Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг

Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээдлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аюулгүй орчинд чанартай хүргэх

“АЖИЛТАН БҮР ХӨТӨЧ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.🔰Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт "Ажилтан бүр хөтөч байж-Зөв хандлага, эерэг нөл...
04/09/2026

“АЖИЛТАН БҮР ХӨТӨЧ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

🔰Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт "Ажилтан бүр хөтөч байж-Зөв хандлага, эерэг нөлөөг хэвшүүлье" аяны үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Тус аяныг ЭМТҮЧАБА, ХНХА, МТИТА, Нийгмийн эрүүл мэндийн алба, Сувилахуйн алба, Халдвараас сэргийлэх хяналтын алба хамтран хэрэгжүүлж байна.

🔰АЯНЫ ЗОРИЛГО:
Ажилтан бүр үйлчлүүлэгчийг зөв мэдээллээр хангах, шаардлагатай тусламж, үйлчилгээ болон кабинет, тасагт түргэн шуурхай чиглүүлэх, зөвлөн туслах замаар "ХӨТӨЧ"-ийн үүргийг хэрэгжүүлж, үйлчлүүлэгчдэд ээлтэй, шуурхай, чанартай үйлчилгээний орчныг бүрдүүлэхэд оршино.

🔰2026.09.07-2026.09.11 “Хишиг” долоо хоногийн аяны ээлжийг:
🔄 Мэдрэлийн тасаг; Хими, хөнгөвчлөх эмчилгээний тасгийн хамт олноос 🔜 Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг; Хүүхдийн тасгийн хамт олон аяныг хүлээн авлаа. Та бүхэнд амжилт хүсье!

💚 Зөв мэдээлэл • Шуурхай чиглүүлэг • Эерэг харилцаа • Чанартай үйлчилгээ💚

🩺 ЭЛЭГНИЙ В, С ВИРУСТ ХАЛДВАР БОЛОН ЭЛЭГНИЙ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ, ХЯНАХ ХӨТӨЛБӨР💚 Элэгний өвчнийг эрт илрүүлж, эрүүл мэн...
04/09/2026

🩺 ЭЛЭГНИЙ В, С ВИРУСТ ХАЛДВАР БОЛОН ЭЛЭГНИЙ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ, ХЯНАХ ХӨТӨЛБӨР
💚 Элэгний өвчнийг эрт илрүүлж, эрүүл мэнддээ анхаарах нь таны гарт!
Сонгинохайрхан дүүрэгт элэгний В, С вируст халдвар болон элэгний хавдрыг эрт илрүүлэх, хянах хөтөлбөр хэрэгжиж байна.
Элэгний В, С вирусийн халдвар нь удаан хугацаанд ямар нэгэн тодорхой шинж тэмдэггүй явагдаж, цаашлаад элэгний хатуурал, элэгний хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

🔎 ДАРААХ ИРГЭД ТА БҮХЭН ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНДЭЭ ХАМРАГДАНА УУ:
▪️ Элэгний В, С вирусийн халдвартай эсвэл өмнө нь халдвар авч байсан
▪️ Элэгний архаг өвчин, элэгний хатууралтай
▪️ Элэгний В, С вирусийн халдвартай хүнтэй гэр бүл, ойрын хавьтал
▪️ Элэгний хавдрын удамшлын болон бусад эрсдэлт хүчин зүйлтэй
▪️ Өмнө нь элэгний шинжилгээнд өөрчлөлт илэрч байсан
▪️ Цус, цусан бүтээгдэхүүнтэй холбоотой эмчилгээ, ажилбар хийлгэж байсан иргэд
👉 Шинж тэмдэггүй байсан ч эрт илрүүлэгт хамрагдаарай. Эрт илрүүлснээр өвчнийг хянах, эмчлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэнэ.
📣 Сонгинохайрхан дүүргийн нийт иргэд та бүхнийг элэгний В, С вируст халдвар болон элэгний хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
❤️ Эрт илрүүлэлт → Эрт эмчилгээ → Эрүүл амьдрал

03/09/2026

НАСАНД ХҮРЭГЧДИЙН ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН 5 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЦУВРАЛ ЗӨВЛӨМЖ | №10

🛏️ ИДЭВХГҮЙ ХӨДӨЛГӨӨНИЙ АЧ ХОЛБОГДОЛ😍
Удаан хугацаагаар хэвтэрт байгаа өвчтөнд зөвхөн эмчилгээ бус, өдөр тутмын зөв асаргаа, хөдөлгөөн маш чухал.
Хөдөлгөөний идэвх хязгаарлагдах үед үе мөч хөшиж, булчин суларч, хөдөлгөөний далайц багасах эрсдэлтэй байдаг. Тиймээс өвчтөн өөрөө идэвхтэй хөдөлж чадахгүй үед асран хамгаалагчийн тусламжтайгаар үе мөчийг зөөлөн, зөв дарааллаар хөдөлгөх идэвхгүй хөдөлгөөн нь асаргааны чухал хэсэг юм.
Цувралын №10 дугаарт:
Гэрийн асаргаанд байгаа, хөдөлгөөний чадвар хязгаарлагдсан өвчтөнд идэвхгүй хөдөлгөөнийг хэрхэн зөв, аюулгүй хийхийг богино бичлэгээр үзүүллээ.
Идэвхгүй хөдөлгөөн нь:
• үе мөчний хөдөлгөөний далайцыг хадгалах
• хөшилт, агшилтаас сэргийлэх
• булчин, зөөлөн эдийн уян хатан байдлыг дэмжих
• өвчтөний тав тух, өдөр тутмын асаргааг дэмжих ач холбогдолтой.
⚠️ Хөдөлгөөнийг хүчээр хийхгүй. Өвдөлт, огцом эсэргүүцэл, хавдар болон таагүй шинж илэрвэл хөдөлгөөнийг зогсоож, эмч болон сэргээн засахын мэргэжилтнээс зөвлөгөө аваарай.
💝Бид зөвхөн эмнэлэгт бус — гэрт үргэлжлэх зөв асаргаанд ч мэдлэгээ хүргэнэ.
Насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний тасаг

🏠 ТҮР ХАМГААЛАХ БАЙРНЫ ҮЙЛЧИЛГЭЭ💙 Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.Түр хамгаалах байр нь хүүхэд, гэр бүлийн...
03/09/2026

🏠 ТҮР ХАМГААЛАХ БАЙРНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

💙 Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.

Түр хамгаалах байр нь хүүхэд, гэр бүлийн гишүүдэд аюулгүй орчин, хамгаалал, халамж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж, эрсдэлт нөхцөлөөс хамгаалах зорилготой.

📌 Үйлчилгээний үндсэн төрлүүд:
🔹 Хамгаалал, аюулгүй байдлын үйлчилгээ
🔹 Асрах үйлчилгээ
🔹 Сэтгэл зүйн үйлчилгээ
🔹 Эрүүл мэндийн үйлчилгээ
🔹 Нийгмийн ажлын үйлчилгээ
🔹 Хөгжлийн үйлчилгээ
🔹 Боловсролын үйлчилгээ
🔹 Нэмэлт дэмжлэг, туслалцаа

🤝 Хүүхэд, гэр бүлд шаардлагатай хууль зүйн туслалцаа, төрийн болон бусад холбогдох үйлчилгээнд холбон зуучилна.

🚨 ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ БОЛ:
📞 108 – Хүүхдийн тусламжийн утас
📞 102 – Цагдаа
📞 103 – Түргэн тусламж

❤️ ХҮҮХЭД БҮР АЮУЛГҮЙ БАЙХ ЭРХТЭЙ.
💛 Хүүхдийг хамгаалах нь бидний хамтын үүрэг.

📱 ДЭЛГЭЦИЙН ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАЯ!🌙 Унтахын өмнө болон унтлагын өрөөндөө дэлгэц болон гар утас ашиглах нь хүүхдийн нойр, сэ...
03/09/2026

📱 ДЭЛГЭЦИЙН ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАЯ!

🌙 Унтахын өмнө болон унтлагын өрөөндөө дэлгэц болон гар утас ашиглах нь хүүхдийн нойр, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

💤📵Тиймээс хүүхдээ унтахын өмнө дэлгэцээс холдуулж, тайван амарч, чанартай унтах зөв дадлыг хэвшүүлээрэй.

Хичээлийн шинэ жил эхэлж, хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцох нь нэмэгдэж байна. Тиймээс хүүхэд багачууд зам гарахдаа гарц...
03/09/2026

Хичээлийн шинэ жил эхэлж, хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцох нь нэмэгдэж байна. Тиймээс хүүхэд багачууд зам гарахдаа гарц, гэрлэн дохиогоор зөв гарч хэвших, жолооч та сургууль, хүүхдийн зорчих орчинд хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчоорой.

🚸 Хүүхдээ зөв дадалд сургая.
Жолооч та хурдаа хасаж, хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамтдаа хамгаалаарай

👧🏻🧒🏻 ХҮҮХДҮҮД ЭЭ!Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа дараах хүнснээс т...
03/09/2026

👧🏻🧒🏻 ХҮҮХДҮҮД ЭЭ!

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа дараах хүнснээс татгалзаарай.

💚 Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, зөв хүнсний сонголтыг хэвшүүлцгээе!

ЭМНЭЛГИЙН ОРЧИНД ТАМХИ ТАТАХЫГ ХАТУУ ХОРИГЛОНО.❗️❗️❗️🚭
02/09/2026

ЭМНЭЛГИЙН ОРЧИНД ТАМХИ ТАТАХЫГ ХАТУУ ХОРИГЛОНО.❗️❗️❗️🚭

💉ХЭН ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИН ЗААВАЛ ХИЙЛГЭХ ВЭ?Вакцинжуулалт нь зөвхөн хүүхдэд бус, насанд хүрэгчдийн эрүүл мэндийг хамга...
01/09/2026

💉ХЭН ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИН ЗААВАЛ ХИЙЛГЭХ ВЭ?

Вакцинжуулалт нь зөвхөн хүүхдэд бус, насанд хүрэгчдийн эрүүл мэндийг хамгаалахад ч чухал ач холбогдолтой.

Дараах бүлгийн хүмүүс томуугийн эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна. 👇

🤰 Жирэмсэн эмэгтэйчүүд
👶 6 сартайгаас 6 настай хүүхдүүд
👩‍⚕️ Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд
👵 65 болон түүнээс дээш насны ахмад настан
🫁 Эрсдэлт бүлгийн хүн ам

ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА

31/08/2026

Манай эмнэлэгт хийлгэсэн Компьютер томографийн хариунд эмч интерпретаци хийж байна.

Address

Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Сонгинохайрхан дүүрэг 19-р хороо 21-р хороолол
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг:

Shortcuts

Share

Category