Ээжүүд апп

Ээжүүд апп Жирэмсэн болон нярай, нялх хүүхэдтэй эмэгтэйчүүд, ээжүүдэд жирэмсний хяналт, хүүхдийн дархлаажуулалты

🥰Та Ээжүүд апп-тай хэр удаан хамт байгаа вэ?🥰
03/08/2026

🥰Та Ээжүүд апп-тай хэр удаан хамт байгаа вэ?🥰

Төрөлт сэдээлт гэж юу вэ?Эмийн бодис, механик арга болон бусад эмнэлгийн ажилбарын тусламжтайгаар төрөх үйл ажиллагааг з...
27/07/2026

Төрөлт сэдээлт гэж юу вэ?

Эмийн бодис, механик арга болон бусад эмнэлгийн ажилбарын тусламжтайгаар төрөх үйл ажиллагааг зохиомлоор эхлүүлэхийг төрөлт сэдээлт гэнэ. Жирэмслэлтийг цааш үргэлжлүүлэх нь эх эсвэл хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй үед төрөлт сэдээлтийг санал болгодог.

Төрөлтийг ямар үед сэдээдэг вэ?

Төрөлтийг дараах шалтгаанаар сэдээж болно. Үүнд:

👉Жирэмсний хугацаа 41 долоо хоногоос хэтэрч, жирэмслэлтийг үргэлжлүүлэхтэй холбоотой эх болон хүүхдийн зарим эрсдэл нэмэгдэх;
👉Ураг хэт том байх магадлалтай бөгөөд эх, хүүхдийн бусад эрсдэлийг үнэлж төрөлтийг эхлүүлэх шаардлагатай гэж үзэх;
👉Ургийн зүрхний цохилтод өөрчлөлт илрэх, ургийн хөдөлгөөн багасах, ураг орчмын шингэний хэмжээ эрс багасах зэрэг шинж илрэх;
👉Ураг орчмын шингэн гарсан боловч төрөлт өөрөө эхлэхгүй байх;
👉Эхийн цусны даралт ихсэх, жирэмсний хожуу хордлого, чихрийн шижин болон бусад өвчний улмаас жирэмслэлтийг үргэлжлүүлэх нь эрсдэлтэй болох.
👉Ураг орчмын шингэн жирэмсний 37 долоо хоногоос хойш гарсан үед эх, хүүхдийн байдал хэвийн бол төрөлтийг шууд сэдээх эсвэл ойролцоогоор 24 цаг хүртэл төрөлт өөрөө эхлэхийг хүлээх боломжийг эмчтэй ярилцаж шийдэж болно.
👉Халдварын шинж тэмдэг, ургийн зүрхний цохилтын өөрчлөлт болон бусад эрсдэл илэрвэл төрөлтийг илүү эрт шийдвэрлэх шаардлагатай байж болно.

Төрөлт сэдээх аргууд

Амниотоми

Амниотоми гэдэг нь эмч тусгай зориулалтын багажаар ураг орчмын шингэний бүрхүүлийг хагалж усыг зориудаар гаргах ажилбар юм. Энэ аргыг ихэвчлэн умайн хүзүү тодорхой хэмжээнд нээгдсэн, ургийн толгой аарцаг руу доошилсон үед хэрэглэнэ.

Ус гарсны дараа төрөлтийн явц, эхийн биеийн байдал болон ургийн зүрхний цохилтыг тогтмол хянана. Төрөлт хангалттай эхлэхгүй бол умайн агшилтыг дэмжих эм хэрэглэж болно. Хэрэв төрөлт сэдээлт амжилтгүй болох, эх эсвэл хүүхдийн байдалд эрсдэл үүсэх, төрөх замаар төрөх боломжгүй болох зэрэг нөхцөл үүсвэл кесар мэс заслаар төрүүлэх шаардлага гарч болно.

Эмийн арга

Умайн агшилтыг эхлүүлэх эсвэл дэмжих зорилгоор окситоцин зэрэг эмийн бодисыг венийн судсаар аажмаар дусааж хэрэглэж болно. Эмийн тунг эмч умайн агшилтын давтамж, төрөлтийн явц болон ургийн зүрхний цохилтоос хамааран нэмэгдүүлэх, багасгах эсвэл түр зогсооно.

Дуслаар төрөлт сэдээх үед умайн агшилт илүү хүчтэй, ойр ойрхон болж, өвдөлт илүү хүчтэй мэдрэгдэж болох ч хүн бүрд адилгүй байна. Энэ үед өвдөлт намдаах боломжит аргуудын талаар эмч, эх баригчтай ярилцаж болно.

Умайн хүзүүг бэлтгэх

Төрөлт эхлэхийн өмнө умайн хүзүү зөөлөрч, богиносон, нээгдэхэд бэлтгэгдсэн байх шаардлагатай. Умайн хүзүү хангалттай бэлтгэгдээгүй үед простагландин төрлийн эмийг үтрээнд байрлуулах, амаар хэрэглэх зэрэг механик арга хэрэглэж болно.

Эдгээр аргын зорилго нь умайн хүзүүг зөөлрүүлэх, богиносгох, нээх болон төрөлт сэдээлт амжилттай болох боломжийг нэмэгдүүлэх юм. Хэрэв умайн хүзүү аль хэдийн хангалттай бэлтгэгдсэн бол энэ үе шат шаардлагагүй байж болно.

Анхаарах зүйл

Төрөлт сэдээлгэхээр шийдэхийн өмнө тухайн аргын ашиг тус, боломжит эрсдэл болон өөр сонголтуудын талаар эмчээсээ тодорхой мэдээлэл авах хэрэгтэй.

Төрөлт сэдээлтийн үед:

- Умай хэт ойрхон эсвэл удаан хугацаагаар агших;
ургийн зүрхний цохилтод өөрчлөлт орох;
сэдээлт хангалттай үр дүнгүй байх;
- Ураг орчмын шингэн гарсны дараа халдварын эрсдэл нэмэгдэх;
- Ховор тохиолдолд, ялангуяа өмнө нь кесар мэс засал хийлгэж байсан бол умай урагдах зэрэг эрсдэл үүсэж болно.
Гэсэн хэдий ч төрөлт сэдээлт нь зөвхөн хүндрэлтэй, аюултай арга гэсэн үг биш. Жирэмслэлтийг үргэлжлүүлэх эрсдэл нь төрөлт сэдээлтийн эрсдэлээс өндөр болсон үед энэ нь эх болон хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чухал арга хэмжээ болдог.

Төрөлтийг сэдээх эсэх, ямар арга хэрэглэхийг жирэмсний хугацаа, умайн хүзүүний бэлтгэл, эх болон ургийн биеийн байдал, өмнөх төрөлтийн түүх, эхийн хүсэл сонголтыг хамтатган үнэлж шийдвэрлэнэ.

Апп татах: https://eejuud-app.mn/
#жирэмснийапп #жирэмснийзөвлөмж #Ээжүүдапп #ЖирэмснийХяналт #төрөлт #төрөлтсэдээх #төрөх

Сайхан наадаарай.Уртын дуу шуранхайлж морин хуур эгшиглэлээУудам талыг бөмбөрдөж шандаст хүлгүүд эргэлээТэнгэр алдлан дэ...
10/07/2026

Сайхан наадаарай.
Уртын дуу шуранхайлж морин хуур эгшиглэлээ
Уудам талыг бөмбөрдөж шандаст хүлгүүд эргэлээ
Тэнгэр алдлан дэвсээр хүчит бөхчүүд өрлөө
Цэнхэр салхийг зүсэхээр эвэр нум эвшлээ
Шагайн асар дэрвэтэл уухайн дуу хадлаа
Айргийн хөхүүр шуугиулж
Монгол наадам ийнхүү эхэллээ.

🥰 Ээжүүд апп-ын бүх хэрэглэгчид 10% хөнгөлөлттэй худалдан авалт хийх боломжтой боллоо!Хэрхэн хямдралдаа хамрагдах вэ?1️⃣...
07/07/2026

🥰 Ээжүүд апп-ын бүх хэрэглэгчид 10% хөнгөлөлттэй худалдан авалт хийх боломжтой боллоо!
Хэрхэн хямдралдаа хамрагдах вэ?
1️⃣ Ээжүүд аппликейшнийг ашигладаг байх.
2️⃣ Ээжүүд апп доторх "Хөнгөлөлттэй байгууллага" цэс рүү орж, MiniMe Mongolia хэсгийг сонгон 10% хөнгөлөлтийн купон кодоо аваарай.
3️⃣ Авсан купон кодоо зөвхөн minime.mn сайтаар худалдан авалт хийхдээ ашиглах боломжтой.
🌐 https://bestforce.mn/products?category_id=192275
☎️ 7610-8844
💙 Яг одоо захиалгаа өгөөд 10% хөнгөлөлтөө аваарай!

Жирэмсэн ээж таньд цавь ташаа орчмоор гэнэт хатгуулж, татагдаж байгаа мэт өвдөлт илэрч байгаа бол энэ зөвлөгөөг уншаарай...
07/07/2026

Жирэмсэн ээж таньд цавь ташаа орчмоор гэнэт хатгуулж, татагдаж байгаа мэт өвдөлт илэрч байгаа бол энэ зөвлөгөөг уншаарай.

Энэ өвдөлтийг дугуй холбоосны өвдөлт гэдэг. Умайн 2 талд умайг дэмжих үүрэгтэй холбоосууд байдаг бөгөөд ураг томорч эхлэх үе буюу жирэмсний 2-р тирместрээс эхэлж умай тэлэгдэж доошлох үед холбоос сунаж энэ үед татагдах мэт өвдөлт мэдрэгддэг.

Энэ өвдөлтийг хэрхэн намдаах вэ?
Амрах - Өвдөлт илэрвэл амарч, хөдөлгөөнөө хязгаарлах
Жирэмсний сойлт бүс хэрэглэх - Умайг дээш сойж, холбоосны ачааллыг бууруулна
Огцом хөдөлгөөнөөс зайлсхийх - Хөдөлгөөн хийхдээ аажим хийх, ханиах, найтаахын өмнө ташаагаараа хөлөө нугалах
Бүлээн жин тавих - Булчин холбоосыг амрааж тайвшруулна

Апп татах: https://eejuud-app.mn/
#жирэмснийапп #жирэмснийзөвлөмж #Ээжүүдапп #ЖирэмснийХяналт #дугуйхолбоос #цавиарөвдөх

Жирэмсэн ээжүүд маань Дасгал хийж болох уу? гэж их асуудаг. 👉Жирэмслэлт хэвийн явагдаж байгаа, эмч дасгал хөдөлгөөн хори...
01/07/2026

Жирэмсэн ээжүүд маань Дасгал хийж болох уу? гэж их асуудаг.

👉Жирэмслэлт хэвийн явагдаж байгаа, эмч дасгал хөдөлгөөн хориглоогүй бол болно.
👉7 хоногт 150 минут хүртэл дунд зэргийн идэвхитэй хөдөлгөөн хийхийг зөвлөдөг.
👉Жирэмсэн үед өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэл санааг дэмжих, өвдөлт зовиурыг багасгах, хэт жин нэмэхээс сэргийлэх гээд олон талын эерэг нөлөөтэй.

Та манай апп-ын Жирэмсний Иогийн дасгалуудаас дагаад хийгээрэй.

Апп татах: https://eejuud-app.mn/
#жирэмснийапп #жирэмснийзөвлөмж #Ээжүүдапп #ЖирэмснийХяналт #эххүүхдийнэрүүлмэнд #жирэмсэнээж #жирэмснийдасгал #жирэмснийиог

Жирэмсний хяналтын үзлэг бүр ээж, хүүхдийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Апп татах: https://eejuud-app.mn/  #жирэм...
23/06/2026

Жирэмсний хяналтын үзлэг бүр ээж, хүүхдийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой.

Апп татах: https://eejuud-app.mn/
#жирэмснийапп #жирэмснийзөвлөмж #Ээжүүдапп #ЖирэмснийХяналт #эххүүхдийнэрүүлмэнд #жирэмсэнээж #нярай #нярайхүүхэд #жирэмснийхяналт #20долоохоног

🥰Таны хүүхэд юу чаддаг болсон бэ?🤰👣👂
16/06/2026

🥰Таны хүүхэд юу чаддаг болсон бэ?🤰👣👂

🍼 Хүүхдээ хэдэн нас хүртэл хөхүүлэх вэ?Эхийн сүү бол хүүхдийн анхны бөгөөд хамгийн төгс хоол юм. Хүүхэд өсөж нэмэлт хоол...
08/06/2026

🍼 Хүүхдээ хэдэн нас хүртэл хөхүүлэх вэ?

Эхийн сүү бол хүүхдийн анхны бөгөөд хамгийн төгс хоол юм. Хүүхэд өсөж нэмэлт хоолонд орсон ч эхийн сүү нь эрчим хүч, шим тэжээл, дархлааны хамгаалалтыг үргэлжлүүлэн өгсөөр байдаг.

🖇️ ДЭМБ-ын зөвлөмж
• Төрснөөс хойш 6 сар хүртэл зөвхөн эхийн сүүгээр хооллох
• 6 сартайгаас шим тэжээлтэй нэмэлт хоол эхлүүлэх
• Нэмэлт хоолтой хамт 2 нас хүртэл болон түүнээс дээш хугацаанд хөхүүлэх

💙 Хөхүүлэлт үргэлжлэх тусам:
• Хүүхэд нэмэлт шим тэжээл авна
• Өвчлөлөөс хамгаалах дархлааны хүчин зүйлс үргэлжлэн авна
• Ээж, хүүхдийн дотно холбоо бэхжинэ

#ХөхүүлЭэж #ЭхийнСүү #ХүүхдийнХооллолт #НэмэлтХоол #ЭэжүүдАпп #ХүүхэдАсаргаа

Та хүүхэддээ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ бэлдэж өгдөг үү? 🥚🍠🍞🍳🥕🥦🍅🥑
04/06/2026

Та хүүхэддээ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ бэлдэж өгдөг үү? 🥚🍠🍞🍳🥕🥦🍅🥑

Address

Улаанбааатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-хороо, Велокс бийлдинг 402
Ulaanbaatar
14192

Alerts

Be the first to know and let us send you an email when Ээжүүд апп posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ээжүүд апп:

Shortcuts

Share