25/08/2026
📣Манай эмнэлэг ДИАБЕТ-тай хүмүүст ТОМУУГИЙН ВАКЦИН хийж байна.
⭐️Томуугийн вакцин: GCFLU 4⭐️
- Үйлдвэрлэсэн: БНСУ, GC Bioparma Corp.
- Үнэ: 1 хүн/тун - 50,000 төг
- Холбоо барих утас: 77203203, 60203203
🩸Америкийн Диабетийн Холбооноос жил бүр гаргадаг “Диабетийн тусламж үйлчилгээний стандарт – 2026”-д бичигдсэн томуугийн вакцины талаарх зөвлөмжийг та бүхэнд танилцуулж байна.
- Томуу нь түгээмэл тохиолддог, урьдчилан сэргийлэх боломжтой халдварт өвчин бөгөөд өвчлөлд өртөмтгий бүлгүүд, тухайлбал хүүхэд, өндөр настан болон архаг хууч өвчтэй хүмүүст өвчлөл, нас баралтын түвшин өндөр байдаг.
- Диабеттай хүмүүс томуугийн вакцин хийлгэх нь томуу болон диабеттай холбоотой шалтгаанаар эмнэлэгт хэвтэлтийг эрс бууруулдаг болох нь тогтоогдсон.
- Диабеттай хүмүүсийн хувьд томуугийн вакцин нь бүх төрлийн шалтгаант нас баралт, зүрх судасны өвчний улмаас нас барах болон зүрх судасны хүндрэл үүсэх эрсдэлийг бууруулна.
- Жил бүр хийлгэдэг томуугийн вакцины ач тусыг харгалзан, вакцин хийлгэхийг хориглох заалт (эсрэг заалт) байхгүй тохиолдолд 6 ба түүнээс дээш сартай бүх хүнд уг вакциныг хийлгэхийг зөвлөдөг.
- Хамрын цацлага хэлбэрээр хийгддэг, сулруулсан амьд вирус агуулсан томуугийн вакцин нь 2-49 насны, жирэмсэн бус хүмүүсийн хувьд сонголт болж болох ч диабет зэрэг архаг өвчтэй хүмүүст сулруулсан амьд вирус агуулсан томуугийн вакциныг хэрэглэхээс татгалзаж, түүний оронд идэвхгүйжүүлсэн эсвэл рекомбинант томуугийн вакцин хийлгэхийг зөвлөдөг.