31/01/2025
😷Та бүхэн минь анхаарахгүй бол болохгүй шүү‼️
Д.Нарангэрэл: Халдварт менингит буюу ардын хэллэгээр “цахилгаан менингит “өвчин дахиад л нийслэлд гарчээ. Ер нь ихэнх халдварт өвчин их гарах, дэгдэлт болох үечлэлтэй байдаг. 2025, 2026 онд менигит өвчний үечлэлийн жил учраас хүн бүр анхаарч мэдээлэлтэй байх хэрэгтэй тул дараах зөвлөмжийг анхаарна уу.
Үүсгэгч: менингококк бактер
Дамжих зам: Агаар дусал
Эмнэл зүй: Гэнэт өндөр халуурах (38 хэмээс дээш), цоргитол баөлжих, цусархаг од хэлбэрийн тууралт гар, хөл, цээж, хонго зэргээр гарах, татах, дагз хөших гэрлээс цочих, айх зэрэг шинж тэмдэг хүчтэй илэрнэ. Өвчин 6-12 цагийн дотор л маш хурдан хүндэрнэ.
Урьдчилан сэргийлэлт:
1. Ам, хоолойг давс сод, сармисны зэрэг уусмалаар өдөрт 3-4 удаа 10 хоног ээлжлэн зайлах,
2. Хамар, хоолойн үрэвсэлт өвчнөө эмчлүүлэх( бактер ам залгиур хоолойд үрждэг)
3.А,Ц, Д аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, нэмэлтээр уух,
4.Эд хэрэглэл, гэр орондоо ахуйн ариутгагч бодисоор цэвэрлэгээ хийж байх( үүсгэгч ариутгагч бодист тэсвэргүй 2-3 минутад үхдэг),
5. Бага насны хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх( шүлсэнд бактер байдаг)
6.Сайтар унтаж амрах, дархлаагаа дэмжих,
7.Менингококийн эсрэг вакцин хийлгэх зэрэг болно.