01/02/2020
ДАРАЛТАТ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ЭМЧИЛГЭЭ
Энэхүү судалгаанд TBI (гэмтэлийн шалтгаант тархины гэмтэл)-ийн үед ДХЭ болон энгийн даралтанд 100% хүртлэх хүчилтөрөгчийг амьсгалуулан харьцуулан судалсан болно.
АРГА ЗҮЙ: Нийт 69 өвчтөн 3 бүлэгт хуваан судалсан. 1р бүлэгт ДХЭ-г 60 мин, 1.5 АТА, 2р бүлэгт 3 цаг, энгийн даралтанд 100% хүртлэх хүчилтөрөгч, 3р бүлэгт энгийн эмэн эмчилгээ. Эмчилгээг 24 цагт 1 удаа, нийт 3 хоног хийсэн. Эмчилгээ хийх явцад өвчтөний тархины эдийн хүчилтөрөгчийн ханамж, тархины цусны урсгал(CBF), артери венийн судасны хүчилтөрөгчийн ханамж, тархины эдийн хүчилтөрөгчийн бодисын солилцооны хурд (CMRO2), CSF lactate, Ф2-изопропанатыг хэмжсэн.
Үр дүн:
Тархины эдийн хүчилтөрөгчийн хэмжээ нь ДХЭ-ний үед мэдэгдэхүйц ихэсч байсан бөгөөд дундаж нь 223+/-29 мммуб байсан ба 2р бүлгийн өвчтөнүүд 86+/- 12 мммуб байсан. Мөн ДХЭмчилгээнээс 6 цагийн дараа CBF ба CMRO2 нь мэдэгдэхүйц нэмэгдсэн. ДХЭ хийснээс хойш 5 цагийн дараа өвчтөний бие дэх диализат лактатын хэмжээ буурч байгаа нь тогтоогдсон. ДХЭмчилгээний үед гарсан энэхүү үзүүлэлтүүд тархины эдийн нөхөн сэргэхэд нэн шаардлгатай үзүүлэлтүүд бөгөөд тархины эдийн хүчилтөрөгчийн ханамж нь >=200 мммуб байгаа нь эмчилгээний үр дүнг илтгэж байна. Мөн ДХЭ-ний дараа гавлын дотоод даралт нь бусад бүлгийн хүмүүстэй харьцуулахад доогуур байсан. Эмчилгээний нөлөө дараагийн 3 хоногт хадгаладсан бөгөөд CSF, ф2-изопроспаны түвшин, диализат глицерол, BAL халдварын маркеруудын түвшин нэмэгдээгүй, уушиг, тархины хүчилтөрөгчийн хордлого бүртгэгдээгүй.
Дүгнэлт:
ДХЭ нь энгийн үед цэвэр хүчилтөрөгч амьсгалахаас илүүтэй тархины эдийн хүчилтөрөгчийн ханамжийг нэмэгдүүлдэг нь харагдаж байна. Энэхүү эмчилгээний үед уушиг болонд тархинд хүчилтөрөгчийн хордлогоо үүсээгүй болно.
A prospective, randomized clinical trial to compare the effect of hyperbaric to normobaric hyperoxia on cerebral metabolism, intracranial pressure, and oxygen toxicity in severe traumatic brain injury.
Эх сурвалж: Pubmed.gov
Манай хаяг 11 хороолол, МУИС байгаль лицей сургуулийн хойно байрлаж байна.
Утас 77150300.
Даваа-Баасан 09:00-18:00
Бямба 10:00-14:00.