30/05/2026
Бид хүүхдийн эрхийг төрсний дараа ярьдаг. Гэтэл хүүхдийн эрх эхийн хэвлийд бүрэлдэх мөчөөс эхэлдэг. Агаарын бохирдол, ядуурал, хүчирхийлэл, стресс, чанаргүй эсвэл хүртээмжгүй эхийн эрүүл мэндийн үйлчилгээ нь хүүхдийн эрхийг төрөхөөс нь өмнө зөрчиж эхэлдэг. Эмэгтэйчүүд аюулгүй биш бол хүүхэд ч аюулгүй биш. Эмэгтэйчүүдийн эрх хамгаалагдахгүй бол хүүхдийн эрх ч хамгаалагдахгүй. Энэ бол эхийн хэвлий дэх хүүхдээс эхлээд нийгмийн хамгийн эмзэг иргэдийн аюулгүй байдал, нэр төр, амьд явах эрхийн тухай асуудал юм. Хүүхэд хамгаалал эхийн хэвлийгээс эхэлдэг! 🙏
Нэг хүүхэд хөлбөмбөгийн талбай дээр бэхлэгдээгүй хаалганы төмөр шонд даруулж нас барсан.
Нэг хүүхэд цахилгааны ил утаснаас болж, тогонд цохиулж нас барсан
Нэг хүүхэд лифтний эвдэрхий, онгорхой нүх рүү унаж нас барсан
Нэг хүүхэд явган хүний гарцаар гарч бхдаа дүрэм зөрчсөн жолоочид дайруулж нас барсан
Нэг хүүхэд цэцэрлэг дээрээ хахаж, тусламж авч чадалгүй нас барсан
Нэг хүүхэд хурдан морины уралдааны үеэр унаж, хамгаалалтын хувцас хэрэглэл муугаас болж нас барсан
Нэг хүүхэд хүчирхийлэгчийн гарт удаа дараа зодуулж нас барсан.
Нэг хүүхэд барилгын өргөгч кранд дарагдаж, нас барсан.
Хэдэн хүүхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх усан толионд живж нас барсан
Одоо бас нэг хүүхэд өрөмдлөгийн ил задгай орхисон нүхэнд унаж, аврагдаж чадалгүй нас барлаа.
Эдгээр жишээнүүд бол шууд төртэй холбогдох хүүхдийн эсрэг гэмт хэргүүд.
Хууль, стандарт, хүүхэд хамгааллын систем болоод хүүхдийн төлөө гэсэн хандлага ажиллаагүй нь жишээ.
Хүүхдийг хүн гэж үздэггүй харин "дарга" шүтдэг тогтолцооны үр дүнд гарсан хүн амины гэмт хэргүүд.
Үүний цаана хичнээн хүүхэд угаартаж, өндрөөс унаж, түлэгдэж, осолдож, мөргүүлж нас барж бгаг тоолох аргагүй.
Ерөөсөө хүүхдэд хэрхэн ханддаг бидний царай төрх энэ.
Хүүхдийг амьтан шиг өмчилдөг болохоос ХҮН гэж хардаггүй. Бүх зүйл дээр.
Ганцхан жишээ.
Ковидын үед улсаараа ажилдаа явж, улсаараа автобус унаанд сууж, улсаараа халдвар авч, гэртээ очоод хүүхэдтэйгээ харьцаж байж улс даяар бүх хүүхдийг сургуульд явахыг нь хорьж, гадаа тоглохыг нь хүртэл хорьж байсан улс шүү дээ. Тийм л хүүхдэд ээлгүй, хөгийн улс.
Өмнөөс нь шийдэж, өмчлөхдөө сайн болохоос биш бусад орнууд шиг
ХҮҮХДИЙН ЭРХ НЭГДҮГЭЭРТ гэсэн хандлага манай нийгэмд БАЙХГҮЙ.
Яг л тэр хандлагын хар нүхэнд хүүхэд эндлээ!