Хан-Уул дүүргийн Нэгдсэн Эмнэлэг

Хан-Уул дүүргийн Нэгдсэн Эмнэлэг Хан-Уул дүүргийн Эко Нэгдсэн эмнэлэг, 1980 онд үүсгэн байгуулагдсан, утас: 77108080

✅"Томуугийн эсрэг хамтдаа" аяны хүрээнд улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэн Нийгмийн эрүүл мэндий...
18/09/2026

✅"Томуугийн эсрэг хамтдаа" аяны хүрээнд улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар-аас бэлтгэсэн мэдээлэл сурталчилгааны постеруудыг хүлээн авч гэр бүлийнхээ төлөө санаа тавьж, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настнуудаа Дархлаажуулалтад идэвхтэй хамруулахыг уриалж байна.👇

18/09/2026

📣 ЭНХЭЭ & МЭНДЭЭ хоёрын мэдээ
👶 Яагаад бага насны хүүхдэд томуугийн вакцин хийх ёстой вэ?
Бага насны хүүхдийн дархлааны тогтолцоо бүрэн төлөвшөөгүй байдаг тул томуугийн халдварт өртөх, өвчин хүндрэх эрсдэл илүү байдаг.
🔹 Томуу нь бага насны хүүхдэд халуурах, ханиалгах, бие сулрах зэрэг шинжээр эхэлж болно
🔹 Зарим тохиолдолд уушгины хатгалгаа зэрэг хүндрэл үүсэх эрсдэлтэй
🔹 Цэцэрлэг, сургууль, тоглоомын орчинд хүүхдүүд бие биедээ халдвар дамжуулах эрсдэл өндөр байдаг
🔹 Улирлын томуугийн вакцин нь томуугаар өвчлөх болон өвчин хүндрэх эрсдэлийг бууруулах ач холбогдолтой
💉 Иймээс бага насны хүүхдийг улирлын томуугийн вакцинд хамруулах нь өөрийг нь төдийгүй гэр бүл, ойр орчныхныг хамгаалахад чухал ач холбогдолтой.
📍 Вакцин хийлгэх цэг, цагийн хуваарийн мэдээллийг харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас аваарай.
💙 ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА!

 ! 💚“Эмчлүүлэгч (үйлчлүүлэгч)-ийн аюулгүй байдлын Дэлхийн өдөр”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн ...
18/09/2026

!
💚“Эмчлүүлэгч (үйлчлүүлэгч)-ийн аюулгүй байдлын Дэлхийн өдөр”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй бяцхан үйлчлүүлэгчдийнхээ асран хамгаалагч нарт зориулсан сургалт зохион байгуулав.
Сургалтаар:
✅Хүүхдийн зөв асаргаа сувилгаа,
✅Эрүүл ахуйн дэглэмийг сахих,
✅Эмч, сувилагчийн зөвлөгөө, зааврыг мөрдөж ажиллах зэрэг сэдвээр мэдээлэл мэдлэг олгов. 👇

💚 “Эмчлүүлэгч (үйлчлүүлэгч)-ийн аюулгүй байдлын Дэлхийн өдөр”-ийг 2026 оны 9 дүгээр сарын 17-нд“Аюулгүй тусламж – Эрүүл ...
18/09/2026

💚 “Эмчлүүлэгч (үйлчлүүлэгч)-ийн аюулгүй байдлын Дэлхийн өдөр”-ийг 2026 оны 9 дүгээр сарын 17-нд“Аюулгүй тусламж – Эрүүл амьдралын төлөө!” уриан дор тэмдэглэж байна.👇

18/09/2026

ЭМЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР
🔹 “Аюулгүй тусламж – Эрүүл амьдралын төлөө!”
📌 2026 оны 9 дүгээр сарын 17
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг аюулгүй, үр дүнтэй авахад эмчлүүлэгчийн өөрийн оролцоо ч мөн адил чухал.
2026 онд дэлхий дахинд нийт нас баралтын 74 хувийг эзэлж буй халдварт бус өвчний үеийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдалд онцгойлон анхаарч байна.
❤️ Зүрх судасны өвчин
🎗️ Хавдар
💊 Чихрийн шижин
🫁 Амьсгалын замын архаг өвчин
Эдгээр өвчин нь ихэвчлэн удаан хугацаанд тасралтгүй тусламж, үйлчилгээ шаарддаг.
👉 Хэрэглэж буй эмийнхээ мэдээллийг хөтлөх
👉 Эмчид үзүүлэхдээ асуух зүйлээ нээлттэй тодруулах
👉 Эргэлзээ, санаа зовж буй зүйлээ эрүүл мэндийн мэргэжилтэнтэй ярилцах
Аюулгүй тусламж, үйлчилгээ нь эмч, эмнэлгийн ажилтнаас гадна эмчлүүлэгчийн идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанаас эхэлнэ.
Энэхүү дэлхийн өдөр нь халдварт бус өвчний тусламж, үйлчилгээний бүхий л үе шатанд хэнд ч хор хөнөөл учруулахгүй, аюулгүй тусламжийн орчныг бүрдүүлэхийн төлөө салбар хоорондын болон олон талт хамтын ажиллагааг уриалж байна.

💚Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд  2026 оны 9-р сарын 15-ны өдөр "Цусаа хан...
17/09/2026

💚Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд 2026 оны 9-р сарын 15-ны өдөр "Цусаа хандивлах өдөр”-т идэвхтэй оролцож, сайн дурын донор болж, нэгэн хүний амьдралд итгэл найдвар бэлэглэх сайн үйлсэд нэгдэв.
🩸 ЦУСАА ХАНДИВЛАЯ — АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ! ❤️

14/09/2026

✅Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс эмнэлгүүдийн захиалгаар яаралтай цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор шуурхай тээвэрлэн хүргэх үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ. 👇

12/09/2026
🥗 ТОМУУГИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЖ, ДАРХЛААГАА ДЭМЖЬЕ! 💪Томуугийн улиралд биеийн эсэргүүцлийг дэмжихийн тулд өдөр тутмын зө...
09/09/2026

🥗 ТОМУУГИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЖ, ДАРХЛААГАА ДЭМЖЬЕ! 💪
Томуугийн улиралд биеийн эсэргүүцлийг дэмжихийн тулд өдөр тутмын зөв хооллолт, хангалттай шингэн, идэвхтэй хөдөлгөөн чухал.
Эрүүл хооллолт, зөв дадлаа хэвшүүлж, томуугаас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалцгаая.
💉 Томуугийн эсрэг дархлаажуулалтдаа хамрагдаарай! Хураах

Address

Өөрийн байр, Арцатын ам 58, Наадамчдын зам, 23 дугаар хороо, Хан-Уул дүүрэг
Ulaanbaatar
17100

Opening Hours

Monday 08:00 - 16:30
Tuesday 08:00 - 16:30
Wednesday 08:00 - 16:30
Thursday 08:00 - 16:30
Friday 08:00 - 16:30

Telephone

+97670049266

Alerts

Be the first to know and let us send you an email when Хан-Уул дүүргийн Нэгдсэн Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Хан-Уул дүүргийн Нэгдсэн Эмнэлэг:

Shortcuts

Share

Category