27/01/2026
🧏♂️ "ЭНЭ БҮХЭН ТҮҮНИЙ ТУХАЙ" эрэгтэй хүний мөн чанартай ажиллах картын сургалт зарлагдлаа. 🧏♂️
Уг багцад сэтгэл судлаач Алёна Яшанина болон Андрей Колосовцев нарын санаан дээр үндэслэн зураач Ирина Логачёвагийн зурсан 64 зурагт карт, үйл үг бүхий 64 карт, хэрэглэх заавар багтсан.
🌟 Картын товч танилцуулга
«Энэ бүхэн түүний тухай» зүйрлэл нийлэмжийн карт нь сэтгэл зүйн маш өргөн хүрээний асуудлуудтай ажиллах боломжийг олгодог. Үүнд:
☑️ Эцэг эх, хүүхдийн харилцаа;
☑️Хүйсийн баримжаа, ижилсэл (gender identity);
☑️Хүйс хоорондын харилцаа (дотно харилцаа);
☑️Насны болон экзистенциал (оршихуйн) хямралыг даван туулах;
☑️Төрөл бүрийн донтолт;
☑️Түрэмгийлэл, эрх мэдэл, мөнгөний асуудал;
☑️Ажил төрөл, амжилт болон өөрийгөө нээх, хөгжүүлэх.
🌟 Ач холбогдол
Картыг ашигласнаар эрчүүдэд нийгэмд тэр бүр ярьдаггүй, хориотой гэгддэг, тэр байтугай өөртөө ч хүлээн зөвшөөрөхөд хэцүү эмзэг сэдвүүдээр яриа эхлүүлэхэд тусалдаг. Энэ нь хувь хүний гүн дэх асуудлуудыг хөндөхөөс гадна, хамгийн чухал нь тухайн хүний дотоод дахь эрэгтэй болон эмэгтэй чанарын нэгдмэл байдлыг (интеграци) бий болгох боломжийг олгодог байна.
👩💼 Сургалт удирдах багшийн танилцуулга: Д. ЭРДЭНЭЧИМЭГ
👉Сэтгэл судлалын шинжлэх ухааны магистр, докторант
👉“Байгууллагын сэтгэл судлаачдын хөгжлийн нийгэмлэг”-ийн үүсгэн байгуулагч,
👉2001-2023 онд ЦЕГ-ын ЭХГ, НЦУГ-ын чиглэлийн ахлах сэтгэл зүйч, ЦЕГ-ийн хуулийн хэлтэст ахлах сэтгэл зүйч
👉Сэтгэл зүйн зөвлөгөө: Орчин үеийн аргууд ба Метафор карттай ажиллах арга техник
👉"OH Cards Institute"-ийн метафор карттай ажиллах техник,
👉Европын сэтгэл заслын холбооны (EAP) "Эерэг сэтгэл заслын зөвлөх"
👩💼Сургалт удирдах багшийн танилцуулга: Ж.ЭНХЦЭЦЭГ
👉Сэтгэл судлалын шинжлэх ухааны магистр,
👉Байгууллагын сэтгэл зүйч,
👉“Байгууллагын сэтгэл судлаачдын хөгжлийн нийгэмлэг”-ийн үүсгэн байгуулагч,
👉“Зөвлөгөө, сэтгэл засалд метафор картыг ашиглах арга зүй” мастер класс сургалт,
👉“Гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн гэмтэл, уй гашуутай ажиллах метафор карттай ажиллах арга зүй”-н сургалт,
👉2006-2022 ЦЕГ, ЦДЦСНТ ахлах сэтгэл зүйч, сургагч багш
Жич: Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд карт ашиглах эрхийн гэрчилгээтэй болно.
📍Сургалт болох өдөр: 2026 оны 01 сарын 31-ний 12:00 цагт
📍 Хаяг: Хүүхдийн паркийн замын урд, Тусгалт төв 10 давхар
☎️ Холбоо барих утас: 70002002, 99179157
Бүртгэлийн линк: https://forms.gle/frv4qMRjTHJTLm6r8
#сэтгэцзасал
#байшин #гэмтэл
#сэтгэлзүйч #сэтгэлзүй #сэтгэлзасалч
#сэтгэцзасал
#байшин #гэмтэл
#сэтгэлзүйч #сэтгэлзүй #сэтгэлзасалч