31/07/2026
Таны эрүүл мэндэд тулгарч буй эсвэл хамгийн ихээр санаа зовж буй асуудал вэ? Дийлэнх хүмүүсийн хувьд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал №1 байгаа буюу хорт хавдраас ч илүү тулгамдсан асуудал болжээ. 🍋
📜 Уг нийтлэлийг 30 улсын 23,000 гаруй хүнийг хамруулсан Ipsos-н 2025 оны “Health Service Report”-д тулгуурлан хүргэж байна. Эхэлцгээе.
🧠 Сэтгэл зүйн эрүүл мэнд
Уг судалгаанд оролцогчдын 45% сэтгэцийн эрүүл мэндийг улс оронд нь тулгарч буй хамгийн том эрүүл мэндийн асуудал хэмээн хариулсан. Харамсалтай нь уг үзүүлэлт 2018 онд 27% байсан буюу өнгөрсөн 7 жилийн дотор 18 нэгж хувиар өсөж, 3 жил дараалан хамгийн тулгамдсан эрүүл мэндийн асуудал болоод буй нь энэ. Цахим орчинд “Улсаараа сэтгэцээ үзүүлэхгүй бол болохоо байж дээ” гэдэг үгтэй таарч л байсан байх. Тэгэхээр дан ганц манай улсад гэхээсээ илүү дэлхий нийтээрээ л сэтгэцийн эрүүл мэндийн асуудал тулж ажиллах тулгамдсан асуудал болж байна даа.
🔗 Дэлгэрэнгүйг: https://lemonpress.mn/post/C2Musu4jEX0