Гоодаль

Гоодаль Official Platform Of AMGALAN TSOGT
(2)

Сэтгэл засалч, ГООДАЛЬтм-ийн бүтээгдэхүүнүүд болох ГООДАЛЬ сэтгүүл, ГООДАЛЬ сэтгэл зүйн дээд платформын үүсгэн байгуулагч,
Гэрээ гийгүүлье
Зөвхөн эмэгтэйчүүдэд
Ангижрал
Зүрхний улирал
Уй гашууг даван туулахуй
Увдис төгс
Төгс эдгэрэл аудио цомгууд зэрэг СЭТГЭЛЭДГЭРЭЛ©-ийн цуврал лекцүүдийн зохиогч,
1000 гаруй өгүүлэл, нийтлэлийн зохиогч
ИНЖ...ГИНЖ
ОЧИРЫН БОРОО
ГЭРЭЛТ СҮҮДЭР
ЦЭНХЭР ШУВУУ зэрэг СЭ

ТГЭЛЭДГЭРЭЛ© сургалтын системийн сэтгэл зүйн анхан, ахисан дээд шатны трансформац-цахим хөтөлбөрүүдийн зохиогч, удирдагч

СЭТГЭЛЭДГЭРЭЛ© сургалтын системээр дамжуулан давхардсан тоогоор 3000 гаруй хүнийг ээж, аавтай нь эвлэрүүлэх замаар дотоодын эвлэрэлд хүргэж, ГЭРЭЛТ ЦАМХАГ төслийн хүрээнд цахим сувгуудаараа 100000 хүнийг сэтгэл эдгэрлийн зам өөд хөтөлж байна.

Багад маань нөгөө орцонд Нараа гэдэг охин амьдардаг байлаа. Үл анзаарагдам, малигар шар охин. Хэрэв би түүнтэй хамт анх ...
25/08/2026

Багад маань нөгөө орцонд Нараа гэдэг охин амьдардаг байлаа. Үл анзаарагдам, малигар шар охин. Хэрэв би түүнтэй хамт анх удаа мөсөн гулгуурын талбай дээр очоогүй сэн бол Нараагийн тухай ингэж тодорхой санахгүй байсан байх аа.

Түүнийг бүгдээрээ л Налаа гэдэг байсан. Жаахандаа нэрээ ингэж хэлдгээс нь болсон гэж ярьдаг ч нэг удаа би тэднийд сууж байтал ээж нь /бас нэг бүдүүн малигар шар эгч/, “Манай Налаа ч ёстой нэрэндээ таарсан налгар амьтан шүү, налайгаад л...” гэснийг сонссоноос хойш Налааг харах тоолон налгар, бас яагаад ч юм Налайх гэдэг хоёр үг санагддаг болсон билээ.

9 настай байхад минь нэг удаа орцны гадаа, гудамж, хүүхдийн талбай тэр чигээрээ гулгуур шиг л болж орхисон юм. Яагаад гэдгийг нь би одоо хүртэл мэддэггүй. Тэр нэг өдөр манай байрныхан бүгдээрээ, бүр гардаггүй хүүхдүүд хүртэл гарч, чаргаар, цаасан хайрцгаар, зарим нь цүнхээрээ гулгаж тоглосон хязгааргүй жаргалтай байсан тэр өдрийг би олон удаа санасан сан.

Удалгүй тэр “гулгуурууд” алга болсон, харин миний гулгах хорхой яваагүй. Тэгтэл нэг өдөр Налаатай таараад “гулгах юм сан” гээд хэлтэл “Каток байшт, конькигаар гулга л даа” гэв. “Чи чадах уу?” гэвэл, “чадна, хагас сайнд, өдөр явъя” гэлээ. Би хөлдөө тэшүүр углаж үзээгүй боловч Налаа чадаж байгаам чинь би бол мэдээж гэж бодсоон. Тэгээд бид явсан, би зөндөө унасан, сүүлдээ залхсан, харьсан, мартсан.

Харин 7 настай охин минь анх мөсөн талбайд гарахад би яг тэр өдрийн эхний уналтын дараах шиг өвдөг чичрэн айж байгаагаа мэдсэн. Яана аа, унах вий, гэмтэх вий, айчих вий, хүүхдүүд шоолчих вий… яг л 30 жилийн өмнөх шигээ айж, ичиж байсан. Гэтэл хэдхэн минутын дараа хартал охин минь хэзээ язааны мэт гулгаад гар даллаж байсан. Тэгэхэд л би, өдий олон жил өнөөх жаахан охины айдсаар бүх юманд хандаж ирснийгээ яруу тод харах шиг болж билээ.

Ноднин нэг хүлээн авалт дээр гол шиг сайхан биетэй, залуухан бүсгүй “Амка...” гээд ирэхэд нь надаас 2 эгч Налааг байх юм гэж зүүдлээгүй. “Яаж?”...

Хэзээ ч уурладаггүй, бүх юмыг хүлээн зөвшөөрдөг, бүр өөрийг нь шоолж, дооглохыг ч зөвшөөрдөг байсан болохоор Налаа дотроосоо гэрэлтсэн жаргалаараа цог жавхлан төгс байсан юм байна лээ.

Харин байрныхаа од охинтой би дараахан нь таарсан. Түүн шиг хөөрхөн, хүчтэй, хөвгүүдийг атгадаг, бүх юмыг чаддаг мэддэг болчихвол ч… гэж олон шөнө мөрөөдсөн сөн, би. Тэр маань багынх шигээ л гялалзаж, бүгдийг сөхрүүлсэн хэвээрээ, одоо бол ёстой “төмөр хатагтай” болсон байсан.

Харин, харц нь жаргалтай байгаагүй ээ. Сул дорой байж болохыг хэнд ч, өөртөө ч зөвшөөрч эс чадан, үргэлж чангалан чангалсаар дэндүү хатуужсан байсаан.

Чи ямар ч байж болохыг өөртөө зөвшөөрөөрэй. Тэгвэл жаргал ирэх зай гардаг. Жаргалтай л байвал бусад бүх юм байраа олчихдог юм.
Жаргалтай байхыг л дотор бяцхан охиндоо зөвшөөр.

“Байгалийн охин” лекц©-ийг ГООДАЛЬ™ платформоос хүссэн үедээ сонсоорой!
https://goodali.mn/albums/4/16

Алдааны ачаар бид зарим зүйлийг доороос, ёроолоос харж байж л дээш дүүлэх арга замаа олдог… “Олзны дээд” лекц©-ийг ГООДА...
24/08/2026

Алдааны ачаар бид зарим зүйлийг доороос, ёроолоос харж байж л дээш дүүлэх арга замаа олдог…

“Олзны дээд” лекц©-ийг ГООДАЛЬ™ платформ дээрээс хүссэн үедээ сонсоорой: https://goodali.mn/albums/3/12

Хоёр биенд амьдардаг нэг сэтгэлhttps://goodali.mn/articles/217Хэдэн жилийн өмнө хүү маань бугуйндаа эмэгтэй хүүхдийн үсн...
24/08/2026

Хоёр биенд амьдардаг нэг сэтгэл
https://goodali.mn/articles/217

Хэдэн жилийн өмнө хүү маань бугуйндаа эмэгтэй хүүхдийн үсний нарийн боолт зүүсэн байсныг харж билээ.
- Юу вэ, энэ чинь?
- Аан, найз охины маань резин.
- Аййн? Чи найз охинтой юм уу?
- Ээж, би 16 хүрлээшдээ.
- Аанхаан, за тэгээд та хоёр яаж…
- Надад тэр охин таалагддаг. Би ч бас түүнд таалагддаг. Миний найз охин болох уу гэсэн, тэр зөвшөөрсөн. Надад резинээ өгсөн. Би бас түүнд нэгийг авч өгсөн. Тэгээд бид хоёр бугуйндаа зүүсэн. Бусад хүүхдүүд хараад “Аан, энэ ганцаараа биш юм байна” гээд шууд мэднэ. Тодорхой. Ойлгомжтой. “Бид хамтдаа” гэдгээ бүгдэд ил тод илэрхийлсэн.

Гэтэл “насанд хүрсэн эмэгтэйчүүдийн” яриа ямар байдаг билээ?

“Аан, бид хоёр уу, хааяа уулздаг хэвээрээ л байгаа л даа. Яг энэ талаар тодорхой ярилцаж нэг л амжихгүй л байгаа, тэгэхдээ л яах вэ, ойлгомжтой л доо, ерөнхийдөө”.
“Тэр өөрөө л надтай харьцдаг гэж бодоод байгаа юм. Минийхээр бол бид зүгээр л сул цагаа хамт өнгөрөөж байгаа. “Харьцдаг” гэж хэлэх хүртэл тэр арай өсөөгүй ээ, хэхэ”.
“Тэр жинхэнэ харилцаанд бэлэн биш гэсэн. Ямруудад бэлэн юм, бүү мэд”.
Эрчүүдийн үгс ч бас санаанд орж ирж байх юм аа.
“Надаар яг яалгах гээд байгаам? Сайхан л байхад чинь гэв гэнэт “Ер нь бид хоёр бие биедээ яг хэн ен” гээд шалаад унах юм”.
“Би юу ч амлаагүйшт. Зүгээр л цугтаа зугаатай байя л гэсийн”.
“Тодорхой болгоё гэж яг юу гэсэн ч үг юм? Ямар дунд сургуульд байгаа биш”.
“Заавал шошго зүүж, гоё юмыг гошин болгох гээд байх юм”.

Насанд хүрсэн хоёр хүн.
Бие биенээ ойлгохын тулд адилхан байдаг, нэг нэгнээ хайрлахын тулд ялгаатай байдгийг ойлгох туршлагатай.
Өнгөрсний шархтай.
Түгшүүртэй.
Тэгээд хоёулаа нэг л юмнаас үхтлээ айна.
Тодорхой байдлаас.

Эмэгтэй нь “Би чамайг сонгохгүй” гэдгийг сонсохоос айна.
Эрэгтэй нь “Тэгвэл би явлаа” гэдэг үгсээс айна. Тэгээд өнө удаан “хамт биш, гэхдээ тусдаа биш, хос биш, гэвч ганц бие биш, юу ч ярилцаж тохиролцоогүй, гээд салан холдоогүй…” хэлбэрт гацсаар...

Тэгэхэд хүүхдүүд яаж байна даа? Очлоо, асуулаа, ямар байхаа ойлголцлоо, резинээ зүүлээ, гүйцээ. 15 настай хүнд “Чи надад таалагдаж байна. Хоёулаа болзох уу?” гэх зориг байхад 45-тай хүн “Би чамтай байхыг хүсэж байна” гэж чадахгүй. Харан байж болъё, одоо биш, заавал хүндрүүлэх хэрэг байна уу, болох юм болдгоороо болно, болохгүй бол тэр л биз гэж дүлэгнэх хоёр том хүн хамт унтаж, амралтанд явж, нэг нэгнийхээ хүүхдүүдтэй танилцаж, бүр хамтдаа аялсан ч бие биедээ яг хэн болохоо мэдэхгүй. Мэдэхээс айна.

Харин гартаа тод гэгчийн өнгөлөг резинтэй хүү минь мэднэ. Чи мэдэх үү?

Хүмүүс “Яагаад?” гэж ухарч байгаа газар “Яагаад үгүй гэж?!” гээд урагшил, шазруунаар!

2027 оны 1-р сарын 1-нд эхлэх ЦЭНХЭР ШУВУУ® сэтгэл зүйн гүнзгий шатны хөтөлбөрөөр улам ч урагшлаарай!
https://goodali.mn/soulhealing/4

“Шулмын хүүтэй суух гэж буй охидод” видеог ГООДАЛЬ™ платформын ВИДЕО цэсээс үзээрэй!https://goodali.mn/videos/20
23/08/2026

“Шулмын хүүтэй суух гэж буй охидод” видеог ГООДАЛЬ™ платформын ВИДЕО цэсээс үзээрэй!
https://goodali.mn/videos/20

Азтай хайрын эзэн, амжилттай бизнесменhttps://goodali.mn/articles/276Үзэсгэлэнтэй биш гэдгээ би үргэлж мэддэг байсан.Дот...
23/08/2026

Азтай хайрын эзэн, амжилттай бизнесмен
https://goodali.mn/articles/276

Үзэсгэлэнтэй биш гэдгээ би үргэлж мэддэг байсан.
Дотор гүнээсээ дурлаад байгаа дүрүүддээ тоглохын тулд би “гоо бус” өөрийгөө давж гарах ёстой байсан. Өөрийгөө “нугасны муухай дэгдээхэй” мэт үздэг тэр хандлагаа би даван туулж чадсаан. Энэ нь би өөрийгөө хөөрхөн болгосон гэсэн үг огт биш. Хүмүүсийг би өөрийнхөө гоо буст сургасан юм, яг л амьтан сургадаг шиг. Тэгээд яваандаа хүмүүс үүнийг анзаарахаа больсоон...
Алиса Фрейндлих

Хамгийн түрүүнд өөрийгөө гоо бус, төгс бус, ... бус, ... бус байхыг зөвшөөрсөн цагт бүх зүйл байр байрандаа орно. Харин тэр хүртэл урт замыг туулах болно. Алдарт жүжигчин Алиса Фрейндлихийн тавхан өгүүлбэрт багтаж байгаа тэр зам хэдэн арван жил үргэлжилснийг та мэдэх үү?

Тэр өвөг эцгээ хүлээн зөвшөөрөхөөс эхэлсэн байдаг.

Бүх насныханд зориулсан хэдий ч гавьяаны амралтаа эдлэгсдийн сэтгэлийг ихэд татсан “Аз жаргалын нас” нэртэй нэгэн төсөл байдгийг та дуулсан болов уу? 50-80, бүр 90, 100 настнууд жилд хоёр удаа дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудад хуран чуулж, хөгжилдөн цэнгэж, бүтээн туурвиж, хагас сар аз жаргалын насыг үзүүлдэг юм. Тэр наадмыг санаачлан зохион байгуулагч Владимир Яковлевын нэгэн түүхийг би энд дурдах гэсэн юм. Өмнө нь, хэлмэгдэгсдийн өдөр пост болгон нийтэлж байсан даа.

Өвөг эцэг нь дэлхийн 2-р дайны үед аймшигтай муухай хэрэг хийсэн гэдгийг тэрээр хүмүүсийн амнаас сонссоныгоо архивын олон баримтаар батлан, өөрийн нүдээр харсан байна. Владимир ужиг сэтгэл гутралтай, архины болон бэлгийн донтой, мөнгө олдоггүй, хүнтэй удаан хугацаанд харилцаанд байж чаддаггүй, үгээгүй хоосон цагаач байсан. Харин тэр одоо 30 жил үргэлжилж буй азтай хайрын эзэн, олон улсын зиндааны маш амжилттай бизнесмен.

Тэр яаж энэ өндөрлөгт хүрсэн юм бэ?

“Тийм ээ, миний өвөө адгийн муу хүн. Гэвч тэр бол намайг бүтээлцсэн хүмүүсийн нэг гэдгийг би хүлээн зөвшөөрч, түүнийг бүрэн өршөөсөн тэр мөчөөс эхлэн миний үйлс бүтэж эхэлсэн. Би өөрийгөө уучилж эхэлсэн юм” гэж тэр хэлсэн байдаг.
Чи хэзээ эхлэх вэ?

ОЧИРЫН БОРОО® цахим хөтөлбөр ГООДАЛЬ™ платформ дээр үргэлж нээлттэй!
https://goodali.mn/soulhealing/2

Амьдралын зохиолын реформДотоодын зөрчил, хоосрол, ганцаардлаас гэрлэлт аврахгүй ээ. Харин ч эсрэгээрээ, засах хэрэгтэй ...
22/08/2026

Амьдралын зохиолын реформ

Дотоодын зөрчил, хоосрол, ганцаардлаас гэрлэлт аврахгүй ээ. Харин ч эсрэгээрээ, засах хэрэгтэй бүхнийг бүр эвддэг.

Ганцаараа байхдаа зөрчил, хоосролыг мэдэрдэг бол бас яг л ийм жаргалгүй хүнтэй таталцаж, харилцаа үүсгэдэг. Энэ тохиолдолд, гэрлэлт зовлонг үржих нь зовлон болоод, ганцаардал гэдгийн гашууныг давхар амсуулах золгүй үлгэр эхэлдэг.

Одоо санахгүй байж болох ч энэ үлгэрийг чи хүүхэд байхдаа өөрийн гараар бичсэн. Үүнийг сэтгэлзүйд “амьдралын зохиол” гэж нэрлэдэг. Харин, хүссэн ирээдүйгээ бүтээхийн тулд амьдралын зохиолоо өөрчилж, өөрийгөө шинээр программчлахыг “амьдралын зам”-аа сонгох гэдэг.

Амьдралын зохиолоо сохроор даган, хүлээстэй мэт зовиурлан явах,
Амьдралын замаа өөрөө сонгож бас бүтээж, сэтгэл тэнүүн алхах…
Аль нь ч бай, та бидний дархан эрх билээ.

2027 оны 01 сарын 01-нд зарлагдах ЦЭНХЭР ШУВУУ® цахим хөтөлбөр амьдралын зохиолыг үндсээр нь шинэчилж, цоо шинэ түвшинд гаргана!

Түүнээс өмнө заавал сонсох “Амьдралын зохиол” лекц© болон бусад лекцүүд, заавал хамрагдах анхан шатны ИНЖ ГИНЖ®, ОЧИРЫН БОРОО®, ахисан шатны ГЭРЭЛТ СҮҮДЭР® хөтөлбөрүүд ГООДАЛЬ™ платформ дээр үргэлж нээлттэй!
https://goodali.mn/albums/3/13

Төрийн нууцын зэрэглэлтэй бичиг баримт!!!https://goodali.mn/articles/221“Гоодаль сэтгүүл анх гарахдаа ёстой тархины тэср...
22/08/2026

Төрийн нууцын зэрэглэлтэй бичиг баримт!!!
https://goodali.mn/articles/221

“Гоодаль сэтгүүл анх гарахдаа ёстой тархины тэсрэлт болж байсан даа. Дараа нь гарсан олон сэтгүүлээс одоо тэсч үлдсэн нь алга, хожуу гарснууд нь олон нийтийнхээ хэрэгцээнд таацаад ард нь шахуу л явж байх шиг.

Гоодалийн ярилцлагууд нь сэтгүүлийнхээ изюминка, icing on the cake байсан. Нэг ах маань Гоодалийг эргүүлж сууснаа “Ёстой одни потенциальные жулики байна шүү дээ, эднээс өөр хүн олдоогүй юм байх даа” гэж хэлж байсан. Зөвхөн оюун санаа, урлагийн гээд зогсохгүй эдийн засаг, улс төрийн элитүүдийг нээн харуулна гэсэн сэтгүүлийн бодлогоо барихлаар яалт ч үгүй л тэгж таарна. Харин Цогтын Амгалан тэр “жулик”-үүдийг яг л бидэн шиг human being гэж маш торгон нарийнаар харуулж чаддаг байсан гэж би хувьдаа үнэлдэг.

Тэгээд, мэргэжлийн сэтгүүлч биш гэдгийг нь сонсоод их гайхаж, цаанаасаа өгөгдөлтэй төрмөл сэтгэлзүйч байна даа гэж бидний хэдэн найзууд ярьж байсан юм даа, аль 2005 онд. Одоо Гоодаль подкастыг сонсохоор аргагүй үйл ажиллагаагаа дагаад сэдэв, оролцогчдын хүрээ явцуу санагддаг. Харин шинээр нээгдэх видео подкаст нь сэтгүүлийн замналаа үргэлжлүүлж, огт танигдаагүй шинэ үеийнхнийг, маш өөр хүмүүсийг өөр талаас нь нээж, далайцтай сэдвүүдийг хөндөж, эмзэг асуудлуудыг зоригтойгоор дэлгэх байх гэж итгэж хүсч байна.”

Хэрэглэгчийн энэ сэтгэгдэлд Цогтын Амгалангийн өгсөн хариу коммент:
“Танд баярлалаа.
Сэтгүүлээ гаргаж эхлэхдээ би сэтгүүлчид, редактор, орчуулагч, ер нь сэтгүүл зүйн болон бусад мэргэжлийн аль сайн гэсэн хүмүүсээр штат бүрдүүлсэн байлаа. Тун удалгүй бүх ажлаа өөрөө хийж эхэлсэн. Муу удирдагч өөрөө хийдгийн үлгэр ч болсон байх, бас тэр мэргэжилтнүүд миний хүссэнийг хийхгүй байсан. Ярилцлагын зочноо судлахын тулд дотных нь хэдэн хүнээс нь сурвалжилж байж асуултын сан бэлддэг, тэгээд ярилцагчтайгаа олон удаа, олон цагаар уулздаг байж.

Жаргалсайханы “Үг гээгээгүй ярилцлага”-ыг хүртэл нийтлэхээсээ өмнө сайн мэдэх хүмүүстэй нь бас уулзаж байж шийдсэн юм даг. Нэлээн чухал хүнтэй ярилцах гээд бэлдсэн асуултуудаар минь нэг эрхэм “Өөртэйгөө хийсэн ярилцлага” гаргасныг үзсэнээс хойш асуултуудаа аймаар нуудаг болсон, хэхэ. Долгионтой ярилцах асуултуудаа харуулах гээд Ганболдод аваачиж өгсөн хүн маань “Алдчив” гэсэн гээд, “... төрийн нууцын зэрэглэлийн бичиг баримт шиг, юун ч айхтар сүртэй юм бэ” гэсэн гэдэг.

Нээж л чадвал ХҮН бүр гайхамшигтай. Би өөрөө нэг сайн ярилцлага өгөх сөн гэж бодоод л явдаг, хэхэ. Надад хандаж байгаа сэтгүүлчид “Маргааш нөгөөдрийн эфир, дугаарт орно” гэж бөглөөс болгочих гээд, асуултуудаа эхлээд үзүүлээрэй, сарын өмнөөс бэлдэнэ гэхээр алга болчихдог.

Миний барилаар надтай “тамлалдах” хүн цөөн. Харин таны хүсэн ерөөснөөр шинэ ярилцлагын платформоо үнэн, содон байлгахын төлөө, үнэн, сод хүмүүстэй хөдөлмөрлөж байгаа. Нөгөө талаас энэ бол жинхэнэ сонсогчид, оюуны бүтээлийн хэрэглэгчдийг бэлдэхэд миний оруулах хувь нэмэр байх болно оо.”

2024 оны хаврын хиртэлтийн хонгилд “Дэлхийн хамгийн тансаг зочид буудлууд” цуврал зургаар чимсэн бичвэр ГООДАЛЬ пэйж дээр өдөр бүр нийтлэгдэж байсны дор хэрэглэгчдийн үлдээсэн сэтгэгдлээс сорчлон хүргэж байна.

Дээрх сэтгэгдэл бичигдсэн нийтлэлийг уншихыг хүсвэл:
https://www.facebook.com/share/p/1CtAUVhYwJ/?mibextid=wwXIfr

Ядуу амьдрахыг хэн ч чадна. Харин чи баян амьдар. Энд л жинхэнэ ухаан хэрэг болно.Александр ОстровскийСайхан ажилтай, са...
21/08/2026

Ядуу амьдрахыг хэн ч чадна. Харин чи баян амьдар. Энд л жинхэнэ ухаан хэрэг болно.
Александр Островский

Сайхан ажилтай, сайн даргатай, моодны орчинтой, зүүдний цалинтай хүмүүс л мөнгөжөөд, алтжаад байдаг юм биш. Санаснаа биелүүлж, сарвайснаа авч, эхэлснээ дуусгаж, хэлсэндээ хүрдэгчүүд хаа ч хэзээ ч, ямар ч төрийн нүүрэнд, аль ч нийгмийн байгуулалд хамгийн баян байдаг.

Сэтгэл оюун эрүүл, эрдэм чадал төгс “туйлын баян” болоорой!

ИНЖ ГИНЖ®, ОЧИРЫН БОРОО® хөтөлбөрийн давтан оролцогчтой ярилцсан “Өндөр ашигтай зүйлс” подкастыг GOODALI | Amgalan Tsogt юүтүб сувгаар орж сонсоорой:
https://www.youtube.com/watch?v=e8PlrEi8pao&list=PL8PKZsoM-X6EMZP8z7mFJ0VKsml2yRwF-&index=7

(Youtube link in bio:)

sin(x) ÷ cos(x) = in(x) ÷ co(x)https://goodali.mn/articles/298Таня дээд сургуульд элсэж чадсангүй. Эцэг эхийн голсон хар...
21/08/2026

sin(x) ÷ cos(x) = in(x) ÷ co(x)
https://goodali.mn/articles/298

Таня дээд сургуульд элсэж чадсангүй. Эцэг эхийн голсон харц, ангийнхны хорон үг хүлээж байгаа төрсөн сууриндаа эргэж очоод... үгүй ээ.

1 хуваарь дээр 15 хүн өрсөлддөг түүхийн тэнхимд элсэх гэж байхаар 3 өрсөлдөгчтэй мат, бүр 1,7 хүнтэй физикээр явж яагаад болохгүй гэж? Дээд сургууль л гол биз дээ?

Оюутны дотуур байранд амьдарч, өдөржин өлгүүрт өнжингөө “Физик: анхан дамжаа” номыг мэрж эхлэв. “Дунд сургуульд физикийн багш нь бас биеийн тамир заадаг байхад томьёо бодохын оронд тоглож явахдаа юундаа тэгтлээ баярладаг байгаав дээ, азгүй мал” гэж уйлан майлан тодорхойлолтуудаа цээжилдэг байв.

Юу ч ойлгохгүй байсан ч цээжилсээр элсэлтийн шалгалтад нэг ч бодлого бодоогүй боловч цээж томьёонуудаар аврагдаж 26 хүүтэй физикийн ангийн 27 дахь оюутан болжээ.

Тэд Таняг үргэлж шоолдог байв. Аргагүй дээ, анх удаа самбарт гарахдаа синус, косинустай тэгшитгэлийг эмхэтгэхдээ С үсэгнүүдийг нь дараад in, co болгож байсан юм хойно. Эхний семестрийг зүрхний эмтэй хамт арайхийн бараад, дараагийнхыг дуусгаад л нутгаадаа явна гээд шийдчихсэн байх үед цэргийн баяр болов.

Ангийн ганц охины хувьд 26 залууд баяр хүргэмээр байвч алхам бүртээ элэг доог болгодгийг нь бодохоос нүүр лүү нь л нулиммаар байв. Ээжийнхээ ятгалгаар Таня хүн бүрд зориулан 4 мөрт зохион, бүгдээрэнд нь чин сэтгэлийн өөр өөр үгтэй ил захидлууд бэлэглэжээ.
Гайхан баярласан ангийн хөвгүүд нь мартын 8-наар багштайгаа нийлээд 27 аварга том сарнай, өдөр бүрийн давтлагаар хариу барьж.

Таня 1-р дамжаагаа сайн төгсөөд, 2-р курсээсээ эхлээд цэвэр онц суралцсаар сургуулийнхаа шилдэг физикч оюутан болсон юм. Физик математикийн ухааны доктор, олон сурах бичгүүдийн зохиогч, полимерийн статистикийн хамгийн шилдэг мэргэжилтэн Татьяна Максимовна Колокольцева гайхалтай түүх судлаач, бас яруу найрагч билээ.

Яаж эхэлж байсан чинь огт хамаагүй.
Яаж шившгээ тарьж, түмний тохуу болж байсан, падлий ч байхгүй.
Хаа хүрч, яаж төгсөх чинь л хамгийн чухал аа.

“Янз учир” цомог©-ийг ГООДАЛЬ™ платформоос хүссэн үедээ сонсоорой.
https://goodali.mn/albums/9

Үнэн байх нь хамгийн сайн цэвэрлэгээ. Олон хүн чамаас явна. Олон харилцаа нурж унана. Өнөөдрийн жижигхэн алдаанаас минь ...
20/08/2026

Үнэн байх нь хамгийн сайн цэвэрлэгээ. Олон хүн чамаас явна. Олон харилцаа нурж унана.

Өнөөдрийн жижигхэн алдаанаас минь болоод надаас явж байгаа бол ирээдүйд бүр хэцүү зүйл тохиолдоход тэртэй тэргүй орхих одох л байсан гэсэн үг.

Тэр хүн үнэн байдал, будаггүй царайг минь хараад, үлдэж чадахгүйгээ мэдвэл эртхэн явчихсан нь дээр.

ЦЭНХЭР ШУВУУ® сэтгэлзүйн дээд шатны цахим хөтөлбөрөөс өмнө заавал хамрагдах ОЧИРЫН БОРОО® цахим хөтөлбөр:
https://goodali.mn/soulhealing/2

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Гоодаль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share