Уламжлалт Анагаах Ухаан Traditional Mongolian Medicine

Уламжлалт Анагаах Ухаан Traditional Mongolian Medicine Сайн байцгаана уу? Манай page хуудас нь уламжлалт анагаа?

⏰ Идсэн хоол унд шингэхэд бэрх, ходоодны галын илч буурдаг цагууд
30/07/2026

⏰ Идсэн хоол унд шингэхэд бэрх, ходоодны галын илч буурдаг цагууд

Амтлаг амтыг хэрэглэхэд тохирсон "цаг, хэмнэл" гэж байдаг. Дээр дурдсан хий, шарын цагт: ~ шар тостой сүүтэй цай~ бурамт...
26/07/2026

Амтлаг амтыг хэрэглэхэд тохирсон "цаг, хэмнэл" гэж байдаг.
Дээр дурдсан хий, шарын цагт:
~ шар тостой сүүтэй цай
~ бурамтай халуун бүлээн ус
~ цэвэр зөгийн балтай халуун бүлээн ус
~ мөсөн чихэр
~ бүлээн сүү
~ битүү хар шөл
~ хонины махтай хар шөл
~ шар тосонд багсарсан арвайн гурил
~ шар тосонд хайрсан хуушуур
~ хонины махан бууз зэргийг тохиромжтой хэмжээгээр хэрэглэх нь эрүүл орших нэг нөхцөл болж өгдөг.

✍🏻 Амтлаг амтны тус эрдэм болон, хэмжээнээс нь хэтрүүлж хэрэглэсээр байвал бидний бие махбодод ямар сөрөг үр дагаврыг үү...
25/07/2026

✍🏻 Амтлаг амтны тус эрдэм болон, хэмжээнээс нь хэтрүүлж хэрэглэсээр байвал бидний бие махбодод ямар сөрөг үр дагаврыг үүсгэх вэ?

📌 Нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд 1. Байрлал, дадал зуршил• Удаан сууж ажиллахдаа 30-40 минут тутам босож, өө...
20/07/2026

📌 Нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд

1. Байрлал, дадал зуршил
• Удаан сууж ажиллахдаа 30-40 минут тутам босож, өөрт тохирсон сунгалт хийх
• Суух үедээ нуруугаа шулуун барьж, ууц, нуруунд дэм болгож дэрэн-дэр (lumbar support) ашиглах
• Хүнд зүйл өргөхдөө нуруугаараа биш, өвдгөө нугалж, хөлний булчингаараа зөв техниктэй өргөх
• Зөөлөн, хэт нам дор биш, тохирсон зузаантай орон дээр унтах

2. Хөдөлгөөн, дасгал
• Гэдэс, нурууны булчинг бэхжүүлэх дасгал (core strengthening) тогтмол хийх
• Явган алхах, сэлэлт зэрэг нурууны үений ачааллыг багасгасан дасгалыг тогтмол хийж дадуулах
• Уян хатан байдлыг сайжруулах сунгалтын дасгал (stretching), йога хийх

3. Жингээ барьж, биеийн шим тэжээлтэй байдлыг хангах
• Хэвийн жинтэй байх - илүүдэл жин ууцны үений ачааллыг нэмэгдүүлдэг
• Кальци, витамин D-гээр баялаг хоол хүнс хэрэглэх (яс, үений эрүүл мэндэд)
• Дааврын тэнцвэр, судасны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх хоол хүнс хэрэглэж дадуулах

Нуруу бол тулгуур эрхтэн учраас хамгийн эхлээд жингээ тэнцүү хуваарилж зөв зогсох, зөв суух, зөв хэвтэх унтах, зөв амьдралын хэв маягаас эхлэнэ. Өглөө оройдоо "нурууны дасгал" хийж занших хэрэгтэй. Ийм зүйлийг мөрдөхгүйгээр 7 хоног эмчилгээ хийлгээд бүрэн гүйцэд эдгэсэн гэж андуурч бодож болохгүй юм.

#УламжлалтАнагаахУхаан

🧿 Уламжлалт Анагаах Ухааны "Жин засал" эмчилгээг хийлгэхэд тохирохгүй өвчнүүд:~ Цайвар хаван ~ Цаяанагбо /шарын халуун и...
19/07/2026

🧿 Уламжлалт Анагаах Ухааны "Жин засал" эмчилгээг хийлгэхэд тохирохгүй өвчнүүд:

~ Цайвар хаван
~ Цаяанагбо /шарын халуун ихсэх өвчин буюу халуун чанартай, халдварт өвчнүүд, цочмог элэгний үрэвсэл, сепсис, менингит зэрэг хурц өвчнүүд/
~ Халдварт хижиг
~ Уяман болон хорын өвчин
~ Халуун усан хаван
~ Таргалах өвчин
~ Гүвдрүү
~ Нясуу өвчин
~ Мөн хэт их цатгалан үед жин тавихыг хориглоно.

#уламжлалтанагаахухаан

Чихэрлэг хоол хүнсийг хэт их идэх нь зөвхөн жин, шүдэнд төдийгүй тархи болон сэтгэл зүйд шууд сөрөг нөлөө үзүүлдэг.🧠 Сан...
18/07/2026

Чихэрлэг хоол хүнсийг хэт их идэх нь зөвхөн жин, шүдэнд төдийгүй тархи болон сэтгэл зүйд шууд сөрөг нөлөө үзүүлдэг.

🧠 Санах ой муудна
Их хэмжээний чихэр удаан хугацаагаар хэрэглэвэл санах ойн төв болох гиппокампод бүтцийн өөрчлөлт үүсгэж, шинэ зүйл цээжлэхэд хүндрэлтэй болгодог.

😔 Сэтгэл санаа тогтворгүй болно
Чихэр түр зуур сэтгэлийг сайжруулдаг ч, удаан хугацаанд их хэрэглэвэл сэтгэл гутрал, түгшүүрийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.

⚡ Донтолт үүсгэдэг
Тархины шагнал буюу урамшууллын тогтолцоо (допамины систем)-ийг өдөөж, улам их чихэр хүсэх дур хүслийг нэмэгдүүлдэг тул зогсоход хэцүү мөчлөг үүсгэдэг.

🧓 Насжилтыг хурдасгана
Инсулины эсэргүүцэл, үрэвслийг үүсгэснээр Альцгеймер зэрэг өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж судлаачид тэмдэглэсэн байдаг.

👉 Дүгнэлт: Амт татсан ч, тэнцвэртэй, хэмжээгээ барьж хэрэглэх нь тархи, сэтгэл зүйн эрүүл мэндэд чухал!

Бариа засал эмчилгээний эсрэг заалт Contraindications for traditional bonesetting treatment
05/07/2026

Бариа засал эмчилгээний эсрэг заалт
Contraindications for traditional bonesetting treatment

☑️ Зуны улиралд халуун бүлээн уух зүйлийг ууж дадах хэрэгтэй. Хэтрүүлсэн их зайрмаг, мөстэй ус ундаа, кофе нь бодисын со...
28/06/2026

☑️ Зуны улиралд халуун бүлээн уух зүйлийг ууж дадах хэрэгтэй.
Хэтрүүлсэн их зайрмаг, мөстэй ус ундаа, кофе нь бодисын солилцооны үйл ажиллагааг асар хямраадаг.

#🇲🇳

Өвчингүй эрүүл байхыг хүсвэл  #1 хоол хүнсэндээ анхаарч өөрийн бие махбодод тохирсон хоол хүнсийг хэрэглэж дадуулах хэрэ...
27/06/2026

Өвчингүй эрүүл байхыг хүсвэл #1 хоол хүнсэндээ анхаарч өөрийн бие махбодод тохирсон хоол хүнсийг хэрэглэж дадуулах хэрэгтэй. Хүний биед таарч байгаа хоол хүнс таны биеийн онцлогт таарахгүй.

Тиймээс бусдын хоол хүнсийг судалж анхаарахаас илүү өөрийн бие махбодын онцлог шинж чанарыг судалж, мэдэрч, ойлгож түүндээ тохируулж хооллох хэрэгтэй.

Идээ унд бол таныг амьдруулан тэтгэж анагаадаг гол #эмчилгээ юм.

17/06/2026

Тарваганы махны ач тус

Address

Хан-Уул дүүрэг, 17-р хороо
Ulaanbaatar
11000

Opening Hours

Monday 08:00 - 20:00
Tuesday 08:00 - 20:00
Wednesday 08:00 - 20:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 21:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Уламжлалт Анагаах Ухаан Traditional Mongolian Medicine posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category