19/11/2024
ӨДӨР БҮР ТАЛАРХАЛТАЙ #1008
Миний санасан тоо 1008.
Энэ болтол нүүр номдоо нийтэлсэн миний талархлыг хүлээн авч, дэмжин, таашааж уншдаг байсан бүх хүнд талархаж байна.
Энэ хугацаанд намайг христ шүтдэг юм уу, чи яг юу юм, яагаад ийм сонин юм бичдэг юм бэ гэж асууж, асуулгуулж байсан бүх хүнд талархаж байна.
Эцэст нь таатай таагүй, сүлжээтэй сүлжээгүй, ажилтай ажилгүй, завтай завгүй бүх өдөр өөрийн зорьсон тоог харах гэж зүтгэсэн өөртөө талархаж байна.
Бас чамгүй олон хүнд талархах сэдэл өгч чадсан байх гэж өөртөө талархаж байна.
Талархаж чаддаг, талархаж сурсан, талархаж эхэлж байгаа бүх хүнд бидний амьдарч байгаа нийгэмд гэрэл нэмж байгаад талархаж байна.
1008 гэдэг тоог анх бодоход 2 жил гаран, бараг 3 жил гэж бодоход л холын санагддаг байсан ч, нэгэнт хүрсний дараа өөр ямар ч тоог энэ байдлаар, энэ аргаар, зөвхөн өнөөдрийнхөө хийх ёстой ажлыг хийснээр л харж болох юм гэдгийг ухаарч байгаадаа талархаж байна.
Одоо би өөртөө өөр тоо харахаар зорилго тавьж байгаадаа талархаж байна.
Хүн бүр амьдралдаа хайрыг мэдэрч, сэтгэл дүүрэн, баяр жаргалтай явах болтугай.
Бүх хайр өөрийн дотроос л гадагшаа урсдаг тул эхлээд өөрийгөө хайрлаарай.
Эрүүл байгаарай.
Хайртай даа.