛАА" өдөрлөгт та бүхнийг дахин угтахад бэлэн боллоо!

Стресс бууруулах, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэх зорилготой энэхүү өдөрлөгт та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

📅 Хэзээ, Хаана?
• Огноо: 2025 оны 12 сарын 15-ны өдөр (Ирэх Даваа гараг)
• Цаг: 11:00 цагаас
• Байршил: "АЧ" АУИС-ын I байр, 2 давхар, 213 тоот.

🎭 5 ТӨРЛИЙН ОНЦЛОГ ӨРТӨӨ
Бид энэ жилийн өдөрлөгтөө өөр өөрийн онцлог бүхий 5 сонирхолтой өртөөг бэлдсэн. Нэгэн өдрийн турш "Сэтгэлийнхээ Дархлааг Дэмжиж" нэгдээрэй!

1. 🧠 Сэтгэлзүйн Тестийн Өртөө 🎭
• MBTI болон бусад сэтгэлзүйн тестүүдээр өөрийн зан төлөв, зан ааш-ийн мөн чанарыг тодорхойлно.
• Стрессийн түвшинг тогтоох тест зэргийг сонирхож, өөрийгөө илүү танин мэдээрэй.

2. 🎮 Тоглоомын Өртөө
• Найзуудаараа эсвэл ганцаараа хүрэлцэн ирээд олон төрлийн сонирхолтой тоглоомууд тоглож, хөгжилтэй цагийг өнгөрүүлэх боломжтой.

3. 🍔 Хоолны Мухлагийн Өртөө
• Манай клубын гишүүдийн зүгээс халуун дулаанаар бэлдсэн амттай хоол хүнсний зүйлсээс авч хэрэглэж, эрч хүчээ сэлбээрэй!

4. 🎨 Гар Урлалын Өртөө (Шинэ!)
• Энэ жил шинээр нэмэгдсэн өртөө! Байрлуулсан урлалын бэлдэцүүдийг ашиглаад хүссэн хэлбэр дүрстэй өөрөө хийсэн урлалаа бүтээж, бүтээлч байдлаа хөгжүүлээрэй.

5. 🚑 Яаралтай Тусламжийн Мэдээллийн Өртөө
• "Яаралтай Тусламж"-тай холбоотой сонирхолтой мэдээ мэдээллийг хүргэж, хэлэлцэнэ.
• Биднээс асуухыг хүссэн асуулт, сонирхол төрсөн зүйлсээ бүгдийг нь асууж, ярилцах боломжтой.

👩‍⚕️🧑‍⚕️Ухаалаг оюутан залуус та бүхнийг нэгэн өдрийн турш "Сэтгэлийнхээ Дархлааг Дэмжих"-ээр хүрэлцэн ирэхийг уриалж байна!🤗

DRS-CAB Emergency Medical Student Club-ын 2024 оны төгсөгчдийг төлөөлөн Улсын гуравдугаар эмнэлгийн Яаралтай тусламжийн ...
05/12/2025

DRS-CAB Emergency Medical Student Club-ын 2024 оны төгсөгчдийг төлөөлөн Улсын гуравдугаар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн резидент эмч Д.Баярсайхан

Клубын гишүүддээ зориулан🤗
-Эмнэлгийн орчинд хэрхэн биеэ зөв авч явах
-Яаралтай тусламжийн тасгийн бүтэц, зохион байгуулалт -Эмч хүний зайлшгүй эзэмшвэл зохих үндсэн чадваруудын тухай чухал зөвлөмж, хичээлийг хүргэсэн юм. 🤗

Эмч хэмээх хариуцлагатай мэргэжилээр хичээн суралцаж, буй бидний ирээдүйд хувь нэмрээ оруулж үнэт цагаа зарцуулан хүрэлцэн ирж мэдлэг, туршилгаа хуваалцсанд гүнээ талархал илэрхийлье.🫂☺️

Бид энэхүү сургалтаас олж авсан мэдлэг, ур чадвараа цаашдын үйл ажиллагаа, зохион байгуулах арга хэмжээнүүддээ тусган илүү мэргэжлийн, боловсронгуй мэдээлэлүүд түгээхийг зорих болноо. ✨

🚑DRS–CAB Emergency Medical Student Club-ын оюутнууд ЕБС-ийн сурагчдад яаралтай тусламжийн анхан шатны мэдлэг олгох сурга...
05/12/2025

🚑DRS–CAB Emergency Medical Student Club-ын оюутнууд ЕБС-ийн сурагчдад яаралтай тусламжийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг үр дүнтэйгээр үргэлжлүүлж байна.
Энэ удаад бид Баянзүрх дүүргийн 84-р сургуулийн 11-5 ангийн сурагчдыг хамруулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа! 🎉
Сургалтын үеэр онол ба практик хосолсон дадлагуудаар дамжуулан анхны тусламжийн үндсэн аргачлалуудыг (жишээлбэл, хахалт, цус алдалт, CPR-ын суурь ойлголтууд) сурагчдад хүргэсэн юм.
84-р сургуулийн сурагчид маш идэвхтэй оролцож, бодит нөхцөлд хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж чадсан гэдэгт бид итгэлтэй байна.🤗

🧑‍⚕️👩‍⚕️Анагаах ухааны чиглэлээр суралцаж буй 1, 2-р дамжааны оюутнуудад яаралтай тусламжийн анхан шатны мэдлэг олгох су...
04/12/2025

🧑‍⚕️👩‍⚕️Анагаах ухааны чиглэлээр суралцаж буй 1, 2-р дамжааны оюутнуудад яаралтай тусламжийн анхан шатны мэдлэг олгох сургалтаа амжилттай зохион байгууллаа.

Бид сургалтаараа :
• Хахалтын үед үзүүлэх анхан шатны тусламж
• Амьлуулах суурь тусламж
• Амьсгал зүрх зогссон үед үзүүлэх анхан шатны тусламж (CPR) зэрэг аргачлалуудыг дадлагажуулан зааж өглөө.

Яаралтай түргэн тусламжийн талаар анхан шатны мэдлэг олгосон гэдэгт итгэлтэй байна хүрэлцэн ирсэн бүх оюутнууддаа баярлалаа🤗

DRS–CAB Emergency Medical Student Club-ын гишүүд Уламжлалт болон Тунамал клуб-ын хамт олонд хахалтын үед авах арга хэмжэ...
03/12/2025

DRS–CAB Emergency Medical Student Club-ын гишүүд Уламжлалт болон Тунамал клуб-ын хамт олонд хахалтын үед авах арга хэмжээ ба CPR буюу Cardiopulmonary resuscitation-ын талаар сургалт амжилттай зохион байгууллаа.♥️

Энэхүү сургалтаар амь насанд аюул учирсан нөхцөлд хэрхэн түргэн хугацаанд, үр дүнтэйгээр, зөв аргаар тусламж үзүүлэх суурь чадварыг эзэмшүүлхийг зорьсон бөгөөд цаашид ч бид тогтмол мэдлэг түгээх үйл ажиллагаануудаа үргэлжлүүлсээр байх болно.🤝🤗🥰
✨ Эрдэм мэдлэгтэй, ур чадвартай аврагчдын эгнээг өргөжүүлсээр!

Address

Ach Medical University
Ulaanbaatar

Telephone

+97689200018

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Drs-Cab emergency medical student club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Drs-Cab emergency medical student club:

Shortcuts

Share

Category